antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2016 Comments are off

Ким Жөн Ун: Умард Солонгос цөмийн цэнэгт хошууныхаа хэмжээг жижигрүүлж чадсан

нийтлэсэн Admin

145748923756df855547b8e

СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос цөмийн зэвсгүүдийнхээ хэмжээг багасгаж, баллистик пуужинд суурилуулж чаддаг болсныг тус улсын удирдагч Ким Жөн Ун мэдэгджээ.

“Цөмийн цэнэгт хошуунуудын хэмжээг жижигрүүлж, баллистик пуужингийн стандартад нийцүүлэх” зорилгоо Пхеньян биелүүлсэн гэж  Ким Жөн Ун хэлснийг Умард Солонгосын радиогоор уламжилсан байна.

Умард Солонгосын радиогоор мэдээлснээр, Ким Жөн Ун цөмийн зэвсэг бүтээгчидтэй уулзаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон зарим орон улс оронд нь нэмэлт хориг арга хэмжээ авахад хүргэсэн амжилттай ажилд нь баяр хүргэжээ.

Энэ оны нэгдүгээр сарын 6-нд Умард Солонгос дөрөв дэх цөмийн туршилтаа явуулж, хоёрдугаар сарын 7-нд 12 мянган км зайтай газар цөмийн цохилт өгөхөд ашиглах боломжтой байж болзошгүй зөөгч пуужингийн тусламжтайгаар хиймэл дагуул хөөргөсний дараа Солонгосын хойгийн байдал хурцадсан юм.

Хэрэв дайн гарсан тохиолдолд Умард Солонгосын удирдагчийг устгах Өмнөд Солонгосын 300 мянга орчим, Америкийн 17 мянган цэрэг оролцсон цэргийн хамтарсан сургуулилт Өмнөд Солонгост энэ долоо хоногт эхэлсэн тухай урьд нь мэдээлсэн билээ. Уг сургуулилтын хариуд Умард Солонгос цөмийн сэрэмжлүүлэх цохилтоор сүрдүүлсэн юм.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car