antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2016 24 comments

Засаглалын өөр хувилбарыг туршаад үзье

нийтлэсэн Admin
527-14568868572f7c8bb32b1aeca5896c835f0eae5219
ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ-ТОМ ГҮРНҮҮДИЙН ТОГЛООМ
Парламентын засаглалтай орнуудын сонгодог жишээ болгон Английг нэрлэх нь олонтаа. Ардчилсан төр, засгийн үлгэр жишээ нь Английн төрийн байгуулал үнэндээ мөн үү?
“Их Британийн Үндсэн хууль” гэж оноож нэрлэсэн тусгай ном. товхимол байхгүй. Парламент нь хоёр танхимтай гэвч дээд танхимын гишүүд нь сонгуулиар тодордоггүй, зөвхөн доод танхим нь сонгуулийн үр дүнд бүрлэг. Засгийн газраа “Хатан хааны засгийн газар” гэж албан ёсоор нэрлэдэг.
Английн улстөрийн намууд парламентаасаа төрж гарсан юм.
Английн улстөрийн намууд парламентаасаа төрж гарсан юм. Намууд нь зөвхөн хөрөнгөтний давхрааны бүтээгдэхүүн. Түүхэн талаасаа ч өнөөдөр ч тийм шинжтэй. Их Британийн улс төрийн амьдралд хатан хааны нөлөө тун их. Парламентын доод танхим улстөрийн институцийн хувьд нэр хүнд муутай, хэврэг, хялбархан тарааж болдгоороо нэлээд шоовдорлогдмол гэхээр байр суурьтай. Төлөөлөгчдийн танхимаараа “тоглох” нь байнгын шахам…
Хатан хаан, сурвалжит язгууртнууд л төр засгаа жинхэнэ утгаар нь зайдагнаж иржээ. Хамгийн дээд сурвалжит язгууртан нь хатан хаан өөрөө, түүний гэр бүлийнхэн. Өмнөх бүх уламжлалаа хадгалж, хэрэгтэй үед нь сэргээн хэрэглэж байхын тулд хааны эрх ба нэр төрийг зориуд хэвээр нь шахам үлдээж чадсан нь олон утга учрыг агуулдаг.
Английн сурвалжит язгууртнууд болон баячууд нэгдүгээрт, улс үндэстэн дотроо хэрхэн, яаж хуваарьгүй ноёрхож байх, хоёрдугаарт, колончилж байсан, хараа нөлөөндөө барьж, мөлжиж байсан харь улс орнуудыг хэрхэн, яаж шинэ шилмэл аргаар үргэлжлүүлэн мөлжиж завших вэ гэж л бодлогоо боловсруулж иржээ.
Тэдний амжилттай хэрэглэж чадаад, бас бусад мөлжигчдөд туршлага болгон нэвтрүүлсэн нэг шилмэл арга бол эзэн байсан орны хүчинд дулдайдан байгуулагдсан улстөрийн нам ба мөнхүү намынхан олонх болсон парламент, тэрхүү парламентаас байгуулсан засгийн газар юм.
Колони, хараат, дагуул байсан бага буурай оронд төр ба нийгмийг ардчилж байгаа нэрээр улстөрийн олон нам байгуулагддаг. Эзэн байсан гүрэн ч энэ үзэгдлийг ихэд өөгшүүлдэг. Ардчилал нэрийн доор болж өгвөл анархизмыг буй болгохыг “эзэд” санаархдаг. Дараа нь хамгийн хуучинсаг, чамгүй анархи, луйвар ба авлигад эртнээс гаршсан нэг намыг сонгож аваад гаднаас нь тордож эхэлдэг байна.
