antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 5, 2016 1 comment

Шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүйг анхаарууллаа

нийтлэсэн Admin

145715171356da5ee10b268

Байгалийн онц аюулт үзэгдэлтэй холбогдуулан Онцгой байдлын газраас бэлэн байдал зарлан ажилласны үр дүнд өнгөрсөн хоёр хоногт болсон байгалийн онц аюултай үзэгдлийг хохирол багатай даван гарчээ.  Баруун Сибирээс орж ирсэн хүйтэн урсгалын нөлөөгөөр цасаар шуурсаны улмаас хаагдсан  зарим замын хөдөлгөөнийг  өнөөдөр өглөөний 10:00 цагаас  эхлэн нээсэн байна. Учир нь Баруун Сибирийн хүйтэн агаарын урсгал энэ сарын 5-7-ын өдрүүдэд манай улсын төвийн болон зүүн бүсийн нутгийг дайран өнгөрөх тул цаг агаар удахгүй тогтворжих аж.

Үндсэндээ Баруун Сибирээс орж ирсэн агаарын хүйтэн урсгал Монгол орны нутаг дэвсгэрээр 3-7-ны өдрүүдэд дайран өнгөрч 8-ны өдрөөс эргэн дулаарч эхлэх юм байна. Гэхдээ саяхан орсон их цас хайлж, шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүйг холбогдох албаныхан анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ЗОЧИН (March 07, 2016 8:40:00 am )

    газар тариаланд ашигтай шүү

antalya rent a car