antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2016 1 comment

ХООЛОЙ ДАВСАН ЭРЭЛТ БУЮУ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ

нийтлэсэн Admin

oronsuuts0408

“Welcome to India“ (2012) гээд Энэтхэгийн ядуучуудын амьдралын талаарх сонирхолтой баримтат киног хоёр хоногийн өмнө үзсэн юм. Далайн эрэг орчим нар салхинаас хамгаалах төдий оочин, цоочин болсон биетэй гялгар уутаар битүүлсэн оромжинд амьдарч архи, вискиг жижиглэн зарж, амьдралаа залгуулдаг хоёр хүүхэдтэй залуу гэр бүл, цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд гудсаа дэвсээд гэр бүлээрээ амьдардаг 16 орчим настай хүү, эцэст нь бохир усны шугам, хоолойны лаг шаврыг нүцгэн биеэрээ ороогоод хувингаар зөөж гарган зардаг 28 настай Равжи гэх хүү энэ киноны гол дүрүүд. Бүгд л өөр өөрийн гэсэн мөрөөдөлтэй, тэмцэгч хүмүүс. Равжи хог, шороонд дарагдсан жижигхэн өрөөнд бохир усны хоолой руу орж, лаг шаврыг хувин, хувингаар гаргадаг ажил хийдэг үетэнгийн арван залуутай амьдардаг бөгөөд түүний хамгийн том мөрөөдол бол тусдаа амьдрах.

Энэ залуусьн ажил олгогч нь ийнхүү энд амьдруулдаг учир харцны нь дор бөхөлзөж, ийнхүү хувийн ямар нэг орон зайгүй амьдрахаас Равжи залхаж өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр шаргуу ажиллана. Гэхдээ түрээсийн мөнгөө цуглуулахын тулд үүрээр босч, бусдаасаа аль болох илүү цалин авахын төлөө хөдөлмөрлөж байгаа тухай кино өгүүлдэг. Киноны төгсгөлд Равжи харанхуй нүхэн оромжноосоо салж, 1600 рупий буюу 30 орчим ам.доллар (60 мянган төгрөг) -аар өрөө түрээслэхээр болдог. Их цэмцгэр хувцаслан, хоёр найзаа дагуулан хоорондоо бараг нийлүүлэх шахам зэрэгцүүлэн барьсан байшингийн хог, новш дүүрсэн гудамжаар алхсаар түрээсийн байрандаа ирдэг. Тэгээд “Би өрөөндөө буйдан авна, ороо янзална хэмээн сарампай наар руу зааж хоёр найздаа бахархан ярихын сацуу “Үнэхээр боломжийн суу байгаа биз хэмээн” лавлахад, тэд “Тийм байна, аятайхан юм” хэмээн ийш тийш хараа сунгангаа зөвшөөрсөн өнгөтэйгөөр яриагаа үргэлжлүүлнэ. 3×4 ч хүрэхгүй хэмжээтэй ханыг нь нураасан барилгын нэг хэсэг мэт болж, элэгдэж өгөршсөн жижигхэн модон цонхноос өөр нар үзэх зүйлгүй энэ умгархан өрөөндөө Равжи ханын өмнө зогсонгоо “Миний мөрөөдөл биеллээ. Би үнэхээр баяртай байна” хэмээн чин сэтгалээсээ инээн, баярлаж байгаагаар кино дуусдаг. Яг энэ мөч хүн байгалиасаа өөрийн хувийн орон зай, цаашлаад үүнийг бий болгож өгдөг толгой хоргодох орон байрыг хэрхэн чухалчилдгийг тод харуулж байгаа нь гүнзгий сэтгэгдэл үлдээсэн.

