antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 22, 2016 17 comments

АН-ЫН Х0Н0ЦЫН СЭТГЭЛ АРД ТҮМНИЙГ ЯДУУРАЛ, УЛС 0РНЫГ ӨРӨНД УНАГАВ

нийтлэсэн Admin

bank_ur

Төрийн мөнгө гэж байдаггүй. Зөвхөн татвар төлөгчдийн мөнгө л гэж бий гэх үгтэй. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгийг  төр хуримтлуулж, зөв бодлого явуулсны дүнд улс эх орноо төдийгүй ард иргэдээ сайхан амьдруулах учиртай.

Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх баригчдын буюу АН-ын алдаатай бодлогын гороор мөрөөрөө амьдарч яваа та бид 14-15 сая төгрөгийн өрөнд уначихаж. Энэ талаарх мэдээллийг МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн баасан гаригт иргэдтэй хийсэн тайлан уулзалтынхаа үеэр дуулгасан юм. Залуучууд нь цалингийн, ахмадууд нь тэтгэврийн, малчид нь малчны зээлтэй, хувийн хэвшлийнхэн нь банкны өртэй болсон үед энэ мэдээллийг хүн бүр соргогоор хүлээж авав. Товчхондоо, хувь хүний хэтэвчийг тэмтрээд ирэхээр сая орой руу нь орж байгаа нь энэ.

Улс орон өрийн сүлжээ, чөтгөрийн тойрогт орлоо гэх үг жирийн иргэдэд харь холын санагддаг бол М.Энхболд даргын хэлсэн энэ үг хүн бүрт дор бүрнээ нэгийг бодоход хүргэв. Цаашлаад 2016 оны сонгуулийн дараа галав юүлсэн ч яахав гэдэг байдлаар асуудалд хандсаар дөрвөн жилээ барж буй АН-ынхан өнгөрсөн хугацаанд иргэн танд төдийгүй эх оронд ямар их уршиг тарьсныг сөрөг хүчний тайлангийн хурлаас харж болохоор байлаа. Хурлын үеэр иргэдэд өгсөн мэдээллээс харахад манай улсын эдийн засаг элгээрээ хэвтэх нь бүү хэл, эх орон дампуурлаа зарлах уу үгүй юүдээ тулчихжээ.

Бид өнөөдөр гадаад өрийнхөө хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа аж. Хүн бүр 14-15 сая төгрөгийг өртэй болсон нь дөнгөж төрсөн хүүхэд хүртэл өртэй болсон гэсэн үг. Цаашилбал.Монгол Улсын гадаад өр саяхныг хүртэл 21.6 тэрбум ам.долларт хүрээд байв. Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт гаднаас 250 сая ам.долларын зээл авсан, энэ мөнгө Сангийн яамны дансанд орсныг бахархалтайгаар дуулгасан. Ингэснээр манай улсын гадаад өр 21.85 сая ам.доллар буюу 44.8 их наядад хүрчихээд байна. Тэр бүү хэл, Засгийн газар ойрын хугацаанд олон улсын зах зээлээс 3-4 төрлийн зээл авахаар болсон бөгөөд 250 сая ам.доллар эхний хнь гэнэ. Цаашдаа шат дараатайгаар үлдэгдэл мөнгө нь Сангийн яамны дансанд орж йрэх бололтой.

Харин юуны учир Засгийн газар ийнхүү гаднаас мөнгө босгоод эхлэв гэж үү. Улсын төрийн сан улайж, төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүйд хүрсэн учраас зээлийнхээ хэмжээг нэмэх замыг сонгожээ. Энэ бүх мэдээллээс хамгийн аюултай нь ойрын хугацаанд гаднаас босгох сая ам.долларын хүү нь багадаа 10 хувь гэнэ. Гадна талд Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан, хөрөнгө оруулагчдаа үргээсэн. Дээрээс нь урдаа барьдаг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ шалдаа буусан энэ үед манайд зээл өгөх улс олдохоо больсон нь зээлийн хүү өндөртэй байгаатай холбоотой. Ерөөсөө энэ он буюу сонгуулийн жил гарснаас хойш АН-ынхан өдөр шөнөгүй, сайд даргагүй мөнгөний эрэлд гарсныг Төрийн ордныхон ярьсаар ирсэн. Энэ ч үнэний ортой. 17 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээж авсан АН-ынхан зөв бодлого явуулж, өмнөх засгийнхаа хүрсэн төвшнийг дээрдүүлдэггүй юм гэхэд хэмжээнд нь бариад явсан бол өнөөдөр бид ингэж өрийн сүлжээнд орохооргүй байлаа.