Мөнхүү намыг тордсоор, ил далд дэмжсээр, улс үндсээ худалдаж чадах, далдуур сэм хуйвалдаж эх орноосоо урваж шарваж чадах хүмүүсийг удирдлагад нь гаргаж “тодруулдаг” ажээ. Эцэст нь ээлжит сонгуульд хэрэгтэй мөнгө гаргдаг нь “хилийн чанад дахь хатан хааны номер гурав, дөрөв дэх засгийн газар захиалга ёсоор бэлэн болох нь тэрээ…
Шинэ колоничлогч хуучин суудалдаа суучихдаг нэн хүчтэй, шалгарсан арга ингэж боловсрогджээ. Одоо энэ аргыг том, хүчирхэг улс үндэстэн бүр хэрэглэх болов. Түүний мөн чанарыг тайлбарлая.
Дотоод дахь өрсөлдөөнөө ялж гарахын тулд гаднын хүчинд дам, далд дулдуйддаг хүчин бол гол төлөв улс төр-бизнесийн элдэв бүлэглэл байдаг. Харин шударга, эх оронч хүн, үндэсний баатар, үндэстний эцэг, суут ухаантан хувь хүмүүс бол гагцхүү дотоодын хүчинд, ард түмнийхээ хүчинд л тулгуурлан гарч ирдэг, эргээд зөвхөн ард олондоо л үйлчилдэг жамтай.
Ард түмнийхээ итгэлийг үйл амьдралаараа олж чадсан удирдагч, тэмцэгч хүн хэзээ ч урвагч болдоггүй.
Ард түмнийхээ итгэлийг үйл амьдралаараа олж чадсан удирдагч, тэмцэгч хүн хэзээ ч урвагч болдоггүй. Гэтэл орчин цагийн намууд бол үнэхээрийн олон зүсмийн хүч, олон янзын бүлэглэлээс эхлээд дайсан хүртэлх интервалд оршигч нэгжүүд болж хувирчээ. Тэдний зарим нь эх орон, ард түмнийхээ хувь заяагаар хэдэн арван жил бүр зуун дамнуулан тоглож байна.
Гаднын, харийн хүч бүр тэгэхээс тэгэх гэж хамгийн бохир, бүдүүлэг нам ба хүчнийг дэмжиж, тэдний гараар могой бариулдаг байна. Байгалийн баялаг нь, мөн ард түмний бүтээсэн бүхэн нь гадагшаа хямдхан урсдаг, хил дотроо үлдсэн өчүүхэн хэсэг нь цөөхөн баячуудын гарт бүхлээрээ орчихдог байсаар байдаг ажээ. Нүд хуурах хэмжээний хөгжил, өөрчлөлт нь өч төчнөөн сөрөг үр дагаврыг зэрэгцүүлэн үүддэгээс болж жинхэнэ дэвшил ер гардаггүй байна.
Үзүүлэн төдий өрөөсгөл хөгжил, өөрчлөлт нь буцаад л унаж, ухарч байдаг. Хорь шахам нэрийн ашигт малтмал, эрдэс бодис олборлоод ч, тонн тонноор нь алт мөнгө экспортлоод ч жирийн иргэний амьдрал дээрддэггүй.
Нийт дэвсгэр нутгаараа тооцоход ам километр газарт 2-3 хүн ногдож байдаг ч гэсэн хот газар, дэд бүтэц хөгжсөн газарт жирийн иргэнд ТҮЦ ч болов барих талбай ч олддоггүй. Бодлого, зохицуулалт хэрэг дээрээ огт байдаггүйгээс эцэст нь ард иргэдэд амьсгалах агаар ч хүрэлцэхээ байж.
Том намууд нь харь орны дэмжлэгтэйгээр ээлжлэн төрийн эрх барьж улс үндсээ үргэлжлүүлэн мөхөөж байдаг. Жижиг намууд, хувь хүмүүс, иргэний байгууллагууд тэдэнтэй тэмцээд ямар ч амжилт олдоггүй байна. Ийм дүр зураг Монголд нэгэнт бий болжээ.
АНУ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ СОНГОСОН НЬ
