antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2016 12 comments

Тариаланчид үр худалдаж авах эргэлтийн мөнгөгүй болжээ

нийтлэсэн Admin

c14c1280c7f3c495efd97f8ca7271943

Өнгөрсөн жил ихэнх нутгаар гандуу байсан учир газар тариалангийн салбар бүхэлдээ хүнд байдалд орсон. Тиймээс энэ хаврын тариалалтыг цаг хугацаанд нь хийх асуудал тариаланчдын өмнө хүнд сорилт болжээ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт тариалалт эрхэлдэг Баян-Ундрах компани л гэхэд өнгөрсөн жил ургацынхаа 70 хувийг алдсан гэж байна.

Нийт 1200 га-д тариалалт хийдэг тус компани га-гаас дөрвөн центнер л буудай хураан авсан байна. Тариачид бүгд Банк, Тариалан эрхлэлтийг дэмжих санд өртэй байгаа юм. Иймээс хаврын тариалалтын үеэр төрөөс нэгдсэн бодлого, тусламж хэрэгтэй байгааг нийт газар тариалангийн салбарынхан учирлаж байна.

Хаврын тариалалт эхлэх дөхсөн энэ цаг үед тариаланчид зөвлөлдөж, энэ жилийнхээ ажлыг төлөвлөж, өнгөрсөн жилийнхээ алдаа оноог дүгнэлээ. Тус зөвлөгөөнийг Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан холбоо”-ноос санаачлан амжилттай зохион байгууллаа.

“Тариаланчдын хаврын зөвлөгөөн 2016” нэгдсэн уулзалтаар салбарынхаа олон асуудлаар ярилцаж, тодорхой шийдвэрт хүрсэн юм. Тус зөвлөгөөний үеэр тариаланчид салбараа мэдэхгүй сайдын буруу бодлогоос газар тариалангийн салбар уналтад орсон гэдгийг онцолж салбар яамны сайдаа солих хүсэлтэй байгаагаа учирлан хэлсэн байна.

150 сая ам.долларын гурил, улаанбуудай импортлож байгаа нь долларын ханшид нөлөөлсөн, дотоодын үйлдвэрлэгчидээ дэмжээгүй, салбараа дампууруулсан, тариаланчдын урамшууллын мөнгийг өгөөгүй зэрэг нь Р.Бурмаа сайдын ажлыг хангалтгүй хэмээн үзэхэд хүргэжээ.

Монгол Улс энэ жил нийт 350 орчим мянган га талбайд тариалалт хийхээр ерөнхий төлөвлөгөө боловсруулсныг дуулгая. Үүний 300 мянгад нь улаан буудай тариалах урьдчилсан тооцоо бий. Засгийн газрын ээлжит хурлаар үүнийг хэлэлцэж, албажуулах юм. Ингэснээр энэ хаврын тариалалтын тоон дүн илүү тодорхой болно.

Өнгөрсөн намрын хувьд ургац их хэмжээгээр алдсан тул тариалан эрхлэгчид үрийн нөөц бүрдүүлж чадаагүй. Олонх нь ногоон тэжээл бэлтгэж, бүтэн жилийн хөдөлмөр нь талаар болсон.

Тэдний дийлэнх нь өнгөрсөн намар “өвдөг шороодсон” тул буудайн үргүй, үр худалдаж авах эргэлтийн мөнгөгүй болсон. Хаврын тариалалт хаяанд тулчихсан байгаа энэ үед стратегийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид дээр дурдсан хэмжээнд тариалалт хийх боломж, бололцоо тун тааруухан байгаа юм.

Т.Буянаа

Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • IRGEN (March 09, 2016 10:35:10 am )

    IH L BAYN HUMUUS BDGIIM BNA LEE MONGOO YAACHIDGIIM BEEEEEEEEEEEEE AIN

  • Anonymous (March 09, 2016 10:58:09 am )

    burmaa said mash sain ajillaj huuli batluulsan,hunii hiisen ajliig uneleh heregtei,nuh tarialanchid bayarlaj bgaa

  • Demberel (March 09, 2016 11:25:03 am )

    Энэ засаг төр үндэсний үйлдвэрлэлээ аврах бус унагаах бодлого сайн явуулсны үр дүн нь тариаланчын аж байдал тод харуулж байна. Бурмаа бол юм хийх чадваргүй хүн гэдгээ харуулж чадлаа. Төр тариаланчдаа анхаарч луйварчдын бодлогоос төрийн бодлого болгон амжилттай өөрчилж чадвар монголын газар тариалан босноо. Одоо яараллтай амлаад байсан урамшууллаа өгч удаан хугацааны бага хүүтэй зээл олгож будаа тариагаар төлөх нөхцөлийг оруулж, гаднаас нөөцлөгдсөн чанараа алдсан буудай оруулахыг хориглох, эс тэгвэл тариаланчдад улаан буудай экспортлох эрх олгох зүйтэй.