Засгийн газрын гишүүд ойр ойрхон гадагш мөнгөний эрэлд гарсны эцэст 850 сая ам.долларын өр тавихаар тохиролцоонд хүрээд байсан ч хамтран засаг барьж буй намынхаа нөхдөд дэгээдүүлээд бүтэлгүйтсэн. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг тэргүүтэй АН-ынхан “Мазаалай” нэртэй бонд босгож, 850 сая ам.доллараар түр торгоох боломжтой болсон төдийгүй мөнгөө юу юугүй авдгийн даваан дээр Г.Уянга гишүүний санаачилсан Засгийн газрыг унагах ажиллагаа биежиж, “Тогтворгүй Засгийн газартай айлд зээл өгөх боломжгүй” гээд хаалгаа хаачихсан. Ингэхээс ч аргагүй, хэдий өндөр хүүтэй зээл өгч байгаа ч эргэн төлөгдөх баталгаатай байх ёстой. Гэтэл Засгийн газар нь огцрохдоо тулсан айлд хэн зээл өгөх вэ дээ.

Ойрын хэдэн жилд бид өрийн сүлжээнээс гарахгүй нь бололтой. Учир нь өнөөдөр 20 гаруй тэрбум ам.долларын өртэй болсон төдийгүй ирэх оноос гаднаас босгосон их хэмжээний өр, төлбөрөө төлж эхлэх учиртай. Тухайлбал, “Чингис”, “Самурай” бондын мөнгөнөөс гадна Хөгжлийн банкны 580 сая ам.долларын үндсэн төлбөрийг төлж эхэлнэ.

Гэтэл улсын өр утгаа алдчихсан сууж байгаа нь явах хүнд ачаа бүү үүрүүл гэгч болов бололтой. Монгол Улс өнөөдөр төлбөрийн чадваргүй болж, өрөндөө баригдан дампуурлаа зарласан Грөк шиг болох эсэх дээрээ тулаад байгааг дөрвөн жил эрх барьсан АН-аас өөр хэнээс асуух билээ. Учир нь тэдэнд МАН 17 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээлгэж өгсөн, Өөрөөр хэлбэл, улс орон оршин тогтохуйн үндэс суурь нь хүн. Харин хүн амьдрахуйн үндэс суурь нь эдийн засгийн тогтвортой байдал. Гэтэл өнөөДөр эрх баригчид эдийн засгаа тавиад туучихсан, хөрөнгө оруулагчдаа үргээгээд улсынхаа нэр хүндийг дэлхийд дэвслүүлчихсэн байдалтай байгааг юу гэж ойлгох вэ.

АН хэрвээ төрөө дампууруулж, хуульгүй улс шиг аашлаагүй бол, төрийн албыг төрлийн алба болгож, мэргэжил, мэдлэггүй “арын хаалганы хүн”-ээр төрийн албыг дүүргээгүй бол, эдийн засгаа элгээр нь хэвтүүлж, дөрвөн жилийн өмнө 17 хувь хүртлээ өссөн байсан эдийн засгийг хоёр хувь хүрэхтэй үгүйтэй болгоогүй бол, Улсаа өрийн сүлжээд оруулж, өрийг өрөөр дарахад хүргээгүйсэн бол. Иргэдээ ядууралд хөтөлж, төрд итгэх итгэлийг нь алдагдуулаагүй бол өнөөдөр бид хүн шиг амьдарч, улс шиг хөгжих байлаа. Харамсалтай нь төр удирдах ийм ухаан АН-д сох дутав.

