antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2016 3 comments

Торго бөс барааны хэсгийн 127 лангуу шатаж, 176 түрээслэгч хохирчээ

нийтлэсэн Admin

145705429556d8e2576b52f

“Нарантуул” олон улсын худалдааны төв өчигдөр томоохон хэмжээний гал гарсан. Тодруулбал, гуравдугаар сарын 03-ны шөнө 03.00 цагийн үед гал гарч эхэлсэн бөгөөд Нийслэлийн онцгой байдлын газрын 10 дугаар анги эхний дуудлагаар очиж ажилласан. Мөн нэмэлтээр долоон ангийн 100 гаруй албан хаагч оролцож байж уг галыг унтраасан юм.

Гал тус захын торго бөс барааны хэсэгт гарсан. Одоогийн байдлаар гал гарсан шалтгааныг хараахан тодруулж дуусаагүй байгаа аж. Ямартаа ч Торго бөс барааны хэсгийн 127 лангуу шатаж 176 хохирогчтой, их хэмжээний хохирол учирсан байна.

Дашрамд дуулгахад тус худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу хэвлэлийнхэнд хандаж “Түрээслэгч, худалдаачдын хохирлыг барагдуулахгүй. Учир нь манайх тэдэнтэй хийсэн ямар ч гэрээ байхгүй. Хийж ч байгаагүй. Би тэдэнд бараагаа битгий гадаа тавьж бай гэж хэлдэг байсан” гэсэн юм.

Мөн 2013 онд “Нарантуул” захын хүнсний зах шатаж их хэмжээний хохирол учруулсан байдаг.

Г.Лхагваа

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 04, 2016 9:57:17 am )

    yaagaad saihansambuu hohirol baragduulah yostoi gej

  • naimaachin (March 04, 2016 8:49:05 pm )

    tsaahid uil ajillagaa ybuulah uguige alban esoor yaraltai medegdeh heregtei bn .ed hurunguru hohirson naimaachid yahaa medehgui .bn

  • naimaachin (March 04, 2016 8:51:04 pm )

    gadaa zadgai gazartaa languuga tavij naimaga hiij bolohuu gd l .dunjingarab.shuniin zahad unetei languund orohu yahuu gd l todorhoi hajiulkt avmaar bn
    .

antalya rent a car