Үндсэн хууль боловсруулах болон төрийн засаглалын хэлбэрийг сонгон авахдаа ихээхэн анхаарч нягт чамбай хандсан улсын нэг бол АНУ юм.
Анхны үндсэн хууль боловсруулах, батлахад оролцсон хүмүүс нь хэрэг дээрээ АНУ-ын улстөрийн амьдралыг гар биеэрээ, цусаараа бүтээлцсэн туршлагатай, боловсролтой, Европын нэр хүнд бүхий их дээд сургууль төгссөн, үндсэн хуулийн эрхийг Англи, Франц, Герман, Чех, Итали, Испанид судалж байсан, хал ч үзсэн, хашир ч суусан томчууд байжээ.
Тэдний дунд 81 настай Бенжамин Франклин, 66 настай Рожер Шерман, 59 настай Уильям Жонсон, 55 настай Жорж Вашингтон, 55 настай Жон Дикинсон, 36 настай Жеймс Медисон нар байв. АНУ тусгаар тогтнолоо зарлаад 12 жил болсны дараа улстөрийн амьдрал нь ихээхэн сургамж үлдээсэн ба түүнээ нэгтгэн дүгнэж, бас XVIII зууны эцэс дэх үндсэн хуулийн онолын сэтгэлгээний бүхий л оргил амжилтуудыг тусгаж үндсэн хуулиа боловсруулжээ.
Анхны үндсэн хуулийг хэлэлцэж баталсан 12 штатын 39 төлөөлөгчийн 70 шахам хувь нь 35-81 насны хүмүүс байв. Тэд Ерөнхийлөгчийн засаглалыг сонгон авчээ.
Парламентын хоёр танхимын хатуу хариуцлага тооцож байх нь зохистой ба үр дүнтэй гэж үзсэн байдаг. 1787 оны есдүгээр сарын 17-нд баталсан АНУ-ын үндсэн хууль энэ орны ард түмний хувьд ардчиллыг ч, хөгжил дэвшлийг ч авч ирсэн байна. Парламентаасаа илүү ихээр ерөнхийлөгчид итгэл найдвараа үүрүүлсэн нь АНУ-ын ард түмний хувьд оносон шийдэл байв.
АНУ дахь улстөрийн нам, хүчнүүдийн аль нэгэн дээр нь түшиглэн ноёрхол, мөлжлөгөө дахин тогтоох гэж оролдсон Английн төрийн башир явуулга нь америкчуудын эцэг, үндэсний баатар гэгдэж асан анхны хэдэн ерөнхийлөгчийн халуун эх оронч үзэл хандлагатай халз учран хад мөргөх адил нуран унасан түүх бий.
Посткоммунист зарим орны байдлаас үзвэл заримд нь Оросын нөлөө эргэн ирж байна. Заримд нь өөр нэгэн хүчирхэг улсын нөлөө, хамаарал тогтох төлөвтэй байна. Манайд ч гэсэн мөн Хятадын болон Оросын тагнуул туршуултай намын сураг чимээ сонсдох болжээ. Нам шиг намын нэгэн үндсэн шинж бол зөвхөн улс үндсээ л гэдэг. Монгол оронд маань, монгол үндэстэнд, монгол хүнд бүхнээс эрхэм, бүгдээс дээгүүр гэж гуйвалтгүй тооцдог, тэмцдэг чанар байдаг.
БОЛОХГҮЙ БАЙГАА ЗАСАГЛАЛЫГ ХАЛЖ ӨӨР ХУВИЛБАРЫГ ТУРШИЖ ҮЗЬЕ
Харин монголчууд бидний хувьд аль нь зөв бол оо. Манай залуусын дийлэнх нь, нэг хүнийг урвуулахад амархан, харин 76 хүнийг бол урвуулах боломжгүй гэсэн хэтэрхий хялбархан тайлбар хийдэг. Гэвч одоо асуудлыг ердийн олонх буюу 19+1 хүн шийддэг болсон шүү дээ. Энэ бас болчимгүй ажил билээ. Монголын төр залуужихынхаа хэрээр л алдаа олныг хийж ирсэн түүхтэй. Одоо ч гэсэн 20-30-аараа нэгдээд ийм тийшээ савлацгааж л байна.
