antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 26, 2016 1 comment

Баянхонгор аймгийн Өлзийт сумын золголт болно

нийтлэсэн Admin

afdf41aea11001b2original

        Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл хамтран нийслэл хотод ажиллаж, амьдарч байгаа тус сумын иргэдийн уулзалт, золголтыг энэ сарын 27-нд 11.00 цагт Баруун дөрвөн замын Барилгын коллежийн “Урлаг танхим”-д зохион байгуулах аж.

Тус сум нь аймгийн төвөөсөө 18.6 км зайд оршдог, зургаан баг, 1062 өрхийн 3653 хүн амтай, 265.224 малтай томд тооцогдох сум юм. Ламын гэгээний уугуул нутаг уг сумаас Монгол улсын Хөдөлмөрийн баатар Цэгмидийн Чимэд, Маршал Чойбалсангийн болон Төрийн шагналт Цэвэгдоржийн Цэмбэл, Төрийн шагналт, доктор Дэмчигийн Чодин, БНМАУ – ын Улсын Их Хурлын депутат (1954 он) Дондогийн Цэрэнсоном, гавьяат нисгэгч Алтангэрэлийн Балжинням, гавьяат тээвэрчин, гавьяат хуульч Гончигийн Бадамдорж , гавьяат тамирчин Нэргүйн Энхбат нарын алдар цуутан төрөн гарсан юм.

Баянхонгор аймгийн Өлзийт суманд ажиллаж амьдарч байсан Улаанбаатар хотод суугаа нутгийн зон олныг уг уулзалт, золголтод хүрэлцэн ирэхийг урьж байна.

Утас: 88113391, 88007507


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ЗОЧИН (February 26, 2016 6:37:48 pm )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car