
Б.Бадамгарав
Г.Санчир
Дүрвэгсдийн хуаранг санагдуулам дүүргийн эмнэлэг
Эмнэлгийн хонгил дүүрэн халуурч бүлээрсэн, ханиаж шуухинасан хүүхдүүд. Тэд эвхдэг орон дээр тун тав тухгүйхэн хэвтэцгээнэ. Зарим нь эмнэлгийн коридор буюу хонгилоор хөлхөх олны дуу шуугиантай хэдийнэ эвлэрэн нам унтжээ. Ой хүрээгүй бяцхан хүүхдүүд нүүрэндээ томдсон маск зүүсэн нь нүдэнд содон туслаа. Хонгилын хамгийн эхний орон дээр унтах хүү хоёрхон сартай. Эмнэлэгт хэвтээд нэг хонож байгаа гэнэ. Хүүдээ ээж нь зааны зурагтай амны хаалт зүүлгэжээ. Хүүгээ сэрээчих вий хэмээн эвхдэг орны булан дээр цомцойн суугаа залуухан ээжтэй уулзлаа. Тэрээр “Хүүдээ хамгийн жижиг маскийг авсан ч томдчихсон байгаа биз. Ийм жаахан амьтныг ханиад хүрснийг нь мэдэхгүй байсаар хүндрүүлчихсэн болохоор өөрийгөө л буруутгаж байна даа. Хонгилд ингээд олуулаа хэвтэх жаахан хэцүү юм. Нэг хүүхэд уйлахаар унтаж байсан бусад нь сэрчихдэг. Тэгээд л бүгд уйлалдчихна шүү дээ. Тасагт бол арай амар байх. Тэгээд ч ханиадтай хүүхдүүд нэгнээсээ халдварлах магадлалтай учраас тусгаарласан өрөөнд байх ёстой биз дээ” хэмээн ярилаа. Энэ бол Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дүр зураг. Тус эмнэлэг 165 ортой. Гэвч одоогоор 245 хүүхэд хүлээн аваад байгаа ажээ. Тиймээс эмнэлгийнхээ чийрэгжүүлэх өрөө, кабинетуудыг татан буулгаж, тасаг болгосон ч багталцахгүй байгаа тул хүүхдүүдийг хонгилд эвхдэг ор тавьж хэвтүүлэхээс аргагүйд хүрчээ. Эдний эмнэлэгт өдөртөө 140 орчим хүүхэд үзүүлж байгаагийн 30 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Энэ бол бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томууны дэгдэлт ихэссэний зэрэгцээ өвчлөл нь нэлээд хүндэрсэн хойно эмнэлэгт хандаж байгаагийн илрэл.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хоёрдугаар давхар нь хоёр том хонгилтой. Зүүн жигүүрийн хонгилд 30 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Бүгд тэгээс хоёр настай нялхас. Ээжүүдийг нь оруулан тоолбол эмнэлгийн энэ хонгилд 60 орчим хүн амьдарч байгаа гэсэн үг юм. Тус эмнэлгийн хүүхдийн хоёрдугаар тасгийн эрхлэгч Б.Ариунжаргал “Бид гэрээр эмчлэх боломжтой хүүхдүүдээ аль болох буцаадаг. Зайлшгүй хэвтэх шаардлагатай хүүхдээ л авч байгаа. Шаардлагатай зохицуулалтуудыг тухай бүрт нь хийж байгаа ч хонгилд хэвтүүлэхээс өөр аргагүй болоод байна. Нэгнээсээ дахин халдварлах магадлалтай учраас байнга амны хаалт зүүхийг сануулдаг. Оройдоо ачаалал маш их болдог” хэмээн өгүүлсэн. Хүүхдээ үзүүлэхээр ирж байгаа эцэг эхчүүд эмнэлгийнхэнд уурлаж, бухимдлаа илэрхийлэхээс эхлээд элдвээр харааж загнах зэргээр бүдүүлэг авир гаргадгийг ч тэрээр хэлж байв. Наад зах нь “Хурдан үз, эм бичиж өг” гээд загнаж, зандчдаг гэнэ. Тэр ч байтугай эмч нарыг цохиод авах нь энүүхэнд болсон байна. Энэ бол нэг талаас тус эмнэлэг ачаалал ихтэй тул хүүхдээ үзүүлэхээр ирсэн эцэг, эхчүүд дараалал хүлээн бухимддагийнх, нөгөө талаар эмнэлгийн нөхцөл, орчин хүнд байгаагийнх болов уу. Ингээд эмнэлэг биш дүрвэгсдийн хуаранг санагдуулам хонгил дундуур хийсэн “аялал”-аа цааш үргэлжлүүлэв.