Английн төр, засаг одоо Америк тив орчмоос жижиг, арал, ольтрог мэтийг ч болов нөлөөндөө авах гээд чаддаггүй юм. Түүний эсрэг дархлаа ийнхүү сайн тогтжээ. Монголчууд бид харин яавал дээр вэ гэж 26 жилдээ бодоцгоосоор л сууна. Цаашид бас үргэлжлүүлэн бодохоос өөр арга өнөөдөр алга байна.
Зарим оронд сулхан төр засгийн нөхцөлд ардчилал түлхүү хөгжиж байхад нөгөө хэсэг оронд чанга, хүчтэй төр засгийн үед ардчилал илүүхурдацтай байна. Ингэхлээр ардчиллын хувь заяа төв төрийн чанга, сулаас төдийлөн хамаардаггүй байна.
Английн төр, засаг одоо Америк тив орчмоос жижиг, арал, ольтрог мэтийг ч болов нөлөөндөө авах гээд чаддаггүй юм.
Олон нам, олон сонирхлын цуглуулга мэт байдаг парламент нь бизнесийн том бүлэглэлийн нөлөө, шахаа, лоббид элдвээр өртөж тэдний захиалгаар хууль гаргаж хүн амын зөвхөн чинээлэг, баян давхрагад үйлчилж эхэлдэг.
Парламент дахь ийм завхрал, гажуудалд ерөнхийлөгчийн хориг л садаа болж, засвар оруулж байдаг. Ард олныхоо жинхэнэ эцэг нь, ивээгч нь болж чадах ерөнхийлөгч буй нөхцөлд намчирхлын гай багасч, хүчтэй ерөнхийлөгч улстөрийн нам бүрээс чадварлаг, шударга хүмүүсийг сонгон авч багаа бүрдүүлэх боломжтой болдог. Жижиг орны хувьд энэ нь их чухал.
Нийгэм хөгжиж хүн амын мэдлэг, боловсрол, дээшлэх хэрээр төрд үзүүлэх иргэний нийгмийн нөлөө нэмэгдэж, үр дүнтэй болсноор төр засаг иргэдийн захиалга даалгаврыг биелүүлэгч болж хувирах учиртай.
Засгийн газрууд нь ганц парламентын төдийгүй судалгааны болон иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээлийнхний хяналт дор ажиллах ёстой. Хөгжлийн ийм чанар, түвшинд хүрэхэд тухайн орон, тухайн нийгэмд төрд нь засаглалын ямар хэлбэр зохимжтой талаарх асуудал маш чухал. Болохгүй байгаа хэлбэрийг халж өөр хувилбарыг туршиж үзэх нь алдаа биш.
Бид сонгосон юм, бидний төлөөлөл шүү дээ гээд парламентад сохроор итгэж болохгүй нь өнгөрсөн 26 жилийн туршлагаар нотлогдлоо. Бэлгэдлийн гэгдэх ийм тогтолцооны нөхцөлд авлига газар авч, лобби цэцэглэдэг нь ч тодорхой боллоо. Одоо төрийн байгууламжаа өөрчлөх үү, төрд ажилладаг бүх хүнээ солих уу.
Өөр хувилбар байгаа юу 2016 оны сонгуулиар “хувьсгал” хийчих боломж уг нь хаяанд ирлээ л дээ. 1990 оноос өмнө байсан нэг намын гэхээр тогтолцоо дахин төрчихөөд сурсан,дадсан аашаа гаргаж эхэлж буй нь ч тодорхой болчихлоо. Энэ чинь бидний өмнө нь туршиж үзсэн тэр л төрийн үнэн дүр зураг байна шүү дээ. Гэнэхэн сонгогчид минь…
Л.Чулуунжав / Судлаач, професор /

