antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2016 13 comments

Нийгмийг аюулаас бус, цагдаагаас хамгаалъя

нийтлэсэн Admin

jipp0ipnjbД.Дамдинжав

Хууль сахиулах учиртай цагдаагийн байгууллага өөрөө хууль завхруулагч болж байгаа нь өнөөдрийн гол сэдэв болж байна. Хуулинд хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг хорьж болохгүй гэсэн заалт байсаар атал баривчлан хорьсон нь асуудал дэгдээлээ. Нэг ой гурван сартай хүүхдийг гурван ойтой гэж ташаа мэдээлж, эхийг нь баривчилсан юм байна. Энэ мэт хүний эрхийг ноцтой зөрчих хэлбэр хууль хяналтын байгууллагад хэр их газар авсныг тоймлох аргагүй. Олон нийтийн сонорт хүрч, ил мэдэгдсэн нь л энэ жишээ. Улс төрийн зорилготой бүхий л баривчилгааг зөвхөн баасан гаригт зохион байгуулдаг, ингэснээр хэрэг тулгах санаархлаа гүйцэлдүүлдэг, дарамталдаг, эрүү шүүлт тулгадаг гэх зэрэг маш олон шүүмжлэл цагдаагийн байгууллагыг чиглэдэг ч ийм байдал үргэлжилсээр байгаа нь нууц биш.
Хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигладаг гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хүртэл зөвшөөрсөн. Тэрээр “Би энэ үл бүтэх хуулийн байгууллагад ажиллаж байгаа компанийн гар хөл болсон хүмүүсийг зайлуул гэж хэлсэн. Зайлуулахгүй байгаа” гэж шууд мэдэгдсэн юм. Тэгвэл хуулийн байгууллагын завхрал ямар хор уршиг тарьж байна вэ.
Цагдаа нарын үндсэн үүрэг, ёс зүй, хэм хэмжээ гэж их ярьдаг. Гэтэл энэ тухай ярихаас өмнө цагдаа гэж хэн бэ гэж асуухад хүрч байна. Учир нь Монголын цагдаа нар алуурчин, дээрэмчин, гэмт хэрэгтэн болж хувирсаар буй олон баримт гарах боллоо. Эдгээр баримтаар нийт цагдаагийн алба хаагчийг хамаатуулж, нэр төрийг нь сэвтээх гэсэнгүй. Гэвч төрийн цагдаагаас ийм олон гэмт үйлдэл гарч байгаа нь хэтэрсэн, хэтийдсэн үзэгдэл биш гэж үү. Гэмт хэрэгтэй тэмц гэж итгэл хүлээлгэсэн цагдаа нар нь өөрсдөө гэмт хэрэг үйлдээд эхэлбэл энэ ард түмэн хэндээ найдаж, хэнээс сэргийлэх болж байна аа.
Цагдаатай холбоотой шүүмжлэл, гомдол сүүлийн жилүүдэд улам л ихэссэн. “Цагдаа бол хүчний байгууллага биш, үйлчилгээний байгууллага” гэсэн лоозон хатгаад ч төрийн нэрээр сүр далайлгах цагдаа нэртэй нөхдүүдийн далд омог дарагдсангүй. Цагдаа нарын дээрэлхүү омголон, ёс бус харьцааны талаар бүгд л мэддэг, ярьдаг. Гэвч төрийн сүлдээ хүндэтгээд, төр төлөөлсөн монгол цагдаа гэж сүслэн хүлцэнгүйгээр захирагддаг ард түмэн бол бид. Хүнийг нь биш, сүлдийг нь хүндэлсэндээ тэр юм. Гэтэл буруу даварч, хазгай сэтгэсэн цагдаа нар “Бид бол төр. Та айж, бид айлгах ёстой” гэсэн шиг даналзсаар, адагтаа алуурчин мэт авиржиж, дээрэмчин мэт хэрцгийжиж ирсэн байна.
