antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2016 8 comments

Увайгүй төрийн бодлогоос залуус хоёр хуушуурын төлөө машинд дайруулахад бэлэн болжээ

нийтлэсэн Admin

c547019599a46d08c8d03313d6f4bcd1

Уржигдар орой 18.00 цагийн үед Спортын төв ордны урд хуушуур бариад явж байсан хоёр эмэгтэйн нэгнийх нь гялгар ууттай хуушуурыг 15 орчим настай “өрвөгөр” хүү дээрэмдээд зугтааж байхыг харлаа. Хуушуурын дээрэмчин хүү хэн нэгэнд баригдахгүй гэсэндээ замдаа таарсан хүмүүсийг дайрч унагах шахаад, машин зам гараад гүйчихэв.

Хоёр хуушуурын төлөө тэр машинд дайруулахад ч бэлэн байсан гэсэн үг. Угаас эдийн засгийн хямарлаас үүдээд сүүлийн үед хулгай, дээрмийн хэрэг дийлдэхээ болих янзтай байна. Шатахуун түгээх станц, банк, айл дээрэмддэг байсан бол сүүлдээ атга хоол дээрэмдэхдээ тулсан байна монголчууд.

Өчигдөр Төв аймгийн Аргалант суманд байрлах “Сод монгол”-ын ШТС-ийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал цагаан өнгийн жижиг машинтай таван залуу түгээгчийг нь зодож, орлогын 300 гаруй мянган төгрөг, гар утас дээрэмдээд зугтсан аж. Харин цагдаагийнхан тэднийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд саатуулан баривчилсан байна. ШТС-д халдсан этгээдүүд 21 настай эрэгтэй Д, Б, О, Г, 18 настай эрэгтэй Ч нар байжээ. Өмнө нь өндөр настай эмэгтэй дээрэмдсэн залуус 20 орчим настай байсан бол банк дээрэмдсэн этгээдүүд мөн л 20 гаруй настай ах дүү байлаа. Уржигдар зүүн дөрвөн замын ойролцоо буу тулган дээрэм хийсэн хоёр залууг камерт өртсөн зургаар нь эрэн сурвалжилж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хямралын үед яах учраа олохгүй болсон хүүхэд, залуус бараг хэнээс юу ч хамаагүй дээрэмдэж амь зогоодог болчихоод байна. Нэг ёсондоо ийм нийгмийн давхарга үүслээ.

Нэг талаараа дэлхийн зах зээлд алт, зэс нүүрсний үнэ унасантай холбоотой олон улсад эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа ч манай улсын хувьд төрийн бодлого, дотоодын үйлдвэржилтийг хөгжүүлээгүй, ажлын байр бие болгоогүй, хавтгайрсан халамж олгож, залуусыг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгосон, хөдөөд амьдрах нөхцөл бүрдүүлж чадаагүйгээс болоод хотруу ирсэн залууст ажил олдохгүй буруу зам руу орох зэрэг нийтлэг зүйл ажиглагдаж байгаа юм. Эдийн засаг мэдээж өргөс авахтай адил үтэр түргэн сэргэхгүй, тэгэхээр яах вэ. Хулгай, дээрэм танхайн хэрэгт дарлуулсан аймшигтай хүнд нийгэмд арай ядан амь зогоосоор байх уу бид.

Хамгийн хэцүү нь гэвэл сүүлийн хоёр жил үргэлжилж байгаа эдийн засгийн хүндрэлүүд энэ онд ч мөн үргэлжлэх төдийгүй илүү бэрхшээл авчирч магадгүй гэдгийг Хятадын засгийн газраас саяхан мэдэгджээ. Гэхдээ тэд хичнээн хямарсан ч улс орныхоо хөгжлийг хэвээр хадгална. Тодруулбал тэд хэлэхдээ “Хятадын эдийн засаг огцом газардахгүй. Гэхдээ эдийн засгийн эрсдлийг дутуу үнэлж болохгүй. Энэ 2016 онд хүндрэл гүнзгийрнэ” хэмээсэн байна.

Өөрөөр хэлбэл бий болоод байгаа эрсдлийг дутуу үнэлэхгүй байх нь чухал болохыг Хятадын эдийн засгийн хорооны дарга Сюй Шаоши сануулжээ. Тухайлбал, хөгжлийн хурд нь саараад байгаа дэлхийн эдийн засаг энэ онд сайжрахгүйг онцолсон байгаа юм. Мөн санхүүгийн салбарын болон түүхийн эдийн зах зээлийн үнийн савалгаа үргэлжилсээр байх учраас эдгээр хүчин зүйл Хятадын эдийн засагт ч нөлөөгөө үзүүлнэ гэжээ.

