Монголын улс төр тэр тусмаа боловсролын салбар дахь гажуудал хэмээн өнгөрсөн сар гаран хугацаанд ёстой л хэлтэй амтай бүхэн ярьж, сошиал ертөнцөөр жиргэж байна. Сэргэж байгаа үндэсний үзэл үү? эсвэл зүгээр л сонгуулийн сургаар боссон дуулиан уу?
Ямартаа ч “цэнхэр үст” Цэрэн сар гарангийн тэмцэлээрээ БСШУЯ-ны стратек төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг суудлаас нь салгаж чадлаа. Энэ нь өнөө л МҮҮН-ий гаж урсгалыг боловсролын салбар дахь гажуудлын асуудлыг хөндсөн дуулиан.
Гэтэл үнэндээ Боловсролын Яамаар дамжуулан үр хойч, ирээдүйд маань нүүрлээд байгаа гэх МҮҮН-ий гаж урсгалын жинхэнэ эзэн нь хэн бэ? Энэ асуулт гайхал төрүүлээд байгаа.
Учир нь зүгээр л Яамны стратеги төлөвлөлтийн дарга энэ бүхнийг гардан хийгээд байсан уу? гэвэл эндүүрэл болно биз. Мэдээж Яамны сайд хүн энэ бүхнийг мэдэж дээрээс нь харж, зааж зөвлөж байсан биз. Тиймээс л үнэнд гүйцэгдэх энэ үед БСШУЯ-ны стратеги төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраар “туг тахисан”-аар дуусчихна гэж бодсон бол эндүүрсэн хэрэг.
Ер нь Яамны сайд Л.Гантөмөр маань хөшигний ард тоглолт хийгээд байна уу? Ингэж хардахын учир 2014 оны 11 сард эрхэм БСШУЯ-ны сайд маань Солонгосын хөрөнгө оруулалттай “КОФЕ ШОП”-ын нээлтэд хүндэттэй байр эзлэн тууз хайчилж зогсож байсныг түүх гэрчилнэ. Тэр үед миний бие “АЖИЛДАА ТӨӨРСӨН Л.ГАНТӨМӨР” нэртэй нийтлэлийг бичиж байсан.http://www.bolod.mn/News/135567.html Үнэндээ яамныхаа хэргийг яая гэж байж юун тэр кофе шопын нээлтэд очоод тууз хайчлан малийж байсан нь одоо ч асуулт болон үлдсэн.
Солонгосоос гаралтай МҮҮН хэмээх шашны гаж урсгалыг гардан хийдэг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа буяны байгууллага, басхүү сургалт нэрэн доор хүүхэд багачуудын тархийг угаах ажлыг Яамны сайд Л.Гантөмөр өөхшүүлээд байна уу? Юу гэвэл МҮҮН-ий гаж урсгалын тухай яриа боловсролын салбар байтугай улсын хэрэг болоод салбарын дарга нь ажлаа хүртэл өгөөд байгаа өнөө үед ч ганц үг амнаасаа унагахгүй байгаа түүний энэхүү байдал нь ЖОГОТОЙ санагдаад л байна.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Холбоотой мэдээ
-
зочинт (March 16, 2016 11:47:28 am )
боловсрол мэдэх үү энэ сайд
-
zochin (March 16, 2016 12:45:50 pm )
bolovsroltoi hun shuu.aldaa bval zasaad yavj bolno
-
Anonymous (March 16, 2016 12:59:53 pm )
Ерөнхийлөгч маань Солонгост Мүүнүүдэд хэлсэн үгэндээ Хүний нутаг дээр мал маллаж амьдарч, энэ насыг барах ийм л хувь заяатай төрсөн гэдэг нь юу гэсэн үг вэ? Тайлбарлаач хүмүүсээ ойлгосонгүй Монгол хүн биш болж таарч байна уу
-
Бичээчид (March 16, 2016 4:47:29 pm )
олонгос байгаа Элбэгдоржийн бичлэг үзлээ. Үнэхээр ой гутаж байна. Элбэгдорж МОНГОЛ ХҮН БИШ юм байна. Монголд төрсөн байлаа ч Эх орноосоо уравсан юм байн ш дээ . ЦЭРЭНД БАЯРЛАЛАА . Мөнгө өгсөнөөрөө барьцаалж бичлэг хийж дарамталж байгаа нь ганц Элбэгдорж биш МҮҮНИЙ ШАГНАЛ АВСАН УЛС ТӨРИЙХӨН БАЯРЦОГТ ,ЭЛБЭГДОРЖОО ЭНЭ ҮЙЛДЭЛЭЭ ТАЙЛБАРЛААЧ ЭЭ —– ЮУН СОНГУУЛЬ НЭР ДЭВШИХ ВЭ ИХ ХУРАЛД СУУЖ БАЙГАА ГИШҮҮД МҮҮНИЙХЭНЭЭС ТАЙЛБАР АВАХ ХЭРЭГТЭЙ
0 минутын өмнө
-
-
Anonymous (March 16, 2016 1:17:16 pm )
Боловсролын салбараа шашны гаж урсгалд алдчихгүй юмсан даа Монголчууд аа.