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • зочин (March 02, 2016 12:31:31 pm )

    өөр хувилбар сонгох нь зөв.

  • ZOCHIN (March 02, 2016 1:20:24 pm )

    3 LUIBARCHIN BOLIOROI ARD TVMNII TOLGOG UGAASAN LUIBARCHINGUUD MONGOLOOS ZAILAA

  • ZOCHIN (March 02, 2016 1:24:27 pm )

    ELBEGEE ODORT 1SAYU TNII HOOL IDEED MONGOLCHUUD OLSOJ BNA GAHAJ DALD OROO BYY VZEGD

  • Зочин (March 02, 2016 1:27:19 pm )

    АН НАМЫН САНХҮҮГИЙН ӨРӨӨГ ШАЛГАВАЛ ХИЧНЭЭН ТЭРБУМ ДОЛЛАР ГАРЧ ИРЭХ БОЛ.

  • ХУУЛЬЧ (March 02, 2016 2:39:31 pm )

    МУНН -с бүүр 1994 оноос МОНГОЛ УЛСАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ЯРЬЖ БАЙСНЫГ МАРТААГҮЙ БАЙМААР ??? ЭНЭ ШИНЭ ЗҮЙЛ БИШ ??

  • Anonymous (March 02, 2016 3:11:24 pm )

    Тиймээ зөв гэхдээ хоёр танхимтай парлам?ттай байж ерөнхийлөгчийн засаглтай болох хэрэгтэй тэхгүй бол НЭнхбаяр шиг этгээд гарч ирээд өнөөгийнхөөс ч дор гай зовлон тарихыг санаж байгаарай

  • Монгу (March 02, 2016 3:12:22 pm )

    Элбэгдорж еронхийлэч хаан болбол монгол улс хаант засагтай болж сайхан хогжино шуу таминь

  • Монгу (March 02, 2016 3:13:23 pm )

    Дуучин нараа хатан хаан болж болох юм

  • aka (March 02, 2016 3:34:17 pm )

    Гүндалай хаантай Наранбалай хатантай болж байж хөгжих нигууртай гэж Гуулин улсын хүргэн гуутай бурхан бүтээгч Пүрэвбат гуай айлдсан гэх чинь билээ

  • zuka (March 02, 2016 6:18:45 pm )

    Тиймээ их зөв санаа бна. 3 саяхан хүнд 2 танхимтай параламент хэрэггүй. Ерөнхийлэгчийн засаглалтай бх нь зөв тэр өөрөө багаа сайн бүрдүүлээд бодолгоо сайн тодорхойлоод явах хэрэгтэй байна.

  • zochinzoghin (March 02, 2016 6:30:42 pm )

    mongolghyyd bidend sain ydirdagch xeregtei

  • ЗОЧИН (March 02, 2016 6:56:31 pm )

    Эрин цагийн дуулал – г хайгаад үзээрэй улс төрчидөө монголчуудаа !

  • Anonymous (March 02, 2016 7:35:16 pm )

    xvn nasaaraa eronxiilojch xiine gej moroodoj baixad. Elbegderj guaig iim yum moroodood xiij chadbal xarya. Bi chamaig ooroo shvvx bolno.

  • санаа зовогч (March 02, 2016 8:01:56 pm )

    Монгол шиг цөөн хүнтэй орон хүчтэй ерөнхийлөгчтэй байх ёстой,76 бүтэхгүй гаруудад хамаг төсвөө зараад ашиггүй нь өнгөрсөн 26 жил хэлж өглөө.31-ээс ихгүй гишүүнтэй парламент байх хэрэгтэй.

