antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 29, 2016 49 comments

Судлаач Д.Ганхуягийн дэлгэсэн маш ноцтой мэдээллүүд

нийтлэсэн Admin

1456730613_392943055151033055eb21-1

Сүүлийн үед нетээр над руу зохион байгуулалттай дайрах боллоо гэж би хэд хэдэн удаа мэдэгдсэн. Яагаад ? Яагаад гэвэл надад тодорхой мэдээлэл байсан учраас, мөн би мэдээлэл хайж, боловсруулалт хийн шаргуу ажиллаж байсан учраас новшнууд аргаа бараад тэгж байгаа юм. Тэгээд би хариуг нь өгнө гэж амласан. Одоо судалж шинжилж олсон баримт мэдээлэл, мөн аналитик дүгнэлтийнхээ эхний зарим хэсгээс олон түмэндээ толилуулах цаг боллоо гэж үзэж байна. Зөвхөн эхний хэсэг гэдгийг би онцлон дурдаж байна. Би ямар “байлдаж” үзээгүй биш, “бүх сумаараа дуустал галладаг” аймхай шинэ цэрэг байгаа биш…

Тэгээд ч улс төрөөр оролдохын тулд тэрнийхээ мөн чанар, цаад учир шалтгааныг олох хэрэгтэй, үүний тулд сайтар шинжлэн судлах хэрэгтэй, гарцаагүй баримт факт гаргаж нотлох хэрэгтэй гэдэг судлаачийн зарчмыг би яс баримталдаг. Би энийгээ л хийж байна. Энд өгүүлснийг хэн бүхэн өөрөө нетээс шалгаад үзэж боломжтой нэн тодорхой баримт буй. Дээр нь миний аналитик үнэлэлт дүгнэлт хосолсон энэ өгүүллийг толилуулж байна…

МОНГОЛ ДАХЬ АМЕРИКИЙН “ЗӨӨЛӨН ХҮЧ”

“Эртний” хэлхээ холбоо

Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Пэйнтэр хууль” зөвлөгөө өгөх компанийн захирал Роберт Пэйнтертэй эртний танил. Бүр оюутан байхын танил ажээ:
(http://www.chron.com/news/houston-texas/houston/article/Mongolian-friendship-brings-Houstonian-into-4176689.php)
Роберт Пейнтэр 2002 оноос “Bellwether Forum” гэдэг улс төрийн зөвлөгөө өгдөг төрийн бус байгууллагыг удирджээ:
(http://www.corporationwiki.com/Texas/Houston/robert-w-painter/32143838.aspx)
Бүр 2003 онд Ц.Элбэгдорж Техаст “Bellwether Forum”-ын урилгаар илтгэл тавьж байжээ. Цахим сүлжээгээр явуулж байсан и-мэйл нь ч энэ байна:
(https://groups.yahoo.com/neo/groups/tsahim_urtuu/conversations/topics/13296
2007 оны 5 сард энэ ТББ-ийн шугaмаар АНУ-ын улс төрч, мужийн төлөөлөгч, “Bellwether Forum”-ын төлөөлөгч Натан Күүпэр зөвлөгөө өгч байжээ:
(http://news.google.com/newspapers?nid=1893&dat=20070520&id=E6UfAAAAIBAJ&sjid=L9YEAAAAIBAJ&pg=2960,2793211)
Энэ Натан Куупер гэгч хуульч мэргэжилтэй, хуурамч компани байгуулж виз гаргадаг хууль бус үйлдлэл нь 2007 оны 8 сард Америкийн шүүхээр тогтоогдож:
(http://www.semissourian.com/story/1245432.html,http://www.kfvs12.com/story/6909517/cape-state-representative-pleads-guilty-to-visa-fraud-charges)

2007 оны 12 сард 15 сар шоронд хоригдох, хууль бусаар олсон 50 мянган доллараар торгуулах шийтгэл хүлээж байжээ:

(http://2001-2009.state.gov/m/ds/rls/97625.htm)

2009 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Bellwether Forum” ТББ ажиглагчаар оролцсон. Роберт Пэйнтер 2009 онд Монголд Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглагчаар оролцох “Беллветер Форум”-ын бүлэг байгуулж байгаа тухай 2009 оны 4-р сард жиргэсэн байна: (https://twitter.com/ robertpainter /status /1584498892)

Р.Пэйнтер нь “Bellwether Mongolia” гэдэг компанитай, тэр нь Монголын уул уурхайн салбарт тэр дундаа үүнд нүүрс олборлолт, дэд бүтцэд хөрөнгө оруулдаг:
(http://www.texascorporates.com/corp/358876.html)
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тиранозавр батаарын асуудлаар өөрөө анх Р.Пэйнтерт и-мэйлдсэн нь энэ байна:
(http://www.chron.com/news/houston-texas/houston/article/Mongolian-friendship-brings-Houstonian-into-4176689.php)

Роберт Пэйнтэр Техаст байдаг “Energy Group of South Texas” компаний эзэн Larry Ewers-ийн өмгөөлөгч. Ларри Эверс нь бизнесийн түншүүдээ хууран мэхэлж мөнгө зувчуулж байсан ба АНУ-ын ТТГ-ын хамтаар мөнгө угаасан хэрэгт орооцолдож байсан. ТТГ-ын мэдээлэгч (ассет ажилтан) Роберт Пэйнтер түүнийг шүүхэд өмгөөлжээ: (https://www.youtube.com/watch?v=O8hNOCp2Oog)

Энэ Ларри Эверс гэгч ТТГ-ын Санд их хандив өргөж, өөрийн гэмт үйлдлийг хайцаалуулсан ба 2013 оны 11 сарын сонины 5 дугаар хуудсанд гарсан ТТГ-ын санд хамгийн их хандив өргөсөн хүндэт хандивлагчдын тоонд бичигдсэн байна:
(https://drive.google.com/file/d/0B3N6Dr3rifeRN2c5NVNsdUMtMm8/view?pli=1)

Р.Пэйнтер 2011 онд Л.Эверст Монголын нүүрс, болон уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг санал болгосон байна. Улмаар өөрөө Ларри Эверсийг Монголын эрх баригчидтай танилцуулахдаа нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулж ирэх чадвартай гэж итгүүлсэн байна. Ларри Эверс мөн ондоо Монголын “Бодь” компанитай гэрээ байгуулжээ: (http://www.bloomberg.com/bw/articles/2013-05-16 /james-passin-the-american-who-bought-mongolia#p2)

