antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 25, 2016 16 comments

“Жастин Капла Монгол Улсыг Ерөнхийлөгчтэй нь чадсанаараа бахархдаг”

нийтлэсэн Admin

1456381248_6848618_g

Бүхэл бүтэн улсыг төрийн тэргүүнтэй нь “чадчихаад” дээрээс нь олон тэрбум төгрөг халааслан амар сайхандаа жаргаж буй хүн өөрөөрөө бахархаж, бахархалтай түүхээ найзууддаа сонирхуулан бөглөө мулталсан шигээ суулгүй яахав.

Ингэж хэлэхийн учир Жастин Капла гэгч халзан толгойдоо үсгүй энэ эр Монгол Улсад юу ч ирээд буцахдаа насаараа идэх мөнгө /35 тэрбум төгрөг байж мэднэ/, Монгол эхнэр аваад буцсан ч чимээгүй сууж чадахгүй онгирч явна. Монгол Улсад талархаад чимээгүй суух ёстой энэ хүн хэвлэлд ярилцлага өгч АНУ-ын Миннесота мужийн Элк Ривер хэмээх жижиг хотод хаан мэт амьдарч “жаргаж үхэж” буйгаа гайхуулсан байх юм.

Мөн хэрэг хийгээгүй хүнийг хорьсон мэт Монголд маш хүнд нөхцөлд хоригдож зовж зүдэрч байснаа ярьж, 7 хоногт хоёр удаа 20 минутаар гадаа гарч цэвэр агаар амьсгалахаас бусад үед 10 метр квадрат хүрэхгүй хүйтэн харанхуй камерт хоригдож чанар муутай хоолоор голоо зогоож маш их турж аймшигтай зовлон үзсэнээ дурсчээ. “Хүн давахын аргагүй” ийм хүнд нөхцлийг даван гарсан тэрбээр “ялсан баатар”-ын дүрээр гавьяаныхаа амралтыг эдэлж буйгаа “Үлдсэн амьдралаа гэр бүл, найз нөхдөдөө зориулна” гэдгээрээ хэлсэн. Монгол Улсад онц их хэмжээний /35 тэрбум төгрөг/ хохирол учруулсан АНУ-ын иргэн Жастин Каплагийн энэ хэрэгт Филиппиний хоёр иргэн татагдсан байдаг бөгөөд тэр гурав бүгд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр суллагдсан.

Жастин Капла нь “Саусгоби Сэндс” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бол энэ хэрэгт холбогдсон Филиппиний иргэн Кристобал Дэвид “Саусгоби Сэндс”-д санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр, мөн улсын иргэн Хиларион Кажуком “Саусгоби Сэндс”-д санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байжээ.

Жастин Капла тэдэнтэй үгсэн хуйвалдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн Монгол Улсад татвараар төлөх ёстой байсан 35 тэрбум төгрөгийг завшсан байдаг. Хэдийгээр энэнээс их тоо анх яригдаж байсан ч хожим нь 35 тэрбум болж буурсан. Хамгийн хөгийн нь Жастин Капла, Кристобал Дэвид нарт 5 жил 10 сар, Хиларион Кажукомд 5 жил 6 сарын ял оноогоод байснаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тушаалаар өршөөж тус бүр нь 1 сая төгрөгөөр торгоод эх орон уруу зугтаалгасан.

Ингэж сулласныхаа дараа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч “Уучлал хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу. Монголдоо би хайртай” хэмээн жиргэсэн юм. Гэхдээ Жастин Капла гэгч энэ зальжин эр тухайн үед АНУ-ын ганц нэг улстөрч, сэтгүүлчтэй холбогдож байгаад Мянганы сорилтын сангаас Монгол Улсад олгох олон сая ам.долларын буцалтгүй тусламжаар барьцаа хийж байгаад өөрийгөө өршөөлгөж чадсан юм.

