МАХН-ын дарга Н.Энхбаяраас элэг буруулж, урвасан намын нөхдүүд нь намаа болон даргыгаа тун чиг эвгүй байдалд оруулаад эхэлсэн гэж ойлгож болно. Намынхаа төлөө үнэнчээр зүтгэж, ажиллана хэмээн тангараг өргөсөн албан тушаалтнууд нь өнөөдөр авлигын хэргээр хуулийн байгууллагад шалгагдахаас гадна, зарим нэг нь асуудалд орооцолдохоосоо өмнө намаасаа гарч хувьдаа зам мөрөө хөөж эхлэв.
Тиймдээ ч намын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч Э.Эрдэнэжамъян өчигдөр мэдээлэл хийж, Л.Цог, Г.Шийлэгдамба, С.Дашдондог нарыг намаасаа урвасан урвагч шулам нар гэж хэлээд даргыгаа өрөвдөж матрын нулимс унагааж жүжиглэв. Үнэндээ намын дарга Н.Энхбаярын төлөө зүтгэх, сэтгэл зүрхээ зориулах хүмүүс нь өөрөөс нь холдож байгаа нь үнэн юм. Намдаа болон даргадаа хайртай хэмээн хайр зарлаж, хавирга сүвээнд нь наалдаж явсан нөхдүүд нь нүүр буруулахаас гадна намдаа хандивлаж явсан их бага хэмжээтэй мөнгөө олж авахын тулд хуулийн байгууллагад ч хандсан тохиолдол бий.
Тэдний нэг нь Монгол Улсын иргэн С.Дашдондог. Тэрбээр намдаа 500 сая төгрөгийн хандив өгч байжээ. Харин мөнгөө буцааж авах гэж нэхээд өгөхгүй болохоор нь АТГ-т хандаж өргөдөл гаргаснаа өөрийн цахим хуудсаараа олон нийтэд зарлачихсан байгаа юм. Тодруулбал, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан С.Дашдондог гэх энэ нөхөр МАХН-ын дарга Н.Энхбаярт намын санхүүжилт нэрээр 500 сая төгрөгийг өгчээ. Тэр мөнгийг өгснийхөө дараа буцаан авах хүсэлт гаргахад нь Н.Энхбаяр өгөхгүй гэж хэлээд “Уг асуудлаар АТГ-т ханд” /2015.9.23-ны өдөр/ гэж хэлжээ. Ийм учраас С.Дашдондог МАХН-д өгсөн 500 сая төгрөгөө нэхэмжилж АТГ-т өргөдөл өгсөн аж.
С.Дашдондог энэ тухайгаа өөрийн нүүр номондоо “Г.Шийлэгдамба болон П.Цогтбаатар нар шиг шоронд орох, над шиг бүх насан туршдаа үнэнчээр зүтгэж босгосон нэр хүнд- капиталаа Н.Энхбаяр даргад завшуулчих вий гэж болгоомжлох үүднээс залуус дүү нартаа анхааралтай хандахыг ахмад хүний хувьд зөвлөж байна” гэсэн пост бичсэн нь олны анхаарлыг яах аргагүй татсан юм. Харин Н.Энхбаярын өмгөөлөгч, хуульч Э.Эрдэнэжамъян ярихдаа “С.Дашдондог гэж мэдрэл муутай хүн хачин юм яриад яваад байгаа. Өөрөө сонгуулийн үеэр МАХН-ын үйл ажиллагааг дэмжинэ гээд хандив өгч явсан.
Өөрөө Булган аймагт нэр дэвшихдээ баахан мөнгө зарцуулсан юм шиг байгаа. Тэгээд одоо намд илүү их хандив өгсөн учраас буцааж мөнгөө авъя ч гэх шиг. Намын албан тушаалд томилогдох гэтэл намайг дэмжээгүй юмаа ч гэх шиг сонин юм ярьсан байгаа. Хэрвээ албан тушаалд томилсон бол 500 сая төгрөгөө нэхэхгүй байх нь. Яг үнэндээ ийм хүнийг шантаажчин гэж хэлнэ. Тэрнээс биш сонгуульд нэр дэвшүүлэх бололцоог нь олгосон.
Хамтдаа зүтгэе гэсэн хүмүүс шантаажчин биш юмаа. Харин тодорхой хэмжээний мөнгө намд зарцуулчихаад намайг албан тушаалд тавь гэх нь шантааж. Үнэндээ Худалдан авах ажиллагааны дэд даргаар томилсон шүү дээ. Дараа нь дахиад сайд болъё гэж шантаажилсан. Тэгэхээр нь тавиагүй болохоор мөнгөө нэхэж шантаажилж байгаа нь энэ юмуу даа” гэв.
