УИХ-ын сонгууль ойртоод л. Хүмүүс хэлж ярьж байгаа бүхэн цаанаа нэг л зорилго, агуулгатай болж. Хөдөлгөөн бүр нь сонгуультай холбогдох жишээтэй. Төрийн албан бичгийг стандартын дагуу зөв бичих хэрэгтэй гээд л шүүмжилчихвэл сонгуультай холбоно. Цэцэрлэгийн багш хүүхэд зоджээ гэвэл бас л сонгуультай холбоно. Микронуудыг үйлчилгээнд явуулахаа больчихлоо гээд эсэргүүцвэл мөн л сонгуультай холбогдчихно. Ер нь яг энэ үеэр л иргэд олон нийтийг иймэрхүү сонин сэтгэхүйтэй болгочих юм. Өглөө лифт гацаад шатаар уруудаж явсан “Муу ардын намын тэнэг ажлаа хийж чадахгүй юм. Ядаж лифтээ ч ажлуулаад байж чадахгүй” гээд үглэж яваа ахмадтай тааралдав.
Ардын нам ямар байрны лифт ажиллуулах биш дээ. Харин тус намын гишүүнчлэлтэй нэг эрхэм л манай СӨХ-ны дарга бололтой юм. Түүнийг шатаар уруудаж яваа ахмад мэддэг учраас л ийнхүү улс төржүүлж, сонгуулийн уур амьсгал оруулж байгаа нь тэр байх.
Тэгсэн автобусанд ороод суусан хоёр “авгай” чи наашаа, би цаашаа гээд л учиргүй хэрэлдээд байх юм. Тэр хоёрын тэмцэлдээнээс болоод урд хаалган дээр хүмүүс овоорч, ундууцаж, бухимдаж эхлэв. Удалгүй өнөөх хоёр учраа олж хүмүүс ч гарсан зайгаар нь хойш түлхэлцэн хөдөллөө. Тэгсэн “авгай” нар яг учраа олоогүй бололтой юм. Зорчигдын шаардлага шахалтаар хоёр тийш болсон ам, амандаа үглэж, өнөөхөө муулна. Би ч түлхүүлж явсаар нэгнийх нь хөл дээр гишгэж орхив. Уурлаж бухимдаж байсан хүн яаж зүгээр байхав. “Цаад ардчилсан намын балай бүдүүн авгай шигээ хүний хөл бяцаллаа. Замаа хараач хөлдүү минь” гэгчлэнгээр манийгаа “шуургадах” нь тэр. Бушуухан шиг л уучлалт гуйгаад зөрж одов. Түлхэлцэж яваад л санаандгүй хөл дээр нь гишгээ биз. Энэнд чинь АН, МАН ямар хамаа байна аа. Мэдэхгүй юм.
Иргэд, олон нийт ингэж бужигнаж байгаа юм чинь Төрийн ордонд ч асуудал хурцдаж байгаа нь мэдээж биз. Тэгээд сонин гарчигласан чинь “Өчигдөр МАН-ынхан жижиг дунд бизнес эрхлэгчийг төрийн ордонд цуглуулж хуралдсан гэнэ”. Ах намынхан ч мундаг байгаа юм шүү. Улс төрийн чухал асуудал хэлэлцдэг төрийн ордны А танхимд чуулган завсарласан, ордон эзгүй байгаа энэ завшааныг ашиглаад л “найман нэрийн дэлгүүр”-ийнхнийг цуглуулаад л баахан гомдлыг нь сонссон байгаа юм. Тэгээд л сонсч, сонсч байснаа “Бид нар НӨАТ-ын хуулийг угаасаа дэмжээгүй. Гэтэл АН-ыхан хүчээр кноп дараад баталчихсан. Үүнээс болоод та нар минь зовж байгааг мэдэж байна. Бид нарын буруу алдаагаа засч хуулийн төсөл өргөн барина аа. Гэхдээ нээх их найдаад хэрэггүй шүү. АН-ынхан хүч түрчвэл бид яаж ч чадахгүй” гэх утгатай тайлбар хийж, дэлгүүрийн эздийн “амийг таглав”.
