antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2016 29 comments

М.Энхболдын зангараг ба жудаг

нийтлэсэн Admin

145706588656d90f9e3db20

Гуравдугаар сарын 1-нд сүр дуулиантайхан болж өнгөрсөн МАН-ын 95 жилийн ой, “Эх орончдын өдөр” нам гүмхэн байсан улс төрийг сэрээж орхилоо. Амь оруулсан шалтгаан нь МАХН МАН-ын хажуу бөөрөнд наалдаж баярыг нь хамтдаа тэмдэглэсэнд байгаа юм. Төрөлх намаасаа өрх тусгаарласан Н.Энхбаяр таван жилийн дараа анх удаа зочны дүрээр хуучин намдаа эргэж ирсэн нь гуравдугаар сарын 1-нд тохиов. Гэхдээ тэрбээр баатрын дүрээр биш аврал ирсэн хүний дүрээр эргэж ирж байгаа нь өрөвдөлтэй ч юм шиг.

 2012 оны сонгуулийн дараа АН-тай зүү орох зайгүй нөхөрлөх болсон түүнийг “сайн анд” нь зүгээр суулгахгүй ойр хавийнхныг нь АТГ-аар шалгуулж, намынх нь Ерөнхий нарийн бичгийн даргыг нь хүртэл бариад хорьчихсон. “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг шиг яах учраа олохгүй яваа Н.Энхбаярын өөрийгөө аврах ганц гарц нь МАН-ын дарга М.Энхболд.

 МАН-ынхан төдийгүй АН-ынхан дундаа М.Энхболдыг тулхтай, жудагтай, хүн чанартай гэж ярилцах юм билээ. Тийм ч болохоор тэрбээр таван жилийн өмнө төрөлх намаа хаяж одсон Н.Энхбаярыг хаялгүй хүн чанар гаргаж намынхаа хаяанд авчирсан нь АН-ынхныг багагүй сандаргалаа. Түүний эл үйлдлийг АН-ынхан үнэндээ тооцоолоогүй. Учир нь М.Энхболд, Н.Энхбаяр хоёрын хооронд дуусгаагүй тооцоо бий. 2006 онд одоогийн МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдаар тун чиг боломжийн ажиллаж байхад нь Н.Энхбаяр тухайн үеийн “Элсний-13”-тай сэм хуйвалдаж унагасан. Ингэснээр Н.Энхбаяр санасандаа хүрч М.Энхболдоос Ерөнхий сайдын албыг нь намын даргын суудалтай нь булааж авч дөнгөсөн юм. Иймэрхүү хүн чанаргүй, жудаггүй үйлдэл гаргасан Н.Энхбаярыг хаялгүй, хажуудаа авч явах хэрэг байна уу.

  Нэг удаа тонгорч чадсан хүн бол хоёр дахиа тонгорохыг байг гэх газаргүй. М.Энхболдын хүн чанар, жудагтай зангийн хариуд Н.Энхбаяр ар нуруу руу нь хутгалах вий дээ. Юутай ч МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд өс хонзон гэдгийг мэддэггүй бололтой юм. Түүнээс өөр хүн байсан бол Н.Энхбаярыг хажуу бөөрөндөө наах нь битгий хэл нэг ч нүдээрээ үзэхгүй байж болохоор. “Эх орончдын өдөр” М.Энхболдын зангарагтай, жудагтай, тулхтай улстөрч гэдгийг тод томруунаар ард түмэнд таниулаад өглөө. Харин Н.Энхбаяр өрөвдсөн өр рүү нь битгий л өшиглөчихөөсэй…

 С.БУЯН

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • зочин (March 04, 2016 3:44:37 pm )

    Тулхтай жудагтай улс төрч гэнэ үү ккккккк

    • mongol (March 06, 2016 12:44:12 pm )

      tegeed AH iin luivarchid tulxtai judagtai uls torchiduu kkk bitgii onigoo shig yum yariad bgaach.AH d itgex ard tumnii itgel odoo buur bxgui bolson shuu dee.2016 ond AH aas burxan ch bsan songoxgui eee

  • Hurelsuh (March 04, 2016 3:57:59 pm )

    Жинхэнэ хор найруулагч, урвагч, авилгач, ямарч мэдлэг боловсролгүй, махан толгой шүү. Хэнээс урваж чадах хулгайч шүү.

    • mongol (March 06, 2016 12:41:40 pm )

      jinxene xorchin urvagch nar bol elbegdorj zi enxbold saixanbileh bayartsogt nar shuu dee.AH iinxan oorsodiinxoo urvagch xulgaich avilgachidaasaa aigaad yu xamaagui bichix yum aa.