  • зочин (March 02, 2016 10:57:06 pm )

    энэ өөрөө хийхгүй яасий. худлаа буух цаг нь болоод ирэхээрээ 60 тай ухаарч 61 тэй үхнэ гэгчийн үлгэрээр халуурч бн.

  • hyn (March 03, 2016 9:14:41 am )

    Husen huleej bsan ardchilal haachib aa

  • irgen (March 03, 2016 12:25:16 pm )

    bolohgui baigaa umiig bolgoh geed tenegleed baih hereggui huchtei erunhiilugchiin zasagtai bolie ard tumneesee sanliig asuuya manai 2 hursh huchtei erenhiilugchiin zasagtai baigaag bodoh heregtei 76 gahai tejeej yaduurch guitslee odoo bolie

  • зочин (March 03, 2016 3:21:13 pm )

    76 хүнийг хянахаас 1 хүнийг хянах нь хамаагүй амар гэж бодогдох болов

  • Anonymous (March 03, 2016 4:11:22 pm )

    AH gegch baliaruud dald or

  • Зочин (March 03, 2016 4:24:45 pm )

    ХӨӨЕ ЗАЛУУСАА БИ ТА НАРААС НЭГ ЮМ АСУУЯ. 90 ОНД АРД ТҮМНИЙ ХҮЧЭЭР ТӨРИЙН ЭРХЭНД ГАРЧ ИРЧИХЭЭД, УЛСЫН ОЛОН ҮЙЛДВЭР ЗАВОДЫГ ӨМЧ ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР ХУВЬЧИЛЖ ЗАРААД НАМ ДОТРОО ЦӨӨХҮҮЛ ХӨЛЖИЖ БАЯЖИЖ, ХАРИН ОЛОН МЯНГАН МОНГОЛ ИРГЭНИЙГ АЖИЛГҮЙ ОРЛОГГҮЙ ГУЙЛГАЧИН БОЛГОСОН ЭНЭ АРДЧИЛСАН НАМЫНХАН МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛНЭ ГЭЖ ҮҮ.

  • Улс тор судлаач. (March 04, 2016 10:49:54 am )

    Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал(Иргэдийн толоологчдийн ундэсний их хурал гэж нэрсэн ч болох юм), Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална.

    • Улс төр сонирхогч (March 04, 2016 9:32:36 pm )

      Энэхүү улс төр судлаачийн дэвшүүлсэн ерөнхий санаа агуулгын хувьд маш зүйтэй бөгөөд засаглалын хэлбэр нь Монголын улс төрд байж болох хувилбар гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч өнөөгийн улс төрийн тогтолцоог өөрчлөх цаг болсон гэдэгтэй санал нэг байна. АИХ нь байнгын бус үйл ажиллагаатай байх ба АИХ-аас байнгын хороо, УБХ, Засгийн газраа бүрдүүлж АИХ нь байнгын хороогоороо дамжуулж Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьдаг тогтолцоотой болох хэрэгтэй. Ийм хяналтын тогтолцоотой болж гэмээнэ иргэдээс төрд тавих төлөөллийн хяналт биелэлээ олох болно. Төр засгийн үйл ажиллагаа илүү ил тод тунгалаг болох боломж нь бүрдэнэ.

  • Дарангуйлагч засаглал (March 07, 2016 7:22:15 am )

    Сингапур улс, омнод Солонгос, хятад улс, Тайвань, гээд улс орнууд асар ядуу орноос дэлхийн баян орнууд болж хурдан хогжсоны гол шалтгаан нь чанга еронхиилогчийн засаглалтай тор засаг нь хурдан зов шийдвэр гаргаж чаддагт л байгаа юм даа монголд спиртийг ус болгож чаддаг улсууд л ардчилал нэрийн дор хулгайлж луйвардаад монголыг маань сохруулж байгаа нь одоогийн засаглал дампуурсан буруу гэдгийг хэн ч ойлгодог болсон

  • ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР (March 07, 2016 10:58:43 am )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car