
Шангри-Ла олон улсын сүлжээ зочид буудлын Монгол дахь салбар 2009 оноос барилгын ажил нь эхэлсэн цагаасаа хойш хэл ам таталж, олон маргаан, асуудал дагуулсан. Үнэхээр хэл ам их таталснаас ч тэрүү хоёр ч удаа “галын бурхан”-д таалуулаад амжсан билээ. Гаднаа хөө тортог, утаа униар уугиуланхан байж Улаанбаатарт минь үүд хаалгаа нээгээд жилийн нүүр үзэх гэж буй таван одтой зочид буудлын дотоодод ассан “гал” ажилчдаа “хуйхалсан түймэр” болоод байгаа гэнэ.
Гадаадад голдуу өндөр боловсрол эзэмшсэн, Монголын сор болсон охид залуус энэ буудалд шигшигдэж ороод харь хүний эрхшээлд “боолчлогдох” шахуу ажиллаж байгаа нь харамсалтай. Монгол залуусыг хэт дарамтлан, дураараа авирладаг хүн нь Шангри-Лагийн маркетингийн захирал Сү Ён хэмээх солонгос гэнэ. Байгууллагынхаа маркетингийн захирлаар ажилладаг энэ эмэгтэй Шангри-Лагийн “Тэргүүн хатагтай” шиг аашлах болсны цаад утга учир нь Монгол дахь Шангри-Ла буудлын Ерөнхий менежер Гари Биондогийн янаг амрагийн явдалтай холбоотой аж. Хонгконгод төвтэй, дэлхий даяар 90 салбартай энэ зочид буудлын удирдах албан тушаалтнууд өндөр ёс суртахуунтай эрхмүүд байдаг гэх. Нээлтийн ёслолоо хүртэл хаалттай хийсэн буудлын дотоодод маш нарийн дэг үйлчилдэг бөгөөд Шангри-Лагийн сүлжээ буудлуудад дээд тушаалын менежер доод зэрэг дэвийн ажилтантайгаа хувийн харилцаа тогтоохыг хатуу хориглодог. Харин энэ хорио цээрийг эс тоон Монголд дур зоргоороо жаргаж байгаа Гари Биондо, Су Ён нарын амраглал хэрээс хэтрэхдээ зочид буудалд ажилладаг монгол ажилтнуудад нөлөөлж, дарамт учруулах болсон байна. Зочид буудлын бүх зүйл хаалттай орчинд өрнөдөг учраас энэ талаар ам ангайсан ажилтнууд ч даруй ажлын байраа алддаг гэнэ. Солонгос хүүхэн хууль бус амраг Гари Биондотой нь шууд харилцаж ажил төрөл ярьсан эмэгтэй ажилтнуудаа үг дуугүй халж орхидог нь хардах сэтгэлдээ хэт автсаных бололтой. Тэрээр монгол охидыг чимхэх, цохих, хэл амаар доромжлох зэргээр бах таваа хангадгаараа зард гарч байна. 1971 оноос үүд хаалгаа нээж, олон улсын сүлжээ болтлоо хөгжсөн зочид буудлын бизнесийг нь ийнхүү “самраад сууж” байгаа “авиргүй амраг”-уудыг Азийн элсэн чихрийн хаан гэгддэг, дэлхийн ургамлын тосны магнат Роберт Куок, түүний хүү Монгол дахь салбараа хариуцсан захирал Куок Хун Ян нар “хазаарлаж” төрхөмд нь буцаах цаг нь болжээ. Тэгэхгүй бол тэрбумтнуудын нэрийг тавтиргүй менежерүүд нь баллаж байна.
Г.Уянга
Онцлох.мн
Холбоотой мэдээ
-
Zovhin (March 02, 2016 12:13:27 pm )
Chimhuulen zoduulan ajillaj bval hohi chini gedgiin.so huuhnees dor bj bval yay gehev.ene bol hudlaa medeelel bh . Neg aytaihan yum hiiheer l hutsaj bdgiin muu chatsagnuud
-
Anonymous (March 02, 2016 12:32:24 pm )
Ха ха Даргадаа сээтэгнэж бгад ажлаасаа халагджээ хөөрхий
-
zochin (March 02, 2016 1:08:11 pm )
hezee baitlaa gadnii humuus mongolchuudiig zodood.chimheed bdag bsan yum.hudlaa medeelel tavihaa bolimoor yum…Gadniihan harin ch gaigui handaad bh shig bdag shuu
-
Bat (March 02, 2016 1:38:22 pm )
Mongol nutagtaa solongos huuhend eerelhuulj bwl yu helehew de
-
Anonymous (March 02, 2016 2:12:47 pm )
iim teneg ym bichdeg eruul hun uu
-
2016 (March 02, 2016 3:41:18 pm )
Mongoldoo bj gadnihand deerelhuulj bh yum da
-
Anonymous (March 02, 2016 7:53:13 pm )
ymr ami bish zaya bish vmhi solongost doromjlulj bwal odo tgd vnen chatsaga bolod yawj bhas ih bish yuma ghd johon ch gsn bardam baij surach bardam shige bas medlegtei bwal hana ch nvr bardam ajilhin bishvv
-
Мгл (March 02, 2016 8:59:17 pm )
Нуурэнд нь арилхын аргагуй хумсны сорви улдээгээд халагдаж чадахгуй, шуухэд огчихож чадахгуй бол хохи чинь. Нутагтаа ингэж дээрэлхуулж болохгуй шуу
-
Nara (March 03, 2016 12:38:20 am )
Gants neg baigaa oligtoi barilga baishingaa th zugeer bailgathixgyi yum aa. Xetsuu th yumaa daa.
-
Зочин (March 03, 2016 10:33:16 am )
нутагтаа байж нэг муу солонгос авгайд дээрэлхүүлээд сууж байдаг гэвэл хохь гэхээс өөр үг алга
-
zocnin (March 06, 2016 1:35:45 am )
ENE BOL HORONGOT ERTONTSIIN NUUGDAMAL TORH SHYY .
11 Comments