antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2016 3 comments

Төсвөөрөө “туйлсан” арван жилд МОНГОЛ УЛС ЮУ Ч ХОЖООГҮЙ

нийтлэсэн Admin

olloo_mn_1425255166_edz13

Одоогоос арван жилийн өмнө буюу 2006 онд манай төсвийн орлого, зарлага 1.8 их наяд төгрөгөөр хэмжигддэг байсан гэхээр их хол сонсогдож байж магадгүй. Гэхдээ сүүлийн арав гаруй жил төрөөс төсвийн алдагдлыг жил бүр өсгөн баталж, үүнээсээ их хэмжээний алдагдлыг үүсгэсээр иржээ.

Ялангуяа 2012 оноос хойш төсвийн тэлэлт гаарсан. Үүнийхээ хэрээр, алдагдлаа нөхөхөөр дотоод болон гадаад  бонд, Засгийн газрын баталгааг жил дарааллан гаргасан нь төсвийг чадамжгүй, улам эмзэг болгоод байна. Тухбайлбал, сүүлийн таван жилийн хугацаанд төсөв 4.2 их наад төгрөгийг өөртөө хуримтлуулаад байгаагийн дээр энэ жил 900 тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан. Энэ нь санхүүжилтийн өртөг улам л өсч байгаа энэ үед томоохон эрсдэл дагуулах нь тодорхой. Нээлттэй нийгэм форумын судлаачид 2006-аас хойшхи сүүлийн арван жилийн төсөв, төлөвлөлтийн ерөнхий дүр зурагт хийсэн тойм, дүгнэлтээс эш татан хүргэж байна.

1457918646_1211111111

2006-2010 ОН БУЮУ БЯЛУУРСАН ЖИЛҮҮД
Дэлхийн санхүүгийн хямралын дараа буюу 2010 онд зэс, нүүрс, төмрийн хүдэр гж мэт манай голлох экспортын түүхийн эдийн ханш огцом өсөж, хөрөнгө оруулалгын идэвх нэмэгдсэнээр төсвийн тэнцэл илүүдэлтэй гарч байсан. Мөн тухайн үед буюу, 2009 онд Оюутолгой төслийн гэрээг үзэглэж, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр манай эдийн засаг ам.доллараар бялхаж, бялуурсан. Нөгөө талаас дэлхийн зах зээлд зэс төдийгүй, нүүрсний ханш хамгийн оргил цэг дээрээ байсан үе билээ. Улстөрчид энэхүү оргил үеийг ашигпан сонгуулийн амлалтаа биелүүлэхээр элдэв халамжийн хөтөлбөрийг хавтгайруулж, төсвийн зардлыг огцом тэлж байсан. Тухайлбал, иргэн бүрт 21 мянган төгрөг, хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлд олгох тэтгэмж гэх хавтгайрсан халамжууд энэ үед гарч ирсэн. Төрөөс 2012 оны долоодугаар сар хүртэл 800 тэрбум төгрөгийг Хүний хөгжлийн сангаар дамжуулж иргэдэд тараасан байдаг.

Энэ үед манай эдийн засаг түүхий эдийн ханшаас (зэсийн ханш голдох нөлөөтэй байсан) шууд буюу 73 орчим хувиар хамааралтай байжээ. Хэдийгээр 2008 оны хямралын дараа уул уурхайн орлогоос олсон хөрөнгийнхөө тодорхой хувийг Баялгийн сан, Тогтворжуулагпъш санд төвлөрүүлэюэр идэвхтэй ярьж байсан удаатай ч тодорхой үр дүнд хүрээгүй. 2009 онд төсвийн орлого 1.9 их наяд төгрөг, зарлага 2.3 их наядтай тэнцэж байсан бол 2010 онд орлогоо 3.1 их наяд төгрөг болгон өсгөсөн нь төсвийн сахилга бат муу байсны тод жишээ.