Олны олонд ганц нэг муу авир, гэмт үйлдэл, буруу хазгай байлгүй яахав дээ гэж өмөөрөх хандлага байдаг. Нэг чулуу хөдөлсний төлөө уул нүүсэн мэт сүржигнэх хэрэггүй ч гэдэг. Тэгвэл уучлаарай, цагдаа нар аа. Та нараас нэг ч өө сэв олж хармааргүй байна. Энэ бол төрдөө итгэж, хуулиндаа захирагдан амар тайван амьдрах гэсэн иргэн хүний хүсэл.
Энэ салбарт хамгийн шударга, хүнлэг энэрэнгүй, ёс суртахуун харилцааны өндөр хүмүүжилтэй хүмүүс ажиллах учиртай. Учир нь тангараг өргөсөн цагдаа намайг хамгаална гэж итгэдэг. Харин эсрэгээрээ занадаг, заналхийлдэг, сүрдүүлдэг, доромжилдог байхыг зөвшөөрмөөргүй байна. Дээр өгүүлсэн баримтууд бол гэмт хэрэг үйлдэж, шийтгэл хүлээсэн тохиолдлууд нь л юм. Харин нийгэмд цагдаа нарын хэнээрхэл, ёс суртахууны доголдол, жинхэнэ гэмт хэрэгтний сэтгэлзүй зэрэг нь эзэнгүй сүг сүүдэр шиг тэнэж явна.
Яагаад эзэнгүй вэ гэвэл тэр үйлдлийнх нь талаар хэн ч гомдол гаргаж зүрхэлдэггүйд оршино. Цагдаагийн зуултад орохыг хэн л хүсэх вэ дээ. Тийм л учраас Монголд цагдаагийн алба хаагчдын нэр хүнд далд судалгаагаар маш муу гарч, харин ил дүгнэлтээр “А” үнэлгээ авдаг хэрэг.
Төрийн цагдаа яагаад гэмт хэрэгт улам их холбогдох болов оо гэдгийн хариулт нь магадгүй зан харьцааны өчүүхэн доголдол, шалихгүй омог сүрийг өөгшүүлснийх байж мэднэ. Цагдаа хүн төрийн өмнөөс хууль мөрдүүлэх эрхтэй. Гэхдээ үүнийг заавал зандарч, сүрдүүлж, хуулийн шийтгэлээр далайлгаж мөрдүүлэх ёстой ч юм уу.
“Энэ моньдийн яс маханд нь л хэлж өгөхгүй бол болдоггүй золиг байгаа юм” гэж хэлээд л хүүхдээ гөвшиж өгдөг эцэг эхчүүдтэй адил Монголын цагдаа эрхээ хэрэгжүүлдэг. Өдгөө дээрх эцэг эхчүүд гэр бүлийн хүчирхийлэгчид болж хувирч байгаа бол мөнөөх цагдаа нар нь харин гэмт хэрэгтэн болж өсөн торниж байх шив. Энгийнээр бодоход ч энэ бол боломжтой хувирал шүү дээ. Ажил дээрээ байнга л хэн нэгнийг дарамталж, зодож, зандчиж дадсан хүн ар гэртээ очоод гарынхаа үзүүрт эхнэр, хүүхдээ хэлмэгдүүлэх нь энгийн л нэг сурц, өөрийн эрхгүй төлөвшиж тогтох рефлекс маягтай болох нь аргагүй биш үү.
Тиймд цагдаагийн байгууллагыг нэг бол хүчнийх, нөгөө бол үйлчилгээнийх нь утга руу бүрэн шилжүүлэх хэрэгтэй байх. Хүчнийх гээд тогтчих юм бол цагдаа нар хүн хөнөөхөд нийгэм ингэтлээ цочирдож хүлээж авахгүй шүү дээ, ядаж л. Хүчээ л хэрэглэсэн юм байлгүй гээд хүчтэйн өмнө сөхөрдгийн үлгэрээр айдас хүйдэс дундаа амьдарна. Харин үйлчилгээний байгууллага гэсэн нэр хаяг, эмблем зүүх гээд байгаа бол түүнийгээ төгс хийгээсэй. Энэ хоёрын ялгаанаас л тэнгэр газар шиг зөрүү үүсээд байгааг хэн хүнгүй мэдэж, ойлгож байгаа. Алуурчинг илрүүлдэг, түүнээс сэргийлдэг гэж итгэсэн чинь өөрөө алуурчин байж таардаг шиг алс хол зөрүү байж болохгүй. Нийгмээ хамгаална, хүн ардаа өмгөөлнө гэж итгэтэл нийгэмдээ аюул занал учруулдаг, хүн ардаа айлган сүрдүүлдэг байж таарахгүй.