Ларри Эверсийн АНУ-ын шүүхэд мэдүүлэг өгч буй бичлэг нь интернэтэд байдаг ба дор нь Монгол, Гана зэрэг улсаар мөнгө угаадаг гэсэн тайлбар бичсэн байна:
(https://www.youtube.com/watch?v=O8hNOCp2Oog)
Л.Эверс өөрийгөө Монголын байгалийн баялаг, уул уурхайн шинжээч (a natural resources expert based in Corpus Christi, Texas with a focus on Texas oil and gas investments and Mongolian mining projects) гэж өргөмжлөн ба Тавантолгой, нарийн царигийн сэдвээр нийтлэл бичжээ:
http://www.speroforum.com/a/DRYATPBEZC50/75296-Mongolia-approves-standard-rail-gauge-to-match-China#.VNu8OCw-Wew)

Тэрээр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй Ерөнхийлөгчийн зөвлөх байхад нь Нью-Йоркод уулзаж, энэ тухайгаа “Гадаад Хэргийн сайд болох гэж буйг нь бахархан дэмжиж байна, Л.Пүрэвсүрэн сайд болоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н. Алтанхуяг нарын хамтаар Монголд бизнесийн таатай орчин нөхцөл бүрдүүлэхээр ажиллах болно” гэж энд бичсэн байна: (https://plus.google.com/ 117896547064120520172/posts/UQHmrfYFd34)

Энэ тухай “Голомт” ЦЭХ-ийнхэн эртнээс сонирхож хэлэлцэж байсан ба энэ талаар өрнөсөн фейсбүүкийн яриаг эндээс уншиж болно:
(https://www.facebook.com/deegdalantai)
“Голомт.орг”-оор юу ярьсан бэ ?

Энэ мэдээллийн мөрөөр анх орж энэ ажлын эхлэлийг тавьсан Голомт-ЦЭХ-ний Амарлин, Дэлгэр нартаа талархал илэрхийлж байна. Тэдний жинхэнэ нэрсийг нь нийтэд хэлэх болоогүй. Даанч хэнэггүй монголчууд тухайн үед нь тоогоогүй болохоос. Голомт.ЦЭХ-ийнхөн интернет орчинд үнэхээр гайхалтай ажилладаг сүрхий залуучууд байдаг юм. Одоо жил, жил гаруйн өмнө “голомт.орг” сайтад болон одоо бусад сайтад энэ талаар юу ярьсныг товч хүргэе:

…Тэднийг тагнах гэж Монголын Засгийн газар хэдэн зуун мянган еврогийн тоног төхөөрөмж худалдан авч, тэр илрээд нүдний булай болсон. Тэд “Маш олон сонин сэтгүүлд Р.Пэйнтэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өмгөөлөгч, зөвлөгч нь (юуны?) гэж бичсэн байна. Жишээ нь: http://www.abajournal.com/news/article/successful tyrannosaurus suit _by _texas lawyer_earns_him_mongolias_top_civil/)

Р.Пэйнтэр “Монгол улсад хөрөнгө оруулдаг АНУ-ын компаниудад зөвлөдөг”, “Т.Батаар динозаврын яс алдагдахад Ц.Элбэгдорж өөрийн хамтрагч Р.Пэйнтэрээсээ тусламж гуйж, тэрбээр ясыг Монголд эргүүлж авчирсан тул түүнийг “Алтан Гадас” одонгоор шагнажээ. Харин “одонт найз” нь “Эрдэнэс-Оюу толгой” компанид ямар зөвлөгөө өгч байгааг Ерөнхийлөгчөөс л асуух хэрэгтэй юм байна” гэжээ.

Тэд “Ц.Элбэгдоржийг огцруулах нь зүйтэй” гэж үзэж байна. “Ц.Элбэгдорж болон түүний нөхөд бас “Газрын хууль”-ийн цаана байгаа гэж хардаж байна, “TNC” гэгч ТББ-тай хамтарч ажиллаж байгаа. Хууль тогтоож байгаа 76 гишүүн эрх мэдэл нь хязгаартай нэг хүнд “бариулж” байна гэхээр ямар хүмүүсийг сонгосноо ард түмэн харж байгаа… Бүгд хамтарч байгаа байх аа, нийлээд ийм юм хийж байгаа… Жишээ нь С.Баярцогт байна… энэ мөнгийг төсөвт суулгасныг мэдэн будилж гарын үсэг зурж байгаа. Оффшор данс нь илэрчихээд байхад Ц.Элбэгдорж /С.Баярцогтыг/ яах ч үгүй байгаа биз дээ…Тэгэхээр бүгд нэг тал хамтарч хийж байгаа, нэг л өдөр тэсрэнэ дээ…” гэсэн байна.

Одоо хэлэлцэж байгаа хуулиуд болон хуулийн төслүүдийг анхааралдаа авах хэрэгтэй. Ер нь Ц.Элбэгдоржоос ард түмэн нэг удаа асууж, шалгаах цаг болсон. Дандаа импортын хуулиуд, төсөл гэдэг сайхан нэрээр орж ирээд манай улс, ард түмний эрх ашиг тусаагүй хуулиуд батлагдаад байна. (Энэ талаар УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэх явцдаа юм уу, эсвэл хаалттай хуралдаан дээр асуух ёстой байх…)

Хуулиндаа ерөнхийлөгч жил бүр ажлын тайлангаа тавих ёстой, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч тайлангаа тавьж байсан удаа байна уу? “Шударга” Ерөнхийлөгч хуулиа зөрчөөд байна шүү дээ! Магадгүй ард түмнээс сонгогдоогүй болохоор тайлан тавих шаардлагагүй гэж боддог юм болов уу?

Энэ хэргийг судлаад байхаар “Бодь” группын нэр бас олон таарч байна. Лу.Болд чинь одоо үлдсэн хоёр жилдээ газрыг 100 жилээр эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай хуулиа батална гээд байгаа ш дээ… Хамгийн гол нь эдний дараагийн алхмыг ард олноороо ярьж хэлэлцэж, хүн бүр мэдээлэлтэй байх хэрэгтэй байна. (Үнэндээ энэ хуулийг Лу.Болдтой УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хамтран санаачилж, УИХ-д оруулсан, тэдний хооронд нэг тойрогт дэвшиж ялснаас өөр холбоо бий юу ? Яагаад АНУ-д төгссөн энэ гишүүн ийм хууль санаачлах болов ? Бас бүх талаар Т.батаарын үйл явцтай нягт холбогдсон хүн шүү дээ)

Р.Пейнтер “Bellwether Mongolia” гэдэг компанитай, тэр нь Монголын уул уурхай үүнд нуурс олборлох, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулдаг гэнэ. Тэгэхээр нэг хөрөнгө оруулагчаас нөгөө хөрөнгө оруулагчийн эсрэг хуулийн зөвлөгөө авах нь ашиг сонирхлын зөрчил биш үү ?

