antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2016 Comments are off

Эх түүх, их өвгөдийн минь сүнсийг тайван орхиоч, МАНАН-ынхаан

нийтлэсэн Admin

olloo_mn_1457914752_manan

Монгол Улс гэх нэгдмэл улс 1990 ноос задарсан гэхэд хэтийдэхгүй. Ардчилсан хувьсгал ялсан тэр цагаас хойш Ардын нам, Ардчилсан Нам гэж хоёр том улс төрийн хүчин Монголын ард гүмнийг хоёр хуваалаа. Тэр байтугай эхнэр нөхөр хоёр ч МАН, АН-ын гишүүд байдгаас гэр бүлийн маргаан гарч, салж сарнихдаа хүрч байсан тохиолдол хөдөө орон нутгаар бий. Хөдөө сумдад намчирхал бүр чинээндээ тулж, Ардын намыг төр барьж байх үед Ардчилсан намын ямар ч гишүүн төрийн албанд ажиллаж чадахгүй, төр засгаас шагнал хүртэж чаддаггүй жишиг тогтсон. Энэ үйл явдал сонгууль дөхөхөөр улам эрчимждэг. Бүр сонгуулийн үеэр намынхаа гишүүдэд дэлгүүрээсээ зээл өгч байсан эмгэнэлтэй ч гэж хэлмээр үйл явдал болж байлаа. Хөдөөд ингэж л намчирхал хүчээ авч, нутаг нугаараа хоёр хуваагдан амьдардаг болсноос хойш 25 жил өнгөрчихөж.

Энэ бүхнийг өөрчлөхөөр төрийн тэргүүн Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл оруулж ирж, 3000 хүнтэй суманд намын үүрийн хороо байгуулахыг хориглох, намчирхлаас татгалзах, намууд хэнээс мөнгө авч байгааг ил тод болгохыг хүссэн ч улс төрийн хоёр хүчин хоёулаа эсэргүүцсээр байгаад унагаж орхисон. Ухаандаа бол тэд намаар нь талцан хувааж, гурван сая монголчуудыг дотор нь хэрэлдүүлж байх нь өөрсдөд нь ашигтай гэж үзэж байгаа хэрэг юм. Гуравхан сая иргэнээ нам болгож талцуулсан 25 жилийн хугацаанд улс төрийн намуудын хуруу гараа дүрээгүй салбар гэж үлдсэнгүй. Эмнэлэг, сургууль, хууль шүүх гээд тоочоод байвал улстөрчдийн ашиг сонирхол ороогүй салбар цөөхөн үлдсэн.

Тэр ч байтугай хараат бусаар ажиллах учиртай Үндсэн хуулийн цэцэд хүртэл улс төрийн томилгоо хийгдэх тодорхой болчихоод байгаа. Ард түмнээ хоёр хувааж  хэрэлдүүлж байгаа улс төрийн хоёр том нам сүүлдээ бүр түүхийг маань өмчилж эхэллээ. Төрт ёсны баяраа хүртэл бид зүгээр тэмдэглэж чадахгүйд хүрээд буй. Ардчилсан хувьсгалын  25 жилийг оруулахгүй атлаа. Ардын хувьсгалыг оруулчихаж хэмээн хэсэгтээ л “дөвчигнөсөн”.  Үндэсний их баяр наадмаараа ардчилсан хувьсгалын сүлд дуу болох “Хонхны дуу”-г сонсч, ардын баяр наадмыг  цагаан морин жилийн хувьсгалын өнгө аястай болгосныг бид харсан, үзсэн. Хөршийн найрамдалт харилцаандаа сэв суулгаж В.И.Лениний хөшөөг буулгаж, эрх баригчид маань сүрийг  үзүүлж байсан цаг саяхан. Их жанжины хөшөө сүндэрлэсэн Төв талбайг Чингис хааны нэрээр нэрлэж, Д.Сүхбаатар жанжины хөшөөг нураах тухай яригдаж MAH, АН хоёр “би, чи”-дээ хүрч хэрэлдэж байлаа. Баяр болгоноор АН-ынхан Их Эзэн Чингис хаанд, харин Ардын намынхан, Ху намтайгаа хамт Их жанжины хөшөөнд цэцэг өргөдөг. Энэ маргаан нь эцэстээ шүүхийн шатанд хүрч, Их жанжины талбайг эргээд Сүхбаатарын талбай гэж нэрлэх шүүхийн шийдвэр гарсан ч өнөө хэр шүүхийн шийдвэр биелээгүй, талбайн нэрнээс болж хоёр нам давж заалдах,  Улсын дээд шүүх хүртлээ явж байгаа. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Төрийн ордоны “А” танхим Чингис хааны нэрэмжит буюу Ардчилсан намын мэдлийнх болсон. Харин “Б” танхим Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болж Ардын намын мэдэлд орлоо. Хэн тэдэнд түүхээ, тэр тусмаа их хаан, жанжидыг маань өмчлөх эрх өгсөн хэрэг вэ. Ухаандаа бол одоо Ардчилсан намын гишүүн бол Их хааныг тахин шүтэх ёстой юм байх. Харин ардын намын гишүүн Их хааныг үзэн ядаж, Их жанжинаа тахих ёстой юм гэнэ ээ. Ийм балайрал гэж байх уу, та минь ээ.

