МАХН-ын дарга Н.Энхбаяр саяханыг хүртэл ард түмний дунд баатрын дүрээр амьдарч ирсэн. Харамсалтай нь хэдэн жилийн өмнөөс түүнийг тойрсон бохир мөнгөтэй холбоотой асуудлууд сөхөгдөж эхэлснээр Н.Энхбаярын нэр хүнд улам л унасаар байгааг сүүлийн үед гарсан судалгааны дүнгээс харж болно. Нэг жилийн өмнөөс түүнийг тойрсон мөнгөний асуудал ар, араасаа олон нийтэд ил болж, баримттай мэдээллүүдийг гэрчүүд дэлгэх болов. “Н.Энхбаяр дарга надаас мөнгө нэхсэн” гэж ярих хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Л.Цог “Н.Энхбаяр дарга надаас 1 сая ам доллар нэхэж байсан” хэмээн ярьжээ. Энэ мэт түүний дарамтанд орж байснаа албан ёсоор олон нийтэд зарласан таван хүн байгаа юм.
Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр бусдаас мөнгө нэхэх ажиллагаагаа зогсоох нь битгий хэл улам идэвхжүүлж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Тэрбээр ойрын өдрүүдэд бизнесмэнүүдийг өрөөндөө дуудаж , “Мөнгө өг” хэмээн шантаажилж байгаа гэнэ.
Түүний ингэж буй шалтгаан нь 2016 оны УИХ-ын сонгууль болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж буйтай нь холбоотой. Учир нь тэрбээр эдгээр сонгуульд хүч үзэхээр бэлтгэж байгаа бөгөөд сонгуулийн сурталчилгааны үеэр хэрэглэх мөнгөө бусдаас цуглуулж эхэлсэн нь энэ аж.
Гэхдээ түүнд ийм боломж бараг үгүй гэдгийг . Үүнийг ч өөрөө сайн мэдэж байгаа. Харин иргэд, олон нийт л мэдэхгүй байна. Яагаад Н.Энхбаяр улс төрд дахин орж ирэх боломжгүйг хоёр үндэслэлээр тайлбарлаж болно.
Нэгдүгээрт, Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацаа 2017 оны наймдугаар сард дуусна. Тэгэхээр үүнээс өмнө ямар нэгэн албан тушаал горьдох хэрэггүй гэсэн үг. Саяхан Засгийн газраас Н.Энхбаярыг Шадар сайдад томилж болох эсэхийг лавлахаар АТГ- руу албан бичиг илгээсэн. Харин АТГ-аас “Н.Энхбаярыг төрийн өндөр албан тушаалд томилох боломжгүй. Учир нь тэрбээр одоог хүртэл ялтай байгаа” гэх хариултыг өгсөн билээ. Тэгэхээр хуулийн дагуу Н.Энхбаяр нь 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн нэр дэвшинэ гэж том санах хэрэггүй болж байна. Мөн Н Энхбаяр ялтай байх хугацаандаа гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчин мөнгө угаасан, гэрээгээр халхавчлан бусдын өмч хөрөнгийг залилсан, бусдаас их хэмжээний хээл хахууль авсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа зэрэг нь албан тушаалд томилогдоход нь саад болж байгаа юм. Гэтэл тэрбээр хашрахгүй бусдаас мөнгө нэхсээр байгааг эх сурвалжууд хэлж байна.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таван жил эх орондоо амьдарсан байх ёстой гэх хуулийн заалтыг тэрбээр мөн зөрчих гэж байна. Учир нь Н.Энхбаяр сүүлийн гурван жил БНСУ-д эмчилгээ хийлгэнгээ амьдарсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 23 дугаар зүйл. Нэр дэвшигч, түүнийг бүртгэх заалтын 3 дахь хэсэгт “Сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харъяат болохыг нотлох иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, эмнэлгийн дүгнэлт бүрдүүлсэн байвал зохино” гэж заасан байдаг. Тиймээс тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бас л боломжгүй болж байна гэсэн үг. МАХН-ын хуульчид түүнд энэ талаар хэлж, сануулахад тэрбээр ихэд дургүйцэн саналыг нь хүлээн аваагүй байгаа гэнэ.
Ямартай ч МАХН-ын дарга Н.Энхбаярт том зорилгоо хэрэгжүүлэх боломж хуулиар хаалттай байгаа юм. Харин тэрбээр ямар арга хэрэглэж улс төрд орох гэж буй нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (March 17, 2016 3:19:38 pm )
Энэ хүнийг одоо тайван байлга даа. Сайт болгон дээр түүнийг янз бүрээр муулчилж бичсэн мэдээлэл байна.
