antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2016 11 comments

Мүүний тайлбар: “Зүгээр л хүн булж үзмээр санагдаад хийгээгүй юм”

нийтлэсэн Admin

145809732856e8ccb0b3d28

Сүүлийн үед олны анхааралыг хамгийн ихээр татаж байгаа асуудал бол Мүүн. Энэхүү мөнгө босгох пирамид, шашны Гаж нөлөө олон түмний сэтгэлийг сэрдхийлгэсэн билээ. Энэ талаар фэйсбүүк хуудсанд Mongolian Family Church хуудсанд ийм тайлбар бичжээ. Тэдний бичиж байгаагаар бол дахин оршуулах зан үйлийг нэг хоёр л удаа туршсан юм байх. “2001 он, 2002 оны зуны семинарын 1 өдрийн хөтөлбөр”-т үүнийг туршсанаа хүлээн зөвшөөрчээ. Гэтэл энэ нь эргээд өөрсдийг нь илчлээд өгөх том баримт боллоо.

Тэд хүн булсан тухайгаа ийнхүү бичжээ. “Зүгээр л хүн булж үзмээр санагдаад хийгээгүй юм.

Ер нь залуу хүн үхэх талаар ойлголтгүйгээр амьдралдаа болчимгүй алдаа маш ихээр гаргадаг. Мөнх л амьдрах юм шиг. Гэтэл өөрийнхөө амьдралын төгсгөлийг нь төсөөлж үзсэнээрээ би амьдралдаа ямар буруу зүйл хийсэн, юунд харамсаж байгаа цаашдаа хэрхэн зөв амьдарлыг бүтээх талаар шинэ шийдвэр гаргах боломжийг үүгээр дамжуулан хийж байсан юм.” хэмээсэн байх юм. Манай улсад шашин шүтэх эрх чөлөөтэй байдаг. Гэтэл гадны ямар ч байгууллага ийм зан үйл хийж байсаныг сонсоогүй юм байна. Манай улс ардчилсан нийгмийн замд ороод 26 жил өнгөрч буй ч “Дуртай нэгэн Гаж нөлөөтөн Шашныхан” юу ч хийж болдогыг энэ хэрэг явдал харуулж байна. Манай улс хууль ёстой,  Үндсэн хуулиндаа “Хүмүүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна” хэмээн заасан байдаг. Гэтэл Чингисийн удам гэж цээжээ дэлдэхээс өөр юм хийж чадахгүй байгаа “Хөгжил дэвшил” гэдгийг таг мартсан Монголчуудын ядуу зүдүү байдлыг Харийн шашныхан ямар овжин ашиглаж байгааг бид нүдээ анин өнгөрөөсөөр байх уу??

МОНГОЛЧУУД БИД ЗАСАГ ЗАХИРГААТАЙ, ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛТАЙ УЛС ЮМСАН.

 Монгол дахь Мүүний шашны байгууллагаас өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Мүүний дахин амьдрал” гэдэгт албан ёсны тайлбар өгчээ.

Уг тайлбарыг засваргүйгээр хүргэе.

“НҮХЭНД БУЛШИЛДАГ ГЭХ – АЛБАН ЁСНЫ ТАЙЛБАР

Энэ үйлдэл нь Хүндэт Док. Сан Мён Мүүны сургаальд огт байхгүй, уламжлалт албан ёсны зан үйл биш юм. Тухайн семинарын хариуцагч энэ хөтөлбөрийг санал болгож хийгдэж байсан юм. Хөтөлбөрийг “Дахин амьдрал” гэж нэрлэж байсан. Энэ хөтөлбөр хэсэгхэн хугацаанд л хийгдсэн.

2001 он, 2002 оны зуны семинарын 1 өдрийн хөтөлбөр бөгөөд үүнээс хойш огт хийгээгүй болно!! Монгол хүний амьдралыг үзэх үзэлд таарахгүй, итгэгч нарын эсэргүүцэл байсан учраас энэ зан үйлийг хийхээ больсон. Монголын сүмээс өөр ямар ч оронд хийж байгаагүй юм.

Тиймээс 2002 оноос хойш манай гишүүн болсон хүмүүс энэ талын мэдээлэл байхгүй ба энэ үйл ажиллагаанд бага насны хүүхдүүдийг оруулж байгаагүй.

Тухайн семинарын хөтөлбөрийг явуулдаг хүмүүс ямар шалтгаанаар хийх болсоныг дурдах нь дээр байх.
Зүгээр л хүн булж үзмээр санагдаад хийгээгүй юм.

Ер нь залуу хүн үхэх талаар ойлголтгүйгээр амьдралдаа болчимгүй алдаа маш ихээр гаргадаг. Мөнх л амьдрах юм шиг. Гэтэл өөрийнхөө амьдралын төгсгөлийг нь төсөөлж үзсэнээрээ би амьдралдаа ямар буруу зүйл хийсэн, юунд харамсаж байгаа цаашдаа хэрхэн зөв амьдарлыг бүтээх талаар шинэ шийдвэр гаргах боломжийг үүгээр дамжуулан хийж байсан юм.

Алдар Stephen Covey нэгэнтээ хэлсэн байдаг. Амьдралынхаа төгсгөлийг мэдэрч харж, төсөөлж чадсанаараа ирээдүйн амьдралын зорилго чиглэлээ зөв тодорхойлох боломжтой гэсэн байдаг.

Энэ хөтөлбөр хийсний дараа зарим хүмүүсийн амьдралыг үзэх үзэлд асар том сайн өөрчлөлт орж байсныг тухайн үеийн хүмүүсийн сэтгэдэлээс сонсож байсан. Зарим хүмүүс юу ч мэдэрч ойлгоогүй тохиолдол ч бий.