Эмнэлэгт шинээр ирсэн хүүхдүүдийг хонгилд хэвтүүлэх бөгөөд ор сулрахаар ирсэн дарааллаар нь тасагт шилжүүлдэг юм байна. Зургаан сартай Энхжин охин эмнэлэгт хэвтээд дөрөв хонож буй ч тасаг руу шилжиж чадаагүй байгаа ажээ. Ханиалгах нь ихэд зовиуртай байгаа бололтой. Ханиалгах бүртээ уйлагнах бөгөөд ээж нь аргадаж, хөхүүлэх аж. Тэрээр “Бид хоёр коридортоо байсаар байгаад л эмнэлгээс гарах юм шиг байна. Одоо дассаан. Охин маань хэд хоног халуураад шууд хатгаа болчихсон. Энэ ханиад их хүнд тусдаг юм байна. Энд хэвтэж байгаа хүүхдүүдийн ихэнх нь хатгаатай. Тусдаа өрөөгүй, энэ олон хүн нэг агаараар амьсгалж байгаа болохоор ханиад томуу яг эдгэрэх эсэх нь эргэлзээтэй санагддаг. Нэг нь эдгэрч байхад шинэ ханиадтай хүүхэд орж ирэхэд нөгөөх нь дахиад л ханиад тусчихаж байгаа юм шүү дээ” гэлээ.
Арай томхон, сууж сурсан хүүхдүүдээ ээжүүд нь саатуулахын тул нэг орон дээр зэрэгцүүлээд суулгачихаж. Тэд нэгнийхээ маскийг нь татаж авах гэж оролдож үзнэ. Зарим нь тоглоомоо булаацалдана. Харин эдгээр бяцхан хүүхдүүдийн дундуур ягаан халадтай, үсээ хоёр сүлжсэн бяцхан охин хэвлүүхэн алхална. Биндэрьяа гэх энэ охины хувьд хонгилд хэвтэж байгаа хүүхдүүдтэй тоглож уйдаагаа гаргах нь илүү зугаатай байгаа бололтой. Харин сувилагч түүнийг өрөөндөө ороорой гэж байн байн сануулна.
Халуурч байгаа хүүхдэд эм уулгах нь буруу
Сонгинохайрхан бол нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг. Нэгдсэн эмнэлэг нь зөвхөн өөрийн дүүргийн харьяаны хүүхдүүдийг л хүлээн авдаг ч ийнхүү ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 100 гаруй мянган хүүхэд бий гэсэн статистик судалгаа байдаг юм байна. “Манай эмнэлэг хүүхдийг хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ үзүүлдэг. Тэр утгаараа хэвтэх бичигтэй хүүхдүүд л ирэх ёстой. Гэтэл аав, ээжүүд нь ажлын цаг дууссаны дараа хүүхдүүдээ аваад ирдэг. Хүлээн авах хэсэг оройдоо битүү хүн болно. Өрхийн эмнэлэг хаачихсан тул манайхаас өөр ирэх газар байхгүй шүү дээ. Харин Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар өрхийн эмнэлгүүд 20.00 цаг хүртэл ажиллах болсон тул ачаалал тогтворжих байх” хэмээн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэн ярилаа.