Р.Пэйнтерийн бас нэг үйлчлүүлэгч James Passin бол Монголын уул уурхайг зуучилдаг “Discover Mongolia”-ийн гол хүн, “Б.Клитоны сан”-г санхүүжилдэг. James Passin “Монголыг худалдаж авлаа” гэж “Бизнесвийк” сэтгүүлд ярьсан байна…Өөрийгөө орчин үеийн “Чингис хаан” хэмээн өргөмжилжээ…Тэгвэл ард нь Билл Клинтон байгаа гэж ойлгож болох нь ээ ?
(http://www.bloomberg.com/bw/articles/2013-05-16/james-passin-the-american-who-bought-mongolia)
Гэтэл тэр Ж.Пассин бас Роберт Фрийдландын найз гэнэ…Фрийдландаас зөндөө юм сурсан гэнэ шүү…(During Passin’s early visits to Mongolia, he befriended Robert Friedland, the founder of Vancouver-based Ivanhoe Mines, now called Turquoise Hill Resources) Р.Пейнтер эргүүлээд “Larry Ewers”-ийг өмгөөлдөг юм байна. CIA-гийн тагнуулчтай хамтарч ажилласан хэрэг дээр нь хүртэл R.Painter гэдэг нь L.Ewers-ийг өмгөөлсөн гэнэ. Энэ видео дээр таны төлөөлөгч Painter гэж байна: 00:42 дээр сайн сонсоорой.
Энэ Р.Пэйнтэр гэдгийн өмнөх ажил олгогч “Fulbright & Jaworski” нь манай уламжлалт бус газрын тосны салбарт, занар, фракинг-д оролцож, зөвлөгөө өгч, хууль боловсруулахад оролцсон юм шиг байна. (http://mongolia.usembassy.gov/ news 052114.html)

Р.Пэйнтэрийн өмнөх ажил олгогч “Fulbright & Jaworski” нь “Norton Rose” гэдэгтэй нийлээд “Norton Rose Fulbright” болсон байна. Энэ компани Монголд олон компанитай эртнээс хамтарч ажилласан юм байна. Жишээ нь: “Петроматад”, “Айвенхоу Майнз”, “Салхитын салхин парк”… Тэгэхээр Р.Пэйнтэр гэнэт л уул уурхай руу “уначихаагүй” юм байна… гэх мэтчилэн бичжээ.

Энд зориуд анхааруулахад энэ 7 дугаар сард, наадмын дараа “Эх орны дайны ялалтын баяр”, “Чөлөөлөх дайны ялалт”-ын баярын дундуур “Анхдугаар ардчилсан сонгуулийн ойн баяр”-ыг олон улсын хэмжээнд тэмдэглэхээр төлөвлөөд байгаа юм. Ийм нэртэй баярыг Польшууд л тэмдэглэсэн.

Энэ хуралд Б.Клинтоныг урьсан байна. Хэрэв бид үнэхээр ашиг хонжоо харвал Б.Клинтоны эхнэр АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болох бол үүнийг чимээгүй өнгөрөөж болох байх. Гэвч бид “дуугүй өнгөрөөх” ёстой юу ? Эрчүүл бид эмэгтэйчүүдийн занг мэдэхгүй л насаа бардаг…

Өнгө оруулагчид

Киргизүүд хоёр удаа “дахин хувьсгал” хийчихсэн. Мэдээж энэ тухай дурдаж байгаа нь “Сентерра гоулд”-ын асуудалтай холбоотойгоор Киргизийн асуудлыг сонирхож байсантай минь холбоотой.

Гүржид М.Саакашвили төрийн эрхийг булаан авсан ч “яаж авсан, яг тэгж алдсан”. Украин бол өнөөдөр бүр баларч байна, найрсаг славянчууд ингэж алалдах юм гэж хэн саналаа. Манайтай зарим талаараа ижил төстэй нь эдгээр улсууд. Харин хойд Африкийн тухайд бол ярих ч юм биш л дээ…

Харин Монголд яасан билээ? Монголын “өнгөт хувьсгал” хийх оролдлого тэднийхээс огт өөр байсан юм.

Үнэндээ тэдний тэмцлийн өрнөл ид үед манай ТЕГ-ын дэд дарга “Өнгөт хувьсгал” Монголд халдварлаж байна гэж буурь суурьтай “Стратеги судлал” сэтгүүлд цэцэрхэж байсан ч “өнгө оруулагчид нь” түүнийг шоолж л байсан байх. Монголын Иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл гадны нөлөөллөөс ангид байсан бөгөөд илүүтэй үндэсний шинж чанартай байсан гэдгийг үйл явцад ойр байсан хүний хувьд би батлан хэлж чадна. Хэрэв аль нэг улсын дэмжлэгтэй бол илүү их үр дүнд хүрэх байсан байх…

Харин ч гадны нөлөө нь эрх баригч талыг тогтооход илүүтэй үйлчилсэн байх. Энд УИХ-ын гишүүн Г.Уянгын Ч.Сайханбилэгийг томилох хурал дээр хэлсэн үгийг сануулах ёстой. “Санаатай санаатайгүй аль нь болохыг би хэлж мэдэхгүй байна, гэхдээ манай төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-ийн бүх гишүүд АНУ-д төгссөн хүмүүсээс бүрдлээ”. Дашрамд дурдахад одоо манай улс төрийн бохир систем, түүний учир нь олдохгүй балиар механизмыг Г.Уянгаас өөр нэвт шувт мэдэх хүн байхгүй гэж би баттай хэлж чадна.

Үүний дараа Монголд “дүр эсгэсэн ардчиллыг” батжуулах суртал нэвтрүүлгийн нүсэр арга хэмжээнүүд төлөвлөгдөж байна. Үүний жишээ нь “Анхны ардчилсан сонгуулийн ой”, мөн АСЕМ-ын зардал ихтэй, манайхыг туйлдуулах чуулга уулзалт зэрэг болно. Яг үнэндээ манайд явагдаж буй шинэтгэлийн хөдөлгөөний гол зорилго нь “национализаци” хийхэд оршиж байв.

Хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр алдагдан буй баялаг хийгээд боломжуудаа харсан хэн ч ийм алхам хийх ёстой. Зөвхөн 2012 онд Монголд 62 уурхай ашиглалтад орсон бөгөөд энэ талаар Та нар сонсоо ч үгүй байх. Учир нь манайхан “Оюу толгой”, “Таван толгой”-г л хардаг. Гэтэл тэр 62 уурхай манай эдийн засагт өгөөжөө өгөхгүй байна.

