Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар аймаг, сум, дүүргийн баяр наадам, бүс аймгийн хэмжээний томоохон уралдаануудыг зохион байгуулах хугацааг хэлэлцэн шинээр тогтоолоо. Энэ оны долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу Засгийн газрын тогтоол гаргаж аймаг, дүүрэг, сумдын баяр наадам, бүс, аймгийн томоохон уралдааныг 2016 оны долдугаар сарын 15-25-ны өдрүүдэд дзохион байгуулах чиглэл өглөө” гэж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, аймаг, сум, дүүргийн Үндэсний их баяр наадам долдугаар сарын 15-25-ны өдрүүдэд болох юм.
Мөн тус хуралдаанаар энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрийг АСЕМ-ийн өдөр болгон тэмдэглэж байхаар тогтсон байна.
Д.ЖАРГАЛ
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Зочин (March 01, 2016 12:35:44 pm )
Гадаад гэхээр үхэж дуусах юм даа дарга нар, монгол үндэсний наадам шүү дээ ийм шийдвэр гаргасан малуу даа
-
zochin (March 01, 2016 8:54:00 pm )
Yr dvng ni haraagvi baij yasan iisen dahiad neg odor be bolimoor yum urd bayaruudaa yaya gej baij teneg teneg gehed arai l baina shvv
2 Comments