antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2016 18 comments

О.Баасанхүү “од” болж Засгийн газар ганхах нь

нийтлэсэн Admin

1458539743_baasanxvv

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн таарамжгүй харилцаанаас үүдэж дахиад л Засгийн газар ганхаж эхлэх нь дээ. Засгийн газар ганхах нь улс төрчдөд, УИХ-д суудалтай намуудад огтхон ч нөлөөлөхгүй. Харин хэнд ч гай бололгүй, мөрөөрөө ажиллаж, хөдөлмөрлөж яваа жирийн ард иргэдийн амьдрал ахуйд л хүндээр туссаар ирсэн гашуун туршлага бий.

Тэгвэл Засгийн газар яагаад дахин ганхах болов гэдгийг энгийнээр тайлбарлах гээд оролдьё. Яагаад оролдлого хийх гээд байна вэ гэвэл, одоогийн улс төр ба түүн дотор явагдаж буй үйл ажиллагаа, хуувилдаан, тохироог миний бие ойлгож гүйцэхээ болиод байгаа юм. Тиймээс л энгийнээр ч болов тайлбарлах гээд үзье гэсэн юм.

Өнөөдөр шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэж, бүлгийн дарга Н.Батцэрэгтээ албан бичгээр хүргүүлэв. Ингээд УИХ дахь “Шударга ёс”эвслийн бүлэг есүүлээ боллоо. Харин бие даагчид тав болж нэмэгдэв.

Есөн гишүүнтэй бүлэг байж болно. Харин найм болчихвол арай өөр асуудал үүсчих гээд байгаа юм. Энгийнээр УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг тарах хэмжээнд хүрч асуудал яригдах юм. Одоогоор Л.Цог, Г.Уянга нар хасагдах мэдэгдлээ өгчихсөн учраас ес болоод байгаа. Тэдэн дээр хэн нэгэн нэмэгдвэл бүлгийг тараах хэмжээнд хүрч болзошгүй.

Хэрвээ бүлэг тарчихвал хамтарсан Засгийн газар ч дагаад ганхах аюултай болно. Бүр эвслийн бүлгийн дагаад Засгийн газраа буулгах, эсвэл нэгэн цагт хөөж байсан МАН-тайгаа нэгдэх гэсэн сонголт дээр тулж болзошгүй байдал бий болчихлоо л доо.

Тэгвэл Л.Цог, Г.Уянга нар дээр хэн нэмэгдэж магадгүй вэ гэвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг гэж хэлнэ. Тэрээр Л.Цог, Г.Уянга нартай нэгдэж, МАХН-ын дарга Н.Энхбаярын үгийг үл тоон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурж байсан гишүүн. Одоо ч Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд дуудаж, “боекотлосоор” байгаа.

Ер нь бол МАХН-даа шоовдорлогдсон, албан тушаалгүй үлдсэн ганц гишүүн л дээ. МАХН-ын гэх тодотголтой “оймсонд хавчуулагдсан” түүнээс бусад гишүүд нь аль эрт албан тушаалд очиж, эрх ямбаа эдэлцгээж, даргынхаа буяныг хүртэж суугаа. Харин О.Баасанхүү л ганцаараа “хоосон”. Үүндээ гоморхож, шаралхаж нэг хэсэг л намын даргатайгаа түнжин хагарч, дэд сайд асан Б.Тулгад хүртэл “шанаадуулаад” л авсан хүн. Тэгвэл одоо түүний үнэд орох цаг ирж, хуульд ямар нэгэн өөрчлөлт орчихоогүй л бол О.Баасанхүү Монгол Улсын Засгийн газрын хувь заяа, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хувь заяа бүрэн атгаж сууна шүү дээ.