Энэ киног үзсэний маргааш нь ТОСК-ийн үүдэнд харсан дүр зураг яагаад ч юм санаанд орж, сэггэл эмзэглэх шиг болсон. Учир нь таягаа тулсан өвөө, эмээ, хүүхдээ тэвэрсэн эмэгтэйчүүд, залуучууд энд цугларсан байв. “Сард 200-280 мянган төгрөг төлөөд урьдчилгаа төлбөргүйгээр, 30 хувиа бүрдүүлж, байранд орох боломжтой” гэсэн утгатай мэдээллийг салбарын яамнаас хийснээс ийнхүү иргэдэд хүлээлт үүсгэж, ТОСК-ийнхныг сандаргажээ. “Төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл авахаар өчигдөр очтол цайны цаг таарсан тул хэсэг азнаж хүлээсэн юм. Энэ үед үүдэнд арваад хүн орон сууцаа хэрхэн түрээслэх талаар хоорондоо мэдээлэл солилцон, үүдний шилэн хаалган дээр харсан УИХ-ын тогтоол, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг уншин зогсоцгоож байв. Түүнчлэн ТОСК-ийн үүдний эсрэг талын дэлгүүрийн гишгүүрийн шатан дээр 65- 70 орчим насны гурван өвөө мөн л хаалга онгойхыг хүлээн, хоорондоо ярилцан сууж байлаа. Энэ үеэр ТОСК-ийн мэдээлэл өгдөг мэргэжилтэн бүсгүй хаалга онгойлгон “Түрээсийн орон сууцыг эзэмшүүлэх бүртгэлийг хүлээж авах болоогүй байгаа. Журам нь маргааш (өнөөдөр) албан ёсоор эцэслэн гарсны дараа бүртгэнэ. Одоо өөрсдийн бичиг баримтаа бэлттэж байхад болно” гэв. Түүнчлэн байр эзэмшүүлэх асуудал нь ямар учиртай юм бэ гэж нэг хүн асуухад “Энэ удаагийн хөтөлбөр зөвхөн түрээслүүлэх зорилготой, түүнээс биш эзэмшүүлнэ гэсэн ойлголт огт байхгүй” хэмээн нэмж хэлсэн. Үүнийг сонссон иргэд өөр хоорондоо саналаа солилцож байв. “Иргэнд байраа түрээслүүлэхээ больсон хэрэг үү. Барилга хот, байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ Үндэсний телевизээр эзэмшүүлнэ гэж ярьж байсан шүү дээ. Гэтэл энд хүмүүс нь тэс өөр мэдээлэл өгөх юм” хэмээн дунд эргэм насны эмэгтэй ууртай ярив. Бусад ч үүнийг ам уралдан дэмжиж, дор дороо бувтнаж байлаа.

Барилга, хот байгуулалтын яамнаас “Энэ сарын 1-нээс иргэдэд орон сууц түрээслэх хөтөлбөр хэрэгжиж, иргэдэд сарын 200-280 мянган төгрөгөөр байр түрээсэлж, яваандаа иргэнд эзэмшүүлнэ” хзмээн сүр дуулиантайгаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь иргэдийг төөрөлдүүлэхэд хүргэжээ.

“Төрийн түрээсийн орон сууцын хөтөлбөр”-ийн хүрээнд үнэндээ 2015-2021 онд нийслэлд 16 мянга, хөдөө, орон нутагт дөрвөн мянган айлын түрээсийн орон сууц ашиглалтад оруулахаар төлевлөжээ. Ингэхдээ тусгайсан бүрдүүлж, өрхүүд түрээсийн мөнгөн дээр нь нэмж сар бүр төлөх 300- 400 орчим мянган төгрөг сандаа байршуулснаар урт хугацааны дараа байраа өөрийн эзэмшил болгон авах боломжтой гэсэн хөтөлбөр байжээ. Гэтэл одоо сан нь ч бүрдээгүй, энэхүү орон сууц эзэмшүүлэх бодлогоо УИХ-аар албан ёсоор батлаагүй байгаа юм.

