antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2016 58 comments

Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал…

нийтлэсэн Admin
527-1458100544688-1430278674688-1424085242527-1423997895527-14235814887c55f94ebe6c8b3bbig
Энэ Мүүний шашин чинь Монголд маш эртнээс нэвтэрсэн ба Мүүн манайд орж ирэхэд монголын улс төрчид ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Мүний шашны шагнал хүртэж, түүнийг нь тэргүүн хатагтай О.Цолмон өөрийн биеэр Солонгост очин авч байсан билээ.
Энэ явдал нэлээд эрт 2007 онд болсон юм. Энэ талаар би “Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал” (2007.02.11.) өгүүлэл бичиж байсан.
Тэр үед намайг хэн ч тоогоогүйгээр үл барам энэ бичвэр намайг ажлаас халж, шүүхээр оруулах нэг гол нөхцөл болсон юм. Одоо ч гэсэн Мүнтэй тэмцэх бол тийм ч амар ажил биш гэж би баттай хэлнэ. Учир нь Монголын голлох улс төрчид Мүнтэй хамгийн нягт холбоотой байдаг юм. Ингээд олон жилийн өмнө бичсэн миний өгүүлэл…
Таван сарын өмнө би манай Ерөнхийлөгчийг “шагнал” нэрээр гадны шашны байгууллага худалдан авахаар зэхэж байгаа тухай сэрэмжлүүлэг “ӨС” сонинд бичиж нийтлүүлсэн билээ. Улс үндэстнийхээ аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, үндэстнийхээ нэр төрийг бодож үүнийг тэрлэсэн болохоос биш Н.Энхбаярыг шүүмжлэхийн дон шүглэсэндээ бичээгүй юм л даа. Миний сэрэмжлүүлэг хаданд хашгирсан цуурай болоод өнгөрсөн. Тухайн үедээ миний олж авсан мэдээлэл хөдөлшгүй үнэн байжээ.
Нийтлэл гарсны дараахан тэр “шагнал” гэгчийг Н. Энхбаярын яруу алдарт эхнэр О.Цолмон Солонгост очиж гардан авчээ. Ерөнхийлөгчийн зөвлөх, тамгын газрын ажилтнууд, хэвлэл мэдээллийн олон хүн сагсруулан дагуулсаар О.Цолмон Солонгост очив. Тамгын газрынхны ярьж байгаагаар Н. Энхбаяр өөрөө очиж авах, түүнийгээ тэнгэрт хадтал сурталчлах төлөвлөгөөтэй байсан юм. Хаа нэгтэйгээс Та өөрөө очиж авч болохгүй гэж болгоомжлуулсан сурагтай. Бодвол гадаад яам биз.
Төрийн тэргүүнд өгч буй шагналыг төрийн төлөөлөл гардан авдаг баймаар. Гэр бүлд нь өгч байгаа бол авгай нь гардан авахад болохгүй юу байхав.
Хэнийг төлөөлж, ямар статустай хүн уг шагналыг авав гэдэг сонин бөгөөд эргэлзээтэй. Шууд хэлбэл ичгүүртэй явдал болжээ. Солонгосын талд үнэхээр ойлгомжгүй. Ерөнхийлөгчийн тамгын газарт дипломат ёс жаягийн наад захын мэдлэгтэй ганц ч болов ажилтан байсан бол арай ингэж монгол төрийн нэр төрийг гутаахгүй байх байсан. Манай Үндсэн Хууль болон бусад ямар нэг хуульд эхнэр нь Ерөнхийлөгчийг орлоно, төлөөлнө гэсэн үг үсэг байхгүй. Ерөнхийлөгчийн тамгын газрыг Ерөнхйлөгчийн эхнэр бүрэн эрхтэй төлөөлнө гэж гэсэн заалттай хууль одоогоор гараагүй нь тодорхой.
Н.Энхбаярт хаяглаж, О.Цолмон гардан авсан тэр “шагнал” гэгчийг хаанаас олгодог, юуны учир өгдөг юм бол ? “Шагнал” –ыг олгогч нь Солонгосын шашны нэгэн байгууллага. Сөүлээс нэлээд зайтай жижигхэн сүмд “шагнал” гардуулах ёслол болжээ. Хамт явсан хүмүүсийн нэг нь тэр ёслолыг сүрдмээр сайхан болно гэж бодож очсон чинь юу байхав, ёстой ичиж үхмээр юм билээ, хэдхэн өвгөд хөгшид цуглачихсан, ямар ч зохион байгуулалтгүй хөгийн юм болсон. Ерөнхийлөгч өөрөө очсон бол ёстой жинхэнэ шараа болох байлаа гэж ярьж явах юм.