Одоо “Оюу толгой” гацаанд орсон гэдэг ч ажиллаж буй ил уурхайгаас жил бүр экспортлож буй тэр их зэсийн баяжмалын орлого хаашаа орчихоод байгааг нэхэх хүн дэндүү цөөн байна. Харин С.Баярцогт үүнд хариулахдаа: “Манай ашигт малтмалын хуулиар мөнгийг нь манай банкуудаар дамжуулахгүй байхыг зөвшөөрсөн бөгөөд саяхан хийсэн өөрчлөлтийн явцад дахин батласан” гэж бахархалтай хэллээ. Цаад санаа нь хуулинд ингэж туссан учраас Монголчууд яаж ч чадахгүй гэсэн үг, гэтэл эргэлтийн хөрөнгийг хянахгүйгээр, орлого зардлыг нь хянахгүйгээр бид “Оюу толгой” төслөөс сохор зоос ч олж долоож чадахгүй нь ойлгомжтой.

Нэгэнт хөрөнгө оруулалтаар боссон уурхайнуудынхаа экспортыг хянаж мөнгөө олж авч чадахгүй байж цаашдаа ийм хуульчилсан гэрээнүүдийг байгуулаад байх нь “орох тусмаа муу” гэсэн хувилбарт хүргэчихээд байгааг манайхан ойлгохыг хүсэхгүй байна, үнэндээ ойлгуулахыг хүсэхгүй байна.

Тэр ч аргагүй, зөвхөн “Рио тинто”-д үйлчилснээрээ тэдний “хөрөнгө оруулалтаар” амьдардаг сонин хэвлэл, судалгааны агентлагууд, бүлэг нийтлэлч гэж өөрсдийгөө хөөргөгсдийн тавдугаар цуваа, хэд хэдэн барууны соёлтой телевиз дэх жижиг албан тушаалын эрх мэдлээрээ мөнгө хийгч, улстөрчдийн гар хөл бологсдын “пиар” групп гэгчид “өлсөж үхэхийг хүсэхгүй байна”. Тэд пирамид бүтэцтэй, мөнгө цутгахад доош цацрах маягаар хуваарилагддаг системтэй. Гол халхавч нь өөрсдийгөө либерал гэж өргөмжлөх. Дээрээ ихэнх мөнгө нь тунаж үлдээд доошлох тусмаа багасдаг, гэхдээ доодчуул нь дээшлэхийн тулд бүтээлч байх ёстой гайхамшигтай бүтэц бий л дээ.

Хамгийн хөгийн нь хамгийн лаг бичдэг нь “нийтлэлээ” огт бичгийн талын ойлголтгүй хүнд хянуулдагт байгаа юм. Түүнийг нь нийтлэгдсэн даруйд нь доодчуул нь зааврын дагуу ишлэн тараадаг. Харин хамгийн доод эгнээнийхэн курсын сурагчийн л зиндаатай, энэ шатанд мөнгө бол олдохгүй, либерал гэдгээ батлах шаардлагатай. Тэд дээд шатныхныгаа шүтэн бишрэгч болж, сонсогчийн үүрэг гүйцэтгэдэг, заримдаа дайрагч отрядын эгнээнд шилжиж эзэндээ үнэнчээ баталдаг. Хэрэв дотор нь үндэсний ямарваа санаархал гаргавал аль ч шатанд байсан тэр этгээдээс түргэн зайгаа барьдаг ийм гайхалтай бүтэц бий дээ. Хэрэв “барууны” захиалагчид нь гарах гарцгүй болбол тэд ганцхан гарцаар л дайрдаг. Тэр нь Орос, Хятадаар айлгах. Энэ уламжлал нь эргээд улсад их ч гай болсон доо…

Тэд үнэнийг дэлгэсэн тохиолдол бүрт бүлэглэн дайрч, интернетийн орчинд зохион байгуулалттай дарангуйлал тогтоохыг оролдож байгаа юм. Хэрвээ тэд ихээхэн өвчигнөөд байвал Оюутолгойн сүүлийн хоёр жилийн бүх гүйлгээнүүдийн жагсаалтыг би ил гаргах болно, тэгээд хэн нь хэн бэ? гэдэг нь тодорно. Халхавч клубынхээ оффисийн түрээсээс эхлээд нийтлэгдсэн материалын төлбөр хүртэл янз бүрийн санхүүжилтийн хэлбэр тэдэнд бий…

Зөөлөн хүч

Энд АНУ-ыг юм уу, либерализмыг хараагаад байх нь утгагүй болно. АНУ дэлхийн улс орнуудын улстөрчдийг сурган бэлтгэж, улстөрийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх замаар төрийн дээд албан томилж, нөлөөллөө тогтоодог нь нууц биш юм. Ардчилсан улс учраас үүнийгээ өөрсдөө ч нуудаггүй бөгөөд “Софт повер” буюу “Зөөлөн хүчний бодлого” гэж нэрлээд ил зарладаг.

Тэр зөөлөн хүчний бодлого гайхалтай хэрэгжиж буй улс бол Монгол Улс мөн.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Колорадогийн Их сургуульд эдийн засгийн чиглэлээр, Харвардын их сургуулийн Жон Кеннедийн Их сургуульд төрийн удирдлагаар мастер хамгаалсан, УИХ-ын дарга З.Энхболд Денверийн Их Сургууль, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Жорж Вашингтоны их сургуульд сурсан. Өмнө нь голдуу ЗХУ-д төгссөн тул энэ удаагийнх нь мэдээж мастерийн дамжаа.

Ц.Оюунгэрэл Стэнфордод мастер хамгаалсан ба өөрийн хичээл зүтгэлээр Йелийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байсан. ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт Колумбын Их сургуульд нэг жил сурсан ч сүүлийн үед түүнийгээ нуудаг болсон байна. С.Баярцогт нөгөөдүүлээ бодвол муу санаатай, хашир нь дэндсэн залуу л даа, ялангуяа сүүлийн үед хэл аманд их орж байгаа учраас өөрийгөө “неолиберал улстөрч” гэж цоллодог Ц.Элбэгдоржоос ялгаатай нь “бахархалаа нуудаг” болсон байна. Олон нийт анзаардаггүй болохоос нэгэн цаг үед АНУ-д төгссөн хүн бол “хамгийн боловсролтой” хүн гэгдэж байв шүү дээ. Харин сүүлийн үед үй олон Америк “Патрис Лумумб”-чууд бий болсон тул болгоомжилдог болж л дээ.