Төгс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • би (February 25, 2016 3:56:55 pm )

    Монгол хүн байсан бол өдийд хар гэрт сууж л байгаа даа. Хууль л бол хууль биздээ гадаадынханд хэт их долигонох юмаа

  • zochin (February 25, 2016 4:03:22 pm )

    davarsan gar

  • Anonymous (February 25, 2016 4:09:55 pm )

    Саусгобин захирал гэж улсын прокурорт дарга байсан Монхбат гэж хvн ажлыг нь ургэлжлvvлж байгаа дээгvvрээ бvгд холбоотой юм байндоо

  • 2016 (February 25, 2016 4:33:55 pm )

    хүний хийсэн бүхэн үйлийг үр гэж байгаа даа хэзээ нэг цагт тэнгэр ниргэнээ чамайг

  • 2016 (February 25, 2016 4:35:04 pm )

    хүний хийсэн нүгэл болгонд нд үйлийг үр гэж байгаа даа хэзээ нэг цагт тэнгэр ниргэнээ чамайг

  • бат (February 25, 2016 4:37:35 pm )

    тэнгэр ниргэх болноо чамайг

  • ene hun (February 25, 2016 4:43:56 pm )

    pisda yumdaa iim uls gej yu bahvdee lalar

  • jak dulaan khaan (February 25, 2016 5:48:30 pm )

    Mongol uls-n tur-n tolgoid baigaa teneguud-n khiij baigaa uildel-n gants jishee.Mongol uls ene setgelgui teneg khumuuseer togluulj duuslaa shuu dee.Booj ukhekh nee .Ed-n zasag ed-n zasag geed khashigraad baisan ur dun ni 00-3-khan say khun-g awaad ywj chadakhgui archaagui teneguud delkhiid onigoond orood baij baigaa tsarai n ichig ichig.yaj khorwoog baran daa teneguud.khulgaich khulgaich daa khairtai gedeg ene baikhgui uy.Ard tumen teneg bish bolkhooroo ene khulgaich naraas aldsan khurun guu awch l taaraa.Awakh awkh daa awsan shig aw naa khulgaichid aa.

  • Anonymous (February 25, 2016 6:18:10 pm )

    Элбэгээ л тэр мөнгөнөөс хуваалцаад арыг нь даасан даа өмхий хужаа санаатан

  • ХУУЛЬЧ (February 25, 2016 8:53:41 pm )

    ТОМ УЛСЫН ШАХАНД ОРСОН БИЗДЭЭ ХӨӨРХИЙ ӨНГӨРСӨН ЗҮЙЛИЙН ТАЛААР ДАХИАН ДАХИН ГОМДОЛДОХ НЬ МОНГОЛ ХҮНИЙ ЖУДАГ БИШ ШҮҮ???

  • Mongol (February 25, 2016 9:04:50 pm )

    Avgaigaas hurungiig n huraa

  • zochin (February 26, 2016 8:30:35 am )

    amerikd ni ochij alah heregtei muu hogiig

  • ЗОЧИН (February 26, 2016 11:26:43 am )

    ПИЗДАА ПИЗДАА ПИЗДАА ЭНЭ ЕРТӨНЦИЙН ТҮМЭН ПИЗДАА ТҮҮНИЙ ДОТОРХ НЭГЭН ПИЗДАА тэр бол төрд байгаа ПИЗДАА

  • Anonymous (February 26, 2016 11:33:02 am )

    bid iim l huniig songoj erunhiilugch bolgoson ta bidnii hohi yum da doromjluulaad suuj baihaas uur arga ugui ireh songuuld uhaantaihan baih heregtei

    • Anonymous (February 26, 2016 11:33:55 am )

      neeree unen shuu

  • Anonymous (February 26, 2016 11:35:49 am )

    nugel ni nudeeree grnaa
    ter tsagt hetsuu l bh bolno shuu olon hunii haraal idej tur zuur jargaad daraa ni….. bodohoos ch aimaar yum

antalya rent a car