“Шагнал” олгох болсон гол үндэслэл нь Монголд Мэгжид Жанрайсаг бурхныг бүтээхэд Н.Энхбаярын оруулсан үлэмжийн их хувь нэмрийг үнэлэн олгож байгаа гэнэ. Диплом нь иймэрхүү үг үсэгтэй. Мэгжид Жанрайсаг бурхныг бүтээх ажлыг Н.Энхбаяр санаачлан эхлүүлсэн үү ? Үлэмж хувь нэмэр оруулсан уу ? Үгүй ээ. Үүн шиг худлаа юм байхгүй. Бурхныг бүтээх тухай зарлигийг анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1991 онд гаргаж, сүсэгтэн олны хандиваар бий босгосон юм. Жанрайсаг бурханыг олж ирэхээр уйгагүй хөөцөлдсөн хүмүүс нь Н.Энхбаяр биш, зохиолч Лха.Дарьсүрэн гуай, “Соёлын сан” –гийн тэргүүн Х.Гаадан хамба байсан юм. Санаачлагчид нь эд нар, бусад нөхдийн хамт. Тэнд Н. Энхбаярын нэр байхгүй. Бурхан бүтээх Засгийн газрын комиссийг Д.Бямбасүрэн гуай байгуулсан.
Нарийн бичгийн даргаар нь Баянбат гэдэг хүн ажиллаж гол ачааг нь үүрдэг байлаа. Комиссийн анхны дарга нь Д.Дорлигжав, дараагийнх нь Н.Энхбаяр, Амарсанаа нар. Н.Энхбаяр комиссийн нөгөө хоёр даргаас илүү ажил хийгээгүй гэдгийг увайгүй бялдуучдаас бусад нь бүгдээрээ мэднэ. Комиссийг анхнаасаа тэргүүлж байсан Д.Дорлигжав сонинд ярилцлага өгөхдөө “Аравхан жилийн өмнөх, зургаа долоон жилийн өмнөх зүйлийг амьд гэрч нар нь хараад сууж байхад долигноод худлаа бичээд яриад эхлэх юм. Үүгээ болих хэрэгтэй” гэж голч үнэнээр хэлсэн байдаг.
Н.Энхбаяр комиссийн дарга байхдаа буяны хандивт бузар гараа дүрсэн тухай учир мэдэх хүмүүсийн яриа явдаг. Энэ шуналын бузрыг Х.Гаадан хамба түүнд хэлж сануулснаар хойш Н.Энхбаяр хамбыг үзэж чадахаа больсон гэж ч ярьдаг. Х.Гаадан хамба монголын бурханы шашинтны өмнө өмнө гавъяатай хүн мөн үү ? Яах аргагүй мөн. Х.Гаадан хамба “гавъяат” цол авах ёстой байсан боловч Н.Энхбаяр зуугаад өгөөгүй гэж шавь нар нь ил ярьдаг юм.
Н.Энхбаяр шүтээнийг бүтээхэд ийм л үүрэгтэй оролцсоныхоо төлөө Солонгосын шашны байгууллагаас шагнал хүртэж, эхнэр нь гардаж авчээ.
Хүмүүс үнэнийг мэдэх ёстой. Ямар үйлдэлтэй, ямар хүнийг дээрээ залчихаад байгаагаа ойлгох учиртай.
Н.Энхбаяр “шагнал”–ыг авахаар үхэн хатан хөөцөлдөж нэр нүүрээ барахын учир юусан билээ ? Хэргийн учир шагналыг ихээхэн хэмжээний мөнгө дагалддагт байгаа аж. Н.Энхбаяр мөнгөнд хязгааргүй хайртай. Мөнгөний төлөө тэр өрөөсөн нүдээ ухаж, өрөөсөн бөөрөө сугалаад өгчихөж мэдэх хүн гэдгийг сүүлийн он жилүүдэд түүнийг мэдэх хүмүүс хэтэрхий сайн таньсан гэж би “шагнал” авахаас бүр өмнө сонинд бичиж байсан. “Шагнал” нэрээр Ерөнхийлөгчийг шашны байгууллага худалдан авахаар зэхэж байна гэж сэрэмжлүүлсэн. Би үүнийг улс орноо, монгол төрөө бодож үүнийг болиоч ээ гэж хэлсэн сэрэмжлүүлсэн юм.
Н.Энхбаяр, О.Цолмон хоёр мөнгөний шуналдаа хөтлөгдөн энэ их мөнгө дагалдах “шагнал”-ыг ичих нүүргүй авчээ. Шагналын дагалдсан тавин мянган долларыг бэлнээр нь О.Цолмон халааслажээ. Яг ТВ-9 –ийг шууд хулгайлсан шигээ…
Ингэхдээ Н.Энхбаяр, О.Цолмон нар монгол улсын хууль журам, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн гэж би үзэж байна.
Тавин мянган доллар бол одоогийн ханшаар 60 сая төгрөг. Эд нар ядаж 60 сая төгрөгийн татвар төлсөн үү ? Төлөөгүй гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл тэд ийм орлогоос татвар төлөх ёс зүйтэй хүмүүс биш. Гэнэт төрөл арилжин цоо шинэ хүн болоод татвараа төлчихсөн бол би уучлал гуйхад бэлэн. Татвар төлөөгүй бол Н.Энхбаяр татварын хууль зөрчсөн хариуцлагаа Н.Энхбаяр хүлээх ёстой. Их хэмжээний гадаад валют улсын хилээр оруулж ирэхдээ О.Цолмон гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн үү ? Үүнийг шалгах ёстой. Мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн үйлдэлдээ тэр хариуцлага хүлээх учиртай.