Нөгөө талд буюу МАН-д С.Баяр Вашигтоны их сургуульд судлаачаар ажиллаж байсан. Тэндээс буцахдаа нэгэн хүнд “За би Оросын талыг баримтлагч байсан бол одоо Америкийн талыг баримтлагч болсон доо” гэж хэлсэнд өнөөх нь “Эхлээд монголын талыг баримтлагч болсон бол дээр байсан юм даа” гэж хэлээд амыг нь тагласан гэдэг. У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүнээс нь татаж “эхнэрийг нь эмчилсэн”, харин өөрийг нь Австралид засварт оруулаад, одоо Шадар сайд болгосон байна. Өөр гурван ч залуу МАН-ыг ялагдсаны дараа АНУ-ын сургуулиудад “бэлтгэгдэж” байгаа. Хөтөлбөрт голдуу ялагдан амарч байгаа намынхан хамрагдаж байгааг анзаарч байгаа биз ? Харин сурагчид нь арай ч Саакашвили шиг Оростой дайтаж зүрхлэхгүй байх.

Энэ бол бараг л ёс бөгөөд 1923-1938 онд Сталины нэрэмжит КУТВ-д манайхныг бэлтгэж байсантай адил зүйл юм. КУТВ бол муу сургууль байгаагүй, энд Японы коммунист Сэн Катаяма, Хятадын Дэн Сяопин, Вьетнамын Хо Ши Мин, Туркийн Назим Хикмет, Тайваний Чан Кайшийг залгамжлагч орос эхнэртэй Зянь Зинго сурч байсан. Дорно дахинд коммунизмыг дэлгэрүүлэхийг оролдож байсан тэр цагтай адил дэлхий дахинд Америкийн либерализмыг дэлгэрүүлэх хөтөлбөр АНУ-д бий.

Америкчуудын хувьд МАН, АН хоёр нэг их ялгаа байхгүй, тэр ч байтугай хоёр гол намын дэргэдэх хүрээлэнгүүд нэг зорилготой тул Монголд Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн ганцаараа ажилладаг. Гэтэл Германчууд болохоор АН-ын дэргэд Конрад Аденаурын санг, МАН-ын дэргэд Эбертийн санг ажиллуулаад байдаг юм. Харин энэ суурин байгууллагууд сүүлийн үед бие даагчидтай тулж ажиллаж эхэлсэн нь тов тодорхой баримт юм.

Чөтгөрийн тойрог

Одоо тойргийг битүүлье. Америкийн зөөлөн хүч яалт ч үгүй үйлчилж байна. Энэ хүчний оройд одоохондоо Ц.Элбэгдорж байна. Тэр улс төр-хэвлэлийн өргөн хүрээтэй сүлжээ байгуулаад ажиллуулж байна. Түүнийг төсвийн мөнгөөр угждаг ба пирамид бүтэц нь сүрхий боловсронгуй болсон.

Аль ч нам ялсан тохиолдолд “зөөлөнчүүд” бүх эрхийг гартаа авах юм. Өнгөрсөн жил цорын ганц “Монгол боорцог” Н.Алтанхуягийг түлхэн унагасныхаа дараа үнэмлэхүй эрх мэдэл тэнд төвлөрсөн байна. Энэ утгаараа МАНАН бол яаж ч салгаж болшгүй сиамын ихэр болсон байна.

Роберт Пейнтер бол энэ хэлхээ холбоонд гол үүрэгтэй оролцож байсан хүн юм. Гайхалтай нь бүр ТТГ-т очиж холбогдсон байна. 2012 оны сонгуулийн дараа “Т.батаарыг” буцаан өгсөн үйл ажиллагаа бол төлөвлөсөн “дэмжих төсөл” байсан байна. Түүнээс АНУ шиг олон хуультай, хүнд сурталтай, ардчилалтай оронд тусгайлсан зорилгогүй бол тэр олон үлэг гүрвэлийн ясыг тийм богино хугацаанд цуглуулаад, савлаад, тамгалаад явуулна гэдэг үнэндээ гайхамшиг юм. Тиймээс Соёлын яамыг байгуулсан, Ц.Оюунгэрэлийг сайдаар тавьсан бол үнэндээ төлөвлөсөн ажиллагаа байжээ.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад Ц.Элбэгдоржтой хамгийн ойр дотно Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайд болох гэж байгааг энд биш тэнд мэдэж байсан нь ил болж байна. Лу.Болд “Бодь”-ийн маргаанаас болж Д.Баясгалан, М.Зоригт нартай түнжин хагарсан ба банкаа авч үлдсэн талтай нь Ц.Элбэгдорж ойр үлджээ. Тиймээс Лу.Болдыг шахаж, давхар бүтцийн өөрчлөлт рүү Засгийн газрыг шахахдаа бүхий л гадаад харилцааг өөрийн мэдэлд авах гэж улайрч, зорилгодоо хүрснийг хэн ч мартаагүй байна.

Энэ зуур санхүү мөнгөний махинациуд, тэрбум долларын хөрөнгө оруулалтын амлалттай луйвар явж байсан нь гэнэтхэн задарсан байна. Тэр нь 17,5 тэрбумын асуудлаас болжээ. Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Болор зориулалт нь тодорхойгүй багцын задаргааг шаардаж, түүнийг С.Баярцогт явуулснаас санамсаргүй мэт байдлаар хэлхээ холбоо илэрчээ.

С.Баярцогт түүнийг хариуцахгүй, тоглоомын тойргийн гадна байсан гэх дүр эсгэж эхэллээ. Хэрэв тийм бол Р.Пэйнтертэй эртний найз учраас Ц.Элбэгдорж, эсбэл С.Баярцогтын өмнө ЗГХЭГ-ийн дарга байсан одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрын аль нэг нь гарцаагүй холбогдоно. С.Баярцогт маш хүнд дарамтан дор удаан тэсэхгүй тоглоомоос маш эрчимтэй сугаран гарч байна. Одоо асуудал Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад тулж байна. Энэ талаар хэзээ нэгэн цагт бичнэ гэж амлаж байсныг минь санаж байна уу ?

Энэ мөнгө зөвхөн хуулийн зөвлөгөөнд биш, бас олон нийттэй харилцах үйл ажиллагааны зөвлөгөөнд зориулагдсан талаар ярьж байсан. Тэр зөвлөгөө нь гадагшаа ч дотогшоо ч чиглэлтэй байсныг би хувьдаа маш анхааралтай ажиглаж байсан юм.

Засгийн газар бүрдмэгц Ч.Сайханбилэг анхны үгээ хэлэхдээ монголчуудыг тултал нь айлгасан. Тэрээр нэгд, хоёрт, гуравт эдийн засаг гэсэн. Дараа нь ийм найдваргүй хүчинд тулгуурлаж байгаа Засгийн газар гэхэд дэндүү гоомой мэт шийдвэрүүдийг УИХ-д тулгасан нь халамжийг огцом татах төлөвлөгөөнүүд байсан юм. Мэдээж түүнийг нь нэг ч УИХ-ын гишүүн дэмжээгүй.

