Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 07. Даваа гараг.
Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 28. Сумъяа гараг. Тооно одтой, 4 ногоон мэнгэтэй шар хулгана өдөр.
Өдрийн барилдлага: Түлэх.
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй.
Өдрийн наран 7 цаг 24 минутад мандан, 18 цаг 42 минутад жаргана.
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.