antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 26, 2016 6 comments

Хүний хөгжмийн сонирхлоо гэж

нийтлэсэн Admin
527-14564585388bb123d57d9af1bforiginal.gif
Хүн төрөлхтөн сонсголтой сонсголгүй гэж хоёр хуваагддаг нь яах аргагүй үнэн. “Миний чихэн дээр заан гишгэчихсэн” гэсэн яриа хүртэл байдаг. Сонсох чадвараа чамлаж буй нь тэр. Сонсохын хувьд бол бусадтай адил сонсоно.
Гагцхүү хөгжим сонсохын хувьд арай өөр. Сонсоод дуулах гэхээр дуу авиа, өнгө эгшиг солонгороод байдаг даа. Ухаандаа дууг яг өнгөөр нь дуулах чадвар дутагддаг.
Гэхдээ сонсгол тааруухан мөртлөө гайхалтай сайн хөгжим тоглодог хүн байдаг. Ноот уншаад тоглоно л доо. Мэргэжлийн хөгжимчин юм уу дуучин болох л гээгүй юм бол энэ бол нээх айхтар проблем биш. Хүн хөгжим сонсох эрх нь бол чөлөөтэй. Харин ямар нэгэн хөгжим сонгож, сонирхоход энэ хүчин зүйл их нөлөөтэй аж.
Хүмүүс шоргоолж шиг олон байх хэрээр тоймгүй олон талт хөгжим сонирхож сонсоно. Амьдарч буй орчин, эргэн тойрон нөхцөл байдал маш ихээр нөлөөлнө. Монголд гээд л аваад үзье л дээ. Хот суурин газар, хөдөө тал нутагт амьдарч аж тердгөөрөе бид бас дотроо ялгарна. Тийм учраас хотын хөгжим, хөдөөний хөгжим гэж бас төрөлжүүлнэ.
Намайг хот хөдөөгөөр нь ялгалаа барилаа гээд л эмзэглэх, тэр бүү хэл илт дургүйцэх тохиолдол зөндөө л гардаг. Энэ асуудал дээр бол ямар нэгэн анги,  давхрагын байр сууринаас огтхон ч ханддаггүй гэдгийг хатуу хэлье. Хот, хөдөөгийн хөгжим гэж ялгарах нь зөвхөн Монгол бус бүх дэлхийн улс орнуудад байдаг л үзэгдэл.
Жишээ нь: Америк л гэхэд country хөгжим гэж хөдөөнийхөн нь голдуу сонсдог төрөл байхад “urban rоск, рор”-ыг хотынхон нь илүү сонирхдог. Рок хөгжим нь төрөл жанраараа задраад явчихдаг. Манайд бол зохиолын буюу нийтийн дууг ихэвчлэн хөдөөнийхөн сонсох дуртай, рок попыг нь хот, суурин газар илүү сонирхох жишээтэй. Налайсан сайхан тал нутаг, уул хад, ус, гол мөрөн зэрэг сэдэв нийтийн дууныхны урын санд зонхилдог бол хотын залуучуудын сонирхдог дуу хөгжимд гудамж, цэцэрлэг, байр, дөрвөн ханан дахь амьдралын сэдвүүд голлоно. Дууны зохиомж, гармони, бүтэц, найруулгын хувьд ялгарна. Нийтийн дуу нь нийтээрээ дуулахад зориулсан утгаараа арай хялбар байх талтай. Рок дуу бол өөр бүтэцтэй.
Жишээ нь хөдөө найран дээр “Үүр битгий цайгаасай…” ч гэх юм уу “Албан тасалгааны цонхоор … гээд дуулбал энэ одоо хаанахын сонин нөхөр юу дуулаад байнаа л гэнэ шүү дээ. Энэ бол бодит үнэн. Өөрөөр хэлбэл амьдардаг ахуй, нөхцөл байдлаасаа болоод сонирхдог, таашаадаг, шүтдэг ДУУ ХУУР бол өөр өөр байдаг.
Миний нэг багын найз  байдаг. Надаас ах л даа. Бадамжавын Баяраа буюу Люфа Витька хэмээх 60-70 онд гялалзаж явсан нөхөр. Тухайн үедээ “од” байсан гэхэд хилсдэхгүй. Паркийн дэргэд хамтлаг байгуулагдахад бөмбөр тоглодог байсан. Би жаахан пацаан, хичээлээ пялчихаад тэнд гүйж очиж бас гитарын Цэцгээ ахыг тамхи татах зуур гитарыг шүүрч аваад тоглодог байлаа.