Тэгмэгц Засгийн газар хариулт нь тодорхой санал асуулга явуулж хүссэн дүнгээ зарласан. Яагаад гэвэл угаасаа УИХ халамжийг хавтгайруулан зогсоохгүй гэсэн шийдвэр гаргачихаад байсан шүү дээ. Энд пиарын хувьд дараалал нь зөв, учир нь халамжийн тэтгэмж хасагдахаас нийгэм айж цочирдсон байсан, тиймээс төслүүдээ явуулахыг дэмжих нь гарцаагүй юм.

Гэхдээ хуулийн хувьд буруу бөгөөд Засгийн газар хэзээ ч ард түмнээс асууж шийдвэр гаргадаг субьект биш, зөвхөн УИХ л Засгийн газарт яаж ажиллахыг заах ёстой, энэ бол төлөөллийн ардчиллын амин сүнс. Чухамдаа Үндсэн хуулийг давсан, зөрчсөн, парламентыг цэрээр нулимсан энэ алхам нь Засгийн газрыг огцруулах хангалттай шалтгаан мөн боловч асуудал Ерөнхийлөгч рүү эргэчихээд байгаа юм. Нөгөө талаас цаг хугацааны хүчин зүйлийг маш сайн тооцсон бөгөөд санал асуулгыг ажил хэрэг болгох тэр хугацаанд УИХ завсарласан байх ба олонх гишүүд тойрогтоо, үйлдсэн нь гадаадад байх ёстой байсан, тэр ч ёсоор болж байна.

Парламент дахь дараалал нь гарын дор байгаа хэзээ мөдгүй унах Засгийн газрыг биш, харин энэ бүхний цаана байгаа нь одоо нэгэнт тодорхой болсон Ерөнхийлөгч рүү чиглэж байгаа юм. Энэ улсад хэн эрх барьж байгаа билээ ?! Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр. Уг нь бол нөгөө хамгаалаад байдаг Үндсэн хуулиар бол парламент төрийн эрх барих дээд байгууллага биш үү ?!

Энэ зуур санаатай санал асуулгаар шахаж асуудлыг шийдэх гэж Засгийн газар улайрч байна. “Н.Алтанхуягийн Засгийн газар унасан тул бид цаашид ямарваа хориг саадгүй ажиллах болно” гэж зарласан Сэм Уолш ирж байна. Энэ одоо Монголыг удирдаж байгаа юм уу, хаашаа юм ?!

Нэр цохсон “Оюу толгой”, “Таван толгой” зэрэг төслийг “урагшлуулах” санаархал явсаар л байна. “Таван толгой”-д ноцтой саад учирсан нь ард түмэн хийгээд парламентаас хамааралгүй юм, учир нь М.Энхсайхан тактикийн алдаа гаргаж АНУ-ын “Пибоди”-г санаатай санаандгүй алин боловч “мартчихсан” байна. Тиймээс Денверийн нөхөр ажлаа хийлгүй л яахав.

УИХ-ын чуулган завсарлахын өмнө хийсэн “Засгийн газрын санал асуулга” хэмээх пиар ажиллагааны төгсгөл нь УИХ-ын чуулган нээгдэхээс өмнө хэрэгжиж дүнгээ гаргах ёстой. Тэр үед Рио Тинтотой тохирсон тохиролцоогоо Засгийн газар парламентад тулгах ба халхавч нь “ард түмнээс асуусан” гэх тайлбар байх юм.

Энүүхэн завсарлагын хугацаанд парламентаас төрийн бүх эрх мэдлийг булаасан хуйвалдааны асуудал яаж шийдэгдэх нь тодорхойгүй. Одоогоор УИХ-ын даргыг солих асуудлыг оруулах замаар парламентыг самрах төлөвлөгөө л хамгийн бодитой явж байна.

Тиймээс төрийн “гурван өндөрлөг” гурвуулаа найдваргүй байдалд байгаа ба аль нь түрүүлж унах талаар мөрийгөө тавьцгаагаарай !!! Эсвэл УИХ-ын гишүүн Г.Уянгаас асуусан ч болно…

Үнэндээ хөгийн новшнууд улс төрийн бүтцийг, улмаар Монгол Улсыг бүрэн самарчихлаа л даа…

Судлаач Х.Д.Ганхуяг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

49 Comments

  • Anonymous (February 29, 2016 4:29:05 pm )

    Ene heden ardchilal nereer turd garsan heden luibarchid neg l udur buh yum il bolj neg negniigee mataj huluu jiiltsendee ter udur udahgui irnee henni busadiigaa araasni hutaglaad uldeh boldoo ter hun bol uneheer horchin baagii gesen ug shuu dee saihanbileg bayrtsogt bayr elbegee bold enhbold ter ued l haragdana daa

    • Mgl (March 04, 2016 6:55:01 pm )

      Ganaad bayarlalaa, iim ch bolov uu gej bodood baisan. Tegeed odoo yahav edentei yaj yzeltsehev…alaltsmaar bugdiig ni shoroond bulj shond olgomoor baina. Ted bidnii ireedyig hulgailj baina…

  • eddyi (February 29, 2016 4:31:06 pm )

    ymarch ih guren gadaad bodlogooroo jijig buurai orniig shahdag.ene nuuts zuil bish.amerikiig muu heluuleh bi durgui.onoodor delhii deer bolovsroliin salbaraaraa terguulj baina.ene delhiin say say hun amerkid ochij surhiig moroodoj baina.ene bol bodit baidal.

    • zochin (March 08, 2016 6:54:01 pm )

      bodit baidal deer ter oron chin yamarch bolobcrolgui ulsuud, sain medej baij yarj bai

  • ааааааааааааааааааа (February 29, 2016 4:44:01 pm )

    хххххххххххххххх

  • Anonymous (February 29, 2016 5:06:09 pm )

    Галзуу хүний өдрийн тэмдэглэл…

    • Anonymous (February 29, 2016 6:29:28 pm )

      yasan uurt chini ordog mungu baihgui bolchih geed uheh gej bna uu

  • zochin (February 29, 2016 5:35:42 pm )

    Sudlaach Ganhuyag tand talarhaad barashgyi Mongold iim hyn heregtei sh dee ynen muniig ni olj uhah uhaantai hyn odoo baihgyi getel ta baigaad bayar hyrgej bna yum unshihgyig ni dalimduulaad heden nuhud ulsaar toglood bna sh dee barimttai yum delgesend talarhaad ynen muniig ard tymen uhamsarlan oilgoosoi gej hysej bna

  • Zochin (February 29, 2016 5:49:51 pm )

    Д.Ганхуяг гуай, мундаг шүү!!!

