antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2016 14 comments

ИЗНН-ын анхан шатны нэгжүүд АН-тай нэгдэхгүй гэжээ

нийтлэсэн Admin

olloo_mn_1454394500_iznn

Зуун ямаанд жаран ухна гэгчээр гурван сая гаруйхан хүн амтай манай улс өнөөдөр 20 гаруй улс төрийн намтай болоод байна. Улс төрийн намууд нь төр засгийг тогтвортой, чадварлаг байлгаж, улс орноо хөгжүүлэх орчин цагийн даацтай, чансаатай бодлого боловсруулан хэрэгжүүлж чадаж байна уу гэвэл үгүй. Энэ тухай эрдэмтэн мэргэд амаа чилтэл ярьдаг боловч эрх баригч намуудаасаа эхлээд аль нь ч тоох янзгүй байгаа юм. Улс төрийн буюу өндөр түвшингийн авлигын сүлжээг улс төрийн намуудаар дамжин төр засгийн томоохон албан тушаалд очсон бизнесийн бүлэглэлүүд гартаа атган, хөгжилд нэмэр болохоосоо нэрмээс учруулах нь их болжээ. Тухайлбал, Таван толгой, Оюу толгой, шинэ төмөр зам, цахилгаан станц зэрэг олон том төслүүд гацаанд орж, хөгжлийн маш их боломжийг ардаа орхисон он жилүүдийг монголчууд туулан өнгөрч буйг гадаад, дотоодын судлаачид сэтгэл зовинон бичиж байна. Харин сонгууль ойртоод ирэхээр улс төрийн томоохон намууд нь хоорондоо нэгдэж нийлэх, сонгуульд ялалт байгуулахын тулд хуулийн зарим шинэчлэлүүдээ түр хойш тавиад сонгогчдод таалагдах ажлаа амжуулахыг хүсч байгаа аж. Намууд нэгдэх асуудал дээр урьдын угшил нэгтэй МАН, МАХН хоёр нэгдэх тухай яригдаж байлаа. Гэвч саяхан МАХН-ын дарга Н.Энхбаяр нь “Хамтарч болно, харин нэгдэж яавч болохгүй” гэсэн хариу өгчээ. Тиймээс энэ хоёр нам нэгдэж нийлэх талаар ойрын жилүүдэд саналтгүй болов бололтой. Тэгвэл АН-ын зүгээс ИЗНН-тай нэгдэх талаар ярилцаад удирдлагынхаа хүрээнд үндсэндээ тохиролцсон боловч ИЗНН-ын аймаг, дүүрэгт ажилладаг анхан шатны нэгжүүд нь “Үгүй” хэмээн гүрийхээр шийджээ. Нийслэлийн зургаан дүүрэгт тус намын гишүүд нь АН-тай нэгдэх эсэхээ ярилцаад тийнхүү “Нэгдэхгүй” гэсэн хариу барьж байна. Уг нь үзэл баримтлалаар ойролцоо намууд хоорондоо нэгдэж нийлэн хүчээ зузаатгаад, дүрэм журмаа шинэчлээд явахад болохгүй зүйл үгүй баймаар юм.

Б.Баяр

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Зочин (March 04, 2016 3:18:03 pm )

    АН одоо өрөвдөлтэйгөөр ганцаараа сонгуульд ороод намаараа ялагдаж онигоо болох цаг ойртож байна.

  • Anonymous (March 04, 2016 3:46:22 pm )

    MAN ch mun adil sunuj ehelleeeeeee

  • зочин (March 04, 2016 4:16:06 pm )

    Нэр хүндгүй болсон АН тай хэн нийлэхийг хүсэх юм вэ?