Энэ бүх балайрал нь сүүлдээ түүхэн сэдэвтэй кино, дуу бүжиг, дунд сургуулийн сурагчдын сурах бичиг рүү хүртэл халдварлачихаж. Дунд сургуулийн сурагчид илтгэл тавихын тулд ардчиллын алтан хараацай гэгдэх удирдагч нарыг магтах ёстой хэмээн сурах бичигт хүртэл оруулаад өгчихсөн байна, цаана чинь. Өөр өөрийн жамаар түүх бүтээж, төр удирдаж явсан удирдагч нарыг хүртэл манайх, танайхаар нь ангилаад урвагч, гэмт хэрэгтнээр нь цоллон бичсэн сурах бичгээр өнөөгийн хүүхэд залуусын тархийг угааж эхэллээ. Мэдээж түүхэн үнэнийг гуйвуулах аргагүй. Гэвч их дээд сургуульд орсон хойноо өөр өөрсдийн хэмжээнд тэр талаар мэдээлэл авахаас биш Х.Чойбалсан Сталины гар хөл байсан эсэх нь 10 гаруйхан настай жаалуудад хамаагүй хэрэг. Ардчилсан түүхийг ч мөн адил хэн ч үгүйсгэхгүй.

Гэвч юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Дууг хүртэл улс төрийн эорилгоор гуйвуулж, бодит үнэнээс хол эөрсөн түүхээр кино үйлдвэрлэж олны тархийг угаах гэж оролдох болсныг нуугаад яахав. Бурхан өршөөг, Долоон бурхан гэх мэтээр улс төрийн зорилготой, ард түмний тархи угаах зорилгоор хийгдсэн олон ч уран бүтээл байгаа. Сонгууль болгоноор намууд хэдэн арваар нь дуу бүтээж, ард түмний тархийг угаах оролдлого хийдэг. Түүхээ хэт өмчлөх гэсэн элийрэл нь сүүлдээ бүр утгаа алдаж эх орончдын баярын өдрөөр Их жанжиндаа костьюм өмсгөж хүртэл балайрлаа, тэд. Түүхээ санан дурсч мэндчилгээ дэвшүүлэх гэсэн, “эх оронч” эмэгтэй амьтны элэг доог болж, Хятадын коммунист намыг даган дуурайгч болоод чимээ тасрав.
Монгол түмний талархан үздэг уран сайхны олон сайхан бүтээлийг улс төрийн намууд сөрөг намынхаа хэн нэгнийг элэглэн дуурайх хэрэгсэл болгон ашиглаж эхэллээ. Зэрэг нэмэхийн өмнө, Гарын таван xypyv зэрэг дэлгэцийн олон арван сайхан бүтээлийг улс төрийн өнгө аяс оруулж, дуу хоолой бичиж, нэг нэгнээ үгүйсгэх, элэглэн тохуурхах хэрэгсэл болгож орхисон нь ариун явдал уу, улстөрчид өө. Оюуны өмч, урлагийн бүтээлийн үнэ цэнийг хүртэл ингэж намын зорилгоор гутаах шаардлага байгаа гэж үү. Улстөржиж бололгүй яахав. Гэхдээ эх түүхийг минь, их өвгөдийн минь сүнсийг тайван амгалан орхиж болохгүй юу, МАНАН- ынхаан. Намчирхал арай л дэндлээ. Дэлхийн дайдыг эзэлж бүтээж босгож өгсөн улс орныг нь тамын тогооны үлгэр шиг болгож, хөх толбот монголчуудын зориг зүрхийг үхүүлж, гуравхан сая ард түмнээ гуйлгачин шиг амьдруулж байгаа намуудад эх түүхийг минь, их өвгөдийг минь өмчлөх эрх байхгүй.

Монголын мэдээ
Б.Эрхэс

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car