antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 29, 2016 12 comments

Муураар “Тарваганы боодог” хийн зардаг байсан гэнэ

нийтлэсэн Admin

1456727852_996897_640867139257646_430134924_n

Муурыг хуйхалж, гэдэс дотор нь чулуу хийж түүнийгээ “Тарваганы боодог” хэмээн зардаг байжээ. Ялгахын аргагүй муурны боодгийг хүмүүс идээд багагүй хугацаа өнгөрчээ. Учир нь гэмт этгээдүүд нэлээд удаан хугацаанд ингэж зарж, “боодог” нь ч худалдан авалт өндөртэй байж. Урьд нь хэд хэдэн цайны газарт нохойны махаар хоол хийж зарж байсан тухай л сонссоноос биш муурны махаар боодог хийсэн тохиолдлыг анх удаа сонсов.
Нохойны мах ч яахав шивтэр амтагдахыг эс тооцвол хүний эрүүл мэнд, ялангуяа уушгинд их сайн гэх юм билээ. Харин муурны мах яадаг юм бол, угаас сүжгүйгээ ч хэлэх үү нэг л сэжгийн санагдаад хүмүүст сэрэмжлүүлэхээр бичлээ. Юмыг яаж мэдэхэв, гэмт этгээдүүд баригдсан ч эдийн засгийн хямралтай энэ үед хэн нэг этгээд эсвэл этгээдүүд хамтарч ийм бизнес хийхийг алийг тэр гэхэв. Муурны махаар тарваганы боодог хийж хүмүүсийг хохироосон хэргийг ихэд нууцалж байгаагаас яг хэзээ болсныг нь мэдсэнгүй, гэхдээ гарах нь гарч, хүмүүс хохирох нь хохирчээ. Мэдээж хэрэг энэ явдал бол хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийн бохир арга, гэмт хэрэг юм.   
Эх сурвалжийн мэдээлснээр, нийслэлийн нэгэн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн худалдааны төвд тарваганы боодог нэрээр муурны мах зарж байсан Б, Ш нарын дөрвөн хүнийг цагдаагийнхан баривчилжээ. Тэд муурны махыг тарваганы тос, өөхтэй хольж, тарваганы боодог хэмээн том, жижгээс нь хамааран 60-70 мянган төгрөгөөр зардаг байжээ.
Сэжигтнүүдийн өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр, муурны хөл, толгойг нь аваад чулуу, ногоо зэргийг хийн тарваганы тос, адууны махны шөл зэргийг ашиглан боодгоо хийн бусдыг залилдаг байсан аж.
Мөн энэхүү гэр бүлийн бизнес нилээдгүй өргөжсөний баталгаа нь Яармагт муур үржүүлгийн газартай болохыг олж тогтоосон юм. Нууц байдалд ажилладаг тэд хүн харахад айраг, цагаан идээ зарж буй мэт боловч худалдан авагчтайгаа тохирвол ойрхон байрлуулсан машинаасаа муурны махаа авч өгдөг байж. Өдөрт дунджаар 5-6 муурны боодог зардаг тэд байнгын үйлчлүүлэгчид ихтэй гэдгээ хүлээсэн.
Сэжигтнүүд өөрсдөө сүүлийн хоёр жилийн турш муурны мах зарсан гэж байгаа ч гэрчүүдийн мэдүүлж байгаагаар тав орчим жил уг ажлыг хийсэн аж.
Эцэст нь гэхэд, иргэд өөрсдөө л энэ мэт зүйлд анхааралтай хандахгүй бол муурны махыг тарваганы боодог хэмээн, угаалгын машинд эргүүлж “угаан” сэгсрэх нь холгүй бүрсэн айраг хүртэл зарсан тохиолдлууд цагдаагийн хэлтэст бүртгэгдэж байжээ. 
Нинж

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Baasan (February 29, 2016 4:03:05 pm )

    Toso tuv iig Haah heregtei tend Zardag gedgiig medej bn .

  • Zochin (February 29, 2016 4:25:21 pm )

    Manai mongolchuud arai denduu hunii musgui boljee ter humuusiig ilruulj olni nuden deer uursudud ni haruulj bgaad muurni mahig ni iduulj sjiitgeh heregtei avch hohirson humuus bugd hohirloo barahduul baliar yamar muuhai sejgiin hulgaichuud ve

  • Anonymous (February 29, 2016 5:08:20 pm )

    Muur hamgiin aimshigta ger bvleer n haraadag haraaltai amitan alj zodoj bolhgv gj emee owoo mn yridag bsan sanagdaj bn tim yn hisen hvmvvs vhliin muugar vhne sh de yaj oodloh ym

  • Anonymous (February 29, 2016 5:58:47 pm )

    hun eruul mendeer hohiroogui bol yadgiim harin ch sain bn zolbin muur nohoi horooson geed heden togrog ogoh shaardlagatai harin bolohgui geed baih chin ter talyn amitangiin mahyg idnee gez dairaad bgaa duraakuudyn hohi bolno biz dee

  • zochin (February 29, 2016 6:10:26 pm )

    teneg baliar zawaan hudalchuudiig hiideg gazar ni hiiwel taarna arai ch dee mongolchuud mini

  • Baysaa (February 29, 2016 7:28:29 pm )

    Suljee bolson bain medeh l yum baina mongo olj l baival yu ch yu ch hiihees butsahaa baisan hulgaichuudiig undeseer ni ustgah heregtei ter ANONMOUS gej yugaa hutsaad baigaa golog ve chi ch bas hamsaatan uu ain golog oo muu zuiliig oohshuulsen golog

  • Anonymous (February 29, 2016 7:53:21 pm )

    muuriin maxan boodog dajgyi amtlag yum bilee yniig ni buulgaval yadarsan bid xudaldan avch idne

  • Nino (February 29, 2016 7:56:47 pm )

    TOSO towdshde tendees l ih um gardag ugasa ih muuhai gazar

  • рррр (February 29, 2016 11:44:02 pm )

    Үнэхээр ялгагдахгүй амттай л бол яахавдээ Идсэн нэг нь үхээгүй нь лавтай. Дуртай нь иднэ л биздээ хамаа байжуу дээ.

  • shaana biz (March 01, 2016 6:39:21 am )

    hizeech tiim ym bgviee ene hereg ingsiin baahan tarvagnii tulam zarah gej bgaad barigdsiin teriigee nuuh gej iim zohiomol ym garagsiin tvvnees bish muuriin aris ymar bilee tarvagniih ymar bilee muuriig huuhilhad arsna yahuu? tiimhen ym ylgahgvi MONGOL hvn gej bgviee yajich bodson hudlaa

  • Anonymous (March 01, 2016 11:38:24 am )

    тэмээ гэхээр ямаа гэнэ ид ид

  • иддэг хоол хүнсээ л идэх юмсан (March 01, 2016 1:14:19 pm )

    Хэдий улс орон хямарч мөнгөгүй болсон ч иддэг хоол хүнсээ л идэх юмсан даа.Муурны боодог гэж сонсож байсан.Дөрвөн мөчийг нь тайраад авчихлаар яг тарвага аятай харагддаг гэсэн.Бас том банн дотор тараг сүү дрож хийгээд айраг гээд хутгаад зогсож байдаг гэсэн шүү.Ёстой л тэмээ гэхээр ямаа гэх юм даа.

antalya rent a car