Эцсийн дүндээ АН байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн түүхэнд хоёрхон удаа “Засгийн эрх барихдаа эхлээд өмчгүй төр үлдээж байсан бол өнөөдөр өрөнд баригдсан төр үлдээж байна” хэмээн МАН-ын даргын хэлсэн үнэнээс зөрсөнгүй. 1996-2000 онд анх удаа төрийн эрх барих боломжтой болсон АН фракциудынхаа эрх ашигт хүлэгдэн, хэдэнтээ Засгийн газраа сольсон төдийгүй төрийн цөөнгүй өмчийг хувьд шилжүүлэх нэрээр хавь ойр, хамаатан садандаа өгөөд дууссан гэх бараан түүх өдгөө ч тэднийг дагадаг. Харин үүнээс 12 жилийн дараа засгийн эрх авсан АН-ынхан өнгөрсөн хугацаанд хоноцын сэтгэлээр хандаж ирсэн нь тодорхой болж байна. Тэд эрх барьсан дөрвөн жилийнхээ хугацаанд улсдаа эзэн шиг хандаагүй бол өнөөдөр ард түмэн ядуурч, эх орон өрийн сүлжээнд орохгүй байлаа.

Хэдийгээр сөрөхийн тулд сөрдөг гэдэг ч МАН-ынхан энэ удаад үнэн түүхийг, бодит байдлыг ард түмэнд тоон баримтад түшиглэн дэлгэн харуулав. Үнэндээ “Сүүлийн 20 жилийн судалгаанаас манай нам Засгийн эрх барьсан он жилүүдэд эдийн засаг өсч, ард иргэдийн амьжиргаа дээшилсэн. Харин АН засаг барьсан үөд хүрсэн төвшин, ололт амжилтаас ухарч, эдийн засагуруудан, өсөлт нь нэгээсдоош хувьд хүрч, ард иргэдийн амьдрал доройтдог дүр зураг ажиглагдах болсон” гэх МАН-ын даргын энэ үг Монголын нийгмийн сүүлийн 20 жилийг бүрэн зурагласан байлаа. Эдийн засгаа хямралаас эх орноо өрнөөс, иргэдээ ядуурлаас төрөө дампуурлаас аврахыг сөрөг хүчин уриаллаа. Монголоо аврах цаг ирснийг МАН санууллаа. Гагцхүү хоёрхон сарын дараа болох улс төрийн сонгуулиас олон зүйл шалтгаална.

 

М.ӨНӨРЖАРГАЛ /ҮНЭН сонин/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • гишүүн байлаа (March 22, 2016 10:00:16 am )

    ардчилсан намыг бүү сонго төр барьж чадахгүйн харагдлаа ёстой хэцүү байна дарангуйлагч нар гэж эд нарыг хэлэх байх эзгүй гэрт ишиг тоглон гэдэг болоодоо мэдсэн бол 2012 онд дэмий эд нарт саналаа өгч хайран урам пий шорт

    • kkk (March 22, 2016 4:00:31 pm )

      МАН гараад ч харин ч бүр дордох байсан биз, дэлхий дахинд нүүрлээд байгаа эдийн засгийн хямралыг бид ч туулах л болно…

  • MGL (March 22, 2016 10:02:01 am )

    Одоо цагт төрийн мөнгө л байна баялаг бүтээчидэд мөнгө байхгүй. Ер нь хамгийн тэнэг хүмүүс чинь улсад татвар төлөөд байгаа бид л болж таарлаа. Бидний тэнгийг төр сайхан ашиглаж байна. Ард түмэн гэж манийгаа хошогруулаад л татвараа төлвөл манай төр танийг сайхан амьдруулах болтой юм яриад байсан чинь одоо болхоор “хэзээ тэгсэн юм худалч хар хог вэ чи” гэх шахуу юм болж байна. Энэ эрүүл мэнд, боловсрол хоёр арай л байна шүү. Хэзээ ийм байсан юм бэ? хүүхдээ өвдхөөр үзүүлэх эмнэлэг олдохгүй юм хэсэг, дүүргийн эмнэлэг болхоор маниасаа дор юмнууд, тэгсэн мөртлөө ааш гэж байнаа. Багш нар гэж өгөө хэл ам дагуулаад байгаа гаж хэллэг, зурагтай номнуудыг хүүхдүүдээ зараад дундаас нь хэд гурван юм цохиод л бүү амар болжээ.