-
Bulten (March 17, 2016 3:21:08 pm )
Ene estoi aimar khun khun baitygai nokhoich oirkhon yvaj bolokhgui khun
-
хэхэ (March 17, 2016 3:37:16 pm )
сайхан хэллээ нохойг ч бүү ойртуул
-
-
зочин (March 17, 2016 3:50:22 pm )
бүлтээн зөв шүү энэ аймаар амьтан ганцхан өөрийн хар толгойныхоо төлөө төр, намын нэрийг барьж амьдарч байна ичээч монгол төрийн өндөр албан тушаалыг МАн-ын нэрээр хашчихаад одоо энэнд юу дутаад үхэж чадахгүй явнаа
-
зочин (March 17, 2016 3:51:03 pm )
нэг хүнийг хэт их муулах болон хэт их тахин шүтэх байдлыг болих хэрэгтэй 25-жилийн өмнө юу гэж төв хороог буулгаж байлаа,
-
Ги (March 17, 2016 3:54:00 pm )
явж явж Гамбаатар Энхбаяр хоёр нийлчихвии гэхээс МАНАН үхтлээ айж байна Хэрэв нийлчүүл ард түмэн хожино Олигархуудаас салах маш сайхан боломж
-
Зочин_Төмөрпүрэв. (March 17, 2016 3:54:17 pm )
Хүнд ичих нүүр гэж байдаг. энэ ширэн нүүртэд үнэхээр тийм юм алга.Энхбаярйг өөд нь татвал монголд хууль дүрэм гэж үнэндээ байхгүй болно шүү.
-
zochin (March 17, 2016 4:03:33 pm )
elbegdorjiig enhbaurdyyl tegj bj l gaigui bolno shan shuu de bugd l nohod bson tegeheer erh medeld hurgeh n zob shu de
-
urtaa (March 17, 2016 4:19:03 pm )
ERHEM ERONHIILOGCH ENHBAYRIIGAA DEMJINEE. ERGELZEH YUM BAIHGUI. ENE HUNIIG MUUHAI BOLGOJ HARUULAH GEJ UHEN HATAN ZUTGEJ BAIGAA TER HUMUUSEES BOLGOOMJLOOROI.
-
BAATAR (March 17, 2016 4:21:22 pm )
ENHBAYRIIN OODOOS JINHENE UTGAARAA SHUURGAN GAL YVJ BAINA. ENE HUNEES UNHEER IH AIJ BAINA SHUU.NEGEL YUM YVAAD BAINA DAA.ANHAARAHGUI ORHIJ BOLOHGUI YUM BAINA SHUU.YAGAAD ENHBAYRAAS INGEJ AIJ UHEH GEED BAINA AAN BODDOO NEGEL BISHEE.
-
BAATAR (March 17, 2016 4:24:08 pm )
ODOOL YUM TODROOD BAINA … ENHBAYR EH ORNOO UNHEER TSEVERLIE GEJ HUSEJ BAIH SHIG BAINA.AIGAAD BAIGAA HUMUUSIIN SHEES GOIJOOD BAIGAA TSAAD UCHIR UUND L BAINA
-
EDDIE (March 17, 2016 4:27:20 pm )
enhbayr unheer aguu udirdagch mon.tuulj baigaa zam ni mongolchuudiin nuden deer il baina. jinhene liideruud iimel amidarlaas tordog yum.haluun honjil dotroosoo tsor tsor hiideg baasnuudtai zuirleh yum bish
-
Anonymous (March 17, 2016 4:52:59 pm )
луйварчин…. ханаж цаддаггүй ээ. мб- д бгаа хүүг нь баабасэлэнгэ түгжилбаатартай нь шалга.
-
Anonymous (March 17, 2016 4:56:29 pm )
Нэг зүйл хэлхэд Монголчууд бид газар нутгаа харийн нөхдөд зээлийн барьцаанд өгөх гэж яасан их яарна вэ Монголчууд эх нутагтаа гишгэх бүү хэл уйлах ч газар олдохгүй болсон үед Энхбаярыг магтах байх даа Хилсээр гүтгэж шоронд хийсэн Дараа нь одоо хилс хэргээ үнэн болгох гэж улайрч дайрч байгааг нь хархаар үнэхээр шившиг Монголын шившиг үүгээр л дуусаасай Тэр АТГ дээр нь энийг бичиж байгаа сэтгүүлч энэ тэр бол мөн ч жижигхэн байна даа
-
nn (March 18, 2016 2:15:28 pm )
Хамгаалаад байгаа юмуу зараад байгаа юмуу?
