antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 26, 2016 24 comments

“Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш Швейцарь Отгоогийн амласан 60 сая төгрөгийг хүлээсээр…

нийтлэсэн Admin
 611763056cfb823a89d481

 

“Авьяаслаг Монголчууд” шоуг албан ёсны эрхтэйгээр Монгол HD ТВ амжилттай зохион байгуулсан. Тус телевизээс явуулж байгаа энэхүү шоу олон нийтийн сайшаалд нийцэж, хүн бүр л ам сайтай байсаар монголчуудыг байлдан дагуулсан. Шоуны эцсийн шатанд Дархан хотын Жамъянхорлоо багшийн шавь нараас бүрдсэн “Эгшиглэнт чимээ” хамтлаг түрүүлсэн билээ. Ард түмний саналаар тэргүүлсэн тус бяцхан хөгжимчид 100 саяын эзэд болж, үндэсний хэмжээний авьяастан болсон цаг саяхан. Мөн тухайн үед цахим ертөнцөд нэгэн шуугиан дэгдсэн юм.

Юун гэвэл, бизнесийн хүрээнд “Швейцарь” Отгоо нэрээр алдартай Д.Отгонжаргал хэмээх эрхэм тус хамтлагийн багшид хувийн зүгээс 60 сая төгрөг өгөхөө амлаж байгаагаа цахим хуудсаараа мэдэгдсэн юм. 100 саяын эзэд болсон өхөөрдөм бяцхан хүүхдүүд ард түмний гавьяат багш Жамъянхорлоо нар нийтдээ 160 саяын эзэд боллоо хэмээн Монголын ард түмэн баярлаж байв. Монголын төр Жамъяанхорлоо багшийг үнэлж ямар ч байсан “шар тэмдэг”-ээ энгэрт нь зүүсэн. Гэтэл Д. Отгонжаргал гэгч нь амласан мөнгөө одоо болтол өгөөгүй гэнэ.

325357156cfb823cd14112

 Швейцарь Отгоо буюу Д. Отгонжаргал гэж хэн вэ. 1990-ээд оны дунд үеэр тэрээр  Швейцарь гаргаж өгнө хэмээн иргэдийг хулхидаж, хуурамч визний мэдүүлгээр баахан хүнээс мөнгө салган “тансагласан” хотын дэгжин залуусын нэг байжээ. Тэр үеийн үнэтэй машин хөлөглөн, хамгийн тансаг бүхнийг хэрэглэн, хамгийн сайхан хүүхнүүдтэй цэнгэн Улаанбаатарын тоост гудамжаар ёстой л салхи татуулж явж. Энэ тансаглал нь тийм ч удаан үргэлжилсэнгүй Швейцарьт баривчлагдаж, хүний нутгийн хүйтэн шоронд сууж байгаад ялтан солилцоогоор Монголынхоо шоронд ирж ялаа эдэлж дуусгасан гэдэг. Улмаар тухайн үед С1 телевизийн “Өдөн дэр” гэх  нэвтрүүлгийг хөтөлдөг байсан Халиунааг өөрийн болгож, үрийн зулай үнэрлэн амьдарч байгаа. “Алтайн хүдэр” компанийн Базараатай хамтран бизнес хийж, энэ салбарт ч хөлөө олсон нэгэн гэнэ. Гэхдээ энэ эрхэмийг зарим хүн жинхэнэ Швейцарь Отгоо биш. Жинхэнэ нь 2004 онд Францад зочид буудалд алагдсан. Алагдсаны дараах Францын цагдаагийнхны үзлэгээр Монголын Отгоо хэмээх иргэн болохыг тогтоосон. Түүний цогцос байсан зочид буудлын өрөөнд нэг сая орчим евро байсан. Бугуйн цаг нь Швейцарь цаг байсан. Буудлын гадаа түүний унаж явсан феррари машин байсан энэ тэр гээд л домог мэт яриа хөвөрдөг. Ямар ч гэсэн Швейцарь Отгоо мөн эсэх нь хамаагүй. Д. Отгонжаргал гэх энэ эрхэм Дарханы “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багшид 60 сая төгрөг амлаад өгөөгүй байна.

Үргэлжлэлийг …http://www.newscom.mn/10008472


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • ЗОЧИН (February 26, 2016 10:44:30 am )

    ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗАНГАНД Л БАЙДАГ БИТГИЙ ГОРЬД

  • Зочин (February 26, 2016 11:12:59 am )

    Улсаас авах ёстой юмаа авсан шүү дээ.Болоо биздээ.Юун даварсан багш бэ.гордоод байхдаа яаадаг юм.

    • зочин (February 27, 2016 9:16:37 pm )

      Багш горьдоод байгаа юм байхгүй байхаа. Өгсөнгүй гэж яриа ч үгүй л байгаа.
      Амласнаа өгөөгүй болохоор нь л энэ бичиж байгаа нөхөр, хүний мууг үзэх дуртайдаа ч юм уу өөр шалтгаанаар ч юм уу доогуур нь ухаж байгаа бололтой.