Уг нь цагдаагийн тоо, хэлтэс нэгжүүдийн тоо нэмэгдсэний хэрээр гэмт хэргийн гаралт, илрүүлэлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нэмэгдэх учиртай. Улаанбаатар хотын дүүрэг бүр нэг цагдаагийн хэлтэстэй байсан бол өдгөө 14 цагдаагийн хэлтэстэй болоод байгаа.
Гэтэл 2015 оны эхний найман сард 36118 гомдол мэдээлэл ирж, 2339 гэмт хэрэг гарсан бол дараагийн ганцхан сард энэ 31766 гомдол ирж, 2487 гэмт хэрэг гарч, захиргааны зөрчил л гэхэд 8000 гаруйгаар нэмэгджээ. Эндээс цагдаагийн тоонд бус, чанарт асуудал байна аа гэдгийг харж болж байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагчийн тоог нэмэгдүүлсэн хэрэг биш, цагдаа нэртэй гэмт хэрэгтнүүдийн тоог л өсгөсөн мэт дүр зураг харагдаж байна.
Цагдаа нэртэй цэвэрхэн дээрэмчид, хууль ярьсан хурган бацаанууд гэж тэднийг дуудаж байна. Аливаа нэр хоч хоосноос ургадаггүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, цагдаагийн байгууллагаас аж ахуйн нэгж, компаниудыг олноор шалгаж, дарамт учруулж байна гэх мэдээлэл. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ талаар “Цагдаагийн газраас 11260 аж ахуйн нэгжийг шалгасан байна. Хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн бэ хэмээн тэдний санхүүгийн бүх тооцоог шалгаад явж байна. Тиймээс ч аж ахуйн нэгжүүд айдастай байна. Татварын асуудалд нь цагдаа нар орчихсон тууж явна. Аж ахуйн нэгж, компаниуд дээр очоод татварын байцаагч нарын өмнөөс үхтэл дарамтлаад явж байна” хэмээн мэдэгдсэн.
Цагдааг дарамтлагч, заналхийлэгч, хүчирхийлэгч, авлигач болгож буй хөрс суурь, шороо нь болж байгаа тогтолцооных нь тухай ярихгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нэг, хоёр цагдааг муулж үзэн ядаад өнгөрөх нь дэндүү харалган. Шарилжийг нь түүгээгүй хөрснөөс хогийн ургамал л ургах нь мэдээж шүү дээ. Нийгмийг шарилж болон хогийн ургамлаас хамгаалах учиртай цагдаагийн байгууллага өөртөө их цэвэрлэгээ хийх цаг болсон санагдана. Худалдагдсан цагдаа, авлигад автсан хуулийн байгууллага, гэмт хэрэгтэн, алуурчин, хэрэг тулган хүлээлгэгч, нуун дарагдуулагч, дарамтлагч гэх нэр хочноос салж байж, нийгмийг аюулаас хамгаалах бус уу. Гэтэл өдгөөгийн нөхцөл байдал бол цагдаа нар өөрсдөө аюул занал болон хувирч, харин тэрхүү аюулыг нийгмээс хэрхэн хамгаалах вэ гэдэгт үйлчилсэн тогтолцоо бий болсон мэт айдас төрнө.