Хууль батлагдаад НӨАТ гэгчээр иргэдийг дарамтлаад багагүй хугацаа өнгөрсний дараа л МАН “би буруугүй” гээд л хошигноод л явж байх юм. Сонгууль л дөхсөний илрэл байхдаа. Ер нь чуулгандаа суудаггүй, бүлгээрээ тасалдаг хүмүүс дөрвөн жилийн дараа юу ч гэж ярих вэ дээ. Хичээлдээ суудаггүй оюутан шалгалт болохоор дэмий л шилээ маачиж зогсдог шиг МАН-ынхан тийм л дүр төрхтэй сонгуулийг угтаж байна. Одоо тойрогтоо очоод юу ярих вэ. “Биднийг ажил хийлгэсэнгүй. Ард иргэдийг “дарамталж” байгаа энэ олон хууль тогтоомжийг АН-ынхан л баталсан” гээд тайлагнаад явах юм байна л даа. Тэд ингэж “мэдрэлтэж” байхад орцны өвөө СӨХ-ны даргыг муулах, хоёр хүүхэн автобусанд муудалцаж ч яамай байна аа.
А.Аюуш
Холбоотой мэдээ
-
Бичээч (March 16, 2016 12:13:03 pm )
МАН-ыхан МҮҮН-ээр занималдаад Цэрэн гэгч мэдрэл муутай бүсгүйг ашиглаад шуугиан дэгдээгээд байгаа юм биш үү. Увайгүй улс төр хийх юм даа хөөрхийс….
-
Бичээч (March 16, 2016 12:19:21 pm )
НӨАТ-ын ач тустайг МАН-ыхан мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Буруутгах зүйл олдохгүй болохорр улс төр хийж ард түмний тархи угаах сонгуулийн пиар хийж байгаа царай нь. Харин ч хамгийн үр дүнтэй хэрэгжих боломжтой ашигтай хууль , ард түмний дэмжлэг аваад ирэхээр нь харлуулах бодлого явуулах гэж оролдож байна. Улсад ч ард олонд ч ашигтай хууль…
-
Зочин (March 16, 2016 12:48:23 pm )
Аюуш бичээч нар гаж донтнууд юм шигээ.
-
Манан (March 16, 2016 12:52:15 pm )
МАН-ыхан НӨАТ төлүүлэхгүй гэж байгаа нь Ахмад бидний тэтгэвэр, сургууль, эмнэлэгийн зардлыг өгүүлэхгүй гэж байгаа юм байна. НӨАТ хяналтд ороод төлөх хэмжээ нь ихсээд эхлэнгүүт, МАН түүнийг нь ххучин шигээ болгож тэр мөнгийг нь өөрсдөө хахууль болон сонгуулийн хандив болгож авах гэж байгаа юм байна. гэж мулгуу бид ойлгож байна. Яагаад гэвэл НӨАТ татвар сүүлийн 20 жил хэвээрээ байгаа угаасаа, Иргэд бидний Төрд төлсөн мөнгийг ААН-үүд л цааш нь Төрд өгддөггүй дундаас нь аваад МАН-ын албан хаагчдад хаууль болгоод өгчихдөг тэтгэвэр, цалин нэмэгдэхгүй гагцхүү ХАхуулчид л зүдийдэг байсныг. Хяналттай болгоод иргэдийн ТӨрд өгсөн мөнгийгн авах гэхээр МАН дундаас нь хусах гээд байна шүү дээ.
-
Зочин (March 16, 2016 2:05:47 pm )
МАН сонгуульд ялаарай амжилт хүсье. АН-ынхан ард түмнээ турааж аллаа.
-
irgen (March 16, 2016 5:43:34 pm )
ayushaa bus-d hereldsen avgai,zaghuulsan chi hend heregtei medeelel ve
6 Comments