antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2016 Comments are off

Moody’s агентлаг Монголын банкны системийг дөрөвдэх жилдээ сөрөг гэж үнэллээ

нийтлэсэн Admin

c23f5499-1c4a-4848-b9c1-bd021481fd86

Олон улсын санхүүгийн үнэлгээний Moody’s агентлаг Монголын банкны системийн төлөвийг 2013 оноос хойш “сөрөг” гэж үнэлсээр байгаа аж. Энэ удаа ч 2016 оны банкны системийн төлөв өнгөрсөн жилийнхээс муудна гэсэн үнэлгээ хийжээ. Учир нь системийн орчин эрсдэлтэй, хөрөнгийн чанар муудаж буйн зэрэгцээ хөрөнгө оруулалт, хөрвөх чадвар муу байгаа нь ийм үр дүнд хүргэсэн байна.

Хэдийгээр эдийн засгийн өсөлт бага зэрэг нэмэгдэх боломжтой ч системийн орчин эрсдэлтэй хэвээр үлдэнэ гэж анхааруулжээ.

Moody’s шинжилгээ нь үйл ажиллагааны орчин муудаж байгаа, хөрөнгийн чанар ба капитал муудаж байгаа, хөрөнгө оруулалт ба хөрвөх чадвар тогтвортой, ашигт байдал ба үр ашиг муудаж байгаа, системийн дэмжлэг тогтвортой гэсэн таван хүчин зүйлсэд үндэслэж хийгддэг байна.

Хөрөнгийн чанарын асуудал хүнд байгаа ч 2015 оныхтой харьцуулахад энэ жил бага хэмжээгээр муудна гэж дүгнэсэн байна. Арилжааны банкуудын хугацаа хэтэрсэн ба чанаргүй зээлийн хэмжээ 2015 онд хоёр дахин өсөж, 14.4 хувьд хүрсэн бөгөөд 2016 онд үргэлжлэн нэмэгдэнэ гэж тэд үзжээ.

Хөрөнгө оруулалт, хөрвөх чадварын үзүүлэлт бага зэрэг сайжирна гэж дүгнэхдээ Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүн өсөх боломжтой гэж үзсэн хэрэг бололтой.

Харин ашигт ажиллагааны үзүүлэлт нь зээл олголт буурч, чанаргүй зээл нэмэгдсэнээс гарах зардлаас үүдэн буурах эрсдэлтэй байна.

Монголын банкны систем ийнхүү байнга сөрөг үзүүлэлттэй байхад Ерөнхийлөгч нь хэвээр ажлаа хийсээр байгаа нь ч бас хачирхалтай хэрэг. Уг нь Н.Золжаргал аль эрт ажлаа өгөх ёстой. Банкны систем ийнхүү муудсан тухай эдийн засагчид, улстөрчид байнга ярьж ирсэн.

Монгол улсын сайд М.Энхсайхан гэхэд энэ он гарснаас хойш уг асуудлыг байнга хөндөж буй. Хамгийн сүүлд гэхэд эрх баригч АН-ын УИХ дахь гишүүн Р.Амаржаргал намынхаа удирдлагуудын шамдуулан байж хэрэгжүүлж эхэлсэн ипотекийн 5 хувийн зээлийг олгох банк байхгүй байгаа талаар ярьсан байна билээ. Энэ мэт сонгуулиар санал авах гэсэн үйл ажиллагаанууд нь Монголын банкны салбарыг улам доош чангаахад хүрч байгааг үгүйсгэх хэрэггүй болов уу.

М.Баатар

Эх сурвалж: Gereg.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car