Ер нь ямар нэгэн өвчинд зөв зохистой эмчилгээг хийлгэвэл түргэн хугацаанд эдгэрэх боломжтой гэдгийг Б.Галсанцэдэн эмч хэлж байсан юм. Түүнээс эцэг, эхчүүдэд хандан хүүхдээ ханиад, томуу хүрсэн үед гэрийн нөхцөлд ямар эмчилгээ хийх талаар тодруулахад “Бага насны хүүхэд халуурч байгаа үед тогтмол хугацаанд халууныг үзэж 38.5 хэмээс дээш гарвал халуун буулгах эм өгнө. Гэхдээ энэ бол зөвхөн эрүүл хүүхдийн тухайд ярьж байгаа юм шүү. Эрүүл хүүхдийн биед ханиадны вирус халдварлахад бие нь өөрийн дархлааны системийг бий болгохын тулд урвал явуулдаг. Энэ нь халуурч буйгаар мэдрэгддэг юм. Эрүүл хүүхэд 38.5 хэм хүртэл халуурах нь хэвийн. Дархлаагаа тогтоох гэж байна гэсэн үг. Гэтэл манайхан эм өгөөд хүчээр буулгачихдаг. Тэгэхээр яаж дархлаа тогтох вэ. Мөн парацетамолыг зөв хэрэглэж сурмаар байна. Ихэнх эм парацетамолын найрлагатай. Үүнийг их хэмжээгээр уувал элгэнд аюултай байдаг. Эцэг, эхчүүд хүүхдээ халуурангуут нурофен өгчихдөг. Тэгээд араас нь парацетамол өгөөд байна. Гэтэл нурофен нь тэр чигтээ парацетамолын найрлагатай эм шүү дээ. Ингээд байхаар элэгний дутагдалд орох сөрөг нөлөө байдаг” хэмээн зөвлөгөө өгөв. Энэ жил тархаж буй ханиад нь хүнд явцтай, вирусээр халдварлаж байгаа тул түргэн хугацаанд хатгалгаа болох магадлал өндөр байгаа гэнэ. Түүнчлэн улаан бурхан өвчний халдвар ч өндөр байгаа юм байна. Улаан бурхнаар өвдсөн хүүхдийн биеийн дархлаа мууддаг тул дараа нь ханиад хүрэхэд амархан хүндэрдэг байна. Энэ мэт энгийн зүйлсийг эцэг, эхчүүд мэддэг байхад илүүдэхгүй. Ер нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж чадвал хүндрэл үүсэхгүй гэдгийг эмч нар зөвлөдөг. Ингэж урьдчилан сэргийлж чадахгүй байгаагаас томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүд богино хугацаанд хүндэрч хатгаа болох тохиолдол элбэг байгаа гэнэ. Энэ нь дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлж байгаа нэг шалтгаан ажээ.