Шагнал дагалдсан мөнгийг соёлтой, ёс зүйтэй хүмүүс буяны үйлсэд, хүүхдүүдэд, нийтийн тусын тулд зориулан хандивладаг. Н. Энхбаяр энэ мөнгөнөөсөө өнчин ядуус, хүүхэд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандивласан гэж би л лав сонсоогүй. Өгсөн бол монголын радио, телевиз, сонин хэвлэл улиг болтол магтаж ярих байсан. Чив чимээгүй, таг чиг.
Тереза эх нэрээр алдаршсан агуу эмэгтэй Нобелийн шагнал хүртсэн. Тэр шагналаа Шведэд очиж хүлээн авахаас татгалзаж, замын болоод бусад зардал болох зургаа мянга долларыг Калькутта хотын ядуусыг нэг удаа хооллоход зарцуулахыг хүсч байсан билээ.
Н.Энхбаяр.О.Цолмон хоёрыг энэ буянтай эмэгтэйтэй жиших нь бурхан чөтгөр хоёрыг харьцуулсантай адил юм. Тэд бол ёс суртахуун, энэрэнгүй үзэл, буяны санааны хэлтэрхий ч байхгүй бэртэгчингүүд юм. Тэгсэн мөртлөө бурхны шашин, буян нүгэл, үйлийн үр гэж донгосохыг нь яана.
Н.Энхбаяр Солонгосын шашны байгууллагын мяндагтнуудад хариу барих цаг ирнэ. Юугаар бол ? Нөгөө баруун солгойгүй цацаж байгаа одон медаль уу, өөр зүйл үү?
Хан –Уул дүүргийн засаг дарга Загджавт Солонгосын нэг хийдээс микроавтобус бэлэглэсний төлөө Н.Энхбаяр хамба ламыг нь “Найрамдал” медалиар шагнаж, ичих ч үгүй телевизээр гарч байлаа.
Сүм хийдээс өгч буй шагналын мөнгийг аль нэг бизнесийн байгууллагаас хандивладаг юм. Солонгос бизнесменүүд мөнгөө салхинд зүгээр нэг хийсгэчихдэг тэнэгүүд биш. Магадгүй манай аль нэг тендерт оролцохоор бэлтгэж байгаа компани “шагнал”-ын мөнгийг ивээн тэтгэсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тэд мөнгөний хариугаа монголоос тойруугаар нэхнэ, авна. Энэ бол бараг гарцаагүй.
Энэхүү “шагнал” гэгчийн дээгүүр элээ шиг эргэлдэж, үүнийг би хөөцөлдөж олгуулж байгаа юм шүү гэж итгүүлэхийг оролдож буй нэг хүн байдаг аж. Энэ бол бурханч Г.Пүрэвбат нэртэй хараалч лам. Н.Энхбаярын итгэлийг хэнээс ч илүү олсон. Түүнийг төрд болон бусад газар төлөөлдөг болсон лам. Н.Энхбаярын зөвлөх, Үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдах зөвлөлд Н.Энхбаярын санал болгож оруулсан, гавъяат цол өгсөн зэргийг тоочоод байвал их урт жагсаалт болно.
Г.Пүрэвбат лам О.Цолмонг Солонгост очиход Хөх ордонд Солонгосын ерөнхийлөгчийн гэргийтэй уулзуулна, би тохирчихсон гэж сүржигнэсэн дуулдана. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх ч уйгагүй хөөцөлдсөн боловч энэ уулзалт болсонгүй. Тэгтэл О.Цолмон багтаж ядталаа авирласан тухай замын ханиуд нь ярьж байна лээ. Монгол төрийн ажил нэг иймэрхүү хөгийн зүйл болжээ.
Энэ “шагнал” тойрсон асуудлыг УИХ, ялангуяа сөрөг хүчин, иргэний нийгмийн байгууллагууд анхааралдаа авч шалгаасай гэсэндээ үүнийг тэрлэв. Н.Энхбаярт шагнал өгсөн сүмийн удирдах зөвлөлийн нэг гишүүн манай их сургуульд судалгаа хийж, эрдмийн цол хамгаалахаар ажиллаж байгаа аж.
Авилгалтай тэмцэх байгууллагын эхний шалгах ажил энэ болох байх гэж найдаж байна. Аль хэр шударга ажиллахыг нь харъя. Одоо О.Цолмонгийн өмнөөс шүүхддэг О.Чулуунбат шиг луйварчин гараад ирэхийг нь харъя л даа…
Судлаач Д.Ганхуяг
2007 оны 2 дугаар сарын 11.
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блогganaa.mn– ээс уншина уу?

