Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх нарыг шалгах үйл явц нотлох баримт бүрдүүлэх, хавтаст хэргийг хянах, мөнгөн дансны шилжүүлгүүдийг батлах үе шатандаа үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга, Улсын их хурлын даргын зөвлөх А.Гансүх нар “бидэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй зөрчил байхгүй”, “хувь хүн, албан тушаалын нэр хүндэд бүдүүлгээр халдсан” гэх мэт үндэслэлээр Монголын үндэсний хамгийн том чөлөөт хэвлэл “Өдрийн сонин”-оос 1 тэрбум төгрөг, “Үндэсний шуудан” сонингоос 870 сая төгрөгийг нэхэмжилсэн билээ. Харин бид нотлох баримт, эх сурвалжийн үндсэн дээр энэхүү хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн гэдгээ үүгээр баталж байна.
Нийт 483 сая ам.долларын энэхүү төслийн 200 сая ам.долларыг Чингис бондоос санхүүжүүлэн “Самсунг Си Ти”-д олгосон юм. Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын хэргийг нэгтгэн мөнгө угаах, албан тушаал хэтрүүлэн ашиглах, улсад онц ноцтой хохирол учруулсан үндэслэлээр шалгаж байгаа билээ. Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын энэхүү хавтаст хэргийн дугаар 201501000154 гэдгийг эх сурвалжаас авлаа.
Зураг тайлбар: Бидэнд ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татсан тогтоол олдсонгүй. Цагдаагийн байгууллага мэдээллээ чандлан нууцалж байна. Харин АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн сэжигтнээр татсан, түүнийг нь хүлээн зөвшөөрсөн нэр бүхий эрхмүүдийн гарын үсэг бүхий бичиг баримт олдлоо.
ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгож, мөнгө угаасан хэргийг тусгайлан шалгаж буй бол АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын хөрс хуулалтын ажлыг батлагдсан зураг төсөлгүйгээр 2015 оны 11-р сард шууд эхлүүлж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр мөрдөх ажиллагааг үргэлжлүүлж байна. “Кей Эйч Эн Ар” ХХК, “Транском” ХХК-иуд тус бүрдээ 4.8 тэрбум төгрөгийн хөрс хуулалтын ажил гүйцэтгэн улсаас мөнгөө авахаар шүүхэд хандсан байдаг. Улмаар “Кей Эйч Эн Ар” ХХК 4.8 тэрбум төгрөг, гэрээний алданги 2.4 тэрбум төгрөг нийт 7.2 тэрбум төгрөгийг 2016 онд улсаас авахаар болоод байгаа юм. Агентлагуудыг нэгтгэх, дэд сайд, төрийн албан хаагчдыг цомхотгох замаар 1.8 тэрбум төгрөгийн төсөв хэмнээд буй Монгол Улсын засгийн газарт энэ мэдээ туйлын хүнд цохилт болж байна.
25-р суваг ТВ-ийн “Ам нээвэл…” ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо УИХ-ын гишүүн Х.Баттулга “Сэжигтнээр татагдсан зүйл байхгүй”, “Сайн дураараа очиж мэдүүлэг өгсөн”, “Улс хохирсон мөнгөн дүн буурсаар байгаа”, “Б.Батзаяаг буруугүй тул батлан даалтанд гаргаад байна”, “Миний зөвлөх Ч.Ганбат огт буруугүй” гэх мэтээр олон нийтэд мэдээлсэн. Харин АТГ-т мэдүүлэг өгөхдөө зарлан дуудах хуудас авч хугацаа дуусахаас өмнө арайхийн амжсаныг харж болохоор байна. Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх 2015 оны 12-р сарын 24-ний 10 цаг 15 минутанд, УИХ-ын гишүүн Х.Баттулга шөнийн 02 цаг 12 минутанд АТГ-т ирж мэдүүлэг өгчээ. Хэрвээ зарлан дуудах хуудасны хугацаа дууссан бол тэднийг албадан саатуулж, мэдүүлэг авах байсныг ЦЕГ, АТГ-ын эх сурвалж хэллээ.
ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд Улсын их хурлын даргын зөвлөх А.Гансүхэд өөрсдийн биеэр зарлан дуудах хуудас хүргэн өгсөн бөгөөд “Japan town”-ы 1 давхарыг тэр чигээр нь эзлэх түүний гэрт эхнэр нь байжээ. Амьдралын ихэнхи хугацаагаа төрд ажиллаж өнгөрөөсөн, татвар багахан төлдөг 22 компанитай түүнд энэ мэт хөрөнгөө хаанаас цуглуулсныг нийтлэлч Баабар нэгэнтээ хөндсөн байдаг.
