Монгол Улс наран мандах зүгээсээ эхлэн цэнхэр туяа татаж, өдгөө дийлэнх нь хөхрөн харагдах байдал улс төрийн газрын зурган дээр зурайна. Магадгүй хүн, хөзрийн муушиг хоёр анх Дорнодод үүссэн гэнэ билээ гэх хошигнолтой ижил эл нутаг цэнхрүүдийн анхны ялалтын тугийг хатгасан газар ч байж мэдэх юм. 1996 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшсэн С.Билэгсайхан, С.Зориг, Д.Энхбаатар нар гурвуулаа ялалт байгуулсан түүхтэй. Түүнээс хойш эл нутгийнхан хүний, өөрийн хүүхдүүдийг ялгалгүй чиний, миний нам гэж нүд үзүүрлэлгүй эрээвэр сонголт хийсээр өнөөдрийг хүрчээ. Тиймдээ ч уугуул, суугуул, зуугуул горилогчид олонтой тойрог.
Ямартаа л Зам тээврийн сайд М.Зоригт Дорнодод нэр дэвшинэ гэж “алайлж” байх вэ дээ. Уг нь мань эр энэ удаад УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр 2004 онд “Эх орон ардчилал эвсэл”-ээс Дорнод аймагт нэр дэвшиж, УИХ-д сонгогдон ажиллаж байв. Харамсалтай нь, 2008 онд нахисан ч нутгийн иргэд түүнд итгэл үзүүлээгүй. Түүний аав Сүхбаатар аймгийнх, ээж нь Дорнод аймгийн Матад сумын харьяат. Харин тэрбээр Улаанбаатарт төрсөн нэгэн юм. Тиймээс 2012 онд нь хөрш зэргэлдээ орших Сүхбаатарт нэр дэвшиж, өдгөө дархан эрх, давхар дээл хоёрыг хашрааж яваа нөхөр. Хуучин буурин дээрээ дахин хөрвөөхөө мэдэгдсэн мань эр аймгийн намынхантайгаа уулзахаар очоод хөөгдсөн гэх мэдээлэл бий. Тиймээс намын дэмжлэгийг авч чадахгүй байх магадлал өндөр.
Эрхэм гишүүнийг гэнэтийн бэлгээр угтсан аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг уг нь энэ удаагийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа аж. Тэрбээр өнгөрсөн хугацаанд тус аймагт өрнөсөн засаглалын хямралын эсрэг чанга дуугарч, намын эсэргүү нөхдийг үдэхээс эхлээд олон ажлыг гардан гүйцэтгэсэн нэгэн гэхэд болно. Иймээс нутгийн иргэд ч Д.Цэрэнчимэгт ам сайтай.
Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч энэ тойргоос хүч үзнэ гэх мэдээлэл бий. АН-ын шонхорууд тулаанд орохоор болсон бөгөөд дор бүрнээ нэг нэг тойрог услаад эхэлжээ. Тиймээс АН-ын бусад горилогчдын хувьд тийм ч амаргүй байх бололтой. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан ч мөн нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа. С.Билэгсайханы тухайд 1996 онд нэр дэвшиж ялалт байгуулж байсан ч дараагийн сонгуулиар нь өвдөг шороодсон намтартай. Уг нь энэ эрхмийн хувьд М.Зоригтыг бодвол нутгийн уугуул. Нутагтаа төрж, өссөн нэгэн. Энэ нь мань эрийг дээш нь өргөх хөшүүрэг болж мэдэх л юм. Гэхдээ УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл ч мөн энэ удаад хүч үзэх сураг бий. Өвөрхангайн гаралтай ч Чойбалсан хотын захирагчаар ажиллаж байсан түүнд эл нутгийнхан тун сайн. Нөгөөтэйгүүр, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ч энэ аймагт нэр дэвших сонирхол их бий. Гэхдээ Халх гол түүний хувьд хасах оноо авчирч болзошгүй. Нутгийн иргэд түүнийг хэрхэн хүлээн авснаас нь энэ бүхнийг дүгнэж болно. Ямартай ч эдгээр эрхмээс гадна Нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, Сургалтын төрийн сангийн захирал асан Б.Мөнхцэцэг, “Глобал удирдагч” сангийн үүсгэн байгуулагч Б.Отгонбат, генерал Д.Энхбаатарын нэрс дуулдаж байгаа. Дээр нь ИЗНН-ынхан нэмэгдэнэ.
АН, ИЗНН хоёр нэгдэхээр болсонтой холбоотой Дорнод аймгийн Дашбалбар сумын ИЗНН-ынхан хуралдаж, намаа татан буулгаж АН-д нэгдсэнээ мэдэгдээд байна. Уг нь ИЗНН-ынхан хамгийн ээлтэй тойрог нь Дорнод. С.Зориг агсныг, дараа нь дүү С.Оюуныг нь сонгож байсан. Юутай ч намын нэгдлийн дараагаар горилогчид ч олширно. Гол нь энэ олон хүнээс мэргэн сонголт хийх шаардлага АН-д тулгарав бололтой. Эхийн нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйн тулд мөнгөөр шодох уу, эрх мэдлийнх нь хязгаараар хэмжих үү гэдгийг харах л үлдэх шив. Намын тойргоос шалгарсан хоёр нь өргөтгөсөн тойрогт бусад намынхантай халз тулна.