Баримт 1: Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргаар ажиллаж байсан залуу жилийн өмнө учир битүүлгээр нас барж, өдий болтол хэрэг нь шийдэгдэхгүй байгаа аж. Энэ хэрэгт цагдаа нар холбоотой учир хууль хяналтын байгууллагынхан хэргийг нуун дарагдуулж байна гэж хардаж байгаагаа талийгаачийн аав Ч.Энхээ мэдэгджээ.

Баримт 2. Согтуугаар автомашин жолоодож явахдаа хурд хэтрүүлж, урсгал сөрснөөр 12 настай охиныг дайрч, амийг нь хороов. Хэрэгтэн нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн дэслэгч Ц.Ууганжаргал байв.

Баримт 3: Хятадуудаас авлига авсан хэргээр хууль сахиулах салбарт ажиллаж байсан У.Раднаабазар, Б.Батбаяр, Д.Энхбаатар, Г.Ууганбаяр, Б.Төгсбаяр нар шүүхээс ял сонссон.

Баримт 4: Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид Горхи мэлхий хадны амралтад очоод, архидсан байна. Улмаар ахлагч Н.Өлзийбуян, хошууч Хашболор хоёр хоорондоо зодолдон нэгнийхээ амь насыг хохироосноор найр тарав.

Баримт 5: Дөнгөж 4 настай төрсөн охиноо зодож амийг нь бүрэлгэсэн аймшигт хэргийг цагдаагийн албан хаагч үйлджээ гэж мэдээ нийгмийг цочроосон. Тэгвэл тус мэдээлэл үнэн болох нь нотлогдож, охин эцэг, цагдаагийн ахлагч Т.Цогтод шүүхээс 24 жилийн ял оноосон.

Баримт 6: Сошиал орчинд саяхан “Та миний эрхийг уншаад өгчих, эрхээ уншчихаад гавлуулъя” гэж хэлсэн залууг “Яасан том п… вэ” хэмээн хараан зүхэж, өшигчин зодож байгаа бичлэг тарав. Эрүүдэн зодож байгаа цагдаагийн омголон давилуун хийгээд ажиггүй харж суугаа бусад цагдаа нарт дургүйцсэн сэтгэгдэлүүд олон байсан.

Баримт 7: Баянзүрх дүүрэгт цагдаагийн тусгайгийн алба хаагчид цэргийн албан хаагчийг зодож, амийг нь хөнөөсөн гэх ноцтой мэдээлэл гарсан. Цагдаагийн ерөнхий газраас эл хэргийн талаар мэдээлэхдээ “Хэрэгт холбогдсон таван этгээдийн дунд цагдаагийн алба хаагч байх магадлалтай” гэж хэргийг нууцалсан.

Баримт 8: Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн хэлтсийн төлөөлөгч, ахмад Ч.Эрдэнэжаргал 2013 онд хүнсний дэлгүүрт баг зүүн орж, хийн буугаар сүрдүүлж дээрэм хийх үедээ үйлдэл дээрээ баригдсан. Тэрээр удаа дараа ийм байдлаар дээрэм хийж байсан нь мөрдөн байцаалтын үед тодорхой болсон байдаг.

Баримт 9: Налайх дүүрэгт Н.Оюунчимэг гэх бүсгүй гэртээ боомилж амиа алдсан байдалтай олдсон. Талийгаачийн ар гэрийнхэн эл хэрэгт түүний нөхөр Буяннэмэхийг сэжиглэсэн. Буяннэмэхийн хувьд цагдаагийн ахмад цолтой, хэрцгий догшин зантай нэгэн бөгөөд эхнэр хүүхдээ байнга зоддог, эхнэрийнхээ амийг хөнөөх оролдлогыг хэд хэдэн удаа хийж байсан талаар гэрчүүд хэлж байжээ.