Зураг тайлбар: Олон нийтийн сүлжээнд иргэн Ц.Бат, Л.Даваапил нарыг асуулт асуусны төлөө нэр төр гутаасан хэмээн шүүхэд өгч 90 хоног хорих, төрд ажиллах эрхийг хасуулсан А.Гансүхийг нийтлэлч Баабар “Японы хөрөнгө оруулагчийн хөрөнгийг дээрэмдсэн” гэж цоллож байсан юм.
Б.Батзаяагийн шүүх хурал яагаад хойшилсоор байна вэ?
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа 2016 оны нэгдүгээр сарын 29-нд суллагдсан. Түүнийг баривчлан саатуулах хугацаа нэгдүгээр сарын 30-нд дуусгавар болох байсан тул цагдаа болон прокурорын зүгээс нэгдүгээр сарын 28-нд дахин 60 хоног сунгах санал шүүхэд гаргахад шүүгч хурал зарлалгүй хойшлуулсаар ажлын цаг дуусган, мөн ажлын өдрүүдийг ч өнгөрүүлсэн байдаг. Ингэснээр Б.Батзаяа саатуулах хугацаа нь дуусгавар болон суллагдсанаас биш, батлан даалтад гараагүй юм байна. 2016 оны хоёрдугаар сарын 3-нд түүнийг баривчлан саатуулах шүүх хурлыг явуулах шаардлагыг цагдаа, прокурорын байгууллагаас гаргасан ч хуралд оролцогч гурван шүүгчийн нэг нь тодорхойгүй шалтгаанаар ирэлгүй өнөөдөртэй золгоод байна.
Солонгосын хоёр, Монголын нэг иргэнийг нэмж баривчилжээ
ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн энэ хугацаанд зүгээр суусангүй. “Самсунг Си Ти” компанийн туслан гүйцэтгэгч компаниуд руу шалгалт оруулан 2016 оны хоёрдугаар сарын 1-ний шөнө БНСУ-ын хоёр, Монголын нэг иргэнийг нэмж баривчилжээ. “Самсунг Си Ти” компанийн туслан гүйцэтгэгчид гүүр, малын гарц барих бетон зуурмаг нийлүүлэхдээ их хэмжээний мөнгө завшсаныг баримтын хүрээнд тогтоосон гэнэ. “Самсунг Си Ти” компанийн хэрэгжүүлж буй төсөл, бусад арга хэмжээний мөнгө туслан гүйцэтгэгч компаниудаар дамжин “Их Майдар”, “Нүүрс шингэрүүлэх” зэрэг төсөлд хандив нэрээр шилжсэн байна.
ТӨХ-ны экс дарга Д.Цогтбаатар цагдаад гомдол гаргалаа
УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх 2016 оны нэгдүгээр сарын 6-нд Төрийн ордонд мэдээлэл хийхдээ, 2014 онд энэ асуудлаар АТГ-т өөрийн хүсэлтээр шалгуулж хэрэгт холбогдолгүй болохоо нотолсон хэмээн албан бичиг үзүүлж байв. Гэвч тэрхүү албан бичиг нь Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлогын бичиг баримт, мөн Засгийн газрын эрх шилжүүлэх тогтоол байсан юм. Харин Эдийн засгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчдын одоо шалгаж буй гол бичиг баримт бол Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарын гарын үсэг бүхий “Самсунг Си Ти” компанид эрх шилжүүлэх тухай 91 дүгээр тушаал. Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар “Энэхүү албан бичиг дээрх гарын үсэг минийх мөн боловч албан бичиг нь ТӨХ-ны дугааргүйн дээр хуулбар нь ТӨХ-ны архивт байхгүй байгаа тул бодлогын бичиг баримт биш. Би ийм бичигт гарын үсэг зурсан гэдгээ огт санахгүй байна” хэмээн мэдүүлэг өгчээ. Ингэснээр хуурамч бичиг баримт үйлдэн төмөр замын бүтээн байгуулалтыг өөр хуулийн этгээдэд шилжүүлсэн байх магадлал өндөр болж иржээ.
У.Норов
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Зочин (March 07, 2016 1:12:21 pm )
Тэр шүүгч яагаад хуралдаа ирдэггүй юм бэ эрх ашгийн зөрчилтэй юм байна хэлэн төгрөг аманд нь чихсэн юм байхдаа муу авилгачид
-
Зочин (March 08, 2016 12:00:15 pm )
Тэр шүүгч будилсан биш, Баттулга ийм ажлыг зохион байгуулахадаа гарамгай, дандаа л нэг иймэрхүй үймүүлсэн ажил хийж байдаг. Ёстой ёсөн шидийн зүйлээр хүнийг доромжилно шүү дээ. Тэгээд бултана, дараа ородоно, тэгээд дахин дарамтлах гэж үзнэ. Олон арга бий дээ.