2011-2016 ОН БУЮУ ГАЗАРДАЛТ
Дэлхийн зах зээлд 2011 оны дунд үе хүртэл түүхий эдийн ханш өсөлттэй, эрэлт өндөр хэвээр байсан. 2012 оны дунд үеэс түүхий эдийн ханш алгуур уруудсаар, гадаад хөрөнгө оруулалт ч огцом татарч, төгрөгийн ам.доллартай харьцах ханш ч унаж эхэлсэн. Өнгөрсөн оны эцэст энэхүү уналтууд доод цэгтээ тулж очсон. 2010-2012 онд манай улс нүүрсний экспортод найдаж, төсвийнхөө хүндрэлийг шийдэхээр зүтгэж байсан бол 2013- 2015 онд дэлхийн эдийн засаг уналттай байсан “Чингис” болон “Самурай” зэрэг бондоор дамжуулж эдийн засгаа сэргээхээр зүтгэсэн ч байдал дээрдсэнгүй. Харин ч бондын хөрөнгөө үргүй зарцуулж, ашиг муутай, эргэн олж авах нөхцөл бага хөрөнгө оруулалт хийж, ихээюн шүүмжлэл дагуулсан.

Мөн энэ жилүүдэд хууль эрхзүйн орчны тодорхойгүй байдал, төрийн элдэв ухарч буцсан шийдлээс үүдэж, хөрөнгө оруулалт огцом татарсан. Тиймээс Засгийн газар 2013 оны дунд үеэс жилийн 18 хувийн хүүтэй дотоод бондыг банкуудад их хэмжээгээр арилжиж, төсвөө санхүүжүүлж эхэлсэн нь өртөг өндөртэй, арга адсан алхам болжбайна. Нөгөө талаас манай улс төрийн болон засаглалын сул дорой байдал эдийн засгийг төдийгүй, төсвийг улам хүндрүүлж байна. Манай улс 2011 оноос хойш буюу сүүлийн таван жилд төсвийн алдагдлыг 4.2 их наад төгрөг болгон хуримтлуулсан нь цаашид алдагдлаа санхүүжүүлэхэд хүндрэлтэй, эх үүсвэр өртөг өндөр болж байна. Дээр нь эю оны төсвийг мөн 900 тэрбум төгрөгийн алдагдалтайгаар баталсан нь төсвийг улам эзмэг болгож байна. Төсвийн орлогын ихэнх хувийг цалин, тэтгэвэр буюу урсгал зардалд зарцуулдаг тул зарлагыг танах боломж хумигдсан.

2017-2022 ОН БУЮУ ӨӨДРӨГ БУС ИРЭЭДҮЙ
Их хэмжээний алдагдалтай төсөв, эдийн засгийн идэвхжил суларч, хөрөнгө оруулалт царцсан, компаниудын үйл ажиллагаа сулараад буй ирэх тав, зургаан жилийг өөдрөг бус ирээдүй хэмээн Нээлттэй нийгэм форумын шинжээчид тодорхойлжээ. Учир нь, дэлхийн зах зээлд голлох түүхий эд болох нүүрс, зэс, газрын тосны ханш 2018 оны дунд үе хүртэл сэргэхгүй болохыг олон улсын шинжээчид хэлж буй энэ үед түүхий эдэд найдаад нэмэргүй бололтой. Хичнээн хэмнэлт хийж төсвөө баталсан ч зарлагаа дийлэхгүй нөхцөл үүсээд буй. Олон улсаас хөрөнгө босгохоор Засгийн газар сүүлийн хагас жил орчим ажиллаж байгаа ч жилийн хүү нь 10 хувиас дээш тогтохоор байгаа мэдээлэл гарсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд олон улсын хөрөнгө оруулалт “муу” дүн өгсөн. Тэгэхээр гаднаас хөрөнгө оруулалт татна гэдэг амаргүй болж байна. Сульдсан эдийн засаг, эзмэг төсөв дээр ирэх нэг том ачаа бол гадаад бондуудын эргэн төлөлт юм. “Чингис” болон Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийн томоохон төлбөрүүд 2017, 2018, 2022 онд хийгдэхээр байна. Ийнхүү гадаад, дотоод эдийн засгийн засаг, санхүүгийн нөхцөл байдал, түүхий эдийн ханшийн унаш, бондуудын эргэн төлөлт зэргээс шалтгаалан төсвийн эмзэг байдал цаашид үргэлжлэх төлөвтэй байна.

