УИХ-ын чуулганы завсарлагаагаар гишүүд тойрогтоо ажиллаж байна. Нийслэлээс сонгогдсон түшээдээс тойрогтоо хамгийн сайн ажилладаг гишүүдийн тэргүүнд бичигддэг Д.Сумъяабазар ойрын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийнхээ бүх хороодод ажиллаж иргэдэд тайлангаа тавьж, санал бодлыг нь сонсож байна. Иргэдийн хувьд улс орны эдийн засаг элгээрээ хэвтсэн, иргэдийн амжиргаа хүндэрсэн, намчирхах байдлаар ажлаас халах байдал газар авсан, эрүүл мэндийн салбар эзэнгүйдсэн, дахин төлөвлөлтийн ажил асуудал дагуулж байгааг хэлж шүүмжлэлтэй хандсаар. Тиймээс үүнийг цаг алдалгүй засаж залруулах, ялангуяа иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бий болгоход чиглэсэн дэд бүтэц бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй хийж хэрэгжүүлэхийг хүсч байлаа. Ихэнх хороодийн иргэд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажилд “сайн” дүн тавьж, цаашид дахин төлөвлөлтөөр иргэдээ хохироодог байдлыг таслан зогсоох, ирэх онуудад дүүрэгт бүтээн байгуулалт хийх санхүүжилтийг төсөвт суулган батлуулахыг хүслээ. Үүний зэрэгцээ газар олголтыг оновчтой зохион байгуулах, нийтийн эзэмшлийн зам талбайг сайжруулах, байрны дээврийн засвар, лифт шинэчлэлтийг үргэлжлүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, ахмадын сувиллыг нэмэгдүүлэх зэрэг маш олон “даалгавар” өгсөн. Гишүүний тангаргаа өргөснөөс хойш 3 жил хүрэхгүй хугацаанд иргэдтэйгээ байнгын эргэх холбоотой байж, нийгмийн салбар бүрт олон ажлыг амжуулж чадсан учраас зургаан сард болох УИХ-ын сонгуулиар Сонгинохайрханчууд Д.Сумъяабазарыг “сунгана” гэцгээж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Ganbaa (March 14, 2016 5:22:44 pm )
Sumyaa mal Songin hairhanchuud bas maluud taarchdee!
-
Zochin B (March 15, 2016 12:25:26 pm )
MAH candidate-aa solioch. Onigoo.
-
батбаяр (March 15, 2016 1:05:26 pm )
эрч хүчтэй л байгаа залуу штэ яагаад болохгүй гэж ядаж тайланг нь үзчээд хэдүүлээ муулъя л даа
3 Comments