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

58 Comments

  • Монголын төлөө (March 16, 2016 3:39:40 pm )

    Монголд болж байгаа бүх луйвар булхайг Энхбаярруу чихэхээ болиочээ. Энхбаярыг өдөр бүр харлуулж хэлмэгдүүлэх нь хүний ёсноос хэтэрсэн хэрэг болж байнаа. Дэлхийд нэр хүндтэй, Монголчууд хайрладаг Энхбаяр гэдэг хүнийг хэлмэгдүүлэх гэж ийм их хонзон санаж байгаа Элбэгдорж нэр нь тодроогүй өөрийнх нь эсрэг үг хэлсэн хичнээн хүнийг хэлмэгдүүлсэн болоо. Хичнээн хүнийг хилсээр шорнд хатааж байгаа болоо.Элбэгдорж чиний хугацаа дуусна шүү. Хэлмэгдсэн ард түмэний өмнө цээрлэлээ хүлээх цаг ирнэ шүү

    • Anonymous (March 18, 2016 2:24:32 pm )

      Монголчууд хайрладаг ч гэх шиг … ичих нүүргүй луйварчинг яахаар хайрлах болж байна !??? чи эсвэл өөрөө тийм их луйвардуулах, хулхидуулах дуртай хүн юм уу ?

  • ЗОЧИН (March 16, 2016 3:48:01 pm )

    Н.ЭНХБАЯР БОЛ МОНГОЛЫН БУДДЫН ШАШИНД ИХ ЮМ ХИЙСЭН ХҮН ГЭДГИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ

    • билгээ (March 17, 2016 2:33:36 pm )

      юу хийснийг би санахгүй л байна аа саналаа нээрээ телевийзийг нь булаасан шүү дээ

  • irgen (March 16, 2016 3:52:12 pm )

    unen shuu buh muu muuhaig enhbayr darga ruu shideh yum ter ulsin mongoor kazinodood bgaa nohdoo yariachee ard numen olsoj bn daa enhbayr dargiig bhad arai hooltoi ajitai baijee………………………

  • Зочин (March 16, 2016 3:52:43 pm )

    Энхбаярт хутаглдаагүй шавар шалбааг гэж байна уу жинхэнэ бузар амьтад Цолмон тэр 2
    тэр нэг цэнхэр үстэй балай авгай үнэхээр тэгж их судалсан юм бол үүнийг гаргаад ирэх нь яасан юм дутуу судалсан юмуу эсвэл зөвхөн Насанбаяртай тэмцээд бгаа юм уу хийж бгаа юм бол гүйцэд судлаач

  • Зочин (March 16, 2016 3:58:45 pm )

    Энхбаярт монголд хийсэн юм их бий жишээ нь авилгалыг жинхэнэ утгаар хэрэгжүүлсэн
    бүх албан тушаалыг үнэ ханштай болгосон
    намд их хэмжээний мөнгө хандивлах эх үүсвэрийн суурийг тавьсан
    улсын хөрөнгийг яаж хувьдаа завшидагыг үзүүлсэн их гавьяатай хүн дээ

  • Зочин (March 16, 2016 4:03:44 pm )

