antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2016 2 comments

“Чингис,мастер,кросс-2016”уралдаанд Л.Ариунболд түрүүллээ

нийтлэсэн Admin

12828270_1523080397993737_4742501503521469069_o

Монголын авто мастеруудын холбооны кросс ангилалын энэ оны 2 дахь гараа Чингис мастеркросс-2016 уралдаан уламжлал ёсоор Дархан хотод зохион байгуулагдлаа. Уралдааныг зохион байгуулах багт ерөнхий шүүгчээр МАМХ-ны гйүцэтгэх захирал Ө.Бямбадэлгэр, нарийн бичгийн дарга П.Ганзориг, шүүгчээр Э.Эрхэмсайхан, техникийн дэмжлэгийн шүүгчээр Г.Батзаяа Ш.Гансүх болон Алтайн бугат ХХК МАМХ-ны тэргүүн Д.Баасансүрэн, тамирчин Д.Батнасан, барианы шүүгчээр н.Төгөлдөр нар ажиллажээ. Чингис мастер кросс 2016 уралдаан Дархан хотод 18 дахь жилдээ зохион байгуулагдсан. Энэ жилийн уралдаанд 54 тамирчин оролцоход спортын мастер Л.Ариунболд аваргалж, дэд байрт мастеркросс ангилалын уралдааны 26 удаагийн аварга ОУХМ Д.Болдбаатар, 3-р байрт спортын мастер Д.Мөнх-Оргил нар шалгарсан байна.

Чингис мастер кросс 2016 уралдааны шилдэгүүдийг танилцуулъя:

1. №36 Л.Ариунболд СМ

2. №24 Д.Болдбаатар ОУХМ

3. №74 Д.Мөнх-оргил

4. № 35 Х.Улам-Өрнөх СМ

5. № 66 Б.Дашдаваа СМ

6. №95 Б.Бат-Энэрэл СДМ

7. №98 Ж.Төрмөнх СМ

8. №50 Э.Батнайрамдал СМ

9. № 67 У.Анхбат

10. № 40 Ц.Батбаатар СМ

“Чингис мастер кросс-2016” уралдааны аварга спортын мастер Л.Ариунболд Дарханы гараанд ийнхүү анх удаа түрүүлж энэ оны хоёр дахь цомоо өргөлөө. Тэрээр МАМХ-ны кросс ангилалын уралдаанд нийтдээ 15 түрүү хүртээд байгаа юм. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Чингис шар айраг” ХХК болон Дархан-Уул аймгийн цагдаагийн газар, эмнэлэг, Онцгой байдлын газар, Залуучууд театр, Дархан сумын ЗДТГ хамтран ажиллажээ. МАМХ-ны ээлжит гараа ирэх сарын 3-нд УБ хот Баруун турууны даваанд зохион байгуулагдана. Ерөнхий ивээн тэтгэгч Бичил Глобус ББСБ ажиллах юм байна.

Эх сурвалж: Mongolnews.mn

12525588_1523080201327090_1359709139575408647_o

10571934_1523080377993739_69577456992057925_o

12829218_1523080394660404_4752814988269800777_o


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (March 15, 2016 8:23:51 am )

    er zorig shalgasan er hunii saihan temtseen bi bainga uzeh durtai zaluushuuddaa amjilt husie

  • zochin (March 15, 2016 8:25:45 am )

    ariunbold uneheer mundag bsa shu

antalya rent a car