Монголын рок попын дээр үеийнхэн болон 40 мянгатынхан бол Витькаг андахгүй сайн мэднэ. Тэр нөхөр юугаараа онцлог байсан гэвэл Монголд “rolling stones”-ыг сурталчлан дэлгэрүүлэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн хүн. Хүн төрөлхтний орчин цагийн хөгжмийн хөгжлийн түүхэнд “роллингуудын” байгуулсан гавьяа бол үнэлээд баршгүй. Рок талын өвөг, 70 гарчихсан Мик Жаггер одоо ч дуулсаар. Люфа Витька маань одоо 68-тай. Саяхан нэг тааралдаж хөөрөлдөж суутал “rolling stones”-аа ярьсаар л. Энэ бол нөгөө циклдсэн буюу нэг зүйл дээр эргэлт буцалтгүй тогтсон байдлын яруу тод жишээ. Өнөө цагт “linken park” юм уу, “maroon5”, “coldplay”, greenday” гэх мэтчилэн хамтлагууд мандаж буй цаг шүү дээ. Хэддүгээр зуун, хэдэн он болчихоод байгаа билээ. Витька маань “Rolling “-тойгоо өтөлсөөр л… Энэ бол түүний л сонирхол, түүний л сонголт. Ийм хүмүүс сая саяараа байгаа. ,
Манай хамаатан Мөнхөө гэж нөхөр байдаг. Насаар бол залуу. Үе үе хот орж ирдэг. Ирэх бүрийдээ “Бөхийн өргөөнд” тоглолт үзнэ. “A-sound3-ын тоглолт үзэх үү гэхээр толгой сэгсэрнэ. “Юу нь гоё байгаа юм бэ, чанга гэж жигтэйхэн, үзэхгүй” л гэнэ. Мань хүн бол Л.Болдбаатар ч юм уу, Намсрайноровын дуулахыг сонирхдог хүн байхгүй юу. Энэ бол түүний л сонголт.
Юугаа сонсоно, юугаа сонирхоно, тэр хүний л эрх шүү дээ. Мөнхөө лугаа сонирхолтой хүмүүс мөн л их, түм дагуу шүтдэг хөгжим, шүтдэг хамтлаг дуучинтайгаа л насыг бардаг. Витька “Rollling Stones”-оос гадна бургасны мөчир шиг олон янзаар салаалан бий болсон хамтлаг дуучид байна, сонсоочээ гэхэд “үгүй” л гэнэ. “Роллингууд” дээр “циклдчихсэн” үнэнч фэн нь. Аливаа уран бүтээлчдийг шүтэн бишрэгчид нь дэмжиж, тоглолтынх нь тасалбарыг авч тордож, дагаж өтөлдөг нь жам юм. “Хүний сонирхлыг шүүх эрх хэнд ч байхгүй” гэж үнэн үг байдаг. Гэхдээ мэдээж туйлширч болохгүй. Амьдрал баян, хүн олон. Хатуу хил, зааг гэж байхгүй. Хүн боловсорно, хувьсана. Тэр дагуу хөгжмийн сонирхол нь хөгжиж хүрээ нь тэлдэг.
Би “Beatles”-ийг шүтдэг. Жон Леннон бол миний бурхан. Гэхдээ бусад хөгжмийн төрлүүдийг үгүйсгэдэггүй. Би бол хувьдаа “циклдэхийг” үл зөвшөөрдөг. Хөгжим төрөл бүрээрээ төгс төгөлдөр л байх ёстой гэж үздэг. Миний найз нарын хүүхдүүд “та ёстой гоё оо, бидний үеийн хамтлаг дуучдыг сонирхдог. Манай аав ээж бол тэгэхгүй ш дээ” гэдэг. Бага балчир байхад аав маань Энрике Карузо, Иван Козловский, Яков Лемешев болон бусад сонгодог аугаа тенор дуучдын пянзыг тавьж намуухан эгшмглүүлдэг байв.
Монголын суут хөгжмийн бурхад болох Гончигсумлаа, Мөрдорж, Дамдинсүрэн нарын хөгжим байнга манай гэрт дугараастай. Ингэснээр миний чихэнд сонгодог хөгжмийг дасал болгосон. Хожим Москвад манай гэрт Робертино Лоретти, Муcлим Магомаев, Эдита Пьеха-гийн дуунууд дуугардаг байснаар эстрад хөгжимд дуртай болсон. Бадрууган, Галсанбат нартай найзалснаар мөн 40 мянгатын орцонд “beatles” нарын рок idol -уудыг шүтдэг болсон. Орос 3-р сургуульд багын найз Ганболд, Ганхуяг нартай “Инээмсэгпэл” хамтлагт нэгдсэнээр поп хөгжмийгихэдсонирхохболсон.
Гадаадын хөгжмийг олон талстаар нь мэдэж, мэдэрч, судлах болсноор монголынхоо хөгжмийн урлагийн гайхамшгийг олж харсан. Илүү содон буудаг юм билээ. Онцгой өвөрмөц учир тэр. Уртын дуу л гэхэд “only one” шүү дээ! Ийнхүү этник хөгжим сонсдог болсон. Зохиолын дуунаас Жавхлангийн содон дуулахыг олоод сонсчихдог. Өөрөөр хэлбэл хөгжим, дууны бүх л төрлийн бүтээлд тэвчээрлэнгүй ханддаг болсон аж!
Хүүхдүүд маань Мөрдорж, Гончигсумлааг ч сонсдог, Норовбанзадыг дээдэлдэг, “beatles”-ийг сонирхдог, Павароттид уярдаг, Жавхлангаа ч мэддэг байгаасай л гэж хүсэх юм даа. Аливаа нэг хөгжим, дуу, хамтлаг дээр “циклдэж”  “царцахыг” би хувьдаа таашаадаггүй
Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Zochin (February 26, 2016 3:15:21 pm )