Улаан булангаас Х.Болорчулуун зодоглож мэднэ. Түүнд МАН малгайгаа өмсгөх сонирхол бий. Албан бус мэдээллээр Х.Болорчулуун ч зөвшөөрсөн гэх. Эл намд байсан хүний хувьд байж болох л хувилбар. Гишүүний тухайд тус нутгийн хүргэн. Гэхдээ хүргэн хүүгийн хүчийг үзүүлж яваа нэгэн. Бүрэн эрхийн хугацаанд байр суурь нь бат байж, шийдэмгий байсных нь төлөө нутгийнхан тун ч ам сайтай байгаа. Харин түүнтэй дөрөө харших хүнээр Н.Номтойбаяр өөрийгөө бараг л зарлаад буй. Гэвч тус аймагт засаглалын хямрал нүүрлүүлсэн нөхдүүдийн ард эрхэм гишүүнийг байдаг гэх мэдээлэл бий. Иймээс энэ удаад түүний хувьд тийм ч тааламжтай бус байх болов уу. Хэдийгээр түрийвч зузаан, ар нь асаалттай танк шиг байж болох ч МАН нэг суудлыг ч болтугай өөрийн болгон авах нь чухал. Иймээс түүнийг жагсаалт руу явуулна гэх мессеж нисдэг. Улмаар түүний оронд УИХ-ын гишүүн асан Д.Одбаярыг илгээж магадгүй. Д.Одбаярын тухайд энэ нутгаас хоёр ч удаа сонгогдсон юм. Гэхдээ энэ хоёроос илүүтэй Дорнодын уугуул, шинэ залуу боловсон хүчнээ сойх магадлал өндөр байна. Хуульч мэргэжилтэй Б.Энхбаярыг Н.Алтанхуягийг Үндсэн хуулийн Цэцэд өгч байснаар нь олон хүн таних болов уу. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргах бүрт нь Цэцэд дуудаж, алдааг нь засч залруулсан хүн нь тэр. Магадгүй хууль, шүүхийн хаалга татуулалгүйгээр нь алдааг нь засч, залруулж өгсөнд нь Н.Алтанхуяг талархсан ч байж мэднэ. Дорнодынхны хувьд тэр шинэ хүн биш. Бас танихгүй нэгэн ч биш. Түүний аав аймгийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн. Төрөл төрөгсөд нь нутагтаа нэртэй хүмүүс гээд тоочвол чамлахааргүй үзүүлэлт гарна. МАН энэ удаагийн сонгуулиар залуусаа дэмжинэ гэх мэдээлэл бий. Иймээс Дорнодын нэг мандат Б.Энхбаярт хаяглагдаж мэдэх л юм. Харин эмэгтэйчүүдийн тухайд “Бишрэлт трейд” компанийн захирал Б.Ундармаагийн нэр чих дэлсээд буй.
Эх сурвалж: Toimch.mn Л.НИНЖСЭМЖИД
Холбоотой мэдээ
-
ЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗ (March 01, 2016 3:24:01 pm )
ЭНЭ ДОТОР ХҮН ТООЖ НОХОЙ ШИНШИХ ХҮН АЛГА
-
Anonymous (March 01, 2016 4:59:30 pm )
Сайханбилэг сонгуульд нэр дэвшихээрээ нутгаа мэддэг болчихсон явах чинь
-
Irgen (March 01, 2016 5:13:18 pm )
An-ihan zarj idej boloh als bugluu nutgiig haraad javjaa shulsdej bn ted nard ard tumen eh oroh hamaagui huvchilal nareer avah zarj idehl ym baival turiin tolgoidoh zerleguud bugd tend ochij suurishij medeh!!!
-
zochin (March 01, 2016 6:51:15 pm )
estoi hun tooj sanal uguh neg ch hun alga. MAN namiig ni bodhoor ugmuur bh ym. huniig ni harsan chin shal durgui hurchlee.
-
уншигч (March 01, 2016 7:23:04 pm )
Сайханбилэг, Цэрэнчимэг 2-т нь саналаа өгнөө
-
сонгогч (March 01, 2016 7:25:45 pm )
Ардын намын арчаагү хэдэн нүхдүүд энэ аймгииг баллаж байгаа да. хурдан сонгууль болоосой хурдан солих юмсан
-
Bold (March 01, 2016 7:27:38 pm )
Энхбаярт л өөх хэрэгтэй Дорнодчууд. Билэгсайхан бдагымуу?
-
Ганаа (March 01, 2016 7:29:55 pm )
Би бол Энхбаяр гэж шинэ залууг л харжийн. Сайханбилэг Ховдынх гэж явдаг. Дорнодод элэггүй хүн
-
уншигч (March 01, 2016 7:34:17 pm )
ийм юм байх уу.Болорчулуун дорнодын хүргэн гэнээ.Харин ч Болорчулуун чинь Дорнодын уугуул хүн шүү дээ.Ийм юм мэдэхгүй байж бас улс төрийн сүржин нэртэй прогноз хийх гэж дээ.