  • L (March 22, 2016 10:22:55 am )

    АН улс орнооор тоглож дууслаа

  • ЗОЧИН (March 22, 2016 10:31:41 am )

    ЭНЭ ХОЁОР НАМ АЛЬ НЬ Ч АРД ТҮМНИЙ АМЬДАРЛЫГ ДЭЭШ ТАТААГҮЙ

  • zochin (March 22, 2016 10:46:54 am )

    энэ АН-ыг ЯАНАА.БУШУУХАН 6 САР БОЛЖ ТОНИЛГОХ ЮМСАН.УЛС ОРОН ЯВУУРЧ НЯЛХ ХҮҮХДҮҮД УЛААН БУРХАНААР ХОРВООГООС ХАЛЬСААР БАЙНА.ЭЗЭНГҮЙ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ ЭХЭЛЛЭЭ.ҮНЭХЭЭР ХОНОЦИЙН СЭТГЭЛЭЭР АЛИВААД ХАНДАЖ БАЙНА.МИНЙИ АРД ТҮМЭН МИНЭЭ.ДЭЭЛИЙН ШИНЭ НЬ ХҮНИЙ ХУУЧИН НЬ ДЭЭР ГЭДЭГ АРДЫН ҮГ ҮНЭН ШҮҮ

  • Ha ha ha (March 22, 2016 10:54:10 am )

    MAN namiin ued ediin zasag 17% osoj bsan. Ene chini ard tumnii amidral saijirch bsan gesen ug bizdee, erguu mal mini. Ardchilsan namiin ued 2%. Ali ni iluu ve gedegiig teneg hun ch oilgono. Mongol ardiin namiig songonoo. Yah gej ardchilsan namiig songovoo. Novsh gej.

  • бат (March 22, 2016 10:58:37 am )

    энэ намууд ээлж дараалан улс орноор минь тоглох юм даав МАН АН алинч ялгаагүй бүгд нэг тэрэгний 2 дугуйв

  • Улс тор судлаач. (March 22, 2016 11:27:53 am )

    Хоноцын сэтгэлээр хандаад байгаа нь АН биш, харин “Тугжилдэх” аргаар Гуйцэтгэх засаглалын эрхийг авсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар байгаа тул одоо эд нарт арга хэмжээ авах цаг нь болсон шуу дээ. Залуучууд аа та нар эд нартай хаана тааралдсан газар нь “Хашраагаад” огооч. Ер нь Монголчууд “Сургээ уруу татаад, болохгуй байгаа малыг тухайн жилд нь идэшэнд хэрэглэдэг байсан ба буруу улгэр дуурайлал узуулээд байгаа хуухэд, залуучуудыг нийтээрээ нийлж гишгэх газаргуй болтол нь зодож, гадуурхаж яс маханд нь мэдруулдэг байсан шуу дээ. Одоо удахгуй арга хэмжээ авна за.

  • irgen (March 22, 2016 11:32:09 am )

    AN -g SONGOSON DOO HARAMSAJ BNA

  • Anonymous (March 22, 2016 12:43:28 pm )

    honotsyn setgeleer bus, hulgaich setgeleer geech…

  • Anonymous (March 22, 2016 4:29:28 pm )

    MAHAH MAXH BOL MAFI SHVV

  • Зочин (March 22, 2016 5:37:02 pm )

