antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2011 Comments are off

Залуучуудын холбооноос занданшсан холбоогоо тасла, Ц.Зоригтбаатар аа

нийтлэсэн Admin
Энэ жил Монголд залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож буй. Үндэсний хэмжээний энэхүү байгууллагын 90 жилийн ойн баярын арга хэмжээнд 21 аймаг, есөн дүүрэг, сум, үйлдвэр, аж ахуйн нэгж, албан газруудад бэхэжсэн бүхий л анхан шатны нэгжийн төлөөлөл хүрэлцэн ирсэн. Хүн амд үлэмж жин дардаг залуучуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө нэхэл дагал болж, шаардлагатай бол дарамт шахалт үзүүлж, төр засгийнхны чихнээс байнга хонх уях ёстой байгууллага бол Монголын залуучуудын холбоо. Тэд баяраа тэмдэглэхийн сацуу удирдлагынхаа асуудлыг авч хэлэлцэж, шинэчлэх эрмэлзэл, уур амьсгал нэгэнт бүрдсэн нь ажиглагдаж байлаа.
Төлөөлөгчид холбооны ерөнхийлөгчийг сонгох их хурлыг зарлан хуралдуулахыг хүчтэй шаардаж байсан юм. Үнэхээр ч бараг нэгэн зууны тэртээ үндэс сууриа тавьсан Монголын залуучуудын холбооны одоогийн удирдлага болох Ц.Зоригтбаатар нь тэртээ 1998 онд энэхүү албыг хүлээж авч байсан сан. Арван хэдэн жил холбооны ерөнхийлөгчийн суудалд тухалсан түүний үед МЗХ-ны хийж гүйцэтгэсэн үүрэг шилдэг оюутны шалгаруулалт, ДОХ, архи, тамхины эсрэг дэлхий нийтийн өдөр, тэмдэглэлт арга хэмжээний хүрээнд зохион байгуулдаг арга хэмжээ, ACT, залуу начныг даагаар байлах зэргээс ер хэтэрсэнгүй. Улс орны хөгжил дэвшлийн гол хүч болсон залуучуудыг өндөр соёлтой, өргөн мэдлэгтэй, эрүүл чийрэг, иргэний үүргээ ухамсарладаг, хөдөлмөрч болгон төлөвшүүлэхийн зэрэгцээ даяарчлагдан буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн, нийт залуучуудынхаа эрх ашиг, хүсэл сонирхолд нийцүүлэн ажиллах залуучуудын байгууллагын баялаг туухийг тэрбээр нэг иймэрхүү л бичилцэж яваа. Бас болоогүй ээ, тэрбээр залуучуудад нэмэр болохгүй хэрнээ нэрмээс болоод амжсан нэгэн. Одоогоос 10 жилийн өмнө буюу Монголын залуучуудын холбооны 80 жилийн ойгоор Ц.Зоригтбаатар “Залуу хос” орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж 100 орчим залууг 500 гаруй сая төгрөгөөр хохироосон. Хамгийн гол нь дөрвөн жил тутамд хуралдаж, удирдлага, бүтэц бүрэлдэхүүндээ салхи оруулах ёстой их хурлыг 2004 оноос хойш огт хуралдуулахгүй байх замаар Ц.Зоригтбаатар болон холбооны бусад удирдлага албан тушаалдаа зүүгдсээр байгаа юм.
Тиймээс ч Монголын залуучуудын өдөртэй давхцуулан тэмдэглэсэн ойн баярын үеэр их хурлыг хуралдуулах санап санаачлага хүчээ авч эхлэнгүүт асуудлыг намжаах арга сэдэж эхлэв. Тэрбээр есдүгээр сарын эхний хагаст багтаан их хурлыг хуралдуулж, холбооны ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгнө гэж хэлээд, төлөөлөгчдийг буцаасан ч аанай л аравдугаар cap хэдийнэ гарчихлаа. Өнөөдрийг хүртэл МЗХ-ны ээлжит их хурлын сураг ажиг таг чиг. Гэтэл 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө ээлжит болон ээлжит бус их хурлыг хуралдуулахгүй байхаар холбооны удирдлагууд сэм тохиролцож яваа сурагтай. Үүнийгээ тэд холбоонд улстөржсөн залуус орж ирэхээс сэргийлэх алхам хэмээн тайлбарлаж байгаа аж. Тэгсэн хэрнээ холбооныхоо залуусыг “Энэ ч намын хүн, тэр ч намын хүн” гэхчилэн их адалдаг гэсэн шүү. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын АН-ынхан МЗХ-нд тун ч саймширдаг юм билээ. Тэгэхээр ямар ч байсан 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл Ц.Зоригтбаатар тэргүүтнүүд залуучуудын холбооны удирдлагын суудлаас зуурснаараа зуурахаар гүрийв бололтой.
