antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2016 6 comments

Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгож бууруулна гэсэн нь худлаа болох уу

нийтлэсэн Admin

bd280a586f760a521bfd368cc101731f

Ипотекийн зээл дахиад гацаанд орлоо. Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг үндэслэн арилжааны банкууд энэхүү зээлийг зогсоож байсан нь саяхан. Үүнээс болоод УИХ-аас ипотекийн зээлийн хүү найм хувьтай байсныг таван хувь болгож буруулахаар шийдвэрлэж, олон хууль тогтоомжууддаа өөрчлөлт оруулж эхлээд байлаа. Цагаан сараас өмнө үүнийгээ бүрэн шийднэ гэж байсан боловч харин амжаагүй байв. Ер нь ипотекийн зээлийн хүүг бага байлгах тусмаа иргэдэд ашигтай. Гэвч мөнгө хүүлэх сонирхолдоо улайрсан банкуудад энэ нь тун халгаатай. Банкуудаас гадна Монголын ипотекийн корпорацийн хувьд бүр ч хүнд байдалд орж мэдэх ажээ. Тус корпорацийг байгуулсан нь орон сууцанд орж буй иргэдийн зээлийн хүүг өндөр байлгахаас аргагүйд хүргэдэг талаар эдийн засагчид сүүлийн үед хүчтэй шүүмжилж байна. Ер нь яаж ч бодсон тэдний зөв бололтой. Учир нь энэ байгууллага бол зөвхөн худалдан авагч, банк, барилгын компаниудын дунд зуучлагчийн үүрэгтэйгээр ажиллаад замаас нь мөнгө сааж суудаг газар гэвэл хатуудахгүй байх. Ийм байгууллагыг татан булгаад иргэд шууд банкуудтай харилцаж байраа урт хугацааны зээлээр авдаг болвол ипотекийн зээлийн хүү тав биш бүр гурван хувь болж навсайтлаа буурна гэдгийг эдийн засагчид тоолоод байгаа юм. Тэгэхгүй бол Монголын ипотекийн корпораци нь жил бүр 40-50 тэрбумын ашгийг тийнхүү дундаас нь хүртэхийн тулд зээлийн хүүг найман хувьд яс бариад иргэдийг улам туйлдуулах ажээ. Гэвч ийм тооцоог УИХ-ын зарим гишүүд хүлээн авч ажил хэрэг болгохгүй байгаа нь гайхалтай. Тэгвэл одоо тэрхүү таван хувийн хүүтэй болгоно гэсэн нь бас будаа болох шинжтэй болжээ. Саяхан Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон “Банкууд зээлийн хүүгээ бууруулах ямар ч боломжгүй” гэж мэдэгдлээ. Гэтэл сар гаруйн өмнө тус холбооныхон УИХ-ын дарга З.Энхболдын тэрхүү ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох саналыг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байсан юм. Харин одоо тэд “Чадахгүй” гээд муухай царайлж байна. Уг нь шинээр байр худалдаж авах иргэд маань ирэх дөрөвдүгээр сараас таван хувийн хүү нь бүрэн цэгцэрч, тун таатай нөхцөл бүрдэнэ гэсэн найдлага тавиад хүлээж байлаа. Харамсалтай нь З.Энхболдын хэлсэн үг тийнхүү банкуудын муухай царайлснаас болоод хулдаа болох нь бололтой.

Б.Баяр

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • mandah (March 04, 2016 3:15:32 pm )

    yumiig bolohgui talaas ni bichdeg hogiin zantai setguulch ve .

  • иш (March 04, 2016 3:30:19 pm )

    Хүнрүүгээ чигэлсэн ганц аштайхан шийдвэрээ хэрэгжүүлж чадахгүй юм бол АН дахиад юу ч амлаад хэрэггүй.

  • Anonymous (March 04, 2016 4:49:42 pm )

    Барилгын компаниуд минь Банк, Төрийг хүлээлгүйгээр шууд үнээ барьсан үнээр нь бэлэн мөнгөөр Иргэддээ шууд зарчих. Бухын доодохыг харж Үнэг турж үхэв гэдэг шиг л юм болох нь

  • Anonymous (March 04, 2016 7:17:22 pm )

    5huwi bolgoloo gd yahawdee uridchilgaagaa l buuruulah heregteishde.

  • zochin (March 06, 2016 6:16:17 am )

    hervee hudlaa baival zeeltei hvmvvs min zeelee bitgii tuluurei edend dandaa chaduulj bna

  • zochin (March 06, 2016 12:31:04 pm )

    Зи-dargaa hudlaa bitgii huuraarai bid undur hvvgee tulj diilehee bailaa salbar salbaruud hamaaraltai ajillaj baisan getel biznes zogsson 20-jil zvtgej baij 30% tuluud 90 mkv ortol 80mkv geed zaasan bidniig araichdee tatvar eldev tataas bainga tulj irsen 5% oruulj mkv chuluulj ard olnoo bitgii yalgaachee tasarsan baychuud bolood bgaa baih dund chuud bvvr dooshoo orloo bitgii showuu hiigeerei ireeduin erged maani hvnd baidald orson hurdan shiideechee ta nar min

antalya rent a car