Баримт 10: Цагдаагийн алба хаагч гудамжинд эмэгтэй хүнд хүч хэрэглэж, хэрцгий балмад авирлаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ этгээд нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлагч Э.Баасандорж байсан нь тодорхой болж, ажлаасаа халагдсан байдаг.

Ардын эрх сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • zochin (March 23, 2016 12:25:17 pm )

    manai bodlog n buruu baigaad uchir bainaa ug n tsagdaa urdchilah sergiilej hamgaalah yostoi tegtel deerees n 1 jild teden hereg ilrvvleh yostoi gej shaarddag olon hereg ilrvvlsen nuguu tsagdaa geed baiga tengvvd n tsol ahidag iim baihad yaaj gemt hereg buurhavdee

  • zochin (March 23, 2016 12:29:11 pm )

    tsagdaag jiriinirgen haraad aidag ene bol mash ayaultai emegnel yum…

  • zochin (March 23, 2016 12:38:42 pm )

    togtoltsoog n shichlehgui bol hechneen olon tsagdaa blaa geed ur dungui l de tsomhon chadbarlag bolgoh l heregtei bh l da

  • zochin (March 23, 2016 2:46:13 pm )

    Ta tsagdaagvi orchind amidraad vzdee

  • ediin zasagch (March 23, 2016 5:33:13 pm )

    zuragtaar harsan bol tsagdaa huulias gaduur yum hiij chadahgui prokuror hyanadag gesen huuhed n suittei yum boloogui uulzuulj baigaa gesen

  • ediin zasagch (March 23, 2016 5:34:24 pm )

    enhbold songuuliin shou hiij tsagdaagiin darga chingisiig cholooloh uureg ogch baina niigem maf bolj teneguudee

  • ediin zasagch (March 23, 2016 5:37:20 pm )

    toriig biznesees hol bailgahaas gadna tsagdaa tagnuulaas hol bailga

  • ediin zasagch (March 23, 2016 5:37:57 pm )

    avilgaltai temtseh gazar nuuts noentonii haraand ortoh esgui

  • ediin zasagch (March 23, 2016 5:40:38 pm )

    ooroor helbel avligtai temtseh gazar uls toriin haraand heterhii holbootoi baij bolohgui geh yumuu

  • ediin zasagch (March 23, 2016 5:41:12 pm )

    huviin mordogch mafiig oogshuuldeg

  • zaaval unshaarai (March 23, 2016 11:00:52 pm )

    Энд сэт

    mongoliin tsagdaa honinii aris nomorson chono shuudee hunii muud durlagchid hunii muunuud tend uurlej bn

  • Amarsanaa (March 24, 2016 12:32:42 am )

    Tsagdaa nar hertsgii hargis muu nertei ni unen.Gehdee Ulaim tsaim 3200m2 talbaitai gazrig albaar 3200m2 bgoj sanaatai ulsig huursan Battulgin talin hulgain heregt huuramch barimt burduulsen,mongo ugaagch narin neg Tuvshinjargal gedeg huuhniig barisani toloo odoo l genethen l odoo l tsagdaagiin muug medej gene.Tsaaguuraa Battulgin talinhni ajil yvagdaad bna.ter Tuvshinjargal gedeg huuhen bol uls ornihoo esreg huivaldaand oroltsoj huuramch um hiisen ni unen l um chini barigdaj,shalguulah ni zuid niitsne.

  • Anonymous (March 26, 2016 9:58:09 am )

    Энхболд дарга цагдаагийн газрын ажлыг давхар хийдэг юмуу яахараа тэнд хүний ажил руу орж явдийм тэгэх эрх ,ёс ч бхгүй биз дэ дандаа худал мэдээлэл тараахаа больцгоо тэнэг хүн л итгэж магад,

antalya rent a car