  • хүн (February 29, 2016 6:11:03 pm )

    үнэн зөв нийтлэл байна. энийг уншаад Монголын ард түмэнд нэгийг бодуулах биз. О

  • Монгол хүний төлөө. (February 29, 2016 6:18:27 pm )

    Монголчуудад нэгийг бодуулсан Үнэн зөв нийтлэл байна. бид 25 жил МАНАН, МАХН ыг дэмжиж иржээ.Одоо цаг нь болсоон. Одоо шинэ намд боломжоо олгьё.

  • irgen (February 29, 2016 7:03:35 pm )

    zub heljee tand bayarlalaa ingej duugarch bichdeg hvn ene aidastai ve hoborhon shvv

  • Anonymous (February 29, 2016 8:16:46 pm )

    Tan shig hun l bidnii nudiig neeh yum daa. ASEM tsagaa oloogui. Eserguutsej bna.

  • хүн (February 29, 2016 8:21:19 pm )

    Ганхуяг гэдэг хүн баримтанд тулгуурлаж байгаа тул итгэж байна. Амжилт хүсье.

  • Irgen (February 29, 2016 8:25:48 pm )

    Ene bol 26n jiliin ünen tüüh helehch üg alga

  • Anonymous (February 29, 2016 8:50:43 pm )

    Энгийн ард түмэн ч энэ явдлуудыг гадарлаж байгаа ч яаж ч чадахгүй байна Өөрсдийн толгойгоор эх орноо удирдахгүй өөдгүй муу хувалзууд тэнгэр гэсгээх болноо Олонд ил болгож байгаа нь талархууштай Түмэн олон мэдтүгэй унштугай

  • Anonymous (February 29, 2016 9:41:55 pm )

    Мөн ч их зүйлийн Америкийн тусламжаар хийж дээ Ер нь Америк гэдэг чинь тэгээд бурхан юм уу чөтгөр юм уу Биднийг эдийн засгийн хүнд байдалд оруулаад сүүлд нь алах юм бол уу Сүүлийн үед ийм л дүр зураг харагдаад байгаа шүү Америкийг шүтээд бишрээд ер нь хэрэг байна уу үгүй юу

  • Баярцогт (February 29, 2016 10:23:38 pm )

    эба рол рот алуурчийн

  • mongol (March 01, 2016 12:04:29 am )

    ene sudlaach gesen novshiin bichsen yumand yamar ch utga uchir algaa. daxij bitgii amitnii eleg doog bol

  • Anonymous (March 01, 2016 8:03:23 am )

    Хитмэн гэдэг нөхдүүд йн тухай олон нийтэд сайтар хүргэх хэрэгтэй

  • Anonymous (March 01, 2016 8:03:23 am )

    Хитмэн гэдэг нөхдүүд йн тухай олон нийтэд сайтар хүргэх хэрэгтэй

  • Zochin (March 01, 2016 8:45:57 am )

    Bat-Otgon bas neg iimerhuu yumiig dald urgaar yariad bdag shuu dee Gadaadad sursan uls tur ediin zasgiin aluuruud geed

  • Zochin (March 01, 2016 9:02:26 am )

    ТЭГЭЭД ХЭНИЙГ СОНГОХ ВЭ. ГАНХУЯГ ТА САНАЛАА БИЧЭЭЧ. ТОЛГОЙ ЭРГЭЖ ГҮЙЦЛЭЭ

  • Anonymous (March 01, 2016 9:46:01 am )

    МОНГОЛЫГ САМАРЧ УЛС БИШ МУЖ ХАРЪЯАТ БЛГОЖ БАЙНА ЭНЭ ХУ ЖАА НАР БУГДИЙГ ЦААЗАЛСАН Ч БАГА УР УНДЭСЭЭР НЬ УСТГАХ ЦАГ ИРЖ БАЙНА

  • Сонгогч (March 01, 2016 11:23:43 am )

    Тойрог бүрт нэг ТВ суваг хуваарилах хэрэгтэй.Тэгвэл би хэн нэрээ дэвшүүлсэнийг,ямар хөтөлбөртэйг үзэх боломж гарна.Төрөөс гарах зардал тодорхой.Намууд мөнгө босгох гэж өөрсдөө дарамтанд орох шаардлагагүй болно.Авилгалын нэг суваг хаагдах боломжтой.Сонгуулийн зардал хэмнэгдэнэ.Орчин үеийн технологи өргөн ашиглъя.Хуучин шиг гурил будаа ачаад дэмий тэндэг сурталчилгаа ард хоцорсон.Намууд ижил тэгш байх нь ТВ ээр өгөх цаг тэнцүү байхад л болно.Хамгийн гол нь хэнийг сонгохоо мэдэх боломжгүй байна.Тийм учираас сонгуульд оролцох маань шийдэгдээгүй л байна.Ийм хүн олон байгаа шүү.Юуны төлөө сонгуулийн ерөнхий хорообайгаа билээ.

  • Anonymous (March 01, 2016 12:08:53 pm )

    энд бидний хаанаа алдаж муруйж тахиралдсаныг гаргаж гажааг аль талаас нь илүү гарч байгааг тод томруун илчилж шийдвэрээ нэг зүгт эв нэгдэлтэй гаргах замын ойлгуулжээ гэж бодлоо манайд идээшсэн ийм бүлэглэл их хүчтэй байгааг нь нөгөө сөрөг МАН-ын эрс шинэчлэгдсэн МАХН-ыг сөрүүлэхээс өөр аргагүй болсон яаравчлах нэгэн бодлого юмуу харин энийг далимдуулчихаас өмнө энэ бичих бичлэгээс яаралтай хийвэл том алдаанаас арай бага зөөлрүүлвэл бага хугацаанд том акулуудын сурэгт элсэхээс өмнө цухуйлзах гэрэл хэрэгтэйг анзаарлаа

  • Anonymous (March 01, 2016 6:38:37 pm )

    zuw yum bichsen tand bavrllaa

  • Anonymous (March 01, 2016 10:45:07 pm )

    Хэ хэ солиотой нөхөр шүү,Жинхэнэ сэтэгцийн гажиг.

  • Zochin (March 02, 2016 11:39:39 am )

    Bugd adilhan mongoliin luivarchin

  • Зочин (March 02, 2016 1:41:47 pm )

    Уншаад ойлгохгүй болохоороо “галзуу хүний өдрийн тэмдэглэл”гэчихжээ.Олон удаа унш.

  • зочин (March 02, 2016 9:54:07 pm )

    Энэ бүгд үнэн бол ч…

  • urgen (March 03, 2016 10:22:49 am )

    .Burhan mini.Gan.baatar l bish shuu.

