antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2016 13 comments

Хаан банканд итгэж болохгүй шалтгаан

нийтлэсэн Admin

1201603231458699992

Өнгөрсөн зун Хөвсгөл аймагт байрлах Хаан банканд ажилладаг теллер бүсгүй Даяар дуурсагдах дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Экс ерөнхийлөгч Н.Багабанди нарын дансыг дур мэдэн шалгасан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл тус банкны өөр нэгэн ажилтан маш ноцтой луйвар хийж ажлаасаа халагдсан байх юм. Тэрхүү ажилтан нь “хугацаатай хадгаламж”тай хүний хадгаламжийг барьцаалж зээл аваад банкныхаа шалгалтын ажилчдад баригдаж байжээ. Тус залуу нь хаан банкаар үйлчлүүлэгч эрхэмийн “хугацаатай хадгаламж”ыг барьцаалж бараг зуун сая төгрөгийн зээл авсан байдаг аж.

Өөрийнхөө нүднээс далд, өөрөөсөө илүү найдвартай гэж бодон бид банкны үйлчилгээг сонгож хуруу хумсаа хуйхлан байж цуглуулсан хэдэн төгрөгөө хадгаламж нээлгэн хийдэг. Гэтэл хариуцлаггүй банкны сул хараа хяналтаас болж хадгаламж дахь мөнгөөрөө өөр хэн нэгийг тэжээж буйгаа бид мэддэггүй бололтой.

Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж буй банкуудад хэдэн зуун сая, хэдэн тэрбумын хадгаламжтай олон хүн бий. Насаараа хураасан хөрөнгөө найдвартай гэж банканд хадгалуулж байхад ажил дээрээ уйдсан хүүхэн хүний данс онгичиж бас нэг хурдан баяжих хүсэлтэй залуу харилцагчийнхаа хадгаламжийг барьцаалж зээл авч байх гэж.

Ийм увайгүй ажилчдаа ажлаас нь халж , мөнгө идсэн хүний мөнгийг нь төлүүлээд явахаас өөрөөр харилцагчид энэ талаар мэдээлж уучлал гуйх ухамсар “Хаан банк” нд байгаа болов уу.

Аливаа нэг бизнес эрхлэгч эсвэл хувь хүний дансны мэдээлэл нууцлалын зэрэгтэй байх ёстой. Хувь хүн өөрөө л дансан дахь эд хөрөнгөө мэдэж байвал зохистой. Гэтэл хувь хүний нууцад халдаж дансыг дураараа шалгаж, өөр хэн нэгэн рүү дансан дахь мөнгөнөөс нь шилжүүлнэ гэдэг байж болохгүй хэрэг юм.

Хаан банканд хадгаламжтай иргэн та яг одоо өөрийн дансаа шалгаж үзээрэй. Мөн  хамгийн сүүлд хэн таны дансны мэдээллийг шалгасан тухай ч бас лавлахад илүүдэхгүй байх.

Хүний хадгаламж дахь мөнгийг барьцаалаад зээл авч байгаа хүмүүс дансыг тань онгичиж суух бол энүүхэнд болсон байх.

                                                                                                                                                                О.Анирзун

Эх сурвалж: Amjilt.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • uanjmaa (March 23, 2016 1:26:08 pm )

    bi irgenii unemehee aldsan ium l da.tegeed gariin heegeer irgenii unemehnii huulber absan ium .tiiniigee uzyylj.dansnaasaa menge abah getel. 13 r horoololiin haan banknii neg diller zaluu zarlagiin blak egeed dansnii dugaar.gariin useg zuruulj abaad negee blakaa ustgalgui shuud eeree abaad.naadahaar chini iulchlehgui gesen .minii dansand nieed menge bga.ter diler zauud minii dansan shagaad egeech getel bolhgui gesen.

  • Ц.Со.Б. (March 23, 2016 1:30:55 pm )

    Наад ХААН банк чинь үнэхээр сонин үйлдэл гаргадаг. Хугацаатай хадгаламжтай хүн хүүгээ бодуулах гээд 2-3 хоногийн дараа очих, эсвэл хугацаагүй хадгаламжаа хугацаатай болгох гэхээр заавал шинээр дэвтэр нээх, хуучныг нь хүчингүй болгон урах зэргээр хачин аашилдаг юм. Би 3,4 удаа ингэхээр нь үйлчлүүлэхээ больж өөр банктай харьцдаг болсон. Тэгээд л заавал өөр шинэ дансны дугаартай болгож толгой эргүүлдэг юм. Хуучин дугаарыг хугацаатай, хугацаагүй болгож болдог шүү дээ.Клиентүүд чинь цөөрнө дөө.

  • Uilchluulegch (March 23, 2016 2:05:30 pm )

    Bi neg udaa hodoonii salbaraas huuteigee hamt ezemshdeg dansnaasaa mongo avah gesen chini tanii gariin useg alga geed ih zovooj baij iish tiishee utsaar yarij baigaad ogson, gehdee hotiin ali ch salbaraas mongo avahad tegdeggui baisan. Getel yag ter odor huu bid hoyoriin hen ni ch bish oor tanihgui hund bid hoyoriin dansnaas mongo ogchihood ih chiregdel bolj baij bi ooroo hodoonoos irj uchiraa olj bilee. Minii bie ih tsochirdsonoosoo bolood ih muudsan, bas hodoo yavsan ajlaa ch aldsan.

