antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2016 16 comments

Ирээдүйд авах таны тэтгэвэр баталгаатай болов

нийтлэсэн Admin

ad322a26a3c4d00df39554c1cf05ed5bАжил олгогч болон даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог тогтолцоог нэвтрүүлж эхэлснээс хойш 20 жилийн хугацаа өнгөрчээ. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд УИХ-аас Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг баталсан. Уг хууль хоёр талын ач холбогдолтой бөгөөд тэтгэврийн санг арвижуулна. Мөн өнөөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн ирээдүй баталгаатай болж, нөгөө талдаа ипотекийн зээлийг санхүүжүүлэх урт хугацаат найдвартай эх үүсвэр бий болж буйгаараа ач холбогдолтой.

Тэгвэл өчигдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Сайдын цаг уулзалтад оролцох үеэрээ “Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын санд төвлөрөх ёстой 10 гаруй их наяд төгрөгийн төлбөрийн 30 орчим хувь буюу 3 их наяд төгрөгийн төлбөрийг Тэтгэврийн даатгалын санд өнгөрсөн долоо хоногт шилжүүлэн байршууллаа. Ингэснээр 20 гаруй жил бодит мөнгөн хуримтлал бий болж чадаагүй Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн бодит мөнгөн хуримтлал бий болох суурь тавигдлаа” гэсэн юм.

өнөөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн ирээдүй баталгаатай болж, нөгөө талдаа ипотекийн зээлийг санхүүжүүлэх урт хугацаат найдвартай эх үүсвэр бий болж
Сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21.9 хувиар буюу илүү хурдацтай өсжээ. Түүнчлэн 2030 оноос эхлэн Монгол Улсын ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэх үед тэтгэврийн даатгалын сангийн зардал илүү нэмэгдэх нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд ирээдүйн тэтгэврийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, Монгол Улсын ахмад настнуудын амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц хэмжээний тэтгэвэр олгодог болох үүднээс уг хуулийг баталсан юм.

3 их наяд төгрөгийн төлбөрийг Тэтгэврийн даатгалын санд өнгөрсөн долоо хоногт шилжүүлэн байршууллаа.

2a426fa70f12c96134a33d66a96757c3

Дэлхийн бусад улс орны ирээдүйн тэтгэврийн зардлын өсөлттэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээний туршлагаас үзэхэд ирээдүйн тэтгэврийн зардалд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг хөрөнгө оруулалтын тусгай санд хуримтлуулах зорилго тавьдаг байна. Тухайлбал Япон, Өмнөд Солонгос, Канад, Норвеги, Ирланд, Шинэ Зеланд зэрэг улсууд тэтгэврийн хөрөнгө оруулалтын сан байгуулсан байдаг.

Манай улсын хувьд тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, хүн ам зүйн өсөн нэмэгдэж буй наслалтад бэлтгэх, хуримтлал үүсгэх, урт хугацааны хөрөнгө оруулалтын санг бий болгох шаардлагатай хэдий ч улсын төсвөөс болон хувийн хэвшлийн зүгээс шинээр хөрөнгө гаргах, одоогийн шимтгэл, хураамжийг шууд нэмэгдүүлэх боломжгүй байна.

481ba53ff203b014b379fcb1c0f0659f

Харин энэ хууль батлагдсанаар Монгол Улсад 2013 оны 6 дугаар сараас эхлэн амжилттай хэрэгжиж буй орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хүрээнд бий болсон Монгол банкны өмчлөлд байгаа орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан 2.5 их наяд төгрөгийн үнэт цаас, орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монгол банкнаас арилжааны банкнуудад олгосон 650 тэрбум төгрөгийн зээлийн шаардах эрхийг ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжүүлэн авч, цаашид энэ тогтолцоо урт хугацаандаа үр ашигтай ажиллах эрх зүйн орчин бүрдлээ.

2030 оноос эхлэн тэтгэврийн тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх урьдчилсан нөхцөл бүрдэх юм.
Ирээдүйн тэтгэврийн нөөц санг орон сууцны ипотекийн зээлийн одоогийн бий болсон хуримтлал дээр үндэслэн байгуулж, орон сууцны болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бизнесийн ипотекийн зээлийн тогтолцоогоор дамжуулан урт хугацааны, тогтвортой хуримтлалтай болж, улмаар 2030 оноос эхлэн тэтгэврийн тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх урьдчилсан нөхцөл бүрдэх юм.

