antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2016 8 comments

Т.Даваасүрэн агсны ар гэрт хоёр өрөө байр өглөө

нийтлэсэн Admin
e3367b_23135995366066ae00923_x320

Одоогоос хоёр жилийн өмнө таксины жолооч хийдэг таван хүүхэдтэй залуугийн бичлэг сошиал ертөнцөөр тарж, олныг бодогдуулж байсан билээ. Түүний амьдралын төлөө, эхнэр хүүхдүүдийнхээ төлөө тэмцэж буй тухай эгэл яриа олон хүний сэтгэлийн утсыг хөндөж, “Мундаг аав” гэх алдрыг хайрлаж байсныг олон хүн санаж буй биз ээ. Гэтэл ажилч, хичээнгүй залуу бурхны оронд одсон талаарх таагүй мэдээ өнгөрсөн Баасан гарагт фэйсбүүкээр тарж, олон нийт эмгэнэл илэрхийлж эхэлсэн юм.

Тэгвэл уй гашуу тохиолдсон энэ гэр бүлд “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон орон сууц бэлэглэхээр шийдвэрлэжээ. Олон түмнээ “Мундаг аав” хэмээн алдаршсан Т.Даваасүрэн агсны гэр бүл ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад орох “Шинэ толгойт” хорооллын хоёр өрөө байранд орох юм байна. Талийгаач өмнө нь нэвтрүүлэгт оролцохдоо харвалт өгч байснаа ярьж байсан юм. Тэгвэл өнгөрсөн намар дахин харвалт өгч, улмаар хүндэрч, асаргаанд байсаар насан эцэслэсэн байна.

Талийгаачийн үр хүүхэд, гэргийд эмгэнэл илэрхийлсэн хүмүүс олон байгаа бөгөөд хандив цуглуулж орон байртай болгох аяныг ч эхлүүлсэн билээ. Монголчууд ч мундаг аавын үр хүүхдэд буян үйлдэж чамгүй мөнгө хандивласаар байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Zochin (March 09, 2016 10:10:28 am )

    Tun saihan medee bna.Yadarsan hund ih buyan boljee ta nare.sain uils delgereg.

  • цолмон (March 09, 2016 11:25:24 am )

    Санаа зөв бол заяа зөв гэдэг зөв санаатай байсан учраас нас барсан ч хүүхдүүдээ байртай болгочих гэсэн хүсэл нь биелэжээ

  • zochin (March 09, 2016 11:37:17 am )

    saihan zaluu bn buyan ni ur huuhduuded ni irnee

  • zochin (March 09, 2016 11:57:15 am )

    yasan orovdmoor uym be

  • Anonymous (March 09, 2016 12:10:35 pm )

    Saihan setgeltei ymar sain humuus ve shine tolgoit horoolliinhond ajliin amjilt husey sain uils delgereh boltugai

  • zochin (March 09, 2016 1:04:36 pm )

    yag uguurei tegeed zarim neg ni hoshigruuldag gsen shuu

  • БАЯРЛАЛАА (March 09, 2016 7:37:13 pm )

    “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олонд БАЯРЛАЛАА

  • zochin (March 09, 2016 8:16:27 pm )

    Saihan medee baina. Burhani orond saihan amardaa

antalya rent a car