Угаас Хятадын эдийн засгаас Дэлхийн эдийн засаг хамаарч, Дэлхийн эдийн засаг Хятадын эдийн засагт огцом нөлөөлдөг. Ингэхдээ түүхий эдийн үнэ уналтаас үүссэн хямрал гэж байгаа. Манайд ч ялгаагүй энэ хоёр нөлөөлдөг, нөлөөлсөөр байгаа. Тэгэхээр манайд ч хамгийн их хамаатай гэсэн үг. Монголчууд бүх бүтээгдэхүүнээ боловсруулж чадалгүй, хятадын зах зээлд голдуу нийлүүлсээр байгаа. Мөн мал амьтны түүхий эдээр дамжин тодорхой хэмжээний валют гаднаас манайд орж ирдэг. Товчхондоо хэлбэл энэ онд мөн ирэх жилд бид хямралаас гарч чадахгүй байх нь гээд ойлгочихож болох нь.

Үүнээс гадна манайх чанаргүй боловсролын тогтолцоо, гэр бүлийн тогтворгүй байдал, хүмүүжил, залуусын тэвчээргүй, залхуу зэргээс шалтгаалаад маш “цөвүүн” нийгмийг үүсгэх гээд байна. Эдийн засаг угаас тийм амар сэргэхгүй, тэгвэл хямрал дагаж үүсээд буй хулгай дээрэм танхайн хэргийг хэрхэн яаж бууруулж, шийдвэрлэх вэ. Хаана ч хамааагүй залуустаа ажил олоод өгөх арга үнэндээ алга уу. “Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл” Эмгэнэлтэй залуусын амьдралд үнэхээр төрийн бодлого дутагдаж байна. “Ямар төр байна тийм нийгэм бий. Ямар иргэд байна тийм төр байдаг” гэдэг үгийг бодохоор энэ нийгмийн байдал нь төрийн царай болж харагдаж байна.

Н.Ганаа

Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • харамсалтай (March 07, 2016 12:46:44 pm )

    эрх баригчид 3 хан жилийн дотор улсаа элгээр нь хэвтүүллээ, гайхалтай бас харамсалтай

  • zochin (March 07, 2016 12:56:26 pm )

    Bayarlalaa AN.Ene bol yostoi ta nariinhiisen GAVIYA

  • Улс тор судлаач. (March 07, 2016 12:59:56 pm )

    Одоо та бухэн энэ тор засгийн ажил яаж явагдаж байгааг нэг хардаа. Ажил хийж байгаа хун бараг байхгуй, нэг хэсэг нь сонгуульд нэр дэвшихээр гуйлдээд л, ногоо хэсэг нь ажилдаа ирсэн очсон болж одор хоногийг онгоруулээд л, дарга нар нь энд тэрд очиж, гэнэт сэрсэн юм шиг олон нийтийн ам дагуулж яриад л улс орноо бодож байгаа нэг амьтан алга байна. Тухайлбал: Тагнуулын Еронхий Газрын н.Хурц нь Еебий ахын ачаар УИХ-ын гишуун болох гээд биеэ бэлтгээд байгаа бол дэд дарга н.Эрдэнэ нь Европын аль нэг оронд элчингээр ажиллахаар хооцолдоод л, тамгийн газрын дарга Б.Дончимбуу(Аль эрт тэтгэвэрт гарсан хун) Ундсэн Хуулийн Цэцийн гишуун болохоор хооцолдоод л байна шуу дээ. Бухэлдээ Тор засгийн ажил иймэрхуу байдлаар явагдаж байна. Гэтэл Еронхий сайд Ч.Сайханбилэг чи энэ тухай юу ч мэддэггуй, юу болоод байгааг мэдэхийг ч хусдэггуй, энд тэнд очиж худал шоудаад л, энэ ажилдаа улдэхийн тулд улс орны бух зуйлийг ч огоход ч бэлэн амьтан явах юм. Чи энэ улдсэн хэдхэн сарын хугацаанд гавьаятай ажил хийж чаддаггуй юмаа гэхэд жаахан улдсэн омч хоронгийг нь алдчихгуй харж хамгаалж чадахгуй, бусадтай хувилдаад урэн таран хийсэн байх юм бол “Тархинд чинь тугалга зоогдсон байхад хумуус огт гайхахгуй байх шуу” за.

  • Anonymous (March 07, 2016 3:34:53 pm )

    Энэ бол эдийн засгийн хямрал биш Монгол хүнийг 3 саяд хүргэсэн Коммунист бодлогын үр дүн энэ юм Гэхдээ үүнийг их ухаантай хүн л ойлгоно

  • zochin (March 07, 2016 9:15:23 pm )

    AN NAMIIN GAVIYA. AN NAM ANU-GIIN ZASGIIN GAZRIIG UDIRDVAL SARIIN DOTOR DAMPUURUULJ CHADAH BH

  • Tumur (March 08, 2016 11:46:33 am )

    Ene oron ezengvi boljee yandaa gertee haalgaa tailj uguhuuch aidag golchihood bna

  • зочин (March 08, 2016 1:18:54 pm )

    эх орноо, ард иргэдээ ийм байдалд оруулж, өөрсдөө цадсанд БАЯРЛАЛАА АРДЧИЛСАН НАМЫНХАН /өндөр албан тушаалтанууд шүү/

  • ЗОЧИН (March 08, 2016 4:08:41 pm )

    3 хан сая хүн амтай 50 сая малтай асар их газрын баялагтай улсыг ийм авч яваа АН-д баярлалаа.

antalya rent a car