эх сурвалж: dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • 5112 (March 11, 2016 12:53:00 pm )

    САЙХАН МЭДЭЭ БАЙНА…

    • Zochin (March 12, 2016 4:55:50 pm )

      Tetgeveriin daatgaliin sand hurimtlagdsan munge odoogoor yu ch baikhgui,gevch 1962 onoos hoish tersen irged neriin danstai, ter dansnii mungenii uldegdel hooson, gehdee tsaasan deer neg hurimtlagdsan mungenii dun baikh estoi, Ene tetgeveriin sang ergelduuleed huvi hund egeejtei baikh estoi tul 3 ikh nayad tegreg tetgeveriin sand orohoor huvi hun deer hurimtlal uusgemeer baina.Tetgevertee garahaar hurimtlgdsan mungeniikhee 70-80%-iig avdag tiim togtoltsoo ruu ormoor baina, Odoo tetgever avch bui humuus bol guilgachid shuu dee, Ireeduin zaluus tetgevert garah ued ny dansand ny baigaa mungiig ny 20-30 jil ashiglasan yum chin neriin dansan dahi mungend ny huu bodoj hurimtlal uusgeed tetgevert garahad 70-80%-iig butsaaj egeh heregtei baina. Delhiin bukh uls oron tetgevertee garahad ny been munge egdeg tuugeeree saikhan amdarch aylaj juulchildag yum baina lee.

  • hyn (March 11, 2016 1:36:23 pm )

    molig bish l baigaasai

  • Зочин (March 11, 2016 1:57:59 pm )

    Уг нь сайхан мэдээ байна! YHЭН YY? Тер болоод терийн албаны томчууд хулхидчихдаг заншилтай болохоор нэг л итгэл терехгуй байнадаа!!! Жишээлбэл 2005 оны ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШРРДЫН хохирогчдыг хохиролыг нь бурэн барагдуулна гэчихээд одоо болтол барагдуулаагуй л байгаа!, бас сонгуулийг (хар хайрцагны тусламжтайгаар)гэх мэтээр хулхидчихдаг учраас монголчуудын тердее итгэх итгэл нь нэг цагаан зутагдуу болчихоод байгаа юм!!!

    • Anonymous (March 11, 2016 10:52:17 pm )

      Харин тиймээ ! ҮНЭН ҮҮ ? гэж асуумаар бна, ямар ч байсан энэ эрдэнэ гэдэг хүнд чинь итгэх итгэл үнэхээр байхгүй шүү

  • ард (March 11, 2016 2:24:10 pm )

    Нийгмийн даатгалын санд мөнгөө шилжүүлсэн ил тодын хуулиар орсон материал нэг тоо буруу шивсэн гээд оруулсангүй цааш нь үүнийг үргэлжлүүлмээр бна мөнгөө буцааж авмааргүй бна одоо яахав гарц хэлж өгөөч сайдаа бид баянголын иргэд юмаа

  • зочин (March 11, 2016 4:35:53 pm )

    Сонгуулийн өмнөх шоу шүү дээ, АН-д дахин хулхидуулахгүй шүү, цөмөөрөө, АН-ыг төрөөс зайлуулж улс орон эдийн засагаа луйварчдаас аврах хэрэгтэй байна,

  • иргэн (March 11, 2016 6:21:50 pm )

    тэгнэ ингэнэ гэсэн худлаа шоу, сонгуулийн өмнөх шоу

  • mandah (March 11, 2016 10:34:27 pm )

    erdene saidad bayarlalaa ard tumnii toloo sain ajil hiijee.

    • Anonymous (March 11, 2016 10:53:08 pm )

      эрдэнэ бол хогийн новш

  • Anonymous (March 12, 2016 10:57:19 am )

    estoi ireedvigee harj hudlaa zugnoson zvvd bna.onoodroo jaya gej baij.songuuliin shou.2030 on gehed ih yum oorchlogdono,sainaar muugaar.

  • zochin (March 12, 2016 6:40:44 pm )

    yasanch xvn xaraaj doromjilj xanadaggvi xvmvvc ve? Cetgel ni buzartaj duuccan chatsagnuud aa

  • Irgen (March 12, 2016 9:51:09 pm )

    Sandal shireetei zuuraldah an-hni songuulii shou

  • Пүрэвсүрэн (March 13, 2016 2:28:48 pm )

    ирээдүй сайхан болох нь харин бид яах вэ тэтгэвэр амьдралд хүрэхгүй хүнд байна тэр бум тэр бумаар идэж баяжигсад бидэнд өглөг хайрлаач өгөх байсан бол идэхгүй байх байсан байх даа хөөрхий ямар орлого олж ямар татвар төлж ингэж баяжсаныг шүүх юм даанч алга юм даа орлогынхоо хирээр татвар төлдөг бол бид арай ингэж амьдрахгүйсан татвар ч юу байв гэж хуваагаад зүгээр идээд байгаа юм чинь

  • Zochin (March 13, 2016 5:47:45 pm )

    Naaduul chini u ch gej sha aana shuu dee

  • nemergui de. (March 13, 2016 7:52:44 pm )

    hadgalamj zeeliin horshooniii mungu ergen olgogdson tohioldold l itgeye.enenees ch tom amlalt,huuli garch bsan ch yag odoogoor hulhin deer hiimel tsetseg l namirch bn da

antalya rent a car