
Оюутан байхаасаа л гол дүрийн жүжигчнээр шалгарч, найруулагчдын хараанд өртсөн тэрбээр жүжигчин болох гараагаа Хүүхдийн ордноос эхлүүлж, дараа нь СУИС-ийг 2010 онд төгссөн. Одоо бол “Хувьсал” продакшны жүжигчин бас санхүүч гэж байгаа. Их ажлынхаа хажуугаар санхүүгийн сургуульд суралцаж буй түүнд продакшныхан хамаг санхүүгээ бариулдаг гэнэ билээ.
Мөн тэрбээр янз бүрийн киноны саналд даруулдаг боловч эротик хэсэгтэй киноны саналыг хүлээж авдаггүй гэнэ шүү. Учир нь тэр одоо болтол нэг ч кинонд нүцгэлж, дүр бүтээгээгүй хэмээн нэгэн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа дурьдсан юм. Угтаа бол түүний анхны дэлгэцийн бүтээл болох “Халуун сэтгэл” кинонд ийм хэсэг гардаг ч, тэр нь А.Ганчимэг биш ажээ.
Тодруулбал, тус кинонд тоглож байсан охин эротик хэсгийнхээ зургийг авахуулчихаад гадаад руу явчихсан учраас кино багийнхан ижил төстэй охин хайж байгаад А.Ганчимэгийг тоглуулсан аж. Мөн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны эротик хэсэг дээр “Хувцсаа тайлаагүй болохоор тийм гэж бодохгүй байна” хэмээн хариулсан нь хөтлөгчийг хэлэх үггүй болгосон юм. Мөн тэрбээр нүцгэлэхээс ичдэг төдийгүй эротик хэсэгтэй киноны саналаас шууд татгалздаг хэмээн хэлсэн.
Ямартай ч олны өмнө нүцгэлж, карьераа өсгөөгүй жүжигчин бүсгүйг эротик кинонд тоглуулна гэдэг ч бүтэшгүй даваа байх бололтой.

Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 18, 2016 10:11:55 am )
Маш зөв. Сайхан төрсөн гээд хамаг юмаа ил гаргах ёстой бус. Ухамсартай байна.
-
zohin (March 18, 2016 11:34:20 am )
Saihan nvvhen ym hini erotik kinond togloj erhvvdiig goshgoruulaah
-
zohin (March 18, 2016 11:34:20 am )
Saihan nvvhen ym hini erotik kinond togloj erhvvdiig goshgoruulaah
-
zohin (March 18, 2016 11:37:04 am )
Hoorhon nydtei hoorhon hvvhen shvv dur bulaamaar saihan hvvhen,saihan h emegtei
-
Mongol (March 21, 2016 12:37:50 am )
Evii evii ovoo doo, nutsgelj shaldalhaasaa ichdeg boloh bolohguig meddeg mundag emegtei baina.
5 Comments