    Монголын шашны телевизийг луйвардаж авсаныг нь бурхан шашинд их юм хийсэн гээд бгаа юмуу ,миний мэдэхийн Жанрайсаг бурхан Энхбаяраас бүүр өмнө 1996 онд ашиглалтанд орж байсан санагдах юм , Энхбаярт шашинд хийсэн юм юуч бхгүй

  • Зочин (March 16, 2016 4:11:05 pm )

    muuhii shashihiig oruulj irseh gej shashind ih ym hiisen geed baigaa ym bish uu

  • ЗОЧИН (March 16, 2016 4:22:38 pm )

    ГАНХУЯГ ГӨЛӨГ ӨӨ БААБАРЫГ ДУУРАЙГААД БАЙГАА ЮМ УУ БИТГИЙ ХУДЛАА ШААЖ БАЙ ДАА ТЭНЭЭГҮҮДИЙН ТАРХИЙГ ЯМАР САНААТАЙ УГААГААД БАЙНА АА

    • Anonymous (March 17, 2016 2:28:07 pm )

      тэнэгүүд гэж хэнийг хэлэв

    • nn (March 18, 2016 9:29:45 am )

      үхлээ юу хэлэх юмаа олж ядаад л.Наад нийтлэл чинь 2007 онд гарч байсныг харж байна уу?

  • Elee (March 16, 2016 4:25:10 pm )

    Muu l bol hoid zahiin har ovoohoi gegcheer bolhgui, butehgui bolgoniig chihdeg neg huntei bolj dee, manai mongol uls. Ingej harluulah tusam, ingej muu muuhai bolgoniig Enhbayartai holboh tusam ene buhen ni ulam l unemshilgui sanagdaad baih bolj dee.

    • nn (March 18, 2016 9:36:46 am )

      ямар ч үед хогын сав хэрэг болно биздээ.

  • цогоо (March 16, 2016 4:44:32 pm )

    монголын ард түмэн бүгд тэнэг биш үү бичих юмаа олж бич

    • Тэнэг (March 19, 2016 8:34:08 am )

      Монголчуудын ихэнх нь тэнэг шдээ, тийм болохоор л чи энд тэнэгүүдийн толгойг эргүүлээд улам тэнэг болгоод тэнэг юм бичээд байгаа юм . Тэр нь чамд гоё, тийм биздээ?

  • EDDIE (March 16, 2016 4:48:51 pm )

    ERHEM ERONHIILOGCH ENHBAYRIIG DEMJINE SHUTENE BISHRENE DEEDLENE YAGAAD GEVEL MINII ERONHIILOGCH BAISAN YUM.GUIVAHGUI DAIVAHGUI URVAJ SHARVAHGUI TUUSHTAI DEMJINE.AMJILT HUSIE ERHEM ERONHIILOGCH ENHBAYRAA

    • nn (March 18, 2016 9:33:10 am )

      OK чиний л ерөнхийлөгч шүүдээ

  • BAATAR (March 16, 2016 4:50:57 pm )

    ULAAN GALIIN OODOOS HOL NUTSGEN ULAAN NURMAN DEEGUUR YVJ BAIGAA HAL UZEJ HALUUN CHULUU DOLOOSON ENHBAYRIIG DEMJINEE…ZOVLON UZSEN HUN UHAALAG BAIDAG YUM.

  • BAATAR (March 16, 2016 4:52:16 pm )

    ENHBAYRIIN ERIN UE JINHENE UTGAARAA IRJ BAINA.BUU AITSGAA.ENE HUN MOGOLIIG AVRANA.

  • urtaa (March 16, 2016 4:54:33 pm )

    enhbayriin esreg odor bur neg yum zaaval garah yumaa.onoodor ene shudgui am eelj ni irjee margaash hen bichih bol huleej baiy.ENHBAYRIIG TA NAR YAGAAD CH DARJ CHAFAHGUI. OLON TUMEN TA NARIIN BULAIG ALI HEDIIN MEDSEN .