    Ардчилсан нам азгүй нам. Маш азгүй нам. Монголын төрийн жолоог атгах тоолондоо самардаг тийм л азгүй нам. АН-ын дотоод зөрчил тогооноосоо хальж төрийн ордонг самрах дөхөж байгаа монголчууд харж л сууна. Төрийн гурван өндөрлөг нь хэл амаа ололцож чадахгүй болохоор гар хөлөө хөдөлгөсөн сураг бас чих дэлсээд л авсан. Ийм л азгүй нам. УИХ-д олохни болохоороо фракцууд нь учраа олохоо байж сандал ширээний төлөө нүдээ ухаж өгөхөөс ч сийхгүй тийм л хүмүүс. Ямар сайндаа л МАН-ыг засгаас хөөчихөөд орон гарсан сайд нарын суудал дээр яаж алалцлаа даа чааваас. Аргаа барсан тэд хууль зөрчин байж зургаан сайд томилсон болоо биз дээ. Одоо тэд дахиад л бужигнана. Гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орох гээд улайрч байгаа. Энэ бужигнааны хамгийн том хохирогч монголын ард түмэн. Ийм л азгүй нам болохоор гадаадын хөрөнгө оруулагчид АН-ыг засаг толгойлохоор зугтаагаад явчихдаг. Үүнийгээ цэвэрхэн гэгч нь МАН-д нааж орхино. Улсын эдийн засгийг траншейны нүх рүү унагачихаад Бид МАН-ын баасыг цэвэрлэж яваа гэж хээвнэг худал зална. Мөн ч ичих нүүргүй улсууд шүү дээ, АН-ынхан. Сүүлдээ бүр МАН азтай. Тэднийг засаг барьж байх хугацаанд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өндөр байсан. Харин биднийг засаг толгойлох хугацаанд өндөр байсан үнэ уначихлаа гэж зална. Уг нь тэдний ингэж гунигт дуу аялах нь аргагүй юм. Тэд Монгол Улсыг барьцаанд тавиад асар их зээл авчихсан хүмүүс шүү дээ. Монголын толгой эдийн засагчид байтугай олон улсын шинжээчид ч өнөөдрийн эрх баригчдын эл үйлдлийг толгойгоо гашилтал бодоод ч ойлгоогүй. Тухайн үед эх орноо барьцаанд тавьж бонд босгох ямар ч шаардлага байгаагүй гэдгийг захын эдийн засагч хэлээд өгнө. Уг нь өнөөдөр тэдний чихэнд чимэгтэй сонсогдохгүй, сүүлдээ адлагдах маягтай болж байгаа 17,6 хувийн өсөлттэй явсан засгийг МАН, АН хоёр хамтарч бий болгосон юм шүү дээ. УИХ-д МАН олонхи байсан болохоос биш Засгийн газрыг МАН, АН хамтарч бүрдүүлсэн санагдах юм. Тийм байтал 17.6 хувийн өсөлттэй явсан эдийн засгийг зүгээр л тоо гэх юм даа. 2008-2012 оны хооронд Хүний хөгжил сан үүсгэн монголын иргэн бүрт 21.000 төгрөг тараасан нь МАН-ын гавьяа. Өнөөдрийн эрх баригчид босгосон бондын мөнгөнөөсөө ард түмэнд хэдийг илүүчилсэн бэ. Тэд илүүчлэх нь байтугай өөрийн хүнээсээ нуугаад өөрсдөө идэж уугаад дуусгасан нь бодит үнэн. Эхнээсээ дээлээ нөмрөөд аавынх руу явж байна. Хэдэн зуун саяар биш хэдэн тэрбумаар идэж байгаа эрх баригчдын эсрэг дуугарсан нь бурууддаг болсон цаг юм. АН-ынхан бондын мөнгөөр үхмэл цэцэг тарьж хогийн ногоон уут тарааж, хэдэн зам зассан болсон. Ард түмэнд наалдсан юм үнэндээ л харагдахгүй байгаа нь харин чин үнэн. Эсрэгээрээ ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа нь ч үнэн. Бондын мөнгөөр дураараа дургисан эрх баригчид дансаа улайлгачихаад төрийн албан хаагчдын халаас руу өнгийж байгаа нь үнэн. Бүр сүүлдээ яам агентлагийг татан буулгаж байшин барилгыг нь дуудлага худалдаанд оруулсан болоод өөрсдөө луйвардах гэж байна, цаана чинь. Өнөө 1996-2000 оны хооронд явагдсан өмч хувьчлалаар Ан-ын авотортай гэнэт баяжигчид төрдөг шиг үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг чинь энэ дээ. Сонгууль болохоос өмнө ямар ч аргаар хамаагүй мөнгөчих нь эрх баригчдын гол зорилго. Ардчилсан нам ийм азгүй нам. Тэд одоо гунигт дуу аялаад ч газар авахаа больсон. Ард түмэн тэдэнд итгэсэндээ харамсч суугаа. МАН азтай нам. Тэд засаг толгойлох тоолонд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өсдөг. Ийм л азтай нам. МАН засаг толгойлсон үед монголын ард түмний нуруу арай тэнэгэр байдаг. Ирэх сонгуулийн дараа дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ огцом өсөх вий дээ. Гадаадын хөрөнгө оруулагчид гэнэт монголд хайр зарлах вий дээ. Угтаа өнөөгийн эрх баригчид хүн шиг төрөө аваад явчихсан бол гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ буруулахгүй. Гэтэл тэд байн байн засгаа унагаад төрөөр тоглоод байхаар чинь хэн итгэж гэрээ хийх юм бэ. Ядаж нэг удаа сонгуульд ялсан юм бол Засгийн газар чинь дөрвөн жил тогтвортой байж болдоггүй юм уу. Тэгж байж гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ биз дээ. МАН-ын үед гадаадын хөрөнгө оруулагчид нааштай ханддаг байсан нь тогтвортой байсны гавьяа. Ядаж л дөрвөн жил засаг нь ганхахгүй, толгой өвдөхгүй хийж болно гэж боддог болохоор тэр. Нарийндаа бол АН азгүйдээ биш арчаагүйдээ Монгол Улсын өнөөдрийн байдалд хүргэчихээд байгаа юм. Тэдэнд улс аваад явчих бодлого алга. Улс байтугай намаа аваад явчих бодлогогүй хүмүүс төрийн жолоод гарсны горыг монголчууд амсаж байна явна. Өөрийн алдааг өрөөлөөс битйги хай, эрх баригчдаа. Эхлээд нам доторхи фракцынхаа учриг олчих. Дараа нь улсаа авч явах тухай яривал чихэнд арай чимэгтэй сонсогдоно.