-
зочин (March 16, 2016 2:18:43 pm )
Энэ Гантөмөр гэгч одоо нэг юм хэлэх байлгүйдээ.Эсвэл Насанбаяраараа туг тахичихаад өөрөө ард нь тухалж үлдэх юм болов уу
-
zochin (March 16, 2016 2:32:53 pm )
Ene saiduud er ni odoo ene turiin erhend bga ulsuud chn haanahiinh um be.zoruid mongolchuudiig horlood bgaan bishuu nuhduu
-
Ц.Со.Б. (March 16, 2016 2:35:09 pm )
Цензургүй нэвтрүүлгээр анх нэг Япон нөхөр энэ МҮҮН-ийг оруулж ирж сурталчилж суурийг тавьсан тухай хэлж байсан шүү дээ. тэгэхээр Японд мэргэжил эзэмшсэн гээд байдаг наад Гантөмөр чинь тэр нөхөртэй холбоотой байсан байна гэдэг нь тодорхой бишүү. Боловсролын салбарыг багшилж, хүүхэд хүмүүжүүлж байгаагүй наад сайд чинь хөмөрсөн тогоо шиг болгож байгаа байхдаа. Больчих гэж л зөвлөх байна.
-
zochin (March 16, 2016 2:47:48 pm )
elbegdorj ene yriandaa tailbar ogox bgvidee ooroo ch gvigeed ochson xvnshvvdee
-
цэцэг (March 16, 2016 2:57:38 pm )
Будаач будаач гэхээр сахалаа будна гэх шиг юм болох нь Гантөмөр сайд шиг хий багтай ажилддаг сайд одоохондоо алга .Хадагтай Цэрэн монголчуудын оюун санаа сэтгэл зүйд санаа тавьж байгаа нь сайн ч барил чинь буруу байна жинхэнэ том толгойг нь барьж тогол . Том толгой нь сайд ч биш Насанбаяр ч биш .
-
зочин (March 16, 2016 3:01:21 pm )
ЕР НЬ ЯАМНЫ САЙДЫГ ЯАМДУУДАД НЬ МЭРГЭЖЛИЙН ДАГУУ АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙДАГ ХҮМҮҮСЭЭС ТАВЬМААР БАЙНАА. УЛС ТӨРИЙН НАМААС НЭГ МЭДЭГДЭХГҮЙ НӨХДҮҮД ИРЭЭД УЛСЫН АЖИЛ НУРААЧААД ЯВЧИХДАГ. ДАВХАР ДЭЭЛЭЭ ТАЙЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТЭГВЭЛ АШИГ ХОНЖОО ХАЙГЧИД ЗҮГЭЭР Л АУУЛЬ БАТЛАХ ГЭЖ ИХ ХУРАЛД ДЭВШИХГҮЙ УЧРААС ТӨР ЦЭВЭРШИНЭ. ХАРИН ЯАМДЫН САЙДУУД НЬ БОЛ АМЬДРАЛАА МЭРГЭЖИЛДЭЭ ЗОРИУЛЖ ЯВАА ЖИНХЭНЭ МЭРГЭЖИЛТНҮҮД БАЙХ ЁСТОЙ
-
зочин (March 16, 2016 4:11:48 pm )
Гантөмөрийн эхнэрийн найз Насабаяр гэсэн. Насанбаяр гэр бүл болоход нь тусалсан гэдэг юм билээ.
