Холливудын нэрт найруулагч Жеймс Камероны бүтээл “Аватар” кино “Бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино” билээ. Тиймдээ ч энэ бүтээл өнөө цагийн хамгийн их хүнд хүрсэн киногоор тодорсон. Тэгвэл гайхамшиг болсон энэ бүтээлийн ая Монгол дуучны дуу хоолойгоор бүтжээ. Жирийн үзэгч тэр бүр мэддэггүй ч киноны арын ая киног амилуулах чухал үүрэгтэй, салшгүй хэсэг нь байдаг. Тодруулбал, “Шуранхай” хамтлагийн гишүүн асан, дуучин Б.Номин-Эрдэнийн дуу хоолойг “Аватар” кинонд ашиглажээ. Ингэхдээ дуучнаас зөвшөөрөл аваагүй бөгөөд оюуны өмчийн хууль зөрчсөн байна. Дуучин бүсгүйгээс “Аватар кинонд өөрийн тань хоолой бичигдсэн гэсэн. Энэ үнэн үү?” гэж сэтгүүлч асуухад:
-Тиймээ үнэн. Аватар киног анх үзээд ямар сонин над шиг дуугардаг юм бэ гэж бодсон л доо. Тэгээд хэд хэд үзээд өөрийн хоолой болохыг мэдсэн. 2009 онд Sony BMG Music Entertainment-ийн Абдул дэлхийд гараагүй содон авиа хайж Монголд ирсэн юм билээ.Тэр үед Ардын жүжигчин Нэргүй эгчид санал тавьсан ч түүнтэй тохиролцож чадаагүйн улмаас хамтарч ажиллаагүй юм билээ. Тэгээд тэр бичлэгэнд орох уу гэдэг саналыг надад тавьснаар, би тэр хоолойг бичүүлсэн. Абдул монголд ирэхээсээ өмнө хятадаар явсан гэж хэлж байсан. Тэгж явахдаа манайд ирж бичлэг хийсэн цаанаасаа ирнэ гэж төлөвлөсөн байсан уу эсвэл хятадын нэг муж гэж бодсон юмуу Хятадаас гэж орсон байдаг юм билээ. Би үүнийг өнгөрсөн жил л мэдсэн. Абдул тэр бичлэгээ Аваторынханд зарсан гэсэн үг л дээ. Анх надад Абдул “Монголд том брэндийн дэлгүүр нээгдэх гэж байгаа тэрний өнгө төрхийг тодорхойлсон хөгжмийн бичлэг юм” гэж л хэлж байсан гэжээ.
Төг

Холбоотой мэдээ
-
Монголын төлөө (March 16, 2016 3:28:19 pm )
Олон улсын шүүхэд өгч 100 сая доллар нэхэмжил
-
Монгол улсын иргэн (March 16, 2016 3:41:50 pm )
хэдэн $-ийн орлого олсон тэрнээс нь хувь авах ёстой.
-
Зочин (March 16, 2016 4:32:08 pm )
Яг унэн олон улсын шуухэд егч100 сая$ бур туунээс илуу ендер унэ нэхэмжил! Ямартай ч зугээр орхих хэрэггуй! Монгол хун гэдэг еерее еерсдийгее дэлхий нийтийн емне унэгуйдуулэх хэрэггуй! Ядуу зудуу ч гэсэн хуний хоол болж байх есгуй!!! Монгол дэлхийд ямар унэтэй болохыг мэдэж аваг! Тэр SONY BMG music Intertainment-ийн АБДУЛ гэдэг нехрийг залилан хийсэн хэргээр олон улсын шуухэд егех хэрэгтэй! ЯагаадХятадаас гэж ? МОНГОЛ бол МОНГОЛ болохоос ХЯТАД биш!!!
-
Anonymous (March 16, 2016 10:23:28 pm )
Аватар кино 2,788,000,000$-ийн орлого олсон гэж wikipedia дээр байна даа, хө …
-
Anonymous (March 16, 2016 10:35:10 pm )
Shuuhdvel boloh l yum baina
-
Сараа (March 16, 2016 11:44:44 pm )
WOOW gaihaltai herew vneheer ene vnen bol zvgeer suuh ineedemtei hereg manahan hedii boltol busdad uw ulamjlalaa buulaagah yum bee
-
Сараа (March 16, 2016 11:45:16 pm )
WOOW gaihaltai herew vneheer ene vnen bol zvgeer suuh ineedemtei hereg
-
Zochin (March 17, 2016 10:45:39 am )
Ene teneg huuhen hohi ny, yamar ch oyunii emchiin talaar medleggui baij holbogdoh baiguullagatai n zevleldej baij hiideg baigaa daa, shunal ny hetreed ter biz, tehed Nergui gayvat zevsheereegui baigaa biz dee
-
Anonymous (March 17, 2016 4:04:32 pm )
shaahaa bolimoor yumaa
-
zochin (March 20, 2016 9:30:54 pm )
Iim asuudal garval amerikiin shyyheer heden zuun sayiig ch nehej bolno, Ganz hiij boldog um ene shdee, neh neh, Mongoliin byteelchid mini bayj,,,zaaval neh, hamgiin gol ni sain omgoologch turshlagatai iim zuileer mergejsen shunaltai omgoologchid amerikaar dyyren
-
Anonymous (March 21, 2016 11:28:18 am )
дууу ашиглавал их мөнгө өгөх ёстой шд нэхээчэээ
11 Comments