-
-
zochin (March 07, 2016 1:14:20 pm )
naad jenko gej neg luibarchindaa huurtaj duusagui yu olon jiliin ym baaashde odoo neg tiish ni bolgoj naad nuhruu ter 461-d abaachaach’ ard tumen huuliihan odoo yaj handahnuu gedgiig harj bna shuu’
-
zochin (March 07, 2016 1:19:21 pm )
shuugchid mini shudraga l handaarai naaduulaas chini ikh ym garna shu
-
Ganbaa (March 07, 2016 1:25:38 pm )
Ene hoer Nohor mongolin onoodor in yaduuraltai shuud holbootoi Vmhii hoer Hulgaich!!!!!
-
Mendee (March 07, 2016 1:28:57 pm )
Vmhii Vher Mongold Shudraga Negch yum alga! Bvgd turj vheh bh.
-
Onon (March 07, 2016 1:38:07 pm )
Ene Dawjaa Buural Hoer Odoo Hoeullaal Ter Bumtanguud. Ta nar oorsdoo Ene hvmvvsiig iim Bologson shvvdee arduudaa.
-
Зочин (March 07, 2016 2:07:38 pm )
Яасан ч худлаа ярьж дуусдаггүй нөхөр вэ. Одоо хүмүүс аливаа зүйлийг сайн ойлгодог болсон гэдгийг мэдэхгүй байгаа юм уу. Тэгвэл ч том эндүүрэл шүү. Дандаа хүний гараар могой барина гэж яаж болох вэ. Тэр хүмүүс чинь ардаа гэр оронтой, үр хүүхэдтэй байдаг байх. Хүнд жаахан итгэж амьдар…
-
Зочин (March 07, 2016 3:14:02 pm )
Хэрэв санхүүжилтын мөнгө нь хувийн төсөл рүү нь шилжиж байсан нь тогтоогдвол Баттулга, Гансүх 2-оо аавынх руу явуулсан нь дээр байна . Шүүх хурал нь нүүрсний Гансүхийнх шиг хэвлэлээр нээлттэй явуулаарай даа. нөгөө дагалдан баясагч солонгос, монголчуудынхыг ч бас
-
зочин (March 07, 2016 3:15:09 pm )
баттулга нарыг хар гэрт нь хорьж шалгавал яасан юм бэ
-
ЗОЧИН (March 07, 2016 3:29:44 pm )
ЭНЭ ШҮҮГЧ НАР ХУДАЛДАГДСАН БАЙНА ИЙМ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ ЛҮНДЭНДОРЖОО
-
АТГ (March 07, 2016 3:45:22 pm )
ШҮҮСИЙГ НЬ ШАХААД ИДЭЭ БЭЭРИЙГ НЬ ШАХНАА ХАРААРАЙ МИНИЙ АРД ТҮМЭЭН
-
ЗОЧИН (March 07, 2016 3:49:54 pm )
ГАДААДАД ЯПОНД ТАНАЙ ОРОНТОЙ ХАМТАРЧ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭХЭЭР САЙД НАР ШУУД АВИЛГА НЭХДЭГ ТАНАЙ ОРОНЫГ ХУУЛЬТАЙ ГЭХЭД ХЭЦҮҮ ОРОН ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН ҮНЭН ЮМ БАЙНА Л ДАА
-
ЗОЧИН (March 07, 2016 3:54:50 pm )
Баттулга даруйхан гишүүнээсээ татгалзаад шалгуулаад гэм буруугүй гаа тогтоолгоод сонгуульд өрсөлдвөл А Гансүх ч хийцэн байхаа
-
Fuck 76 (March 07, 2016 5:49:33 pm )
ATG Ene Hulgaich Naraa shorondon hiigechee hulgaich in vnenshdee ard tumen gerch in boloj chadan.
-
ЗОЧИН (March 07, 2016 7:46:02 pm )
“ТТ-УХААХУДАГ ТӨМӨР ЗАМ” ТӨСӨЛД БОНДООС ГАРГАСАН МӨНГӨНИЙ НИЛЭЭДГҮЙ ХЭСЭГ НЬ Х.БАТТУЛГЫН “ИХ МАЙДАР”, “НҮҮРС ШИНГЭРҮҮЛЭХ” ТӨСЛҮҮДРҮҮ “САМСУНГ Си Ти” -ИЙН ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ МОНГОЛЫН КОМПАНУУДААР ДАМЖИН ОРСОН БАЙНА, МӨН ИХЭЭХЭН ХЭМЖЭЭНИЙ ДОЛЛАР СОЛОНГОСРУУ ШИЛЖЭЭД БУЦААД ДЭЭРХИ ЛУЙВАРЧДЫН ДАНСРУУ ОРСОН ГЭЖ БАЙГАА, ЭХЛЭЭД УЛСАД УЧРУУЛСАН ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРЛЫГ ЭНЭ ХУЛГАЙЧУУДААР ТӨЛҮҮЛЖ ЭДНУУСЫГ ШОРОНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ, ИДЭЖ ЦАДДАГГҮЙ ЭНЭ УЛАЙРСАН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, АВИЛГАЧДЫГ ИНГЭЭД СУЛ ЧӨЛӨӨТЭЙ ТАРВАЛЗУУЛААД БАЙХ ЮМ УУ, БАРЬЖ СААТУУЛЖ, ХОРИХГҮЙ ЮМ УУ, ЦАГДАА, АТГ-ЫН ХҮЧ ХҮРЭХГҮЙ БАЙНА УУ, ЭСВЭЛ ХҮСЭХГҮЙ БАЙНА УУ.
