antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2016 31 comments

Манайхан нуусан, гаднынхан ил болгосон “Өндөр Наран” буюу “Хоёр дахь Оюу Толгой”

нийтлэсэн Admin

1457074602_1456549278_gold-stones-wide-wallpaper-49490-51164-hd-wallpapers

Монголын өмнөд хэсэг буюу говиос олдсон “Өндөр Наран” хэмээх их хэмжээний алттай ордны тухай мэдээллийг гаднын сайтаас мэдлээ. Сүүлийн үед эх орноосоо олдсон томоохон хэмжээний ордуудын тухай мэдээллийг гаднын сайтаас л мэддэг боллоо. Монгол Улсыг одоо байгаа хэрэглээгээр нь 3400 жил “тэжээх” байгалийн хийн орд Таван Толгойгоос илэрснийг Оросын сайтаас мэдэж байх жишээтэй.

Энэ бол Өмнөговь аймгаас илэрсэн байгалийн хийн зөвхөн нэг орд. Гэхдээ мэдээж одоогоор илрээд буй хамгийн том байгалийн хийн орд. Тэгвэл яг хаанаас илэрсэн нь тодорхойгүй “Өндөр Наран” хэмээх алтны ордны талаар албаныхан олон нийтэд мэдээлээгүй байхад уг ордыг ашиглах Өмнөд Солонгосын “Freegood Mines” компанийн гүйцэтгэх захирал Мин Сук О “Өндөр Наран орд 12.4 тонн алтны нөөцтэй. Хоёр дахь Оюу Толгой” хэмээн ярьсныг гаднын сайтууд мэдээлсэн юм.

Тэгвэл гаднын сайтуудаар “Өндөр Наран шиг алт, зэс, молибден, палладин, рений, цагаан метал агуулсан ийм “цул эрдэнэс” болсон холимог орд дэлхийд маш ховорт тооцогддог. Энэ ордыг ашиглахад бэлэн болсон байна. Монголын Засгийн газрын эхлүүлсэн энэ төслийг Өмнөд Солонгосын “Freegood Mines” компани хэрэгжүүлнэ” гэж бичжээ. Харин Мин Сук О “Өндөр Наран”-д 68 цооног гаргаж, нийтдээ 11 мянган метр гүн өрөмдсөн гэжээ. Хурдан ачаад гарах нуу гэлтэй.

Гаднын бусад ордуудыг бодвол харьцангуй “зардал багатай, цул алтны нөөцтэй” гэгдэх чанараараа олон улсын компаниудын шүлсийг гоожуулж буй “Өндөр Наран” ордод илэрч батлагдсан алтны нөөц нь 12.4 тонн болохоос илрээгүй гурван үл мэдэгдэх нөөц байгаа аж. Үүнээс үндэслэн нөөц нь 30 гаруй тоннд хүрч мэднэ гэсэн тооцоо судалгаа хийжээ. “Freegood Mines” компани “Өндөр Наран” ордны тухай ингэж мэдээлж Хонконгийн хөрөнгийн биржээс их хэмжээний хөрөнгө босгоод байгаа юм байна.

Нинж

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • haihak (March 04, 2016 4:18:16 pm )

    iim orduudiig mongolchuud oorcdoo ashiglah heregtri yun colingoc colongoschuudiig barj idehgui shuu mongol 76. teneguud

  • Anonymous (March 04, 2016 4:53:39 pm )

    xaxa сүртэй гарчиг өгөх юм. Оюу Толгой 1800 тонн-ын нөөцтэй, наад орд чинь 12,4 тонн гэж байна. 50 тонн-оос дээш нөөцийг Стратегийн ордод оруулдаг. Ингэж худлаа сенсаац тарьснаар ямар ашиг гарах вэ? Наадуул чинь олборлоод Монгол Банкинд алтаа тушаана, татвараа төлнө, татварын мөнгөөр нь эмч багш нар цалинжина. Монгол Банкны алтны нөөц нэмэгдвэл төгрөг долларын эсрэг сулрахаа болино. Ингэж сенсаацлаад байвал Мөнхбаяр Бээжин нар очоод гацаана, 80 сая төгрөг өгөхгүй бол жагсана гэж сүрдүүлнэ, энэ ордыг эзэмшигчид Монголын Төрийг дахиад Арбитрын шүүхэд өгнө, Монгол улс дахиад л хэдэн сая доллар төлөх заргат ялагдана….

    • irgen (March 04, 2016 5:09:04 pm )

      Сайхан хэллээ, тэхдээ одоо энэ их нөөцтэй ордуудаа норвег, финляндийн жишгээр ашиглуул бүр болоо явчлаа

    • 1 хүү (March 06, 2016 9:14:27 pm )

      12,4 тонн шороо биш шүү,монголчууд өөрсдөө ухаж авах нь зөв

    • 1 хүү (March 06, 2016 9:15:33 pm )

      12,4 тонн шороо биш шүү..