Дахиад л энгийн тайлбар хийхэдО.Баасанхүү “авдрын түлхүүр атгагч” цорын ганц үнэ цэнэтэй тоглогч болоод хувирчихлаа. Сонин юм шүү. Саяхан л О.Баасанхүүг ад үзэж, хэвлэлээр нэг “өрөвдөө” биз дээ. Тэгсэн өнөөдөр Монголын улсын төрийн гол тоглогч нь болчихсон л явж байх юм. Азтай, одтой хүн гэж түүнийг л хэлэх байх. “Оймсонд хавчуулагдаж” УИХ-д орж ирсэн шиг ээ, одоо намынхаа, бусад намынхны, Засгийн газрын цаашлаад Монгол Улсын хувь заяаг шийдвэрлэх эрхэм хүн болтлоо аз эз нь шовоосон байх нь.

О.Баасанхүү гишүүний сүүлийн гурван жил гаруй хугацаанд ярьсан “шударга улс төр”-өөр бол тэрээр тун удахгүй намаасаа, эвслийн бүлгээсээ гаргах мэдэгдлээ хийнэ. Гэвч тохироо яаж ч хийгдэх юм билээ. Намын дарга нь түүнийг яаж ч шагнах юм билээ, бүү мэд. Гэхдээ О.Баасанхүү “no” гэвэл УИХ-ын гишүүн мөн л МАХН-ын гишүүн Д.Тэрбишдагва гэх дараагийн хувилбар бий. Гэхдээ Д.Тэрбишдагва гишүүн олон жил улс төрд амьдарсан хүн О.Баасанхүүгийн илүү нүүдлийг харалгүйгээр аль эрт тохироогоо хийчихээ биз дээ.

А.Аюуш 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • tur zasag (March 21, 2016 3:29:55 pm )

    yasan togloomtoi yum, ashigiig ni hubidaa hurtej hurtchiheed. altiig ni abaad abdriig ni hayab gegch l bolj bh shib dee. uyanga er ni togtborgui hun bna shuu, uran tsetsen ug heldeg geheer l ard tumen unelene gej bodoo yu, zaluu hun bj, enhbayriig uchirgui muulj muulj garch irchiheed, minii muulsan ni buruu bsan uuchlaarai, negdie, uzel bodloo negtgie gechiheed odoo bolohoor ergej salaad l chi odoo dahij hezee ch songogdohgui shuu, tsog ch yahab jinhene 4 jil enhbayriin ner nuuriig barj idej bga hun, tsalintai albatai, deer ni bas ih hurliin gishuun gej bgaamaa, zunduu l bolomj edellee, ichihed yanaa. odoo tetgebriin hugshnuur ch yahab dee, ene ungurch bga 4 jild tsog met ni archigdaj bsan biz dee, enhbayriin nuureer l udii zeregtei yablaa daa, ard tumend ingej l unelegdej bna da.

  • Zochin (March 21, 2016 3:58:31 pm )

    Erdenetchvvdee ene Baasanxvv gegch tyltiraa nuxur namiin jagsaaltaar xvnii bugs dolooj garch idchixeed manai orxon aimagt songuuli duxuud irexeer irchixeed xaana l shagnal gardyylna tend irchixeed zasag turiig samrax sanaatai ene xvniig endees ner devshvel bvgdeeree Ho shvvvvvvvv manaixaaaaan

  • nn (March 21, 2016 4:02:20 pm )

    Энэ заваан улс төрөө болимоор юм.Тэртээ тэргүй хийхгүй,хийлгэх чгүй, энэ муу засгын газрыг огцруулах нь.Одоо улс төрд байгаа хуучин байсан хулгайч тэнэг хувиа бодсон улс төрч гээд өөртөө итэгчихсэн малнуудын.Хэн нэгийгээ муулаад.Дахиад сонгогдож болно гэж бодсон алсын хараагүй харалган бодол. НАМ нэртэй хулгайч луйварчидын бүлгээс зөвхөн нэрээ л татчихвал шудрага сайхан харагддаг юм биш.Цаана чинь ард түмэн улс орны эрх ашиг гэж юм байдаг юм.Энэ гурван нөхөр шиг өөрийнхөө эрх ашигын төлөө хэнтэй ч нэгдэж чаддаг хэрэггүй болвол хэнээс ч урваж чаддаг өөрөөсөө бусад хэний ч бодлыг зөв гэж бододгүй.Баг хамт олноороо ажиллах ямар ч чадваргүй.Өөрийн олж авсан өчүүхэн нэр алдараас өөр үнэ цэнэтэй зүйл байдаг гэдгийг хэзээч бодох чадваргүй.Ийм нөхдүүдээс ч Монголын төрийг хол байлгавал таарна.