-
zochin enhee (March 08, 2016 12:00:37 am )
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.
-
Зочин (March 08, 2016 11:07:39 am )
Энэ 2 хулгайчийг шоронд хийгээч, АТГ ажлаа хий
-
САЙНШАНД (March 08, 2016 11:31:38 am )
САЙНШАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР НЭРЭЭР БААХАН ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙСЭН ТУХАЙ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН НЯМДОРЖ ХЭЛЖ ЯРЖ БАЙСАН ТЭРИЙГ БАС ХАМТ Л ШАЛГАЖ МЭДЭЭЛЭХ ЕСТОЙ БИШ ҮҮ БОЛОМЖ ЧАДЛААС НЬ ДАВСАН АЖЛЫГ ХИЙЛГЭХЭЭР ТУЛГАЖ ӨГСӨНӨӨС БОЛЖ БАТТУЛГА ХУЛГАЙ ХИЙЖ ХУЛГАЙЧ НАРЫГ Л БЭЛДЭЖ СУРГАХ АЖИЛ ХИЙЖ ДЭЭ СПОРТОО Л ДАГАСАН БОЛ ӨӨР БАЙСАН БАЙХ ДАА
-
zaluu (March 08, 2016 11:59:57 am )
Ene jenko xeden jil orocyydiin gar xol bolj tumur zamiin ajliig olon jil caatuulan xaytadiin nvvrcnii zax zeeliig bid aldaj orocyydad ezlvvlcen.ene xygatsaand orocyyd zamaa bariad yag odoo xyatadad mash ix nvvrs zarj baigaash de. Orocyyd mani erd – za jenko chi naanaa ingeed caatyylj bai. Bid ene xoorond nvvrcee zarj baiya gesen baix l da
-
Зочин (March 08, 2016 3:16:49 pm )
Боловсролгүй хулгайчид
-
Зочин (March 08, 2016 8:08:18 pm )
Хүн чанаргүй, ханаж цаддаггүй хулгайч нар
-
Зочин (March 08, 2016 8:09:57 pm )
Тэр муу шүүгч женкогийн дарамтад оржээ
-
nn (March 08, 2016 9:24:24 pm )
Энгээд л нөгөө АТГ чинь хэрэг болоод л байгаа юмдаа. Шалгаад л бай шалгах тогтоох нь үүрэг чинь юм чинь
-
зоригт (March 08, 2016 9:34:03 pm )
гарцаагүй нь ойлгомжтой байхад хорьж байж шалгахгүй бол хэрэг илрэхгүй.Нуун дарагдуулах боломж олгож байна.
-
Irgen (March 08, 2016 10:03:59 pm )
Ardchilaliihan nam amia bodno atg-han shiree zuulun suudlaa bodoj huuliig guuli bolgoj ekvegdorjoos ain
-
ЗОЧИН (March 09, 2016 8:48:23 am )
ХУЛГАЙ ХИЙСЭН НЬ ТОДОРХОЙ БАЙХАД З ЭНХ БОЛД ЗӨВЛӨХӨӨ ХИЙЛГЭЭД БАЙГАА НЬ ГАЙХМААР ЮМ ЧИ ШАЛГУУЛААД ИР ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ЧИНЬ ӨӨРӨӨ ОРОЛЦСОН ГЭЖ ОЙЛГОЖ БОЛХУУ ЭСВЭЛ ХУЛГАЙ ЯАЖ ХИЙДГИЙГ НЬ ЗААЛГАЖ БАЙГАА ЮМ БОЛВУУ
-
1 (March 09, 2016 9:26:49 am )
Ийм хүмүүсээр өнөөгийн төр засаг дүүрч дээ. Алтанхуяг АН-ын сонгуулийн жагсаалтыг тэргүүлж байгаа гэл үү. Хөөрхий ч нам бол доо.
28 Comments