УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас дараах тодруулгыг авлаа. Тэрбээр УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд өөрийн сонгогдсон тойрог болох СХД-т ажиллаж байгаа юм.
-Таныг тойрогтоо ажиллах явцад сонгогчдын зүгээс тавьж буй асуудал юу байна?
-Иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хамгийн их сонирхож байна. Энэ талаар нийслэлийн удирдлагуудын хийж байгаа зүйл уг нь зөв. Тухайлбал нийслэлийн зам талбай, орон сууцтай холбоотой ажлууд. Хэрэв бид эрх барьж байсан бол мөн л эдгээр асуудлыг барьж авах байсан. Гол нь тэдний төлөвлөлт, хийж байгаа аргачлал нь алдаатай байна. Тиймээс л аргачлалаа эргэж хараад, хуульд нь нийцүүлээч гэсэн асуудлыг тавьж байгаа юм. Мөн үүнийгээ улсын төсөвт нэгдсэн байдлаар оруулах.
-Манай улсын эдийн засаг сайнгүй байна. Энэ иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлж байна. Сонгогчидтой уулзах үеэр энэ талаар ярьж байгаа байх?
-Тийм. Иргэдийн хувьд маш бухимдалтай, аргаа барсан байдалтай байна. Гэхдээ энэ бүхнийг засч залруулах боломж бидэнд байна уу гэвэл байна. Төр засаг нь тогтвортой, хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж байж нийгмээ чирч явдаг юм байна. Ингэж байж нийгэм нь тогтворждог юм байна. Үүний дараа эдийн засгийн зөв бодлого бариад явбал орлого нэмэгдэнэ. Хөгжлийн түвшин ч сайжирна.
-Харин манай улсын хувьд төр, засгийн тогтвортой байдал хамгийн их алдагдаад байгаа юм биш үү?
-1996-2000 онд хийсэн алдаа одоо давтагдаж байна. Энэ хүнд байдлаас гарахын тулд бид маш ухаалгаар ажиллахгүй бол дахиад л буруудна. Яагаад гэвэл Монгол Улсын төсөв дээр 2017 онд маш их дарамт ирнэ. Энэ нь иргэдийн амьдралд ч нөлөөлдөг. Сая би СХД-ийн 12-дугаар хорооны иргэдтэй уулзах үед “Өрөндөө газраа өгөх үү” гэж асууж байна. Газар нутгаа зардаг, барьцаанд тавьдаг тийм сэтгэхүй, ёс суртахуунтай хүмүүс бид биш шүү дээ. Харин нэгдэж чаддаг, энэ хүндрэл бэрхшээлийг нэг бодлогоор давж чадах тийм оюунтай, чадалтай ард түмэн. Гол нь энэ төр засгийн бодлого л буруу яваад байна. Манай ард иргэд үүнд уурлаж бухимдаж байгаа нь зүй ёсны хэрэг.
-Эдийн засаг, бизнесийн орчин Монгол орон даяар муу байгаа асуудал. Харин СХД-ийн хувьд тулгамдаж буй өөр ямар асуудал байна?
-Дүүрэг, орон нутгийн хэмжээнд бидний мэдэж буйгаар Н.Алтанхуяг гишүүн Ерөнхий сайд байх үед царцаасан гэж яригдаад байгаа хөрөнгө оруулалтууд байна. Өнөөдөр манай дүүрэгт сургууль цэцэрлэгийн асуудал хүнд байдаг. Ялангуяа Баянхошуу хавийн хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байна. Оройн 20.00 цагт сургууль дээр очиход хичээл нь дөнгөж тарж байна шүү дээ.
-Сургууль, цэцэрлэгийн хүртээмж хүнд байгаа нь үнэн. Гэхдээ СХД-т 124-дүгээр сургуулийн барилгыг ашиглалтад оруулсан нь нэг сайн мэдээ шүү.
-Энэ сургуулийн асуудлыг шийдүүлэх гэж их юм болсон. Сайд, дарга нарыг гуйж нэг үзнэ, уурлаж нэг орно. Тэгж байж арай гэж төсвийг нь шийдүүлсэн. Ингэснээрээ тэр хавийн хүүхдүүд маань арай ая тухтай нөхцөлд суралцах боломж бүрдсэн. Бид үнэхээр сэтгэл нийлээд зүтгэвэл юм бүтээж чаддаг гэдгийг энэ мэт ажлууд харуулж байгаа байх. Би УИХ-д сөрөг хүчний бүлгийн гишүүн учраас манай тойрогт төсөв мөнгө бага тавьж, ялгаварладаг асуудал бий. Энэ бүхнийг нуух зүйлгүй. Гэхдээ чамлахаас чанга атга гэж үг бий. Тиймээс тойрогтоо ногдсон хэдэн төгрөгрөө зөв зүйлд зарцуулбал ажил явж л байна. Тухайлбал дөрөв, долоо, 20, 25 дугаар хороонд тус бүр нэг нэг цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийж чадлаа. Ер нь бол алив тушаал шийдвэрийн араас хэрэгжилтийг нь зайлшгүй хянаж байх ёстой юм.
-Хэрэгжилтийг сөрөг хүчнийхэн л хянахгүй бол, эрх баригчид дундаа ордог тал бий шүү дээ?