Тиймээс ирэх жилүүдэд төсвөө батлахдаа улам чамбай зарлагыг үр ашигтай хийх хэрэгцээ гарч ирж байна. Энэ жил УИХ-ын сонгууль тохиож байгаа нь ирэх жилүүдэд эдийн засгийн оновчтой шийдлүүд гаргах эсэх цаашлаад засаглал, улс төрийн байдал тогтвортой байх эсэх нь эргэлзээнд оруулж байна. Хэрэв эдийн засгийн идэвхжил энэ хэвээр сул байвал ирэх жилүүдэд хэмнэлтэд ч найдаад нэмэргүй болно.

Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin enhee (March 14, 2016 3:36:10 pm )

    Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.

  • Улс тор судлаач. (March 14, 2016 9:01:13 pm )

    “Шударга ес” эвсэл задарч, засгаас гарахаа мэдэгдэх л юм бол “Шийдлийн засгийн газар нь хууль эрх зуйн чадамжгуй болж огцроход шууд хурнэ шуу дээ. Учир нь анх УИХ-д суудалтай намууд хоорондоо гэрээ хэлцэл хийж хамтарсан засгийн газар байгуулчихаад одоо хамтарсан засгаасаа аль нэг нам нь гарвал гэрээ хэлцэл нь хучингуй болж, засаг шууд огцрохоос оор аргагуй болно шуу дээ. Гэтэл АН нь МАХН-ыг засгаас гарах мэдэгдэл хийхээс нь омно тэдний сайд нарыг засгаас гаргачихаад тэдгээрийн оронд нь МНН, МУАН, зарим бие даагчдыг оруулаад болчих юм шиг индуурээд байгаа бололтой. Нэгэнт “Шийдлийн засгийн газар” нь хууль зуйн чадамжгуй болчих тул гаргасан бух шийдвэр нь ХУЧИН ТОГОЛДОР бус болно. Мон дахин засгийн газрыг бурдуулэхэд ч МАН хангалттай саад хийж АН-ыг олон нийтэд”Муухай” харагдуулахыг бодох тул ХУЧ ТУРЖ уурэг гуйцэтгэгч юм уу ямар нэг засаг байгуулах л хэрэгтэй болох байхдаа. Энэ бухний ур дунд АН-ын нэр хунд чамгуй л унах байхдаа. Еронхийлогч маань 2012 оны УИХ-ын сонгуульд, оорийн олон УИХ-ын гишуунтэй болохын тулд, нэр дэвшигчдийн намын жагсаалтын эхний 8-д нь АН-ын уйл ажиллагаанд огт оролцдоггуй,намын гишуун мон эсэх нь тодорхойгуй, зовхон оорийнхоо толоо ажиллуулдаг хумуусийг АН-ын даргыг шахаж дарамталж оруулсан гэдэг. Энэ давуу талаа ашиглаж, сорог хучинтэй нийлж, АН-ын доторх албан тушаалд дуртай хэсэг ноходтэй хамтарч, хэвийн сайн ажиллаж байсан Н.Алтанхуягийн засгийн газраа “Огцруулсан нь л гол буруу нь байгаа юм шуу дээ. Тэгээд бас болоогуй засгаа огцруулахын тулд хэд хэдэн зохиомол хэрэг уусгэж, зарим журмын ноходоо шоронд хуртэл хийсэн гэж байгаа. Ч.Сайханбилэг нь “Чоно борооноор” гэгчээр оорийнхоо хучээр арай ядан торийн захиргааны албанд орсон АН-ын олон арван журмын ноходоо торийн албанаас халж, оронд нь зовхон оортоо хэрэгтэй гэж узсэн болзол журам хангахгуй, торийн албаны шалгалт ч огоогуй, торийн албаны зовлолоос дугнэлт ч гаргуулаагуй олон арван хунийг хууль бусаар ажиллуулж байгаа нь АН-ын олон арван журмын ноходоо гомдоосон, тэдний дэмжлэгийг алдсан уйлдэл юм. Ч.