antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2012 1 comment

“SGS”-ийг зарах Р.Фрийдландын төлөвлөгөөг Засгийн газар мэдээгүй л байв гэж

нийтлэсэн Admin

Хэзээ мөдгүй хятад эзэн­тэй болох гэж буй “Cаус­гоби сэндс” буюу “SGS” компанийг тойрсон асуудалд Засгийн газар онц­гой анхаарал хандуулах шаард­лагатай болжээ. Олон улсын уул уурхайн сал­­барынхан Р.Фрийд­лан­дын хятадуудтай хийж буй энэ наймааг хөндлөнгөөс ажиглан,

санаа зовниж байхад манай Засгийн газар нүдэн балай, чихэн дүлий сууна. Дэлхийн хэмжээнд яриг­даж байгаа энэ том асууд­лыг Монголын Засгийн газар л мэдээгүй байв гэж дээ.

Роберт Фрийдландын энэ наймааны талаар өнгөрсөн оны долоодугаар сард АНУ-ын “Financial times” групп анх “Mergermarket” цахим хууд­сандаа мэдээлж байв.

Тухайн үед нууц төлөвлөгөө нь илчлэгдэхэд Р.Фрийдланд болон “SGS”-ийнхэн ихэд цочирдсон. Монголын зарим хэвлэл дээрх мэдээллийг орчуулан хүр­­гэсний дараа “SGS” ком­­паниас хариу мэдэгдэл хийж, “Айвенхоу майнз” ком­панийн ерөнхийлөгч Р.Фрийдланд “SGS”-тэй ямар ч хамаагүй хэмээн дээрх мэдээллийг үгүйсгэж бай­сан юм.

Гэвч Р.Фрийдланд “SGS”-ийг үүсгэн бай­гуу­лагч, компанийн 57 хувийг эзэмшдэг, “SGR” буюу “South gobi resourse” компанийн 14 хувийг Хятадын “China Investment corporation” (CIC) 750 сая ам.доллараар худалд­сан зэрэг нь нэгэнт тодорхой болсон байлаа.

Р.Фрийдландыг “SGS”-ийн эзэн гэдгийг нот­лох хамгийн энгийн жишээ нь тус компанийн олбор­лолт явуулж буй ашиг­лалтын лицензүүд. Өдгөө “SGS” компани Овоот тол­гой, Цагаан толгой, Сүм­бэр зэрэг нүүрсний ор­дуудын ашиглалтын лиценз эзэмш­дэг. Ашиг­лалтын ли­цензүүдийг Р.Фрийд­лан­дын “Айвенхоу майнз” компаниас “SGS” компанид шилжүүлсэн байдаг. Эдгээр лицензийн шил­жих хөдөлгөөн Лу.Бол­дыг АМХЭГ-ын дар­гаар ажиллаж байх үед хийгджээ.

Зарим эх сурвалжийн мэдээлс­нээр Р.Фрийдландын худалдаа наймааны асуудалд Мон­голын нөлөө бүхий улс­төрчид ч бий гэх юм билээ. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн асан Догсомын Ганболд “SGS” компанийн зөв­лөх хийгээд явж байх вэ дээ.

До.Ганболдын хувьд Мон­голын уул уурхайн үндэс­ний ассиоциацийн удирд­лагуудын нэгд тооцогддог. Тэрбээр уулын бая­жуулах “Эрдэнэт” үйлд­вэр, УИХ-ын дэд дарга, Мон­голын уул уурхайн үндэс­ний ас­со­циацийн ерөн­хийлөгчөөр ажил­лаж байв.

Харамсалтай нь төр түшилцэж явсан турш­лага­тай түшээ үндэсний аюул­гүй байдалтай холбоотой асуудалд гар бие оролцон зүтгэж яваа нь Р.Фрийдланд манай улсад хэр хүчээ авсныг илтгэж буй хэрэг биз ээ.

Дэлхийн уул уурхайн салбарын хэмжээнд яригдах болсон “SGS”-ийг зарах Р.Фрийдландын асуудлыг Монголын Засгийн газар л мэдээгүй байв гэж үү.  Р.Фрийдланд анх 2005 онд Овоот толгойн нүүрсний ордын хайгуулын ажлыг эхлүүлж, хоёр жилийн дараа ашиглалтын лиценз авсан байна. 2007 онд тус орд 168 сая тонн нүүрсний нөөцтэйг тогтоосон бол 2009 оны долоодугаар сарын нэгний байдлаар Овоот толгойн ордын ил аргаар ашиглах нөөцийн нийт хэмжээ 114.1 сая тонн болжээ.

Харин нүүрсний экспортыг 2008 оны есдүгээр сараас эхэлсэн байна. Энэхүү нөөцийн 92 хувь нь “баттай”, үлдсэн найман хувь нь “боломжит” ангилалд хамаардаг аж.

Хамгийн гол нь “SGR”-ийн мэргэжилтнүүд Р.Фрийдландын нууц төлөвлөгөөг задалж, “Зах зээлийн үнэлгээ нь хоёр тэрбум ам.долларт хүрсэн ийм ирээдүйтэй ордыг санхүүгийн маш өндөр хүчин чадалтай худалдан авагчид зарна. Бодит байдал дээр ийм худалдан авагч нь зөвхөн Хятад улс” хэмээн ам алджээ.

БНХАУ-ын “China Coal” корпорациас Овоот толгойн орд газрыг худалдан авах саналыг Р.Фрийдландад тавьж байжээ. Улмаар олон удаагийн яриа хэлэлцээрийн үр дүнд хятадууд “SGS”-ийг авах нь нэгэнт тодорхой болсон байна.

Монгол Улсын Засгийн газрын араар явагдаж буй энэхүү нууц ажиллагаа биеллээ олж, Хятадын тал Овоот толгойн уурхайн үйл ажиллагааг гартаа авч эхлээд буй. Хоёр долоо хоногийн өмнө гэхэд л Р.Фрийдландтай тохиролцсон Хятадын талынхан Монголд ирж, Овоот толгойн уурхайн үйл ажиллагааг хоёр сар зогсоох шийдвэр гаргасан тухай бид мэдээлсэн.

Тэгэхээр үндсэндээ Монгол Улс Овоот толгой, Цагаан толгой, Сүмбэр зэрэг Таван толгойтой эн зэрэг­цэхүйц хэмжээний томоохон ор­дуудаа хятадуудад алд­чихлаа.

Хэрэв Р.Фрийдландын төлөвлөгөө биелж, “SGS” хятадуудын мэдэлд бүрэн шилжвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний аюул нүүрлэнэ. Тэр үед Засгийн газар хичнээн уйлж, дуулаад ч нэмэргүй. Ордуудаа, цаашлаад газар нутгаа хятадуудын савраас салгах ямар ч боломжгүй болно.  Иймд Засгийн газар энэ асуудалд онцгой анхаарал хандуулах цаг болжээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 17, 2012 1:18:49 am )

    iim l zuil bsan bna sh dee

antalya rent a car