-
irgen (March 01, 2016 8:08:53 pm )
altanhyagiig ogsnooroo aldartai bolsiimuu. Bagaasaa l buunii nohoi hiij bnadaa. MAN iim yumand hamgiin hatuu ichihee bolison humuusee tavidag daa. Hashruudaas davsan bna shuu. Ugaadsiig ni nemeed uyag ni urtasgachihval Sharavdorj shig banhar bolj medeh yum shuu. Gulgun chono er uhriin hooloid gesen ug bii shuu. Ug ni Altanhuyagiin ZG in ajil hiisen shuu. Hun muutai l zaluu yum
-
irgen (March 01, 2016 8:11:06 pm )
Enhbayriin yug ni meddeg bolood demjeed bgaam. Deeliin shine nuhriin huuchin gej or bii shuu
-
irgen (March 01, 2016 8:12:25 pm )
oligtoi ats neg ch alga
-
Anonymous (March 01, 2016 9:07:11 pm )
Дорнод нутгаа сайн мэддэг хүмүүсээ сонгосон нь дээр байхаа. Болорчулуун, Зоригт хоёр л дээр. Номтойбаяр, Алтангэрэл, Цэрэнчимэг нар ёстой илүү. Сайханбилэгийг мэдэхгүй юм. Залуу хүн, боловсрол өндөртэй гайгүй байж магадгүй, гэхдээ Дорнодын амьдралыг лав мэдэхгүй. Энхбаярыг зарга хийж явдаг л хүн гэж сонссон, бүү мэд
-
zochin (March 01, 2016 9:16:08 pm )
bugd nairamdah namaas bn uu bi demjine shuu
-
-
zochin (March 01, 2016 9:28:38 pm )
Bolorchuluun bol Dornodiin uuguul hun tend turj ussun amidraliin hatuu hutuug bagaasaa tuulsan mash zuw setgeltei hun. Dornodiin tuluu setgeleer ajillah hun Bolorchuluuniig demjij bna
-
Батсэрэн (March 01, 2016 9:32:13 pm )
Билэгсайнд саналаа огноо.
-
Anonymous (March 01, 2016 9:33:50 pm )
Болорчулуун чинь уугуул Дорнодынх биш билүү яаяа энийг бичсэн хүн….
-
Anonymous (March 01, 2016 9:47:45 pm )
bolorchuluun l bn uur hun alga
-
Anonymous (March 01, 2016 11:06:50 pm )
Сайханбилэг Зоригт хоёр Дорнодод нэр дэвших гэнэ шүү хүмүүс ээ.Дорнод нутгийг улс төрийн дамжин өнгөрөх бааз хорогдох байр гэж эд нар бодоод байгаа юм байх юм.АН битгий давар!!!!!!
-
Zochin (March 02, 2016 2:26:11 am )
Odoo bgaa Dornodiin gishuuniig ,udirdlagiig ni dahin songonoo minii huvid MAN aa demjnee
-
dornod (March 02, 2016 2:33:56 am )
Araichdee tserenchimgee chi iimerhuu hewlel medeeleliin ajiltantai baij yaj songuulid uzneee naad erguu tulugnvvdee hal uurtuuguu adilhan mal ejeechih yumaa naad bolorchuluun gedeg hun chini dornod aimgiin uuguul unagan huuhed shdee medej aw
-
Cochin (March 02, 2016 10:03:53 am )
Шудрага унэний толоо явсан хун заргач нэртэй болох уу? Б. Энхбаярын толоо саналаа огно.
-
Dornod irgen (March 02, 2016 12:18:41 pm )
Endees harhad dornodchuud bid D.TSogtbaatariig l songoh yum bndaa gants gaigvin l Tsogtbaatar Bn
-
zochin (March 02, 2016 12:44:49 pm )
Enhbayarig demjinee.Amjilt husen eruue.
-
Anonymous (March 02, 2016 4:33:15 pm )
aashtai har avgai l bish shuu dornodchuud mine
-
зочин (March 03, 2016 9:26:14 am )
Болорчулуун манай нутгийнх.Энд тэндэхийн эрээвэр хураавар нөхөд хэрэггүй ээ.Одоо нутгийнхнаа дэмжие.
-
зочин (March 03, 2016 4:11:01 pm )
Ердөө л ийм хүмүүс нэр дэвших гэж байгаа нь үнэхээр чамлалттай байна.
-
Зочин (March 04, 2016 10:03:09 pm )
Дорнодчууд аа хэн газар нутгаа худалдах гээд байлаа… Мартаагүй биз дээ… Газар нутагаа бүрэн бүтэн байлгахын төлөө зүтгэж чадах хүн бол Б.Энхбаяраас өөр хүн байхгүй л болов уу… Монгол ардын нам ялахад
Ард түмэн давхар ялдаг юм шүү…
29 Comments