  • urtaa (March 16, 2016 4:56:16 pm )

    ENHBAYRIIN ESREG SESTEEMTEI AJIL YAVAAD BAINA TA NARIIG ENHBAYRIIG MUUHAI BOLGOH TUSAM CHIN BID ENHBAYRIIG DEMJINE

  • Zochin (March 16, 2016 5:51:07 pm )

    Энхбаяр тэгээд Барилга хот байгуулалтын сайдаар сувилагч Баянсэлэнгийг тавьж, бандиа Монгол банкний дэд еронхийлогч оор тавьж валютын ханш осгоход оролцож байгааг юу гэхэв, тэр одоо ч хэвээрээ бн, ард тумэн минь ухаар

    • nn (March 18, 2016 10:19:38 am )

      чи ч гэсэн ах дүү амраг садангаа ажилд оруулж өгнө л биздээ

  • Anonymous (March 16, 2016 6:13:38 pm )

    Энэ ганхуяг гэдэг хун огт худлаа юм их зохиож бичих юмаадаа. Мэдрэл нь тиймэрхуу гэж сайн мэддэг хумуус хэлдэг юм бнлээ. Шал худлаа юм бичдэгийг нь олон хун мэднэ дээ. Энэ солиоттой зууралдаад яахав л гэдэг болхоос. Мэдээлэгуй тул энэ ес суртахуунгуй хунд худал мэдээллээр тархиа угаалгадаг уншигчид л хоорхий бндаа

  • Anonymous (March 16, 2016 6:47:02 pm )

    Ganhuyagaa,yaasan elbegdorjoos heden tsaas avaa yu? Chamaig mongonii bichigch gedgiig buh uls dayaara medne,chinii analiz gej yu bhav dee,havarin sindrom chin ehnii mongonii eeljit gutgelgeer ehlee yu? Erthen shar hadandaa och!!!!

  • . (March 16, 2016 6:47:29 pm )

    Ganhuyagaa,yaasan elbegdorjoos heden tsaas avaa yu? Chamaig mongonii bichigch gedgiig buh uls dayaara medne,chinii analiz gej yu bhav dee,havarin sindrom chin ehnii mongonii eeljit gutgelgeer ehlee yu? Erthen shar hadandaa och!!!

  • ..... (March 16, 2016 6:47:45 pm )

    Ganhuyagaa,yaasan elbegdorjoos heden tsaas avaa yu? Chamaig mongonii bichigch gedgiig buh uls dayaara medne,chinii analiz gej yu bhav dee,havarin sindrom chin ehnii mongonii eeljit gutgelgeer ehlee yu? Erthen shar hadandaa och!!!

  • irgen (March 16, 2016 6:55:00 pm )

    enhbayar mongolig jinhen utgaar n dampuurlasan luivarchin shuu

  • Anonymous (March 16, 2016 7:14:13 pm )

    ганхуяг новшоо хэний захиалгаар Энхбаярыг дахин дахин муулж бичээд байна эр хүн алдаж эрэг нурдаг юм чи үргэлж ийм татаастай явах уу ууж идэж улс ороныг дампууруулсан нөхөдийг бич дээ чи хог шаар минь

    • Зочин (March 16, 2016 8:51:13 pm )

      Улс орныг дампууруулсан нөхдийг чинь наад Энхбаяр чинь төрүүлж өндийлгөж гаргаж ирээд, засаг төрд оруулж бантанг нь хутгаж хаяад, алсаас удирдаад янз янзаар авилга гэдгийг үрслүүлээд, үржүүлээд удирдаад явааг нь ярихаар мууллаа гээд байх юм. Энхбаяр авилга вахгүй байна гэдэг чинь чоно махнаас гарсан гэдэг шиг сонсогдож байна.

      • Anonymous (March 17, 2016 11:21:04 am )

        Буддын шашин мүүн хоёрынхоо ялгааг олж байгаад хүнийг гүтгэ,сэтгүүлч Ганхуяг гуай. Та ганцаараа” ухаантай” нь биш шүү. Таны л дандаа зөв байна гэж юу байсан юм бэ. Та монголын ард түмний “совесть ” нь юм уу. Бид таны сургаалаар явах уу?

  • Anonymous (March 16, 2016 8:12:29 pm )

    Энхбаяр болон түүний чуганц хоёрын шуналд хязгаар байхгүй дээ…

  • urtaa (March 16, 2016 11:43:13 pm )

    erhem eronhiilogch enhbayriig deminee muuhai bolgoh gej zutgeh tusam bi demjine

  • Иргэн (March 17, 2016 12:12:43 am )

    2005 онд Сан Мён Мүүнийг Монголд Анх удаа Элбэгдорж урьж авчирч бсан юм бна.Бүх сайтаар мэдээлж бна.Ганхуягаа.За.Энхбаяр аймаар муу хүн бна.Тэгвэл Элбэгдоржийн Солонгост нууц уулзалт өөрийг нь дэмжигч гэх клубийнхэнтэй уулзаад хэлсэн үг ер нь зөв зүйтэй гэж бодож бна уу.?Энэ талаар юмдуугарахгүй болохоор гайхаад.Сайтад бичлэг нь бналээ.Хүний газар мал маллах ийм л хувь тавилантай хүн байж.Би та нарыг төлөөлж Монголд очно гж хэлсэн үгэнд ямарваа утга агуулагдаж бна уу?Та судлаач хүн бна.Ямар ч бсан Энхбаяраас өмнө Элбэгдорж МҮҮН гээч сэжгийн со өвгөнтэй холбогдсон юм бна шүү.Мэдэж ав.