Харин төрийн санхүүжилтээр ТОСК-ийн ашиглалтад оруулаад буй нийслэлд “Буянт-Ухаа II” хороололд 350, хөдөө орон нутагт 579 айлыг нь 39- 49 ам. метр хоёр, гурван өрөө байрыг зах зээлийн үнээс доогуур буюу 200- 280 мянган төгрөгөөр түрээслэхээр болоод байгаа юм. Барилга, хот байгуулалтын яамны зүгээс ‘Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үүргийг ТОСК-д өгсөн. Ингэхдээ салбарын яам, сайдын зүгээс иргэдэд зөвхөн түрээслэх зорилготой байр зах зээлд гаргах тухай тодорхой мэдээлэл өгөлгүй, эзэмших боломжтой мэтээр төөрөгдүүлэн мэдээлсэн нь ийнхүү иргэдийг бухимдахад хүргэж байгаа юм. ТОСК иргэдэд ямар журмаар, хэрхэн байр түрээслүүлэх талаарх журмаа өнөөдөр эцэслэн гаргаж, олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаагаа хэллээ. Өнгөрч буй мягмар гарагаас эхлэн хэвлэлээр “Иргэдэд байрыг нь эзэмшүүлэхгүй” гэсэн мэдээлэл удаа дараа гарсан ч ТОСК-д хандах иргэдийн тоо цөөрөхгүй байгаа ажээ.

Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлийг түрээсийн орон сууцанд хамруулна хэмээн журмандаа тусгаж, хүссэн хүн бүхэн хамрагдах боломжтой гэсэн агуулгатай “Төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөр” нь иргэдэд хүлээлт үүсгээд байна. Судалгаагаар нийслэлд 66 орчим мянган залуу гэр бүл байгаагаас 44 мянга нь орон сууц худалдан авах хүсэлтэй байгаа бол өнгөрсөн оны байдлаар 270-280 мянган өрх түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ. Энэ нь эрэлт хэр их байгааг тодорхой харуулж байгаа юм. Манайд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр тодорхой хүрээнд амжилттай хэрэгжиж байгаа ч зарим тохиолдолд иргэн, тухайн хувийн аж ахуйн нэгж хоорондоо газрын ханш дээрээ тохиролцоонд хүрдэгтүйгээс болоод асуудал үүсдэг. Нийслэлээс хэрэгжүүлж буй Гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын газрын нутгаар аваад үзюл ердөө 16 хувийг нь орон сууцжуулах боломжтойг Гэр хорооллын хөгжлийн газрын орлогч дарга М.Гантулга хэлсэн. Дээр нь, төрийн санхүүжилтээр ТОСК-аар дамжуулж “Буянт-Ухаа I, II” хороолол болон найман аймагт тус бүр орон сууц бариад байгаа билээ.

Түүнчлэн, ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг 2013 оны зургаадугаар сард олгож эхэлснээс хойш одоогоор 78000 орчим өрх хамрагдаад байгаа ажээ. Энэ мэт алхмууд хийгдэж байгаа ч иргэдийн амьжиргаанд нийцсэн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлого үгүйлэгдэж байгаа ТОСК-ийн гадаа сүүлийн тав хоног тасралтгүй дараалан зогсч, мэдээлэл авч буй иргэдийн дүр зураг тодорхой харуулж байна. Нөгөө талаас ипотекийн зээлийн урьдчилгааг таван хувь болгон, байраа түрээслээд эзэмших боломжтой гэх мэт хумүүсийн анхаарлыг татах гэсэн хэзээ биелүүлэх нь тодорхойгүй мэдээллүүд нь иргэдийг ийнхүү төөрөгдүүлэн, бухимдуулж, нөгөө талаас цаг завыг нь үрж байгаа юм. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед салбарын яам, эрх баригчдын хийж буй энэ мэт популист хэв шинжтэй мэдээллүүд иргэд төдийгүй барипгын салбарт сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ЗОЧИН (March 04, 2016 10:59:35 am )

    баянсэлэнгэ, тоск 2-ын аль худлаа яриад байна гэдгээ тодруулах юм биш үү? Баянсэлэнгэ бол яах аргагүйл түрээсийн байраа өөрийн болгох боломжтой гэж ярьсан шүү дээ.Битгий ядуу ард түмнийхээ сэтгэл зүйгээр тоглоод байгаач.

antalya rent a car