  • UUU (March 03, 2016 12:55:26 pm )

    MUU BAYARTSOGTIIN UDAMIIG SAIN BOOGOOR TASDUUL

  • Surenparan (March 04, 2016 7:53:20 am )

    End neg ih hud.aa yum alga Ganhuyagt ergelzeed baigaa bol ter durdsan saituudiig ni unsh l daa Zugeer l hun buhen dugnelt hii Yagaad heseg nuhud uheh shahaad baidagiig l bod!

  • Повер (March 04, 2016 4:43:32 pm )

    Энэ нийтлэлээ бүрэн эхээр нь аль нэг сонинд тавихгүй бол хүн бүр интернетэд орж чадахгйү шүү дээ. Энд ишлэсэн гадаадын нэвтрүүлэг, сайтуудад орж үзээд энэ хүн үнэн худал бичсэнийг нь шалгаарай.Үнэхээр үнэн гэдэг тэгвэл та нар эргэлзахгүй болох байх

    • zochin (March 08, 2016 6:58:54 pm )

      estoi zov sanaa, sonin televiz geed shuud hyrdeg medeelliin heregsleer zaz, ganz manaih bish delhiin ihenh orniig busniulj , butargaj baigaa ni delhii dahind il tod baigaag ganz oros ah nar l zorigtoi shyymjilj biagaa shdee, Ted narch odoo amerik gej ih guisnii alda gedgee yarij baina.

  • Сүхээ (March 05, 2016 6:31:16 pm )

    Хайран 25 жил энэ 2 нам монгол улсыг минь сүйтгэж дууслаа, гэхдээ бидэнд гарц бий…

    • зочин (March 05, 2016 8:13:24 pm )

      юу болоод байнаа улс орон ч хаашаа явж юу болгож байна даа

  • Boohoidorj (March 06, 2016 6:37:24 pm )

    ene olon teneguud ganaa yugii ni yariad bn tsaana ni ter satuud deer yu bn gedgiig yariad baihad l oilgihgui yum daa Mun ch udii bn daa

  • БОДОО (March 08, 2016 7:08:08 pm )

    Ганхуягт баярлалаа Ийм сайхан баримттай лавлан үзэх баталгаатай нийтлэл бичдэг учраас харьд худалдагдсан, эдийн засгийн алуурчдын гар хөл болсон, урвагчид яаж ч чаддаггүй байх л даа Тэгэхдээ болгоомжтой л байгаарай Зориг,,, Зэнээ Дашбалбар О. Энхсайхан, Авирмэд гуай нар яалаа

  • power (March 09, 2016 2:35:05 pm )

    Энэ олон баримт, сайт бичлэгүүдийг шалгаад үнэхээр үнэн байвал сонгуулийн үеэр тараавал ч сөрөг өрсөлдөгч намынханд өөр юу ч хэрэггүй шууд л гараад ирнэ дээ.

    • negdsen (March 15, 2016 4:16:30 pm )

      namuud harahad tusdaa met bolobch tsaana negdsen l bgaa daa, suudlaa l tohiroh tal deer muudah biz dee

  • zochin (March 09, 2016 2:50:47 pm )

    eh oron mini buten baig tand amjilt husie buu ai bid bugdeere hamt l bgaa

  • sambo (March 10, 2016 2:39:20 am )

    Jijig garuud… bogino huzuutei… ynhandah buyu muushigchid…iim l bdg ym bnaa.

  • ОЛОНХААД М. (March 10, 2016 9:05:15 am )

    Монгол хүн газар шороо, төрт ёсондоо “хайртай” бол сайтар унших хэрэгтэй юм байна. Айсуй сонгуулиас дараа нь айхгүй байхын төлөө “ардчилал”-аас хамгаалж аврах хэрэгтэй байна. Сонгуулийн өмнө хилээ хаах хэрэгтэй, Төрийн хулгайч нарыг гадагш нь алдчихгүй ядахдаа монгол шоронд уушиг элэгтэй зоог бариулаад нэг хонуулаад үзэх хэрэгтэй байна.

  • Зочин (March 10, 2016 12:39:15 pm )

    Ганхуяг гуайд баярлалаа Монгол түмэн минь ухаарах цаг минь иржээ. Улс орноо хамгаалах хэрэгтэй байна. Наад 3 хятад чинь улс орныг минь зараад идлээ шүү

  • Туяа (March 17, 2016 2:57:30 pm )

    Энэ ёстой мэдрэл муутай хүн байна лээ. Хуулийнхан энэ шезотой нөхөрийг дарууллагатай байлгах хэрэгтэй

  • Зочин (March 19, 2016 6:08:12 pm )

    Энэ Элбэгдорж тэргүүтэй АН-хан Монгол улсыг самарах юм байна даа. Америкт худалдагдсан нөхдүүд шив дээ. Би буруу ойлгоод байгаа юм уу.

  • зочин 3-р сар15 2О16 12.О5 am (March 22, 2016 12:41:22 pm )

    н.Ганхуяг зөв юм бичиж, Монголын төр, засагт ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь улс, эх орон, ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа хүн байхгүй зөвхөн өөрийн болон гар, хөл бологчдынхоо төлөө ажилласнаас өнөөдөр монгол улсын нүүр, царай, хүмүүсийн амьдрал учир, утгагүй болсныг юм ойлгодог хүн бүр мэднэ. нөгөө үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг үг туйлын үнэн тул Ганхуяг хүү болгоомжтой байх хэрэгтэй шүү ямартаал монгол улсын нүүр царай, хүмүүсийн амьдрал урд олж авсан өнгө зүснээсээ дордож, амьдарч чадаж байсан хүн ард маань амьдарч чадахаа байж, өөрийгээ өвлүүлхээр төрүүлсэн үрээ амьдаар нь хээр хаяж байхав энэ дээд цэгийн доройтол хүн бүү хэл адгуус, араатан, жигүүртэн, үр хөвөрлөө гаргадаг бүхийл амьд амьтат гаргасан үрээ орхиод явдгүйг хүн болгон мэднэдээ амьдрал хэтэрхий ухаан нь дуустал доройтсон гэдэг нь тодорхой. Хүмүүсээ та бид хэт их туйлширснаас олон нам гэдэгт хуваагдан хэн нь хэн гэдгийг мэдэхгүй сэтгэлийн хөөрлөөр өөр хоорондоо муудалцан, ажил, амьдралыг зөв зохион байгуулаад аваад явчих чадваргүй, хуучин нэгдэл, нийгмийн хамтын өмч хөрөнгө гэж байсан зүйлийг шамшигдуулан хөрөнгөжсөн, хий яригч нөхдүүдийг голдуу сонгон, ажил удирдуулснаас болж, урд олж авсан амжилтаасаа ухарч, амьрах боломжгүй болж байгаа юм.

antalya rent a car