-
-
tani az medne neg serehed gishuun ch bolchihson baina (March 17, 2016 5:02:11 pm )
mongolchuud deer doorgui gadaad dotoodgui hulgai hiij baina barigdbal hohino,barigdahgui bol az gej bod
-
Anonymous (March 17, 2016 5:07:06 pm )
enkhbayar ichih bukchirhaitai boloosoi arai denduu ymaa. busad nuhduud ch bas ichih bulchirhaitai bgasai daa
-
Misheel (March 17, 2016 5:51:50 pm )
Ene hvn mongol ulsiig udirdaj bhda saijruulsan ym uu orosin urig duuslaa gd bsn say ter ih ur dahin garch iree biz zaluu vydee suudla tawij ugud ywasai bilee
-
zochin (March 17, 2016 7:13:33 pm )
Enhbayrig torin erhend garbal hulgaich nar suireh tul yamarch argaar hamaagui tuunig zailuulah taktik ih yabj baih shig. Gelee ch darabch daldaij bulabch tultaih l baih daa. Enhbayarig demjih l heregtei ard tumen bid. Tegbel ene heden hulgaich naraas salna gej bodoj baina shuu.
-
Anonymous (March 17, 2016 7:34:14 pm )
Яс юман дээр гэвэл Элбэгдорж нь Энхбаяраасаа долоон дор амьтан шүү дээ
-
erdene (March 17, 2016 8:56:32 pm )
Songuulid oroltsoj chadahgui baisan ch buh mongo zovhon ENKHAYRIIN karmand orno.
-
irgen (March 17, 2016 10:06:32 pm )
Энэ төрд хүн байна уу? бүгд л ард түмнээ хэмэлсэн араатнууд бишүү,Залуусаа ирэх сонгуульд энэ араатнуудыг дэмжихгүй байцгаая,Ухаантай залуус олон байгаа шүү дээ,
-
mongol ulsin irgen (March 18, 2016 2:41:49 am )
Ene hund ichih bulchirhai gej eruusuu alga ene hund mongol ulsin huuli bol guuli bolchihson yum bna l daa.yadarsan ard tumnee huuli bueluulsengui gej torgohiig ni torgood horihiig ni horiod hayachihsan bgaa.ene enkhbayar gedeg hund l huuli bol yuch bish jinhene aimar gedeg ug goedoh bhdaa.hichneen olon zaluuchuudaar togloh gesen uiliin urtei hun yum boldooo chaavaas hanaj tsadahaa medehee baichihsan atgaaljin har mangas yumdaaa.
-
jozin (March 18, 2016 2:44:27 am )
Ene hund ichih bulchirhai gej eruusuu alga ene hund mongol ulsin huuli bol guuli bolchihson yum bna l daa.yadarsan ard tumnee huuli bueluulsengui gej torgohiig ni torgood horihiig ni horiod hayachihsan bgaa.ene enkhbayar gedeg hund l huuli bol yuch bish jinhene aimar gedeg ug goedoh bhdaa.hichneen olon zaluuchuudaar togloh gesen uiliin urtei hun yum boldooo chaavaas hanaj tsadahaa medehee baichihsan atgaaljin har mangas yumdaaa.