  • Zochin (March 04, 2016 4:05:39 pm )

    Eh oron shaardaj bna shvv dee Ingej baij l Eh ornoo abarna tvvnees AN duusgalaa shvv dee om tsom idej orond barigdlaa

  • zochin (March 04, 2016 4:28:12 pm )

    Zangaragtai er hunshuu bas ch gj.ulsiinhaa tuluu neg um bodoj bga bailgui dee.ene turiin buyand unendee suhurch bn

  • ZOCHIN (March 04, 2016 4:35:00 pm )

    yun enhbayr ooriigoo yay gej baihad

  • ЗОЧИН (March 04, 2016 5:02:36 pm )

    ЭНХБОЛДЫГ АР НУРУУНААС НЬ АМАРХААН ТҮГЖИЛДЭНЭ ШҮҮ ДЭЭ МАНАЙ ЭНХБАЯР

  • Бичээч (March 04, 2016 6:10:33 pm )

    Улс орон даяар УЛААН-ҮДийн буриадуудыг доромжилсон энэ энэ намын е/ н/б дарга гэх Ж.Мөнхбат хэмээх солиотой дурак МАН болон МАХН-ын сүр дуулиантай баярsн хурлыг нэг мөсөн гутаав. Буриадуудыг хэлмэгдүүлэх доош нь хийх гэсэн энэ махан толгойт бууны нохойг буриад ард түмэн хэлсэн үгийнх нь төлөө үзэн ядах болно. МАН-ыхан ойлгох хэрэгтэй. Хэлсэн үг нь “Бид байгаагүй бол Монгол улс Улаан -Үдийн буриадууд шиг байх байсан ” гэх утгатай тэдгээр ард түмнийг Орос улстай нь хамт доош хийж доромжлов. Уучлалт гуйх ёстой Буриад ард түмнээс энэ муу солиот.

  • зочинзочин (March 04, 2016 6:15:19 pm )

    БУШУУХАН НЭГДЭЭД ӨГӨӨЧ БИ МАН САНАЛАА ӨГӨХҮҮ МАХН Д САНАЛАА ӨГӨХҮҮ БҮР АЦАН ШАЛААНД ОРЧООД БАЙНА . МАЯГЛААД БАЙХ ЮМ БОЛ АРДЧИЛСАН НАМД САНАЛАА ӨГЧИХӨНӨ ШҮҮ. ХУРДАН НЭГД ГЭЖ БАЙНА ТАНУУСИЙГ

  • Зочин (March 04, 2016 6:16:17 pm )

    2 луйварчин нийлэхэд жудагсаад байх юу бнааа

  • irgen (March 04, 2016 6:42:09 pm )

    NAMUUD HAMTARCH ZASAG BARIJ BOLOHGUIG MONGOLYN ARD TUMEN HANGALTTAI OILGOSON GEJ BODOJ BAINA.TER TUSMAA mahn-TAI

  • Мэдээж МАНы-н гишүүн (March 04, 2016 6:46:41 pm )

    Энхбаяр бол жинхэнэ шаар шавхруу гэдгээ сүүлийн жилүүдэд өөрөө нотоллоо шүү дээ. Баригдаж байхад нь хичнээн их өрөвдөж байлаа. Магадгүй баривчилгаа зөв байж. Одоо тэгээд бөөлжсөн бөөлжсөө эргэж долоохдоо хэнэг ч үгүй байна даа. Ийм хүнийг монголчууд хэзээнээс нааш нэг нүдээр үздэггүйг Энхбаяяр новш мэддэггүй юм байх даа. улс төрөөс гарал таарна. Гарахгүй бол буцаагаад юманд нь хий. Харин М.Энхболд бол жинхэнэ буурьтай улс төрч. Хотын дарга газар олгохгүй бол хэн олгохийн. Угаасаа нийгэм даяараа л замбараагүй байсан ш дээ. Газар авч чадаагүй хүмүүс л атаархахдаа хүнийг муу хэлээд байгаа юм.

  • Ganbaa (March 04, 2016 7:01:42 pm )

    Hoer Dagznuud Vhesee.

  • Зочин (March 04, 2016 7:26:36 pm )

    АН-ынхан үхвэл бүр сайхан

  • зочин. (March 04, 2016 9:22:19 pm )

    Энэ хоёр луйварчин нэгдвэл жинхэнэ ааяяяаа бүр бодохоос ч гутарч байна.