  • тб (March 09, 2016 11:45:54 am )

    Эдэлж хэрэглэж байгаагаараа бол тэр байтугай мөнгөтэй л хүмүүс дээ

  • Za bolii odoo ed nariig bolii (March 09, 2016 1:31:00 pm )

    Davrsan nowshnuud yumal bol turuus bidnii tatvariin mungiig shantaich hiij avhiin odoo bolii negl ih zovlon yrsan buun baychuud bolildoo uls turd naad uul chin nuluutei bolhoor hamag mungiig ard tumniig ner bairj hulgai hiigeed sursan nowshnuud bolood bn
    Orsod budaa guril hymad bn yadgiin teriig aviilda zah zeeliin huilshde hucherr heden Baagiid mung ugch guij untei guril budaagiin ideh gej davrsan nowshnuud hayldaa

  • Шудрага (March 09, 2016 3:07:52 pm )

    Тороос Ходоо аж ахуйн талаар баримтлах бодлого,Тариалангийн хууль,Мах экспортлох зэрэг нааштай бодлогууд БУРМАА сайдтай холбоотой Ган,зуд,гамшиг чинь байгаль дэлхийгээс болон бид бухэнтэй холбоотой Одоо мал толлолт,хаврын тариалалт хаяанд ирлээ.Бодьео болгооео бугдээрээ,бэлдьеэ хичээеэ,хумуус ээ

  • uih (March 09, 2016 6:28:09 pm )

    bissness bolgon shahuu l aldagdaltai bna. baraa borlogdohgvi manaachaa oligtoi hiivel ih yum. odoo ih hurliin gishvvn yaj ch, yu ch tohioldson l aldagdalgvi gants ajil shalgarchaad bna. sar bolgon neg saya tugrogiin tsalin batalgaatai, unaa utasnii mungo, toirogtoo ajillah terbum, hiih yum baihgvi konop daraad l suujina, oirhon oirhon parlament soliltsoogoor vr dvngvi gadagshaa ayalna. heregtei hereggvi huuli sanaachilbal heden saya, tertee tergvi sahihgvi yum chini. bainga zuragtaar garch hvssen hvseegvi OD bolno. kkk. yamar neg namd elsvel shine huuli batlagdval gishuunii uchir vvrd ulsaas tsalin avna. goyo

  • Anonymous (March 09, 2016 6:33:12 pm )

    i

  • boliooo (March 09, 2016 6:46:51 pm )

    chanar yarih yum bol 70 ch bish, 90 ch bish 100 % urgats aldsan. vr ch gvi suuj baij busad ruu chihehee bolimoor yum.

  • Anonymous (March 09, 2016 10:33:17 pm )

    Сайд сайн ажиллаж бгаа.
    Цандэлэг одоо болимоор юм. Vндсэн
    ажилаа сайн хийж чадахгvй байж нээх
    их том яриад Сэлэнгийн Хvдэр сум ороод
    Vз эрхэм жиргээч нар минь

  • зочин (March 10, 2016 9:21:26 am )

    Энэ төр засаг,ХХААЯ-ны байж байгаа царай ямарч бодлого алга даа ядарсан хэдэн тариаланчдаа ингээд хаяж байгаа бол өөрсдийнхөө хоолыг хаяж байгаа гэсэн үг дээ.Бурмаа энэ салбарыг удирдахаар яах юм бэ,энэ авгай хэрүүл хийж газар зарж,импортын гурлын квот тараасанаас өөр ажил хийсэн юм уу энэ балай авгайг хурдан огцоруулж АТГ-д шалгуул

  • irgen (March 10, 2016 1:18:07 pm )

    halh gol gazrin asuudal badamjunaigiin ued hiigdsen. heden jiliin yadag geree yum? uchirig ni heleh l baih daa?

antalya rent a car