  • Мгл (March 17, 2016 7:42:56 am )

    Ганхуяг молодец, баримттай молжууртэй судалгаатай бичдэг ганц сэтгуулч

    • nn (March 18, 2016 10:23:36 am )

      заа чи хошигруулдаг гар шивдээ

  • зочин (March 17, 2016 10:35:11 am )

    энэ ганхуяг чинь сэтгэцийн юмтай болсон гэсэн үнэн байх оо

  • од (March 17, 2016 10:43:16 am )

    Элийдөрж Солонгост очоод; Хүний газар мал маллах ийм л хувь тавилантай хүн байж……….гэж солиорч байсныг бид бүгд харцгаасаан хө,,хүний нутгийн хүнийг юугий нь хамгаалсийн, бүх НО г нь адилхан бичээч.Монголчууд бид чинь 20 гаруй жил хариулганд явлаа ,дахиад ч 4 жил хариулуулах байх.

  • Anonymous (March 17, 2016 11:30:14 am )

    bolimoor uym

  • Зочин (March 17, 2016 11:40:56 am )

    Энхбаярын тухай баримттай үнэнийг бичсэнд битгий гайх ийм л луйварчин гэдгийг мэдэж авцгаа

  • монголчууд (March 17, 2016 12:33:48 pm )

    одоо больж үз даварч байгаа юм биш үү гэр бүл рүүн дайрч байна ямар зэвүүн юм монголчууд тэнэг биш шүү бүх хүн мэдэнэ энэ шууд захиалагтай нь тод байна элбэгдорж тэргүүтэй гар хөл болсон нөхөдүүд хийж байгаа шүү н энхбаяр о цолмон хоёр монгол шашинтай хүмүүс /будда / зүгээр байгаа хүмүүсыг тайван байлаг та нарт гэм хийгээгүй шүү тийм ухамсартай хүмүүс биш

  • монголчууд (March 17, 2016 12:51:08 pm )

    н энхбаярыг муулаад байгаа нөхөдүүд амандаа далан мянган цаас чихүүлсэн тэнэг гарууд өнөө маргаашаа аргацаасан жинхэн амьдрал мэдэхгүй монгол ороныг дампууруулж байхад өмөөрөөд үхлээ дэлхийн хамгийн ядуу буурай өртөө орны хоёрт цохиж явна мэдэхгүй байх гэж монголчуудаа анхаарах цаг болсон шүү

  • цээгий (March 17, 2016 12:54:12 pm )

    н энхбаярыг муулаад байгаа нөхөдүүд амандаа далан мянган цаас чихүүлсэн тэнэг гарууд өнөө маргаашаа аргацаасан жинхэн амьдрал мэдэхгүй монгол ороныг дампууруулж байхад өмөөрөөд үхлээ дэлхийн хамгийн ядуу буурай өртөө орны хоёрт цохиж явна мэдэхгүй байх гэж монголчуудаа анхаарах цаг болсон шүү

    • Anonymous (March 18, 2016 2:26:43 pm )

      чи л харин өөрөө нэг бол амандаа авилгалын бузар мөнгө чихүүлсэн тэнэг гар байх

  • билгээ (March 17, 2016 2:31:28 pm )

    зочин тэнэгүүдийн тархийг угаах гэж хэнийг хэлэв Монголчууд чам шиг тэнэг биш ард түмнийг битгий доромжил

  • mongol hun (March 17, 2016 5:49:46 pm )

    enhbayar ulsaa hudaldaagui bolohoor , uls oron, baigaliin baylagaa hudaldaj gadniihnii gar hol bolson luivarchid Enhbayaraas aihdaa buh hucheeree l tuuniig gutgej, hujirdej baigaag mongoliin jiriin irged harj l bgaa shuudee. unen yalah boltugai

  • zolo (March 18, 2016 1:14:11 pm )

    ene chutgur tsarait odoo mongol ulsiig uimuulehee bolihgui bol oimsiig ni gozolzuulaad avachaad shorond hiichih tendee demiireed bj bg

  • Зочин (March 18, 2016 1:34:55 pm )

    НААД МҮҮНИЙН ӨВГӨНИЙГ ЧИНЬ ХУЖАА ЭЛБЭГДОРЖ МОНГОЛД ЧИРЖ АВЧИРСАН ШҮҮ ДЭЭ.

