Цолондоо томдсон биетэй
Цодлож явсаар бэрс боллоо
Уранчиг юм мэхэндээ
Удах ч үгүй юм барилдаандаа
Солбиод сэнжиг халах нигууртай
Сугадаж мордох нь нуруутай
Хөл тавиад этэхэд
Хүндийн жингийн хазайлгана даа
Хөнгөн ч гэсэн машинддаг
Хөвсгөр барилдааны охь юм
Жин дутаад баглуулсангүй
Жин ихтэйд бардуулсангүй
Хулгар чих нь тонж юмаа
Хурдан барилдаан нь сор юмаа
Хулс исгэрэх хөгжөөн дэмжигчидтэй
Хурданд суурилсан мэхний залгаатай
Тэвчээр гэж ган юм
Тэсвэр гэж хан юм
Хөл гэж гар юм
Гар гэж хөл юм
Даана гэж заан юм
Дэвнэ гэж хангарьд юм
Шавж зогссон буур юм
Шимтэй барилдааны үүр юм
Мэдрэмж гэж бодол юм
Бодол гэж сийрэг юм
Сэтгэлзүй гэж арслан юм
Сэтэрлэж тавьсан азарга юм
20160321
Хүндэтгэсэн анд Мянгаагийн Цэрэнчимэд
Холбоотой мэдээ
Comments are closed.