Бас нэгэн зүйлийг тайлбарлахад хайрцаганд хийгээд шороогоор булаад орхидог, бүтэн биеээр нь цагаан даавуу ороодог гэдэг нь ташаа мэдээлэл юм. Дээрээс нь зөвхөн тухайн хүнд сонсогдохоор ганцхан хүрз шороо асгадаг. Мэдээллийг хүмүүс өгөхдөө маш ихээр гуйвуулан нэмж хачирлаж өгсөн байна лээ.

Ялангуяа тархины мэс засалд орсон гэнэтийн клиник үхлээр үхэж үзсэн хүмүүсийн амьдралд эргэлт гарсан түүх олон байдаг. Ийм л зорилготойгоор хийгдсэн зүйл юм.

Нийгэмд айдас хүйдэс авчирч таагүй уур амьсгал бий болгосондоо та бүхнээс уучлал хүсч байна.” хэмээсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • mengu (March 16, 2016 11:46:50 am )

    яах гээд байгаа нь сонин байна

  • гана (March 16, 2016 11:50:45 am )

    Одоо энэ мүүний шашны асуудлаа дуусгамаар юм. Амтай болгон цуурлаа. Үүнээс илүү тулгамдсан асуудал Монголд даанч олон байна шүүдээ

    • Бичээчид (March 16, 2016 12:46:08 pm )

      Харин ч одоо л сайн ил гарч байна. Мүүнийг хөөж явуултал дуугүй сууж тэвчмээргүй байна. Одон медал авч шагнуулж байсан хүмүүс яагаад таг дуугүй байгаан. Одоо харицлага шаардаж үр Дүнг нь Үзэх цаг нь ирсэн. Цэрэн ингээд шүгл үлээчээд дуугүй болж болохгүй шүү . Чам шиг Зоригтой хүүхнүүд олон байгаасай

  • Бичээч (March 16, 2016 12:09:48 pm )

    Энэ нэг их Монголд нөлөөлж сүйд олохгүй ээ. Ач холбогдол өгч сандрах зүйл ч биш. Ёстой нөгөө шантааж гээч нь бололтой. Гэхдээ цаанаас нь зохион байгуулж чиглүүлж байгаа нэг хүчин байх шиг… Одоо ингээд орхивол таарна. Нэг ШИЗО -той хүүхэн ,сэтгүүлч хоёрын амаар шуугихаа боливол таарна.

    • MGL (March 17, 2016 8:22:39 am )

      Мүүнийг монголоос гаргах нь зөв. Үүнийг анх эсэргүүцэж олон түмэнд хүгэсэн энэ хоёр эмэгтэйд бид баярлах хэрэгтэй. Сэтгэл санаагаар дэмжих ёстой. Түүнээс биш энэ хүмүүс, монголчуудыг мүүний эсрэс босцгоо гээгүй. Харин мүүнийхнийг монгол эх орноосоо гаргахыг хүсж, арт түмэндээ тэдний үнэн төрхийг зах зухаас нь илрүүлж өглөө. Энэ нэвтрүүлэг гараагүй бол бид мүүний гаж урсгал орж ирчхээд өсвөр насны хүүхэд залуучуудын маань сэтэхүйд аймшигтай өөрчлөлт оруулж байгааг мэдэхгүй л абйх нь.

  • tsoeo (March 16, 2016 12:42:47 pm )

    ene bidnii huvid neeh svrtei um bish mongolchyyd chi teneg solongoschyydaas tolgoi ilvv tenger zayat ard tvmen shvvdee

  • tsoeo (March 16, 2016 12:44:58 pm )

    iim elii umand itgej bgaa ni dandaa hyjaagiin erliizvvd bgaa bizdee haraach tamini

  • Anonymous (March 16, 2016 1:14:16 pm )

    Ёс суртахуун, боловсрол дорой хүмүүсийг шашны гаж урсгалууд ингэж л ашиглаж байгаа ш дээ. Монголоос хурдан хөөн зайлуул, тэр ТББ, компани энэ тэрийг нь хаа.

  • зочин (March 16, 2016 2:24:14 pm )

    Яанаа яана Насанбаяраа.Гантөмөр сайдаа.Хүүхдээ дэггүйтвэл цоожлоно гэж айлгах юу чбиш юм байналдаа

  • иргэн (March 16, 2016 2:56:13 pm )

    залхмаар юм, мүүнийг хурдан хөөж гарга

  • MGL (March 17, 2016 8:46:22 am )

    Мүүнийхэн юун тайлбар өгөөд байгаа юм бэ? Та нарын тарьсан хор уршиг дэндүү их юм тиймээс энэ орноос гарч үз. Битгий хоргодоод бай. Танай гаж урсгалыг энэ дэлхийд орогнох эцсийн таатай орчныг, манай хэдэн “мулгуу малууд” бий болгож. Түрүүчээсээ байх газаргүй болоод ажлаа сайн дураараа ажлаа өгч байна. Энэ бол зөвхөн мүүн гэдэг “хатигны” толгойн хэсэг нь одоо цаань “өмхий ногоон идээ” нь байсаар байна. Ард түмэн гэж хүчтээ дархлаа энэ идээг шахаж гаргах болно. Харин ганц юм захихад танай урсгалд хэт орсон монголд хэрэг болохгүй “урвагч” нарыг аваад яваарай. Нэгэнд санаагаа буруулсан хүмүүсээр бид дутахгүй.

antalya rent a car