  • бат (March 04, 2016 6:13:31 pm )

    АЛЬ Ч НАМ НЬ ЯЛГААГҮЙ ЛУЙВАРЧИД ДЭЭРЭМЧИД ЭХ ОРНООХУДАЛДАГСАД

  • АН бол нам биш луйварчдын бөөгнөрөл (March 04, 2016 7:18:18 pm )

    Луйварчид төрийн эрх авангуутаа хамгийн түрүүнд яаж мөнгөө завшихаа боддог. Хөөрхий бонд тэдний хөлд үрэгдээд алга болсон

  • zochin (March 04, 2016 7:23:43 pm )

    AH namiihand ahiigaa aluulchihaad uy bodoj yabdag bna aa mangar em

  • zolo (March 04, 2016 9:14:41 pm )

    uls orniiho erh ashgiig boddog bol negdeh ni zuv l duu,huvi hunii yzel bodloo hoish tavisn deer bha hu,er ni mongold olon namiin hereg tui ch bhgui, ene olon namaas bolj uls turjilt ard irgedee taltsuulaad unen teneg bdald oruulj bn shu de,turiin ajiltnuud irgedee ,ene manai namiinh ter nuguu namiinh gj alag uzej haritsdag bj bolohgui gajig togtood bga shu de ,uuniig deer bga 76 medehgui yavaa da

  • Anonymous (March 04, 2016 9:52:42 pm )

    OYUN L NAMAA ZARAH GEED BAIGAA BOLHOOS HEN NEGDEHEVDEE

  • Anonymous (March 04, 2016 10:35:05 pm )

    МАХН-тай МАН нэгдэхгуй гэж ярьвал арай унэнд ойр сонсогдоноо. МАН луйварчдыг гуйх дээрээ хурээгуй.

  • Зочин (March 05, 2016 9:15:50 am )

    АН -ын гарууд яам дамжин явах нь аюултай. Жишээ нь Ганибал ХХААЯ-д Мал аж ахуйн газрын дарга байсан, одоо Зам тээврийн яаманд Төрийнудирдлагын газрын дарга, Баярмаа ХХААЯ-д Хөнгөн үйлдвэрийн газрын дарга, Хүнсний газрын дарга зэргийг хийж байсан, гэх мэтээр намтараа зузаатгаж яваа гарууд олон байна даа. Одоо эд нар УИХ-д дэвших байх. Ийм л нөхдийн цуглардаг газар нь АН болжээ.

  • зочин (March 05, 2016 10:36:54 am )

    дээлийн хуучин гэдэг шиг АН -аас МАН нь арай илүү юмаадаа ард түмнээ арай ийм байлгаж байгаагүй шүү

  • Зочин (March 05, 2016 11:21:18 am )

    Эдгээр нөхдийн мэдлэг, хэл усаар аль аль нь тааруухан даа. Нэг нь Баттулгыг, нөгөө нь Зоригтын хүн учраас хаа хамаагүй нөхөд төрд шууд ордог болж.

  • зочин (March 06, 2016 3:43:09 pm )

    Н.Энхбаярыг МАХН гэсэн нэртэй нь орхиод МАН-тай нэгдэх хэрэгтэй. Нэгдэхгүйгээр аль ч нам Засгийн эрх авч чадахгүй.

  • Улс тор судлаач. (March 07, 2016 10:22:43 am )

    Одоо та бухэн энэ тор засгийн ажил яаж явагдаж байгааг нэг хардаа. Ажил хийж байгаа хун бараг байхгуй, нэг хэсэг нь сонгуульд нэр дэвшихээр гуйлдээд л, ногоо хэсэг нь ажилдаа ирсэн очсон болж одор хоногийг онгоруулээд л, дарга нар нь энд тэрд очиж, гэнэт сэрсэн юм шиг олон нийтийн ам дагуулж яриад л улс орноо бодож байгаа нэг амьтан алга байна. Тухайлбал: Тагнуулын Еронхий Газрын н.Хурц нь Еебий ахын ачаар УИХ-ын гишуун болох гээд биеэ бэлтгээд байгаа бол дэд дарга н.Эрдэнэ нь Европын аль нэг оронд элчингээр ажиллахаар хооцолдоод л нэг л биш.

antalya rent a car