Угаасаа тус холбооны дарга сэтэртнүүдийг шүүмжлэлд дөжирч, ёстой л “цайрчихсан” хүмүүс гэж тодорхойлбол тэгтлээ хэтрүүлсэн болохгүй биз. Учир нь их хурлаа хийж, удирдлагын асуудлыг авч хэлэлцэх асуудал энэ удаа анх яригдаж байгаа юм биш. 2004 оноос хойш их хурал хийх асуудлыг холбооны Ерөнхий зөвлөл гээчээс удаа дараа хойшлуулж ирсэн байдаг. Уг нь МЗХ-ны ерөнхийлөгч, тэргүүлэгч гишүүд, нарийн бичгийн дарга нар, аймаг, нийслэлийн залуучуудын холбооны салбар зөвлөлийн дарга нараас бүрдэх Ерөнхий зөвлөл нь жилд нэгээс доошгүй удаа хуралдаж их хурлыг товлон хуралдуулах эрх бүхий бүтэц. Гэсэн хэдий ч зөвлөлийн ирц хангалттай бүрдээгүй үед хуралдсан болж их хурлын товыг хойшлуулж иржээ.
Хачирхалтай нь Ерөнхий зөвлөлийн хурал нь 2008 онд ОХУ-ын Улаан-Үүд, 2009 онд БНХАУ-ын Эрээн, өнгөрсөн онд БНХАУ-ын Хөх хотод тус тус хуралджээ. Харин энэ жилийн хурал Дархан-Уул аймагт эхэлж цуглараад хойд хөршийг зорьсон байна. Удирдлагын асуудлыг эргэж харах- шаардлагыг – Ерөнхий зөвлөлд удаа дараа оруулаад байхад эх орондоо биш хилийн дээс алхаж хуралдах хэрэг үнэндээ байсан гэж үү. Ингэж холбооны зардлыг үрэн таран хийж гадаадад нууцхан хуралдах нь энэ байгууллагын удирдлагуудад сандал ширээтэй зууралдах сонирхол ямар их байгаагийн илрэл бас биш гэж үү.
МЗХ бол хөрөнгө, санхүүгийн бэрхшээлээс болж хөлөө олж ядан байгаа төрийн бус байгууллагуудыг бодвол жил бүр Засгийн газраас тодорхой хэмжээний санхүүжилт авдаг тусгай статустай байгууллага.
Түүнээс гадна холбооны дөрвөн давхар барилгын өрөө тасапгааг түрээсэлж олох орлого чамлахааргүй гэдэг нь тодорхой. Мөн залуучуудын хөгжлийн “Полиси” төвийг зөвхөн байрыг нь хэсэг хүнд эзэмшүүлэх, худалдах зорилгоор татан буулгасан гэдэг. Тиймдээ ч тус холбооны Канадад амьдардаг ерөнхийлөгчийнхөө ажлыг орлон гүйцэтгэж буй дотоод асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нь МЗХ-г эгээ л хувийн компани аятай ашиглаж байхав. Тэрбээр хүүгээ жолоочоороо ажиллуулдаг бол бэр нь МЗХ-ны байрны нэгдүгээр давхарт цайны газар ажиллуулдаг юм билээ. Адаглаад л Монгол Улсын төрийн бус байгууллагуудын №1-д бүртгэл бүхий, 90 жилийн түүхтэй энэ байгууллагын нэрээр гадаадад гаръя гэхэд виз нь асуудалгүй гардаг байлгүй.
Гэхдээ Ц.Зоригтбаатар ерөнхийлөгч их хурлыг хойшлуулж, ажлаа өгөхгүй байгаагаа эрүүл мэндийн байдалтай холбож тайлбарлахаас гадна орон сууцтай болгоно гэж хуурсан залуусын хохирлыг барагдуулж байж МЗХ-ноос явна гэж ярьдаг сурагтай. Гэвч МЗХ бол Ц.Зоригтбаатар гэж хүний муугаас болж хохирсон 100 залуугийн эрх ашгийн төлөөх байгууллага биш. МЗХ бол аль нэг намын харьяалалгүйгээр, Ц.Зоригтбаатар, эсвэл Оюунчимэг гэх ах, эгч нарын төлөө бус гагцхүү монгол залуу хүн бүрийн нийтлэг эрх ашигт үйлчлэх учиртай. Харин залуучуудын холбооноос занданшсан холбоогоо таслах л үлдээд байна, Зоригтбаатар аа,

Б.Номин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car