БЗД-ийн нутаг дэвсгэр Налайхын зам, Канад хаусын урд замд H.Sonata маркийн авто машины жолооч Э нь Морь барьдаг ХХК-ны H.Aero city -540 маркийн Б жолоочтой автобустай мөргөлдөж зорчигч 37 настай эрэгтэй Б газар дээрээ нас барж 14 хүн гэмтсэн ноцтой осол өчигдөр гарчээ.
Хэргийг Замын цагдаагийн хэлтсээс шалгаж байна. Мөн түүнчлэн ХУД-ийн нутаг 19-н үйлчилгээний төвийн урд замд Т.Prado маркийн авто машины жолооч Н нь явган зорчигч 13 настай эмэгтэй Н-г мөргөж гэмтээсэн хэрэг гарлаа. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо зорчих хэсгийн гадаргууны байдал, тээж яваа ачаа, замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангаж анхаарал болгоомжтой бие биеэндээ хүндэтгэлтэй хандах, тээврийн хэрэгслийн техникиийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж яваа үедээ хамгаалалтын бүсийг зөв хэрэглэж хэвшихийг зөвлөж байна.
О.Сайхан
Zaluu.com
Холбоотой мэдээ
Comments are closed.