-
Бичээчид (March 16, 2016 5:29:26 pm )
НӨГӨӨ МҮҮНИЙ АРГААРАА ГЭР БҮЛ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ
-
-
зочин (March 16, 2016 4:14:31 pm )
Нэг их эх оронч гэмгүй царайтай сайд маань тийм хүн биш бололтой юм. Таньдаг хамт ажиллаж байгаа хүмүүс нь мэдэх байлгүй дээ.Боловсролын шинэчлэлд зориулсан мөнгөнд шалгалт хийвэл. НО гарахгүй бол сайн биз
-
монголын төлөө (March 16, 2016 4:53:49 pm )
Энэ гантөмөр чинь Мүүний мөнгөөр сонгуульд ордог хүн шүү дээ юун сайд вэ байж боломгүй нүгэл хийж байна энэ хүн шороонд байх ёстой бишүү
-
Anonymous (March 16, 2016 5:10:38 pm )
Насанбаярыг ажилд томилсон гантөмөр өөрөө огцрох ёстой.багш нарын нийгмийн асуудалд огт санаа тавьдаггүй.дандаа худлаа ярьж дүр үзүүлдэг
-
Дондог (March 16, 2016 8:52:00 pm )
Элбэгдорж тэр Солонгос нөхдүүдийн өмнө ямар ичгүүргүй байсан бэ Аргагүй л мөнгө гуйсан гуйлагчин шиг байсан. Солонгос нөхөд Элбэгдорж дэмжин гаргаж монголыг шулах талаар ярьж БАЙСАН . БИД ИЙМ хүнийг сонгож улс ороноо хохироож байна
-
М (March 16, 2016 10:13:12 pm )
Гэмгvй номхон царайлсан Гантемер гэгч нехрийн боловсорлын сайдаас ховхордоггvй шалтгаан нь энэ байжий Огцорох хэрэгтэй бас ахиж бvv сонго
-
ЗОЧИН (March 16, 2016 11:00:30 pm )
Огцор огцор Шоронд хий Төр засаг байна уу.Хурдан наад луйварчдаа зайлуулаач
-
Иргэн (March 17, 2016 12:00:26 am )
Эбэгийн бичлэгийг үзсэн хүмүүс энд сэтгэгдлээ бичсэн бх шив.Хүмүүс сөхөж дуугарахгүй бсан юм.Эндээс хүний нутагт мал маллах гэдэг дээр л их гайхаж бна.Бид мал болоод бхшиг бна гж ойлгогдож бна.Танарыг төлөөлж монголд очно гдг нь бас сонин бга биз.Эх орондоо очих бус монголд гж харийн хүн хэлж бга юм шиг.Хэлсэн үгийг нь нухацтай авч үзвэл их юм гарахаар.Гэтэл сэтгүүлчид ер тоож бичихгүй юм.Хэвийн хэллэг юм боловуу???
-
Anonymous (March 17, 2016 12:03:57 am )
Cafe bene kofe shopnii neeltend tuuz haichilj baisan yumaa Muunii shashniih yum baina da, tengerleg ecghiin kofe uchir ecgiin uriin shingentei baij magadgui l yum
-
МУУН (March 17, 2016 9:53:21 am )
СОлонгосиййн МУУН шашинг шууд хааж хориглох хэрэгтэй шуу дээ суулийн уед ер нь Солонгосчуудаар. Дамжин монголд маш их бузар булай юм орж ирсэн дээ. Тэд монголд хамгийн их гай тарьж байгаа хумуус
22 Comments