    Yag unen bichjee ene hun bol mongoliin urlagt todorhoi oron zai ezelj ihiig buttesen mundag hun bas ih murun dulguun erdemt hun daruu gdg shig daruuhan saihan hun gj boddog

    • Anonymous (February 26, 2016 5:21:08 pm )

      tegeed bas staryi durak

  • Зочин (February 27, 2016 2:39:18 am )

    Юун Жавхлан бе? Сараагаа, норовбанзад гуайгаа., ардын урлагийнхнийгаа, дуурийн алдартнуудыгаа, ер нь бух чансаатнуудыгаа рок поп лидеруудийгее магтахгуй байхын аргагуй

  • Уншигч (February 27, 2016 3:36:04 pm )

    Дуурийн дуучин Лемешевийн нэр нь биш байна,дахиж шалгана биз? Дуу хөгжмийн урлагийг өргөнөөр ойлгодог,хүлээж авдаг нь цөөхөн учраас цикл буюу дагнадаг хүмүүс байдгийг үгүйсгэхгүй.Гэхдээ универсалаасаа илүү дагнадаг нь өнөөгийн хөгжим сонсдогуудад давамгайлна гэж хэлмээр байна.Энгийн хүмүүст бид бодлоо тулгаж болохгүй юм шиг.

  • өө (February 27, 2016 8:38:00 pm )

    хүмүүний хөгжмийн боловсрол өөр буюу

  • zochin (February 27, 2016 8:47:33 pm )

    Ene nuhur hudlaa ongirch,hugjim huulahaas uur yumgui,duu nch mun adil. Yaj yavaad gaviyat bolchihdog bnaa.

antalya rent a car