  • Сүхээ (March 05, 2016 2:24:52 am )

    Одоо энэ 2 намыг улс төрийн тавцангаас бүр мөсөн арилгах цаг ирсэн шүү хүмүүсээ болгоожлогтун сэрэмжлгглэгтүн

  • lantuu (March 05, 2016 8:27:50 am )

    Suhee malaa mahn man 2g uls turiin tavtsangaas archaad haychval ene uls orniig hen avch yavhiin an.iihan ulsiig min samraad zaraad chamai mongoliin hursnuus archij udam sudriig chin hunii horvoogoos archih blgui

  • Зочин (March 05, 2016 12:13:08 pm )

    БИ ЭНЭ ХОЁР НАМЫГ ДЭМЖИНЭЭ. ХАРИН АРДЧИЛСАН НАМЫНХАН УЛС ТӨРИЙН ТАВЦАНГААС БҮР МӨСӨН АРЧИН ХАЯХ ЦАГ БОЛЖЭЭ. ЭНЭ ХОЁР НАМЫН ҮЕД ОДОО ҮЕИЙНХ ШИГ АРАЙ БАЙГААГҮЙ ШҮҮ.

  • төгс (March 05, 2016 12:16:31 pm )

    4 жилийн өмнө улс орон ямар байлаа. Одоо ямар болсон байна. Үнэхээр улс орноо авч явдаг МАН-ын сонгох хэрэгтэй.

  • MAN (March 05, 2016 6:20:25 pm )

    manai Enkhbold darga uneheeriin judagtai jalhtai bas zangaragtai amitan shuu humuusee

  • ZOCHIN (March 06, 2016 6:21:29 am )

    Энд сэтгэгдэлээ бичнэ үү GAZRIIN NAIMAACHIN AWILGALCH,AWILGALIIN ZAGALMAILSAN EZEG ED NIILWEL NAADUUL CHIN MONGOLIIG TUN AMARHAN UGUI HIIGED BAYRIINHAA ARAAS BAYRZOGTO DAGUULAAD ARILJ UGNO.

  • Anonymous (March 06, 2016 9:58:51 am )

    hyalaichihaad

  • Зочин (March 06, 2016 10:03:33 am )

    Цаст уулын цагаан арслан цагаа болохоор шоргоолжинд баригданаа гэж энэ дээ, хэ хэ

  • zolo (March 06, 2016 1:02:01 pm )

    niisleliin hamag gazriig badamjunaitaiga niilj zarj bayajsan hyatdiin erliiz odoo judagtai bolj bn uu yostoi hutsvaa muu gulug mini,MAN-han iim hyatduudaar duursen tedendee yu ch helj chadahgui amandaa umhii mungu chiheestei uchraas ,iim namiig songoh teneg hun bh uu?

  • huue (March 06, 2016 1:12:32 pm )

    ene zurgiig sain hardaa tamini ee ,ene ch odoo uur bolsondo yah l bol tsagtaa gar niileed mungiig ch hiij blaa gj enhbold,bodoj suuna daa,enhbayr hamag bulai ilchlegdeh geed yun chamtai manatai gjee suutsgaana.bolj nugel nudeeree gj ta 2-t irne

  • mongol. (March 06, 2016 7:31:59 pm )

    2 uzuurtei zuu , 3 uzuurtei zanguu shig mongolchuudiig negdej niilehees aij hoorond n zaaval yas hayaj muudaltsuulj yavdag humuusiig shalgaj uzeh heregtei . henii daalgavraar hel amaa biluudej bgaag n barag mednedee, gehdee shalgaj olon niited zarlah heregtei.

  • zochin (March 07, 2016 9:16:01 am )

    setguulchid mini hoorond ni yas hayj talstuulahaa boliochee

  • Улс тор судлаач. (March 07, 2016 10:39:48 am )

    Одоо та бухэн энэ тор засгийн ажил яаж явагдаж байгааг нэг хардаа. Ажил хийж байгаа хун бараг байхгуй, нэг хэсэг нь сонгуульд нэр дэвшихээр гуйлдээд л, ногоо хэсэг нь ажилдаа ирсэн очсон болж одор хоногийг онгоруулээд л, дарга нар нь энд тэрд очиж, гэнэт сэрсэн юм шиг олон нийтийн ам дагуулж яриад л улс орноо бодож байгаа нэг амьтан алга байна. Тухайлбал: Тагнуулын Еронхий Газрын н.Хурц нь Еебий ахын ачаар УИХ-ын гишуун болох гээд биеэ бэлтгээд байгаа бол дэд дарга н.Эрдэнэ нь Европын аль нэг оронд элчингээр ажиллахаар хооцолдоод л, тамгийн газрын дарга Б.Дончимбуу(Аль эрт тэтгэвэрт гарсан хун) Ундсэн Хуулийн Цэцийн гишуун болохоор хооцолдоод л байгаа бололтой юм. Торийн бух ажил иймэрхуу л явагдаж байна даа. Гэтэл Еронхий сайд Ч.Сайханбилэг маана хаана юу хийгээд байна вэ ?

antalya rent a car