Монголын жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчид Японы нийслэл Токио хотноо хамтарсан бэлтгэл хийхээр явлаа. Энэ удаад Монголын залуучуудын эмэгтэй багт Э.Базаррагчаа, Г.Наранцэцэг /48кг/, Б.Хорлоо, Л.Сосорбарам, Б.Алтанцэцэг, П.Буянхишиг /52кг/, Б.Мөнхжаргал, А.Батзул, Л.Энхрийлэн /57кг/, Б.Ганхайч, Б.Баасанжаргал /63кг/, А.Бадамгарав /70кг/ нарын тамирчид дасгалжуулагч Г.Бат-Эрдэнийн хамт Японыг зорьжээ. Тэд дэлхийн шилдэг 10 орны охидтой хамтарсан бэлтгэл хийх юм байна.
Э.Чимэг
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.