    • mongoliin ezen (March 09, 2016 1:35:05 pm )

      hujaagii shees mini hudlaa bsan ch nohoi mini chamd hamaagui ene cgin mongoliin baylag mongolchuud uursduu ashiglah estoi

  • aka (March 04, 2016 4:58:03 pm )

    Төр эргэж түмэн олон сэргэж байж л зөв голдиролоороо улс хөгжиж,үр шимийг нь МОНГОЛЧУУД хүртэх байх …Хойч үеээ тэжээх гэж амиараа хамгаалсан өвөгдийн минь буяныг хогийн муу хувалзнууд гадныхантай нууж идэж байна.БОСОХ ЦАГ БОЛЖЭЭ Цаашаа хугацаа ч алга тэвчээрч алга…

  • irgen (March 04, 2016 5:28:39 pm )

    tonn tonnooroo alt bailaa ch ard minii amidral ch deeshlehgui , uls oron maani ch hugjihgui ni oilgomjtoi. gadnii hurungu oruulagch nertei luivarchidtai niilsen MANAN-n hulgaich nar

  • Zochin (March 04, 2016 5:30:10 pm )

    Ene setguulchid yumiig heterhii devergej nuguu heden hudlaa dur esgesen eh oronch gesen teneg garuudiig uimuuleh yumdaa odoo heden yumnuud ulsgulun zarlaad bid avna geed suuh bhdaa

  • Anonymous (March 04, 2016 5:37:13 pm )

    магнай тэнийн гэж энийг л хэлдэг байхдаа бүгдээрээ төр засагтай итгэ еэ

  • Unoodriin terbumtnuud (March 04, 2016 5:52:54 pm )

    Turiin medliin ord, umch gedeg zuiliig baihgui bolgoh heregtei. Turiin nereer hedhen hun ih hemjeenii gazriin bayalgiig huvydaa zavshij baina.

  • Anonymous (March 04, 2016 5:55:53 pm )

    Za yostoi gashuudaltai medee baina.

  • Өвгөн (March 04, 2016 6:46:12 pm )

    ГОЛЫН ХАЙРГЫГ АЛТАН ШАР ӨНГӨӨР БУДЖЭЭ … ХҮМҮҮСИЙН АНХААРЛЫГ ТАТАХ ГЭЖ ИХ ХИЧЭЭСЭН БАЙНА.

  • xa xaxa (March 04, 2016 7:33:04 pm )

    chuluu alt bolgodog boljee

  • Батзориг (March 04, 2016 8:00:18 pm )

    Газрын ховор металлийн нэг том ордыг Солонгосчууд чимээгүйхэн эзэмшиж байгаа тухай нэг хэсэг шуугиад одоо бүүр таг болчихсон, арай тэр ордын тухай яриа гараад байгаа юм биш биз, тэгвэл тэр ордноос гарах баялагын хэмжээ ойролцоогоор 60 тэрбум ам доллараар үнэлэгдэнэ гэж уншиж байсан юм.

  • Irgen (March 04, 2016 9:17:10 pm )

    Akatai sanal niilj bn gehdee ard tunen hoorohdoo bish turii tolgoidoh huulii gaduurah hulsai luivirchidiig ustgah

  • ХҮН ХҮН (March 05, 2016 12:13:14 am )

    СОНГУУЛД ОРОЛЦОЖ ХЭРГГҮЙ ХУЛГАЙЧ НАРТ ХУУРТАЖ БОЛЛОО АРД ТҮМЭН МИНЬ ТӨРӨӨ ЛУЙВАЧИН НАРААС ИЙМ Л АРГААР ИРГҮҮЛЭН АВЧ ЧАДНА
    БИД СОНГОХГҮЙ БОЛ ТЭД ТӨРИЙН НУРУУНД ЗАЙДЛАЖ АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ ДЭЭР ӨТГӨН ШЭНГЭНЭЭ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ

  • Anonymous (March 05, 2016 10:03:10 am )

    сонгуулиа зөв өгцгөөе.

  • БАТ (March 05, 2016 10:31:36 am )

    Тиймээ сонгуулиа зөв өгч хулгайч нарыг цэвэрлэх хэрэгтэй.

  • 0000 (March 05, 2016 11:12:33 am )

    Сонгох зөв нам гэж байхгүй Зөв шудраг хүн цөөн би тэднээс олон нь сонгуулд гарч ирэж чадахгүй Учар нь иргэдийн дунд нам дагсан тэжээвэр ноход олон би Тэд төрийг эзлэж ард иргэдийн толгойг иргүүлэж хоолны шавхаруугаар яадарсан иргэдийг хуурч байдаг Мөн хар машин гар тооллог зэргээо саналын луйвар хийдэг Үүний үо дүнгээр МАН ба АНаас нэр дэвших эрхийг мөнгөөр худалдаж авсан хулгайч нар төрд гарч хулгай луйвар хийдэг зарим архаг хулгайч нар намын нэрээр төрд шургаад ороод ирнэ Хороон даргаас эхлээд бүх шатанд МАН ба АН ын бууны ноход би

  • хөх чоно (March 05, 2016 11:39:01 am )

