antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2011 Comments are off

Хүн хутгалуулсан хэргийг шалгаж байна гэв

нийтлэсэн Admin

Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг 21 дүгээр байрны орчимд хүн хутгалуулсан тухай бид өчигдрийн дугаартаа мэдээлсэн билээ. Хохирогчийн биеийн байдал сайн, хэргийг шалгажбайгааг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдээллээ.

Хохирогч уржигдар шөнийн 2.30 цагийн орчимд гэрээсээ ундаа авах гэж гарчээ. Улмаар 21 дүгээр байрны орчимд явж байхдаа хоёр залуутай муудалцсан байна. Үл таних хоёр залуу хохирогчийн гуяд нь хутгалаад зугтжээ. Хохирогч тус байрны VIII орцонд орсон байхад нь оршин суугчид түргэн тусламж дуудаж, эмнэлэгт хүргүүлсэн байна. Цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаарх дуудлага авснаас хойш хагас цагийн дотор гэмтлийн эмнэлэгт очжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагцаагийн хэлтсийн Мөрдөн шалгах II тасагт шалгаж байгаа аж. Одоогоор сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байгаа юм байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car