О.Сайхан
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 16, 2016 12:01:19 pm )
Энэ эрхэм Энхбаярт зүгээр мөнгө өгөөгүй нь мэдээж сайд болоод 500 саяа тэрбум болгоно гэж боджээ
-
ззочин очинзочин дугар (March 16, 2016 2:02:21 pm )
дашдондог мэтийн албан тушаал худалдан авагчдыг хуулийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй намдаа гэж ирээд л өгчихөөд өнөөдөр нэг хүнд өгсөн мэтээр ярьж явдаг нөхөр юмаа аль нэг нам нь албан тушаал амалсан юм байхдхх энэ нөхөрт
-
НИК ХК (March 16, 2016 2:35:24 pm )
халзан Дашдондогоо хамт ажиллаж байсан хүний хувьд зөвлөе. Чиний хуншгүй муухай занг мэдэхийн хувьд чи одоо зүгээр л орхичих. Чамайг мөнгө өг гэж тамлаагүй биз дээ Энхбаяр. Чи ийм хогийн зантай лалар болохыг мэдэх НИК-ийн хамт ажиллаж байсан бид хэд чинь НИК гэдэг их айлаа чамтай хамт доромжлуулаад дууслаа.
Чиний албан тушаалд дуртай, хамт яваа хүнээ золиосолдогийг НИК-ийн үе үеийнхэн мэднэ. -
зочин (March 16, 2016 3:19:10 pm )
Харамсаж байна уу? Битгий үхчихээрэй Дашдондог оо.
-
зочин (March 16, 2016 3:21:42 pm )
Чи бүр 2 тэр бумыг өгөхгүй яасан юм? Хохь чинь.
-
зочин (March 16, 2016 3:24:13 pm )
Энхбаяраа! Ийм улсуудаар хүрээлүүлсэн юм чинь яаж өөдлөх юм бэ?
-
Anonymous (March 16, 2016 4:41:58 pm )
ERHEM ERONHIILOGCH ENHBAYRIIG DEMJINE HUNDLENE BISHRENE SHUTENE YAGAAD GEVEL MINII ERONHIILOGCH YUM.URVAJ SHARVAHGUI GUIVAJ DAIVAHGUI TUUSHTAI DEMJINE AMJILT HUSIE ERHEM ERONHIILOGCH ENHBAYRAA
-
zochin (March 16, 2016 8:42:08 pm )
Энхбаяр ингэж л хүмүүсээс татаас авчихаад нүүрээ буруулдаг юм бна.Дараа өнөө хүмүүсээ нийгэмд адгын шаар болгож харагдуулах асар муухай аргачилтай .Энхбаяраа
иуу амьд явснаас сайн үх гэдэг сургаалиар амиа хорлооч -
kkk (March 17, 2016 8:34:20 am )
naad halzan dondogoo horiod shalga ih ym garna shuu moskvad ajillaj bsan lalar bga ym
-
Anonymous (March 17, 2016 9:53:00 am )
Чи ч мөнгө хусахдаа сайн шүү дээ. Худалдан авах ажиллагааны газарт байхдаа хуссан мөнгө чинь багадаад байгаа юм уу. Ер нь цадах биш дээ. НИК-д байхдаа байгүй сайн туусан шүү дээ НИК-ийн бүх хөрөнгө оруулалт чиний гараар дууссн шүү дээ. Одоо болоо биш үү
-
Монголын төлөө (March 17, 2016 11:12:41 am )
Урвагч,хулжин залхайг цаазал
-
Монголын төлөө (March 17, 2016 11:14:50 am )
Энхбаяр сайн байна. Мөнгөөр албан тушаалд очиж болохгүй сайн мэдрүүлсэн байна. Наад хулжин зальхай новшоо намаасаа хөөж ажлаас нь зайлуул
-
zochin (March 17, 2016 4:25:11 pm )
dulzeng goe chadsan bna sh kkk chi said bolson bol mongoliin tord ih gai tarih bj bolj enhbauyriin zob kkk
-
БААБАР (March 19, 2016 8:17:48 am )
САЙД ДАРГА БОЛОХ ГЭЖ НАМ ДАГАЖ МӨНГӨӨ БАРЬЖ ГҮЙЦГЭЭДЭГ УЛС ХОХЬ НЬ
14 Comments