  • cdcvef (March 23, 2016 2:21:28 pm )

    zasss naad bagabandi baterdene nariin dansiig uhaad shalgaad gargaad ireech sain bn shagnaya

  • zochin (March 23, 2016 2:51:04 pm )

    Tiimee, mini dansand hiisen mungiig ediin zasagch avaad butsaagaad hiisen bsan shuu

  • Зочин (March 23, 2016 3:18:59 pm )

    Хамгийн гомдолтой нь харилцагчаа дэмждэггүй, эдийн засагчид нь хувийн хэрэгцээгээ хангуулах, хангаж өгөхгүй бол хавчиж боодогт нь үнэндээ дургүй хүрдэг. Ганц жишээ. Эзгүй хойгуур хэдэн сар гүйлгэж гүйлгэж зээл олгосон эдийн засагч хүүхэн ирээд зээлээр үйлчилэхийг шаардаж, танихгүйн улмаас татгалзсаных нь төлөө худалдагчийг маань алгадаж, лангуун дээрх барааг нь тараачихаад гараад явсан байдаг. Үр дүнд нь, тавиулахаар тохиролцсон байсан поз машиныг (карт уншигч) маань тавьж өгөөгүй. Танай орлого манай шаардлагыг хангахгүй гэдэг юмуу эсвэл -орлогоо нотлоё, ойр тойрны дэлгүүрүүдэд маань тавичихсан байна гээд очихоор эрэлт ихтэй, хүлээгдэнэ гээд халгаахаа байсан. Мөн худалдагч маань ингэж хүнд зодуулж ажиллаж чадахгүй, ажлаа хүлээж ав гэж сандаргасан. Дэлгүүрт сайн худалдагч ямар чухал болохыг, карт уншигч тавиулснаар орлого хэрхэн нэмэгддэгийг ажиллуулж үзсэн хүн бүхэн мэдэх байх. 1 ч нэсэн харилцагч нь орлого сайтай байвал хаан банкинд ч тустай л баймаар юм. Одоо би дэлгүүрээ зарж байгаа. Хаан банкинд төлөх зээлийн маань дүн, зарах үнийн дүнгийн маань 10хан хувь. Үлдсэн 90-н хувиа хадгаламжинд хийнэ. Гэхдээ ХААН банкинд лав биш…

  • zalillan (March 23, 2016 9:34:36 pm )

    Xun neg l registerin dugaartai bizdee tegwel xaan bank minii ner deer zeel awchixsan bx ym asuuxaar chi avsan l bxgui yu martchisan bxgui yu sana gex ym bi bur Mongol bankan deer ochood shalguulax getel chi sogtuu bxdaa awsan l bxgui yu eswel eej chin ymu exner chin chamaas nuugaad awsan bxgui yu gej tawlaj bgaa ymda mongo ogox gej boon ym boldog bizdee gariin useg chin zorj bna eswel ene n dutuu geel tegsen xernee oor xund ogchix boltoi ym ene asuudliig televized yriltslaga xelbereer ogno gej bodoj bgaa

  • иргэн (March 23, 2016 10:07:46 pm )

    ХААН банкид итгэхийн аргагүй болжээ. 3 сарын19-д хугацаагүй хадгаламжийн дэвтрийн гүйлгээг шалгахад 30,000 төгрөг зарлага болсон байлаа. Банкны ажилтнаас асуухад 2000 гаруй харилцагчид алдаа гарсан. 7 хоногийн дотор засна гэнээ. Харилцагчийг мэдэхээс өмнө бидэнд мэдэгдээд учрыг ойлгуулж болон шүүдээ. олон хүний олон сая төгрөг зарлагадсаныг банкны луйвар гэж үзэж болох уу.

  • лх (March 23, 2016 11:20:30 pm )

    Уртцагааны урдах Тайваний төв дэх салбар нь Хадгаламжийн дэвтэр байхгүй гээд 7 сар боллоо. Дансанд мөнгө маань байгаа л байх даа. Дэвтэр нь хэзээ хэвлэгдэж ирэх юм бол доо. Нет -ээр үзэхэд хэдэн төг маань байгаа мэтээр гарч ирээд байх юм. Ажилтанууд нь аваад эргүүлж явахад гайхах юмгүй газар бололтой. хугацаанаас нь өмнө авахаас.

  • namchin (March 24, 2016 3:40:46 pm )

    Хаан банкинд манай ээж зээлтэй би хамтран зээлдэгч болсон. Тус зээлийн гэрээн дээр ээжийн орлого хүрч байгаа гэхдээ заавал хамтран зээлдэгч байх хэрэгтэй гээд нэрийг маань оруулчив. Зээлийн гэрээн дээр ээжийн данснаасл ганцхан зээлийн төлөлт хийнэ гэж засан. гэтэл миний данснаас маан хэлэхчгүй таталт хийгдээд аваад байдын хэлэхэд угаасаа авна гээд. хэцүүм билээ. тэгээд бас зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөд байхад маргааш нь 1 өдрийн хүү бодогдоод тэрийгээ аваад байдаг сонин програмтай банк. Тэр banks гэдэг програмаа сольмоор юм

  • Anonymous (March 25, 2016 2:07:05 pm )

    ШАЛ ТЭНЭГ БАНК….. хамтран зээлдэгч битгий хэл хүүхдийн чинь данснаас зээлийг чинь татна гээл боддоо.

  • тэгснүү (March 25, 2016 2:08:12 pm )

    ШАЛ ТЭНЭГ БАНК….. хамтран зээлдэгч битгий хэл хүүхдийн чинь данснаас зээлийг чинь татна гээл боддоо.

  • bat (March 26, 2016 8:52:03 am )

    busad banknaasaa arai deer met sanagddag.saijruulaad l baival sain l baih.

antalya rent a car