  • Anonymous (March 21, 2016 4:12:47 pm )

    Ømhii ustei boovnuud

  • haha (March 21, 2016 4:19:25 pm )

    Gishuun ch gejdee. gishguur yum daa

  • Naraa (March 21, 2016 4:26:35 pm )

    evsliin bylgiig taraah An,Manii ajliin yr dyn,Cog.uanga nart said amalj baigaa gesen.

  • irgen (March 21, 2016 4:28:56 pm )

    enhbayriigaa dagasan bol arai der baih baisandaa ishih ewree urgahaar ehiigee morgonoo gej unen ug bna daa ard tumnii dund enhbayriin ner hund ondor baigaag ajiladaggui yum baihdaa dahiad gesen oilgolt baihgui dee sanaj yaw duu min

  • засаг (March 21, 2016 7:00:22 pm )

    энэ засагтай засаггүй болноо

  • зочин (March 21, 2016 7:11:26 pm )

    Баасанхуугийн бендгер арай дутнаа ийм амьтан чинь чихэнд нь алт хийсэн ч сэгсэрнэ ус хийсэн ч сэгсэрнээ бусад нь хоол ундандаа хурчихсэн буур голж шилсэн улс томроод байдаг баасанхуу невалдаад хоцорлоо хеерхий айкуу гэж нэг юм энэ нехерт 50 жар хавьцаал байгаа даа

  • Anonymous (March 21, 2016 9:16:45 pm )

    saihanbilegee baasanhuugiin atsiig n doloo doo

  • Зочин (March 21, 2016 9:49:16 pm )

    БААСКА ОДОО Л НААД НОХОЙНУУДАА АЛЦАГНУУЛДАГ ЦАГ ДАА.САЙХАНБИЛЭГ ГӨЛӨГ БОЛЖЭЭ.

  • zochin (March 21, 2016 10:50:54 pm )

    baasanhuu uneheer evslees garchihval harin daraa songuulid estoi nogoo gerleer garna daa. odoo l ene hun eeriin tolgoitoi gedgee haruulah tsag ni bas uls terch gedgee haruuulah tsag ni bolj

  • toroo. (March 21, 2016 11:57:54 pm )

    Naad.buzraa.toroos.holduul.masn.olon.saihan.mdlegtei.zaluus.bain.naad.baas-g.neg.moson.tonlog.Baasan-nohoi.tonil.

  • зөв (March 22, 2016 1:09:49 am )

    БААСАНХҮҮ БҮЛГЭЭС ГАРЧ ОГСРУУЛААРАЙ ДЭМЖИЖ БАЙНА

  • Anonymous (March 22, 2016 8:48:31 am )

    Humuusiin anhaarlig uur zugt tataad l ganhuulchihdag ch yum shig

  • МОнгол (March 22, 2016 8:57:24 am )

    Баасанхүү хэрвээ ирээдүйгээ сайн харж чадвал яаралтай эвслээс гар

  • orshikh (March 22, 2016 10:08:57 am )

    Энэ Энхбаяр буюу Намбартан байгаа цагт Монголын улс төр, их хурал засгийн газар өөдөө харна гэдэг хэцүү.Намбартангийн ялыг эдлүүлэхгүй яасан юм бэ.Тэр Баярыгаа хөлдөө чирээд шоронгийн мухарт байх ёстой

  • orshikh (March 22, 2016 10:13:32 am )

    манай намын олон залуусын хувь заяа амьдралаар тоглож байна Намбартан гуайг ард түмэн сонгохгүй сонгуульд байтугай ,төрийн ордноор ч бүү ойртуул…наад хүнээс чинь Бандгай /Бага банди/хүртэл жийрхээд байдаг юм шүү. Элбэгээ энэ хүнийг шал дэмий ял завшууулсан гэдэгээ мэдээд толгойгоо шаагаад л суугаа … муу хүний балагаа…

antalya rent a car