Сайханбилэгт дээрлэхуулж торийн захиргааны албанаасаа халагдсан АН-ын журмын нохдууд нь энэ уед ОМНОХ БУХ ЗУЙЛИЙГ МАРТЧИХААД л “ШУУД ДЭМЖИХ ЮМ” гэж яаж боддог байнаа. “Дахин хэзээч сонгогдохооргуй нэр хунд нь унасан хумуус болон АН-ыг одий дайтай болоход очуухэн ч хуруугаа ходолгоогуй, АН-ын хэн нь ч туунийг танихгуй том дарга нарын “Гар хол болсон” шахаасны хумуусийг УИХ-д автоматаар оруулах гээд л удахгуй болох АН-ын УЗХ-ны оруулж, баахан зодоон болохыг тооцдоггуй л юм байхдаа. Унэхээр “Богино ухаантай бодлогогуй нохдууд” юмаа. Ер нь энэ АН-ын толгойд байгаа нохдууд зайлаагуй цагт цэгцрэхгуй нь тодорхой. МАН ч мон ялгаагуй нэр хунд нь “Шавар шалбааг″-тай хутгалдсан юм байна шуу дээ. Энэ янзаараа бол энэ удаагийн УИХ-ын сонгуульд дангаараа “Олонхи” болчих нам эвсэл гарахгуй нь тодорхой тул сонгуулийн дараа юун АСЕАМ-ын хуралтай мантай энэ “Ашиг сонирхолоороо нэгдсэн нам дамнасан булэглэлууд” тэдгээрийн энэ их монготэй, хумуужилгуй дэггуй нохдуудийн хоорондох тэмцэл маргаан нь улс орныг бараг “Иргэний дайн” байдалд оруулж хувиргах байлгуй дээ. Тэгэхээр одоо яах вэ? Одоо ямар эх уусвэрээс бурдсэн нь тодорхойгуй “Их хэмжээний монго”-оор сонгогчдийн саналыг хуурч, худалдан авч УИХ-ын гишуун болж, дараа нь зовхон оорсдийнхоо толоо ажилладаг, хязгааргуй шуналтай, эрх мэдлийн мороодолтэй УИХ-ын гишуунээс салахын тулд омно болоод л байсан АИХ (Ундэсний Иргэдийн Толоологчдийн Их Хурал гэж нэрлэсэн ч болох л юм л даа) ба УБХ гэсэн шаталсан бутэцтэй, харилцан бие биендээ хяналт тавьдаг Торийн байгуулалтын бутэцтэй болох шаардлагатай байна. Хэрэв ингэж чадвал одоогийн УИХ-д гаргадаг зардлаас хамаагуй бага зардлаар АИХ ба УБХ-ын уйл ажиллагааг явуулах боломжтой болно шуу дээ. Учир нь АИХ нь байнгын ажиллагаагуй, жил дээ цоохон хоног хуралдах ба цоохон орон тоотой АИХ-ын тэргуулэгчийн ажлын алба ажиллах юм. Ядаж оорсдийнхоо дотор амьдардаг, бух зуйлийг нь сайн мэдэх хунээ, ямар ч зардалгуйгээр сум, дуургийн иргэд нь сонгоод л АИХ-д суулгана шуу дээ. Оны тогсголд АИХ-ын чуулганы хуралдаанаар Еронхийлогч, Еронхий сайд, АИХ-ын дарга, тэргуулэгчид.