-
зочин (March 18, 2016 2:59:08 am )
Энэ одоо ямар хумуус нь энхбаярыг емеереед хачин хачин юмнууд бичээд байдаг юм бэ энэ нэг шуналын дэвтэй луйварчинд чинь ядаж ичих нуурч байдаггуй биз дээ худлаа баахан бурхан шутээн яриад л буруу хараад хулгай хийнэ супер хулгайч гэвэл энхбаяр л байх
-
ЗОЧИН (March 18, 2016 5:53:01 am )
Одоо тэтгэвэртээ гараад амар тайван амьдраачээ НАМБАРВАНТАН
-
zocin (March 18, 2016 10:05:27 am )
ene xvn mongotei mongogyi garna olon tymen xvcntei
-
Anonymous (March 18, 2016 10:18:24 am )
Төрийн төлөө оготно боож үхнэ гэж үг байдаг. Бид дээдчүүл рүү доороос нь дон дон гээд, заримдаа бүр бухимдаад, гутраад… заримдаа бүр энэ монгол оронд шударга хүн, шударга үйл гэж байна уу гэж гайхмаар байх юмаа
-
Зочин (March 18, 2016 10:29:32 am )
Энхбаяр гэж насаараа идэх мөнгөтэй байж тэр мөнгөөрөө нама санхүүжүүлээд явахгүй юу Бусдыг дарамталж намын санхүүжилт гэж мөнгө нэхээд олж өгөхөөр нь талыг нь хувьдаа авч өгснийг нь шоронд хийж нэр цэвэрхэн гардаг мэргэжлийн нөхөр дөө Наадах нөхрөөсөө хол байсан дээр дээ
-
түвшээ (March 18, 2016 10:36:35 am )
ЭНЭ хүнийг бага оролдооч ЭНХБАЯР бол монголд гавьяатай хүн МАНАН -ын луйварчид 1996-2000 2012-16 юу хийсэн та бүхэн сайн боддоо,,, энэ онуудад монгол хүн бүр цалин мөнгөгүй орлогогүй яаж байна 2012 онд энэ хүнииг шоронд хийгээд оюу толгой 5 толгойг гаднийханд өгөөд өөрсдөө юмар болж , ЭХ ОРНОО худалдаж байгааг юу гэж , монгол хүн бүр луйварчдын нохойноос доор амьдарч байгаа татвар нэрийн доор амьдралыг улам сөхрүүлж байна ЭХ ОРНЫГ минь барьцаалж хэзээч байгаагүй их өр одоо ахиад өр энэ өрийг юугаар төлөх ТА бүхэн ЭХ ОРНИЙХОО газарын зургыг хардаа / хятадын бүх сайт дээр/
-
Zochin (March 18, 2016 1:17:14 pm )
Ene huniig uls turuus buren zailuulah sonirhol yamar humuust bna aa. Uls turchiin huvid mundag hun gej boddog
-
Эрдэнэжамъян (March 18, 2016 2:39:06 pm )
Та нар яагаад манай Энхбаяр даргыг муу хэлээд байгаа юм бэ? энхбаяр дарга яачихсан юм бэ? Яагаад Энхбаяр дарга дахиад дарга болж болдоггүй юм бэ? Ий ий ий аа аааа ийииийи
-
zochin (March 18, 2016 10:30:01 pm )
Ene hvn odoo zvger l mururu ybchij boldgvim bhda.mongold huuli gej ymar yum bdgdig luibar abilga hor nairulah horloh gej yu bdgig yruu todor vzvvlj bn shde ene hvn
-
zochin (March 20, 2016 11:42:43 am )
odo ene huniig taivan bailgah heregtei ene hyn shig chadaltai erdemtei hun hovor l bain shyydee eh oronch hun odoogor alg daa
-
ЗОЧИН (March 20, 2016 1:42:38 pm )
Муу зүйл мөнх оршиж байдаг гэж үг бий Монголын улс төрд Энхбаяр үхээгүй цагтаа байж л байна Бүх юмыг улс төржүүлж өөртөө ашигтай болгож чадах авьяас түүнд бий Жинэхэнэ босоо ороолон гэдэг энэ
-
Зочин (March 21, 2016 2:44:26 pm )
Энэ хүн 3 гай тарьсхнна болж шоронд орсон гэж боддог. 1нь хэвлэх үйлдвэрийн байраа улс буцааж аваад 27 тирбумаар зарж төсөвт оруулсан.2т Өргөө зочид буудалд/Энэ хуучны 4 давхар орон сууцны 1 л орцонд байдаг юм/ хөрөнгө оруулсан компаны хуулиар зохицогдоно.Зохицуулж болохгүй бол оруулсан хөрөнгий нь буцааж өгөөд болош дээ. 3дахь Монголыг хохирогод байгаа том гай бол өөрийнхөө орчуулсан Бурхан багшийн сургааль номыг МИАТ-ын онгоцоор үнэгүй тээлгэсэн. Ийм л 3 гай тарьсан хүн дээ
-
зочин (April 06, 2016 5:29:12 pm )
энхбаярыг ард түмэн дэмжиж байна гэж худал ярихаа боль, би ард түмний нэг, хэзээ ч энэ хүнийг дэжихгүй. хэсэг хүн л дэмждэг байх. тэрийгээ ард түмэн гэж бусдын өмнөөс ярихаа боль. их өрийг тэглэчихлээ гээд л бараг дахин шүтээд байсан нь шал худлаа л байсан шүү дээ. ер нь МАХН гэж нэр хүнд нь үнэхээр навс унасан нам байнаа.
37 Comments