“Охин бид хоёр хонгилдоо дассаан”
Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээллээр нийслэлийн хэмжээнд хүүхдийн орны ачаалал ямар байгааг дүүргүүдээр нь авч үзвэл Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл хамгийн их ачаалалтай байгаа юм байна. Тус эмнэлгийн ачаалал 86.4 хувиар хэтэрчээ. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүрэгт одоо байгаа нэгдсэн эмнэлэгтэй адил дахиад нэг эмнэлэг хэрэгтэй болоод байгаа гэсэн үг. Харин хамгийн бага ачаалалтай байгаа Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд л гэхэд хүүхдийн орны ачаалал 38.5 хувиар хэтэрсэн байна. Бидний очсон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал 55 хувиар хэтэрчээ. Ачаалал нь 50 гаруй хувиар нэмэгдэхэд эмнэлгийн ор төдийгүй өрөө, тасгууд хүрэлцэхээ больж, эх, хүүхдүүд хонгилд хэвтэж байгаа юм чинь, 70-80 хувиар ачаалал нь хэтэрсэн эмнэлгүүдэд нөхцөл байдал ямар байгаа нь тодорхой. Баянзүрх, Хан-Уул зэрэг дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийн насанд хүрэгчдийн орыг хүүхдүүдэд шилжүүлээд ч ачаалал багасахгүй байгаа гэнэ. Нийслэлийн хэмжээнд байгаа эмнэлгүүдэд шинээр хэвтсэн хүмүүсийн 57 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой, тэдний 98.3 хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа ажээ. Эндээс эцэг, эхчүүдийн зүгээс бага насны хүүхдүүддээ анхаарал, халамж тавих, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай нь харагдаж байна. Хүүхдээ аль болох ханиад томуу хүргэхгүй байх, хүрсэн тохиолдолд хүндрэхээс нь өмнө эмчилгээ хийж эхлэх нь чухал. Эс тэгвэд эмнэлгийн хонгилд, эвхдэг орон дээр хэвтэн “эмчлүүлэх” сонголттой тулгарч мэднэ. Томдсон амны хаалт зүүчихээд, түүндээ төвөгшөөн уйлагнаж суугаа бяцхан хүүхдүүд, дуу дуугаа аван эмнэлгийн хонгилоор дүүрэн уйлалдах нялхас, тав тухгүй эвхдэг төмөр орон дээр суугаагаараа нойр авч суугаа хөхүүл эх… Бид нийслэлийн баруун захад орших хүүхдийн нэгдсэн эмнэлгийг орхин гарахад ийм л дүр зураг нүдэнд харагдсаар байлаа. “Охин бид хоёр хонгилд хэвтсээр байгаад дасчихсаан” хэмээсэн бүсгүйн цөхрөнгүй үг гол зурна. Өөдөсхөн үрс нь өвдөж зовоход аврал тусламж хайн эмчийг зорьсон эцэг, эхчүүд аргагүйн эрхэнд эмнэлгийн хүнд орчин нөхцөлтэй эвлэрч байна. Харин төр, засаг, шийдвэр гаргагчид ийм нөхцөл байдалтай эвлэрэх ёсгүй. Сайдгүй салбарт саад зөндөө байгаагийн нэг нь энэ. Юутай ч энэхүү сурвалжлагадаа цэг тавимааргүй байна. Тиймээс “Хүүхэд эмнэлгийн хонгилд хэвтдэггүй цаг хэзээ ирэх вэ” гэсэн асуултыг нээлттэй үлдээе.
Ардын эрх сонин
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (February 26, 2016 10:57:55 am )
ТӨР ИНГЭЖ Л АРД ТҮМЭНДЭЭ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ХАР ТА НАР
-
иргэн (February 26, 2016 11:38:26 am )
Нөгөө Ламбаа гуай юу хийж байна их л сайхан инээд алдсан хүн сайд байсан байгаагүй удирдах нөхөд байгаа биз дээ одоо 3 хан сар сайд хэрэггүй л баймаар юм даа
-
Улс тор судлаач. (February 26, 2016 11:42:43 am )