  • зочин (February 26, 2016 11:27:49 am )

    сэтгүүлч нь л горьдсон нтр гэж бичиж бгаа биз. юу гэж ингэж хэлэхэв дээ

  • Anonymous (February 26, 2016 11:30:35 am )

    bagsh goridsondoo bish ee ene hun yund ongej ooriigoo reklamdan hudlaa amlaj baidgiin iim um bailghgui surgamj boloh uudnees mongiig n toluuleh heregtei gej bodoj bn

  • Anonymous (February 26, 2016 11:36:51 am )

    hunii umnuus duraaraa iim tiim ym bichij bolhgui ene uuruu hunii ner turd haldaj bn ter hun uuruuch ingej helheergui hun bn le iim muuhai ys surtahuunaa bj bolohgui

  • zochin (February 26, 2016 12:01:34 pm )

    өгөхгүй бол өгөхгүй гэдэгээ хэлэх хэрэгтэй ш дээ хүнийг авсан болгож нэр төрд нь халдах хэрэггүй дээ зарим нэг аав ээж нь багш аваад идчихжээ гэж бодох вий дээ

  • Lolz (February 26, 2016 1:31:01 pm )

    Ene Mongold ugasaa hvn hvndee itgehd hetsvv bolson tsag. Luiwarchinaas mongo bitgii har.

  • cdc (February 26, 2016 1:33:57 pm )

    naad luivarchin chin yag ugj haragdaach

  • зочин (February 26, 2016 2:01:21 pm )

    Харваас луйварчин байна

  • lol (February 26, 2016 2:51:37 pm )

    nastai huniig huurch bolohgui shoo otgoo guai, aldas bolno. amlasandaa hurch er hun chig baigaarai

  • Anonymous (February 26, 2016 3:08:00 pm )

    eh oton ah dvv olon saihan hsaviaraa bi baharhaj hairlaj yavdag.minii hudulmriig tur zasag mini vnelj gavyat hsagnalaa hairalsan ene nadad hangalttai . ariun tsagaan hudulmriin vr shimee hvrtsen boloo.

  • билгээ (February 26, 2016 3:21:29 pm )

    хүн юм өгнө гэхэд хэнч гэсэн горьдоно биздээ амласан бол бол өгөх л хэрэгтэйш дээ

  • Иргэн Дорж (February 26, 2016 6:22:05 pm )

    Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэг биз дээ. Эр хүн ухаантай юм бол өгөх хэрэгтэй ш тээ. Эсвэл Баярцогт шиг гомо юм уу

  • saraa (February 26, 2016 7:04:35 pm )

    Би бага байхдаа ийм тоглолтыг үзэж л байсан. Хүүхдийн олноор саналын тоо нь их байсан байх.тэрнээс түрүүлэх хэмжээний байгаагүй.Харин ч энэ багш хангалттай үнэлэгдсэн.Хувь хүн юу гэж өгөх юм вэ? Худлаа хошгируулахад итгээгүй байлгүй дээ.Миний хувьд таалагдаагүй.

  • Anonymous (February 27, 2016 12:12:21 am )

    CHADAHGUI BOL DARAVGARAA HAMHIAL YAVJ BAIH HEREGTEI

  • Anonymous (February 27, 2016 12:18:58 am )

    Ugasa iim hulhi garuudig yu gj hulehew de teneg yum bichxee bolimoor yum

  • Anonymous (February 27, 2016 12:19:46 am )

    Enenes yum goridoh hvn bishee

  • хульхидуулагч (February 27, 2016 2:25:49 am )

    За ах минь наад хvнийг чинь ХУЛХИ ОТГОО ГЭДЭГ юм . Олон айлын амьдрал,аз жаргалаар тоглосон гар шvv наадах чинь. Одоо таниас 60 саяыг егне 10саяын татвараа урьдчилаад телчих гээд ХУЛХИДАХ гэж байгаан шvv дээ. Нэг ч менге урьдчилж егч болохгvй шvv. Таныг банкинд дагуулж ороод за 5сая егчих та сууж бай 60саяыг аваад ирий гээд хойд хаалгаар нь гараад л зугтчих НОВШ байгаа юм . Уг нь vхэж байхдаа ч таарсан амьтан байгаа юм.

  • зочин (February 27, 2016 9:24:58 am )

    энэ багш горьдоогүй ээ энүүнийг бичсэн хүн горьдсон байэа

  • Ажиглагч (February 27, 2016 12:49:16 pm )

    Өгч чадахгүй
    М бол яах гэж настай хүнээр даажин хийж байгаан шээсний булан царайлсан хөгийн амитан өөрийгөө алдаршуулах гэсэн юм байхдаа.

  • B (February 27, 2016 9:07:33 pm )

    ugch chadahgui yum bol yah gej amlasiin ene bagsh yamar huniig n medsen bolohoor toohgui baigaa da olon huniig hulhidsan yum bol ene hulhi er oligtoi yawahgui biz

  • Odoi (February 28, 2016 11:09:58 pm )

    tsaad bagsh chini tsahimaar ordoggui hun hen yu amlasniig ch medeegui Medsen ch itgehgui ee

  • Anonymous (February 29, 2016 9:20:23 am )

    Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтийн өмнө ямар нэгэн амлалт өгвөл тэр нь Иргэний хуулиар шууд үүрэг нь болж хувирдаг гэж нэг хуульч хэлсэн. Өөрөөр хэлбэл тэр багш одоо энэ Отгонжаргал гэгчээс 60 саяыг нэхээд шүүхдээд авах боломжтой болсон гэсэн үг.

antalya rent a car