  • g (March 18, 2016 2:01:32 pm )

    Odoo boliochee. Yaj ch haraar budsan ene hun mon chanaraaraa l uldene. Elbegdorjoos ch iluu baga yarij ih hiisen hun shuu. Yadaj l hudlaa helehgui

    • Anonymous (March 18, 2016 2:29:27 pm )

      худлаа хэлэхгүй гэнэ үүү ? ха ха ха чи үнэхээр ийм гэнэн тэнэг үү ? эсвэл энхбаярын намын даалгавараар бичиж байна уу ? энхбаяр худлаа хэлдэггүй юм гэнээ ха ха ха ха ха :))))))))))))))))))))))))))))))))

      • Anonymous (March 18, 2016 2:30:14 pm )

        гоё л онигоо байна, энхбаяр худлаа хэлдэггүй гэж … 🙂

  • зочин (March 19, 2016 6:44:28 am )

    худлаа ярьдаг хүн их өрийг тэглэж, энхийг сахиулах үйл ажиллагаанд монгол цэргийг оруулж, хүүхдийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж, мянганы зам тавьж…гэх зэргээр хийж бүтээснийг нь худал гэх тэнэг монгол бүү гараасай билээ. тэгвэл прокоруудын өмнө их мэдэгчийн хэлэх үгтэй нэн дүйх биз ээ. Харин юу ч хийж чадаагүй, чадах ч үгүй худалчууд сэргээд мөхөх даялал руугаа орж байгаа бололтой. ард нийтээр хэн нь хэн бэ гэдгийг маш сайн ойлгох болжээ.Тодорхой ажил хийх төлөвлөгөөтэй Н.Энхбаярыг энэ их шавар намгаас татан гаргаж ажлыг хийлгэе л дээ.

  • Бадрах (March 19, 2016 7:54:57 am )

    Элбэгдорж.Энхбаяр.болон бусад Eрөнхийлөгч нар аль нь ч шударга сайн байсныг
    мэдэхгүй л юм байна.Муу нохойд шар тос цохихгүй гэдгийг мэдэх үү. Манай улс буруу сec тeмээр будаа тээчихснээс болсон. Энэ эбэгийн буруу. Оросод прeстройка болход УУЛанд адуу үргэхэд.тал дээр илжиг тожигноно. гэдэг шиг болсон. Хужаагийн шилжилтийг харах ухаан байгаагүй бушуухан мөнгө мөнгө гэснээс Монгол дампуурлаа дэлхийд хамгийн ядуу гутамшигтай 2 дахь орноор нэрлэгдэж байгаа нь нэг нам биш бүх намын буруу.

  • Бадрах (March 19, 2016 7:56:45 am )

    Элбэгдорж.Энхбаяр.болон бусад Eрөнхийлөгч нар аль нь ч шударга сайн байсныг
    мэдэхгүй л юм байна.Муу нохойд шар тос цохихгүй гэдгийг мэдэх үү. Манай улс буруу сec тeмээр будаа тээчихснээс болсон. Энэ эбэгийн буруу. Оросод прeстройка болход УУЛанд адуу үргэхэд.тал дээр илжиг тожигноно. гэдэг шиг болсон. Хужаагийн шилжилтийг харах ухаан байгаагүй бушуухан мөнгө мөнгө гэснээс Монгол дампуурлаа дэлхийд хамгийн ядуу гутамшигтай 2 дахь орноор нэрлэгдэж байгаа

  • zochin (March 19, 2016 5:56:43 pm )

    Er ni eryyl uhaantai hench bodson tomchuud eh orondoo nyyrleed baigaa gadnii shashnii buruu ursgal ter tusmaa shashinch bish, ard tymen munhruulsan moljson sektyydiig demjeed yavna gedeg uls mohohiin shinj , aimshigtai baina.

  • Anonymous (March 20, 2016 3:34:46 pm )

    Mongol hunii shunal baragddaggui gez unen um. Uguud baihad ulam shaunaltaad baidag gez baigaa um daa.

  • зочин (March 22, 2016 9:53:41 pm )

    ЭНЭ МУУ ЛАЛАР ИХ ШААЖ БАЙХ ШИВДЭЭ. ЭНХБАЯР БУДДЫН ШАШИНТАЙ БИЗДЭЭ. ХЭНИЙ ГАР ХӨЛ ВЭ ЧИ

antalya rent a car