Энэ нийтлэлийг уншаад би оорийнхоо суулийн 20 гаруй жилийн амьдарлыг эрэгцуулэн бодож сууна л даа. Би торийн байгууллагад олон жил ажилласан хун дээ. Би унэдсэн ажлын зэрэгцээ 1990 оны жагсаал цуглаанд орж, нийгмийн байгуулалыг оорчлох ажилд их идэвхитэй оролцож, АН-ын гишуун болж улмаар УЗХ-ны гишуунээр чамгуй олон жил ажиллаж байгаад суулийн 10 гаруй жилд нь ТАЗ-оос зарласан сонгон шалгаруулалтаар шалгарч ЕТГ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дэд дарга зэрэг ажлуудыг хийхээр болж АН-аас чолоологдсон хун л дээ. Ингээд намуудын улс торийн ажлыг хондлонгоос ажиглаж суухад, унэхээр намууд тэр дундаа энэ том 2 нам нь олны итгэл авахаа больсон юм байна. Хийж байгаа ажил нь олон нийтийн нэгдсэн эрх ашгийг боддоггуй, зовхон шийдвэр гаргаж байгаа УИХ-ын гишуун, дарга нар л оорсдийнхоо эрх ашигийн бодож шийдвэр гаргаад, туунийгээ хэрэгжуулэх гээд муйхардаад байгаагаас бух зуйл болж байгаа юм байна. Би энэ тухайгаа оорийнхоо таньдаг дарга цэрэг нартай их ярилцлаа. Надтай ярилцсан хумуусийн бараг 90 хувь нь энэ намуудыг мон худал ярьж улс торд олон жил явсан хумуусийг узэн ядаж байна. Тэр дундаа УИХ-ын гишуудийг ер нь узэхгуй байна. Ингээд энэ хоер том хоршийн хооронд арга эвээ олоод, 3-хан сая хун амтай улс орноо яаж авч явах естой юм бэ? гэж оортоо асуулт тавиад, туунд ээ оороо дараах хариултыг огч, энэ санаагаа олон нийт дээ тольдуулж байна даа. Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал(Иргдийн Толоогогчдийн Ундэсний Их Хурал) ба Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална.
-
Anonymous (February 26, 2016 1:56:52 pm )
МАХН болон Удвал гуайн үеэс энэ салбар үргэлжлэн дампуурч бна
-
зочин (February 26, 2016 2:23:13 pm )
Удвал хамаагүй ээ. Тэрнээс өмнө ийт л байсан шүүдэ.
-
Зочин (February 26, 2016 4:20:44 pm )
Сонгинохайрханы эрүүл мэндийн төв гэж ёстой дампуурсан газар байна даа. Шинжилгээ өгөх гээд 8 өнгөрөөд очихоор л аль эрт дууссан гээд. Өдөрт 40 хүн авдаг тэгээд болоо гэх юм. Өглөө 7 цагаас эхэлж оочерлож дугаарлана. За эхо-д харуулий гээд номер аваад очтол өнөөдрийнх дууссан гээд дараагийн өдөр эрт ирээрэй гээд инээнэ.Эргээд дахин номер аваад эмчид нь үзүүлэх гэтэл өнөөдөрийн үзлэг дууссан гэх юм.
-
Зочин (February 26, 2016 4:32:06 pm )
Чихрийн шижинтэй хүн бүр хэцүү, өрхийн эмч үзээд одоо ингээд бүх эрхтэн чинь яваандаа өвдөж эхлэх байх эмээ сайн уу, дүүрэг дээр очихоор эмээ ууж байгаа юу, өвдөж байгаа зүйлээ хэлэхээр за байз эмийг чинь өөрчилье гээд нэг эм бичиж өгнө. 1 дүгээр эмнэлэг гайгүй юм болов уу гээд очихоор бүх эмч нарт үзүүл гэсэн бичиг хийж өгнө түүнийг аваад сарын хугацаанд бүх шинжилгээ хийлгүүлж эргээд уулзахаар за та энэ эмээ ууж бай даа гээд явуулна. Сургалтанд суу гээд орохоор нэг эмч жаахан ярьж байгаад энэ номыг унш даа гээд өгнө. Гарах гэхээр өндөр үнэ хэлж номныхоо мөнгийг авна. Зарим хүмүүс үнэгүй эм авч уудаг гэх юм мань мэтэд нь тэр олдохгүй танил тал дээр нь эм олгодог эмнэлгийн хүмүүсийн гадуур зардаг бизнес явагддаг шиг байгаа юм. Энэ эмнэлгийнхээ үйлчилгээний системийг үндсээр өөрчилөөч, шинэлэг зүйл юу ч алга, тэнд өвчиндөө шаналсан хүмүүс очер дугаар хүлээн шүд зуун зогсож байна. Эмнэлэгт нэг амч, нэг сувилагчтай танил байхгүй бол чи юу ч биш гэдэг үнэн юм байна. Арга ядсандаа л ингэж бичиж сууна.