-Ер нь сайн хяналт тавихгүй бол ажил авсан компани, хариуцаж буй төрийн албан хаагчийн аль аль нь аргаласхийгээд өнгөрчихдөг. Үүний цаана иргэд л хохирно. Яг энэ орон зайд төрийн ажил цалгардаад байгаа юм. Тиймээс бид давхар хянах ёстой. Тэгэхгүй бол парламентын түвшинд шийдүүлээд, төсвийг нь суулгачихдаг. Гэтэл түүнийг хэрэгжүүлэх ёстой төрийн албан хаагчид ажилдаа хайнга ханддаг. Ажлаа мэддэг үү, үгүй юу гэмээр ханддаг тал бий шүү дээ. Бүр дараа жилийн улсын төсөвт суулгах гээд мөнгө нь хүрсэнгүй гээд сууж байдаг. Нэг ийм хэнэггүй байдал газар авчихлаа.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (March 11, 2016 9:35:10 am )
Buhuu l barild eshul buhuuruu bagshil uur heleh ug oldohgui baina daa duu mini
-
зочин (March 11, 2016 10:35:50 am )
Бид чинь аль олон удаа харсан сурвалжлагч.
бөх. жүжигчинээ л сонгочихдог гаууд доо.нөгөөдүүл нь4 жил сурч ядсаар бүлгүүдийн коноп дарагч хийсээр найр
тарах юм даа -
Anonymous (March 11, 2016 10:57:36 am )
Хийсэн юмтай хүн л тойргоороо нүүр бардам явдаг юм ш дээ. Сумъяа гишүүнийг дэмжиж байна. Дахиад гарна гэж бодож байна
-
Anonymous (March 11, 2016 11:43:46 am )
Boliosoi tsirkiigajilluulj chadahgui baar bolgochihood ard tumnee yarina gej yu bdgiin!!
-
Anonymous (March 11, 2016 11:45:00 am )
ОЛОН ЖИЛ ТЭНЭГТҮҮЛЛЭЭ ОДОО БОЛИЁ
-
Anonymous (March 11, 2016 11:49:50 am )
amjilt hvsey . tanii sanaachlagaar barigdaj ashiglaltand orson olon tsetserleg surguli zam, … olon olon ajluud ard irgeded tusaa ogch bga shv
-
Anonymous (March 11, 2016 11:50:34 am )
Ta nar hiisn zuiliig ni medehgui bj bitgii ingej Arai denduu tuulshirch bai. Hiisn ym heleh ugtei hun gdegiig ni medej bnaa. Amjilt
-
Anonymous (March 11, 2016 11:51:26 am )
Хийсэн ажилтай хэлэх үгтэй сонгогч иргэдийнхээ өөдөөс эгц хараад ярьж чадах хүн тайлан тавьдаг юм.
-
зочин (March 11, 2016 12:13:15 pm )
газар монгол улсын өмч хувьд өгнө энэ тэрээ боль алсдаа гадны өмч болно гадны хүнд зарж үл болно зарсан хүнийг цааз хүлээж байгаа
-
Иргэн (March 11, 2016 1:36:02 pm )
Бөхөө л барилд.Саваагүй нохой саранд хуцаж л байдаг.
-
Иргэн (March 11, 2016 1:37:20 pm )
Боловсрол,хэл хэрэгтэй шүү:
-
-
Anonymous (March 11, 2016 2:12:12 pm )
Дэмжиж байна амжилт
-
Anonymous guid (March 11, 2016 2:28:28 pm )
MAH 95 jiliin tørsøn Ødørøø temdeglej bn ineedtei yum Mongol ulsad 95 jil gai chødør tushaa bolj baigaa nam da.tegeed chi ene namig demjeel bai neg ødør baah baas oldohgui ok
-
Anonymous (March 11, 2016 2:34:48 pm )
ИЙМ ГИШҮҮН БАЙДАГ БИЛҮҮ, БӨХ БИШ БИЛҮҮ
-
Anonymous guid (March 11, 2016 2:43:31 pm )
Bøhchuul songood baival yaj uls oron urgashlah be
-
Anonymous (March 11, 2016 4:28:20 pm )
төр засаг нийгмээ чирнэ ч гэх шиг юун тэнэг юм яриад бнаа, одоо болиод гэр бүлээрээ бөхөө хийвэл таарна
-
СХД иргэн (March 11, 2016 5:18:18 pm )
хүмүүс их муулах юм даа СХД-тээ богино хугацаанд чамгүй ажлууд хийсэн шүү дахин нэр дэвшээрэй манай гэр бүл дэмжинээ
-
Anonymous (March 11, 2016 5:38:33 pm )
Ene hvn bas yaridag bsimuu. Kkk ichej Vhmeer yum!
-
Anonymous (March 11, 2016 5:39:00 pm )
Chanargui Said bye bye!
-
Mongol (March 11, 2016 11:36:48 pm )
Aliaalagch.
-
Wza zailaa (March 11, 2016 11:39:55 pm )
Ene hun bohoo barildaj chadahgui bol tgd baarnii hamgaalagchaa hii tanai ger bul mongoliin ard tumend tsirkiig ogchihvol bayrlaeoo
-
Anonymous (March 30, 2016 7:54:34 am )
Yag yu hiisen be ug heldeg bsan yum uu
22 Comments