antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2016 15 comments

Хаан банк таниас 300 төгрөг “шулдаг” болжээ

нийтлэсэн Admin

1201603161458094458

Улс орны эдийн засаг туйлдаа хүрч ард иргэд элгээрээ мөлхөж байгаа энэ цагт тэтгэврийн зээл, хэрэглээний зээлийг түргэн шуурхай олгож байна хэмээн өөрсдийгөө сурталчлах “Хаан банк” иргэдээс хэрхэн мөнгөний тухай мөлжлөг хийх овжин аргыг бодож олжээ.

Хаан банкны хэрэглэгч та өөрийн дансанд буй мөнгөнөөс 5000 төгрөг эсвэл түүнээс дээш мөнгө авсан тохиолдолд “теллерээс авсан бэлэн зарлага” нэрийдлээр таниас 300 төгрөг нэмж авч байхаар болжээ.

Бичээч миний бие өөрөө “Хаан банк”ны хэрэглэгч бөгөөд уржигдар дансанд байсан мөнгөнөөсөө 10000 төгрөг автал “бэлэн зарлага” нэрээр 300 төгрөг хасагдсан юм. Хэрэглэгч бид өмнө нь иймэрхүү жижиг хэрнээ хувийн эдийн засагт нөлөөлөхүйц шимэгч үйлчилгээг анзаардаггүй байж. Угтаа бол би гэдэг хүн тухайн банкны хэрэглэгч бөгөөд мөнгөө хадгалуулсныхаа хариуд хүү тооцуулж авдаг, харин “Хаан банк” миний мөнгийг надад өгч буй хадгаламжийн хүүнээс өндөр хүүтэйгээр өөр нэгэн хүнд зээлүүлдэг шүү дээ. Гэтэл хааяахан очоод данснаасаа мөнгө авахад 10000 төгрөг гаргаж өгснийхөө хариуд 300 төгрөг авч буй нь үнэхэрээ шударга бус санагдлаа.

Энэхүү сонин үйлчилгээг өмнө нь байсан эсэхийг асууж лавлатал урьд нь 150-200 төгрөг авдаг байсан аж. Би ч анзаараагүй явж үүнийг, Хаан банкны оочер дараалал ямар билээ, тэрхүү оочерлон зогсож байгаа хүмүүсийн бараг 80 хувь нь данснаасаа мөнгө авах гэж буй хүмүүс байдаг. Гэтэл банк хэрэглэгчээ өөртөө татаж депозитоо зузаатгасны дараа хэрэглэгчид “шанаа” өгч буй мэт данснаас нь мөнгө гаргаж өгөхдөө мөнгө авдаг энэ сонин үйлчилгээг болимоор юм. За энэ гажиг үйлчилгээгээ халж чадахгүй юмаа гэхэд бэлэн мөнгө авсан тохиолдолд авдаг 300 төгрөгөө 100 төгрөг болгон хямдруулж ядруухан үйлчлүүлэгч бидэндээ бэлэг бариж болохгүй юмуу?

Хаан банк гэсэн өндөр сэнтийд заларсан нэртэй энэ банк үйлчлүүлэгчээ Хаан шиг хүндлэх биш үйлчлүүлэгчдээ хаан шиг дээрэлхүү тэднийгээ шулж олсон мөнгөөрөө өөрсдөө баяждаг овжин арга мэхийг хэрэгжүүлээд байна уу?

Тус банканд дансгүй монгол хүн байхгүй атал иймэрхүү ломбардынх шиг жижиг заль хэрэглэж байж үйлчлүүлэгчдээ үргээх вий дээ

Бичээч би маргаашийн дугаарт “Хаан банк”ны өөр нэгэн шимэгч үйлчилгээг нийтлэх болно.

Үргэлжлэл бий…

О.Анирзун

Эх сурвалж: amjilt.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • хууль биелүүлэгч (March 16, 2016 11:29:08 am )

    яаж ямар аргаар шулахаа хэнээс ч заалгахгүй дээ

  • зочинт (March 16, 2016 11:44:01 am )

    ХААН банк ханаж цадахаа мэдэхгүй мөлжигч

  • zochin (March 16, 2016 12:03:18 pm )

    bid tsalingaa bankaar damjuulj avdag getel avah toolond bank huraamj avdag. huraamjaa yadaj bagasgaj boldoggui yum uu. zeel avahad suutgadag suutgaliin asuudal yu bolson be. arai l denduu shulaad bgan bishuu

  • монгол (March 16, 2016 12:51:39 pm )

    Сэтгүүлчдээ, иргэдээ. Арилжжаны банкууд ямар ямар үйлчилгээнээс хэдэн төгрөг авдгийг банк тус бүрээр гаргаж иргэдэд танилцуулмаар байна. Ихэнх иргэд картаар мөнгөө авдаг тул үүнийг мэддэггүй. Шууурхайгийн сэтгүүлчид болбол энэ талаар мэдээлэл өгөөчээ. Арилжааны банкуудын авч байгаа шимтгэл төлбөрийн үйлчилгээнд монгол банк хяналт тавих хууль, дүрэм, журам байна уу. Зээлийн үйлчилгээний шимтгэл гэж маш их мөнгө авдаг