-
Anonymous (February 26, 2016 5:28:53 pm )
Намынхаа нэрээр сайдын суудал авдаг , тэр суудалд суусан сайдаар нь авилгалдаж намынхаа сонгуулын мөнгийг олуулах гэж байгаад шоронд хийлгэчихдэг энэ намбарын энхбаярыг өмөөрөөд бичээд байдаг хүмүүс юу гэх юм бол ?
-
бачимдал (February 27, 2016 1:10:02 am )
би өрх толгойлсон үйлчлэгчээр ажилдаг хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй толгой нь өвдөөд шинэ жилээс хойш шөнө унтдаггүй өдөр тайван бус … тэгээд хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гэхээр өрхийн эмнэлгээс эхэлдэг үзүүлээд 60000-аар эм аваад дээрдсэнгүй манайх өдөрт 5000 төгрөгөөр 4 хүн амьдардаг. … дүүргийн эмнэлгийн мэдрэлийн эмчид үзүүлэх гэхээр өрхийн эмнэлгээс номер ав гээд дүүргийн эмнэлгийн үүдэнд суух номер тараагч нэртэй ааштай авгай халгаахгүй энэ номерийг 7 хоногт 1 удаа 5 дахид тараадаг өглөө 6 цагт очиж гадаа очерлож хөлдөж үхэнгээ алдталаа даарч бээрч арай гэж номер авсан чинь 7 хоногийн дараа үзүүлэх номер … боож үхэхнээ эх нялхсын эмнэлэг ортол мэдрэлийн номер 2 сарыг дуустал байхгүй үнэхээр хэцүү байна өвдсөн хүн үх гээд байгаам бишүү эмнэлэгийн салбар үнэхээр дампуурсан байна сайд дарга нары нь улс төрөөс ангид байлгамаар байн тэр Оюунбаатар гадаад явж онгоцныхонтой хэрүүл хийж байхаар эмнэлэгээр яваачээ 2 хөлөөрөө СБД-ийн эмнэлгээр алхаж ороод амиа алдаж байншдээ
-
монгол (February 27, 2016 2:38:09 am )
Одоо яахав дээ та нар еерсдее л эднийг сонгоо биз дээ. Тэгээд юундаа уйлан дуугараад байгаан. Сонгууль болохоор 5000 тег хууртаад эднийг сонгоо биз дээ. Сайн сайхан амьдрал хvсэж байгаа бол сонгуульдаа идэвхтэй оролцож , зев хvнээ сонгоцгоо
-
Emc naraas (February 27, 2016 5:38:37 am )
oyunbaatar gej henheg zalgasan huulic sahilga hariuclaga saijruulna geed emc nariig ih cangalj bainaa.Ardcilal nereer byh umiig dampuuruulj nuraaj toriin ner hyndiig unagacihaad odoo ganc uam,ganc baiguulagad sahilga hariuclaga iriad uahav.
-
ajilch (February 27, 2016 9:07:04 am )
za yax ve socializmiin yeiin eryyl mendiin sistemees odoo salax bolson xyn oortoo bolon ger byliinxnee eryyl bailgaxiin tuld dor byrnee xicheex ariun tseveriig mash sain saxix yalanguya xyyxdiig etseg ex ni ontsgoi anxaarax oorsdoo jaaxan ooriinxonddoo anxaaral tavi l daa emch bas alddag yum shyy
-
zochin (February 28, 2016 2:26:03 pm )
emnelgeer ULS TUR hiij bolohgui MAHN baij baigaa tsarai
-
zochin (February 28, 2016 8:38:30 pm )
gantshan duurgiin emneleg bishee hodoo oron nutagt ch adilhan bair saw n hureltsehgyi hongiloor dureed bj l bna….. emneleg bariad ogoh buyntai hun bn uu
14 Comments