  • humuust (March 22, 2016 6:50:26 pm )

    ANiig dahin buu songo GREK SHIG BOLJEE. ODOO YAANA.

  • zochin (March 22, 2016 8:49:37 pm )

    teneg batsaan haravas

  • зочин (March 23, 2016 12:49:23 am )

    AH ch aliig ni alduulj baina daa…

  • Өндөр настан (March 23, 2016 1:08:54 am )

    АН-ынхан яагаад ийм урагшгүй бга юм бэ гэвэл адил зиндааны,торойгоод гараад ирэх лидергүй,хүн бүр л өөрийгөө лидер болгох гэсэн атгаг санаатай,бие биенийхээ төрөөс яаж идэж ууж баяжсан түүхийг мэддэг.Иймээс л тамын тогооны үлгэрээр нэг нэгэнээ татаж унагадаг.Энэ нь хэзээ ч засрахгүй өвчин болсон төдийгүй хорт хавдар болсон бна.Байгуулагдаад 26 жил болоход ийм байдалтай бга юм чинь хэзээ ч эмчлэгдэхээргүй болсон бна гэсэн үг.Олуулаа болно гэсэн зорилт тавьсан бол ард түэн тэднийг олуул болосон боловч мордохын хазгай гэгчээр энэ ИХ-д эхний алхмаа л буруу эхэлсэн.Хүч түрэх зарчмаар бүх асуудлыг шийдэхэд хүрсэн.ИХ з/б-дахад Батхүү,Зоригт нарыг улаан цайм хэн биднийг хэлэх вэ гэсэн байдлаар ил луйвар хийж оруулж ирснээр анхны буруу алхам эхэлсэн.Бат-Үүлийг ч мэр болгодог бас л буруу алхам.Мэдлэг боловсролтой хүн байдаггүй нам юмуу гэж бодогдож бна.г.м алхам тутамдаа буруутсаар одоо ч өөрсдөө энэ бантангаа яаж арилгахаа мэдэхээ байчихаад бгаа нь үнэнд нийцэх бх.Намын удирдлагын зарчим алдагдсан,түүнийхээ үгийг тоодоггүй,намын дарга болохын тулд бие биеэ татан унагадаг нь эцсийн эцэст ард түмний дунд АН-д цэг тавихад нөлөөллөө олов бишүү.

antalya rent a car