    Сонгуулийн систем чинь зөв болоогүй байхад мянган сонгууль өгөөд нэмэргүй. Сонгуулиа зөв өгөх бололцоо байхгүй. Ямар ард түмэн байна, тийм л төр байна гэдэг аргагүй үнэн юм. Өнөөгийн нийгмийг монголчууд бид бүгдээрээ бүтээсэн. Монгол хүмүүс өөрчлөгдөөгүй байна. Тэгэхээр юу ч өөрчлөгдөхгүй. Юуны өмнө монгол хүмүүс оюуны мэлмийгээ нээж, бидний алдаа юунд байгааг олж харах хэрэгтэй байна. Бидний алдаа нь бид хоорондоо эв түнжин муутай, үргэлж хоорондоо хөлөө жийлцэх юм. Бас бүгд л хоорондоо цэц булаалдах боловч санаа нийлэн хамтран тэмцэхийн оронд хойш сууж, хэн нэг нь л тэмцээд сайхан болгочихоосой гэсэн бэртэгчин байдалтай байх шиг харагдана. Хамгийн гол нь 26 жил Монголын төрийг дампууруулж байгаа нь улс төрийн намууд гэдгийг бүрэн ойлгохгүй, аль нэгэн намаас л аврал хүлээгээд байна. Төрөө л засаж чадахгүй бол ямар ч эд баялаг болон юуны ч тухай яриад хэрэггүй шүү дээ! Гэхдээ төрөө засахын тулд биеэ засах хэрэгтэй байна. Бүх юмны буруутан нь бид өөрсдөө шүү. Бид өөрсдийгөө засаж чадахгүй бол юу ч хийж чадахгүй.

  • ИРГЭН (March 05, 2016 12:18:44 pm )

    ШУДРАГ СОНГУУЛЬ ЯВУУЛИЙ ГЭВЭЛ АРД ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨӨ ХЭНЭЭР СОНГОХ ЭРХИЙГ НЬ НЭЭЛТЭЙ БОЛОГ ХЭНИЙГ Ч ДЭМЖЭХГҮЙ ГЭСЭН САНАЛЫГ САНАЛЫН ХУУДСАНД ОРУУЛЬ НАМЫН СОНГОДГОО БОЛ

    • nn (March 06, 2016 5:28:30 pm )

      яг намаар яадаг юм бэ.Тэрний оронд хэныг сонгохоо хэлж чаддаг байл дээр шүү

  • nn (March 06, 2016 5:23:22 pm )

    алт байгаад яадаг юм.Алт байлаа гээд амьдрал сайжрах биш.Бас баахан хэрүүлийн эхлэл болно.Газар доороо л байж байвал таарна.

  • bhgcacvj (March 06, 2016 6:24:43 pm )

    shaalmangar yan

  • irgen (March 06, 2016 9:03:57 pm )

    songuulia l zuv uguh heregteidee.ene solongoschuud ezemshij bgaa ni nuguu muuniihen l blgui.mongoliin turd bgaa hulgaichuud ihenh n muuntei holbootoi

  • 1 хүү (March 06, 2016 9:22:45 pm )

    12,4 тонн шороо биш алтны тухай яриад байхийм, ухаантай хүмүүс тоохгүй л байна
    даа

  • дэмжигч (March 06, 2016 10:39:53 pm )

    Миний бодлоор ХӨХ ЧОНО-н үлдээсэн сэтгэгдэл үнэнд ойрхон санагдаж байна.Бүгдээрээ улс орныхоо төлөө гэсэн сэтгэлээ үлдээсэн нь сайхан юм.АЛТ нь ЭД юм.ХҮН нь ЭРДЭНЭ юм.Тийм бол хүн хэзээ жаргах вэ, хэн түүнийг жаргаах юм бэ.ӨНДӨР НАРАН -гаар бид хэдэн солонгосыг жаргая яая гэхэв? Харин МОНГОЛчууд бид ӨӨРЧЛӨГДӨӨД ӨӨРИЙН ЗАМАА ОЛЁ.Үүнийг бид хөрс ухаад олохгүй.Холоос ирээд байх ч хэрэггүй.Хүн чанартай минэ хамт бидний дотор байгаа.

  • Shudarga baitsgaaya (March 07, 2016 10:43:45 am )

    Songuuliin sanal avahad Oyu tolgoin geree tomoohon saad boloh uchraas irgediin ankaarlig sarniulah gesen yzvuurgui oroldlogo l baihdaa. Dahiad ord bailaa ch ard tumniig urund l oruulah baihdaa

  • Зочин (March 07, 2016 1:30:23 pm )

    Ийм боломжтой ард түмнийг ийм удаан ядуу байлгаад байдаг том хар хүч байндаа.

  • гана (March 08, 2016 12:57:00 pm )

    Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг, өөрсдөө хайгуул хийж ордыг нь илрүүлж чадаагүй байж том том бүлтрэх хэрэггүй биздээ. 12,5 тн нөөцтэй орд тийм ч том орд биш.Зөвхөн манай нижа нар жилд 5-6 тн алт Монгол банкинд тушаадаг юм.

antalya rent a car