  • haan hariltsagch (March 16, 2016 1:12:06 pm )

    er ni haan bank hund surtaltai sonin gazar shdee shulaachdiig ter meddeg gazruud ni anhaaraldaa avah estoi shuuuuuu

  • би монгол (March 16, 2016 2:57:49 pm )

    Тийм ээ энэ ХААН банк хаан шиг л аашилах юм да монголчуудыг ганц цөхрүүлж байгаа газар чинь энэ байхгүй юу хүн өөрийн картнаасаа мөнгө авна тэрнээс нь гүйлгээний мөнгө авна дансаа шалгана бас л мөнгө авна мөнгө шилжүүлнэ бас л мөнгө авна тэгвэл хуучин Соц зм шиг нярав нь ажилчдын цалингаа ядаж бэлнээр нь өгөл дөө болохгүй юм байхгүй тэгвэл банк шууд дампуурна да. банкны юу нь мэдэгдэхгүй авч байгаа 100,200,300 төгрөгөөр ард түмэн талхаа ч гэсэн авмаар байна

  • shudarga negen (March 16, 2016 3:18:40 pm )

    bankaar damjuulj tsalingaa avakhgui baimaar baina aa. бэлнээр авъя аа

  • shudarga negen (March 16, 2016 3:19:41 pm )

    бусад банкаар л үйлчлүүлье

  • engiin negen (March 16, 2016 3:29:14 pm )

    ene bank gadaad ezentei. bid ene bankaar uilchluuleh shaardlaga baihgui. tiimees buh alban gazjinhaa tsaling toriin bank ruu shiljuulbel yasan yum be

  • 2016 (March 16, 2016 4:52:44 pm )

    өөрийхөө данснаас өөрийн мөнгөө авч байгаа байж энэ мэт олон зарлагаа болимоор юмаа. зээл гэж бас сайхан луйвар байна жилийн хүүг нь тооцоод үзэхээр үнэхээр боож үхмээр өндөр юм байна лээ муусайн луйварчид

  • Hariltsagch (March 16, 2016 5:35:50 pm )

    Mobile bank gedeg uilchilgee ni jiliin huraamj 3000 gej 10 sard 1 jileer avchaar 1 saraas ni ehleed mobile banknii guilgee ni 50 tugrugiin shimtgel avch bgaa. eniigee shine sistem gej tailbarlasan. gehdee l hariltsagch nartaa tailbarlaj medegdeh bmaar um. Shuud hunii dansnaas hulgai hiigeed bgaatai yalgaa alga.

  • Lora (March 16, 2016 7:38:35 pm )

    TDB buyu XXB ymarch shimtgel avdaggui Turin bank haan bank 2 l 200 tug avaad bdag 300 Bol buur heternee

  • Зочин (March 16, 2016 7:43:21 pm )

    Банкны үйлчилгээний шимтгэлийг маш сайн шалгах хэрэгтэй. Хуулиараа нэг төрлийн хураамжийг нэг л удаа авах ёстой. Гэтэл банкууд нэг зүйлийг олон янзаар нэрлэж давхардуулан авдаг.
    Та банкинд байгаа өөрийнхөө данснаас гүйлгээ хийх бүртээ шимтгэл төлж байгаа гэтэл сар бүр дахиад тухайн дансыг хөтөлсний шимтгэл гэж 1000 хүртэл төгрөгийн хураамж авдаг. Уучлаарай дансаа хаая гээд очихоор дахиад данс хаасны шимтгэл гээд 3000аас 10000 төгрөг авдаг. Хамгийн хөгийн жишээ хэлэе. Иргэн банкинд 10000 төгрөгөөр данс нээлгэж гэж бодоё нэг жилийн дараа данснаасаа мөнгөө авах гээд очиход банкинд хадгалуулсан мөнгө нь хугацаагүй хүүгээр өсөх нь бүү хэл харин сар бүр данс хөтөлсний шимтгэл 1200 аас 2400 төгрөг хасагдсан одоо дансаа хаалгасны шимтгэл 3000аас 5000 төгрөг хасагдаад анх хадгалуулсан 10000 төгрөгийнхөө 5000 төгрөгийг авч чадвал их юм болж байгаа юм даа кккк.

  • Зочин (March 16, 2016 7:55:15 pm )

    өөрийн мөнгөө авахдаа шимтгэл төлдөг нь хэтэрлээ банкаар үйлчлүүлэхээ больёоо

  • зочин (March 16, 2016 8:11:12 pm )

    энэ хаан банк ер нь яагаад байгаа юм бэ шалгадаг газар байна уу зээл хугацаа хэтрүүлсэн нэрээр төлөх болоогүй зээлийг дансанд орсон мөнгөнөөс урьдчилж шууд авдаг хүүхдийн хадгаламжаас мөнгийг нь ээжийнхэн нь зээл рүү шууд суутгах гэдэг энийг хаана шалгуулах вэ анх уул нь манай банкнаас зээл аваач гэж гуйгаад явдаг байсан одоо арай гэж гуйлгаж зээл өгдөг болсон байна лээ цаг өөрчилөгдөнө гэж амархан юм аа

antalya rent a car