гишууд болон энэ олон дарга нарын хийсэн ажлын тайланг нь хэлэлцэж унэлэлт дугнэлт огч, ажлаа хийж мэдэхгуй зарим нэгийг нь чолоолж, зарим нэгийг нь томилж, тухайн оны тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн тологлогоог нь хэлэлцэж унэлэлт дугнэлт огч, арга хэмжээ авч баталдаг болчихвол тороос энэ олон хулгайч, луйварчид зайлах нь гарцаагуй л дээ. Ер нь торийн албанд тавих болзол журмыг нэмэгдуулж, шаардлагыг ондор болгох хэрэгтэй. Тухайлбал: яам, агентлагын газрын дарга нь торийн албанд 10-аас доошгуй жил ажилласан, 35-аас дээш настай, Монголчуудын тэр дундаа орон нутгийн иргэдийн амьдрал ахуйг сайн мэддэг, суулийн 5 уеэрээ Монголдоо амьдарсан, тухайн салбарын чиглэлийн мэрэгжилтэй, гэр бултэй, ажил амьдралын туршлагатай хунийг томилдог болох нь зуйтэй. Харин агентлагын дарга нь торийн албанд 15-аас доошгуй жил ажилсан, 40-оос дээш настай, тосов санхуу эдийн засгийн холбогдох хуулиудаар торийн албаны зовлолоос зарласан сонгон шалгаруулалаар шалгалт огч тэнцсэн, дээрх бусад болзол шаардлагыг хангасан хунийг томилдог болох естой. Харин яамны ТНБД нь яам болоод яамны харьяа агентлагыг бухэлд нь хариуцдаг тул торийн албанд 20-оос доошгуй жил ажилсан, 45-аас дээш настай, тосов санхуу эдийн засаг, улс орны хогжлийн еронхий толовлогоо, засгийн газрын уйл ажиллагааны хотолбор зэрэг улс орны хогжлийн асуудалтай холбоотой асуудлаар сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн, ажил амьдралын оргон туршлагатай,дээрх еронхий болзол шаардлагыг хангасан хунийг томилдог болох зуйтэй. Яамны сайд нь тухайн чиглэлийн яамны ажлыг торийн бодлого, улс орны тосов санхуугийн бодлоготой уялдуулан зохицуулах, засгийн газрын уйл ажиллааны хотолборт тухайн салбарын тусгагдсан асуудлуудыг хийж гуйцэтгэх ундсэн чиг уурэгтэй тул торийн албанд 25-аас доошгуй жил ажилласан, 50-аас доошгуй настай, улс орны хогжлийн еронхий толовлогоо, тосов санхуу эдийн засгийн холбогдох хууль, засгийн газрын уйл ажиллагааны хотолбор зэрэг улс орны хогжлийн асуудлаар омно нь сонгон шалгаруулалтанд орж тэнцэж байсан, энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байсан, тухайн яамны газар,хэлтэс, агентлагын болон ТНБД гэсэн албан тушаалыг хашиж салбарын чиглэлийн мэргэшсэн, дээрх еронхий болзол шаардлагыг бурэн хангасан, 9 уеэрээ Монгол орондоо ажиллаж амьдарч байсан хунийг томилдог байвал зохино. Ард тумэн минь ээ ! Энэ мэтээр улс орныхоо хогжил дэвшилийн толоо хун бухэн санаа тавихгуй бол “Нам дамнасан булэглэл, тууний хумуужилгуй, дэггуй, их монготэй гишуудийн хоорондын тэмцлээс болж улс орон суйрэх нь байна шуу.

  • ЗОЧИН (March 15, 2016 8:45:40 am )

    засгийн газарын шадар сайд байхдаа Хүрэлбаатар арц суурь кампанаараа дамжуулан оюу толгойн онгоцны буудалыг 15 сая доллороор барихаар гэрээ хийгээд гүйцэтгэлээ 65 сая доллор болгож төсвөөс хулгай хийсэн бузар новш ард түмэн энэ мөнгөө луйварчдаас олж авах цаг ирэх нь үү

antalya rent a car